Нэрт кино найруулагч, Төрийн шагналт Б.Балжинням манай сонинд ярилцлага өглөө.
-Сүүлийн үед та нэлээд нам гүм амьдарч
байх шиг. Уран бүтээл их үү. Уншигчидтайгаа нэг уулзуулъя гэж зорьж ирлээ?
-Үгүй яахав дээ. Нам гүм байхаас ч өөр аргагүй байна. Ер нь тэгээд
тэтгэвэрт гарахаар хүн чинь нэг иймэрхүү. Гадагшаа дотогшоо жаал явлаа. Хүүхдүүд
гадаадад амьдардаг. Юу гэмээр юм дээ, чимээ шуугиантай байна гээд элдвийн юм
хийгээд байх нас биш болж. Нөгөөтэйгүүр, цаг үеийн байдал ороо бусгаа гэдэг нь
болсон юм уу даа гэж бодох юм.
Гэхдээ зүгээр суусангүй ээ, энэ жилүүдэд. Гадаадад хэд хэдэн кинонд ажиллалаа.
Ажиллах юу байхав дээ, зөвлөх энэ тэр гээд юмнуудад нь оролцлоо. Ер нь
манайхан гадаадын кинонуудыг үздэггүй юм байна. Сүүлийн үед ухаандаа, гадаад
орнууд Чингэс хааны тухай олон арван кино хийсэн юм. Жишээлбэл, BBC хоёр кино
хийсэн байгаа.
-Баримтат кино юм уу, уран сайхных уу?
-Уран сайхны баримтат кино юм даа. Их Монгол Улс байгуулагдсаны ой гэж боллоо шүү
дээ, тэр дагуу энэ кинонуудыг хийсэн юм. Тэгээд яахав дээ, намайг олоод л
ирцгээдэг юм. Зарим нь миний хуучин танилууд ч байна, янз бүрийн хүмүүс байна
л даа. Ингээд гаднын уран бүтээлчид тусламж хүсээд ирэхээр янз бүрийн талаар
туслах, зохиол дээр нь ажиллах, зөвлөх, түүхэн талаас нь тодруулж өгөх гээд
олон талын юм бий л дээ. BBC-ийн энэ хоёр кино, Австрийн нэг кино, “Салхины
хаан” гээд Италийн нэг кинонд ажиллалаа. “Асаки” гээд Японы телевиз бас нэг
кинонд хамтарч ажиллаач гээд. Гэхдээ тэр кино нь арай өөр, морин өртөөний
тухай байсан. Тэр кино бас гарлаа. За тэгээд юу юу ч билээ, Солонгосчууд бас
нэг кино хийсэн, ингээд Чингэс хааны тухай гадаад орнуудын хийсэн бүх кинонд
оролцсон юм. “Чингэс фильм” гэж манай компани бас бий шүү дээ.
-Олон орны уран бүтээлчтэй хамтарч
нэлээд хэдэн кино хийсэн юм байна. Энэ талаарх мэдээлэл монголчууддаа ер сонсдоогүй
шүү дээ. Яагаад вэ?
-Манайхан чинь ийм юмыг сонирхдоггүй, мэдээлэл багатай, дээрээс нь би ч тэр
болгоныг мэдээлээд байдаггүй болохоор тэр биз. Энэ бүхэн дээр хэвлэл мэдээллийнхэн
ч надтай тааралдаж байсангүй.
-Энэ олон киног хийхэд та газар дээр нь
очиж ажиллаж байв уу?
-Тэнд нь ч очиж байсан, Монголдоо ч хийсэн. Гол нь энд зураг авах асуудал, мөн
нутаг орон шилж сонгох гэж чухал ажил их байдаг шүү дээ, кинонд чинь. Ийм
ажлуудад нь ч их явсан л даа.
-Тэгээд бүх киноны зургийг Монголд
авсан юм уу?
-Тийм ээ. Бүгдийнх нь зургийг энд авсан.
-Япончуудын Нямгаваа найруулагчтай
хамтарч хийсэн Чингэс хааны тухай кино, Эрдэнэбулган найруулагчийн хийж
байгаа кино энэ хоёр маш их сенсааци дэгдээсэн. Гэтэл Азийн болон барууны орнуудтай
хамтарсан ийм том үйл явдлууд өрнөж байхад манайхан огт мэдээгүй, хэн ч
дуугараагүй нь хачин юм?
-Мэдэхгүй юм даа.
-Сергей Бодровын “Монгол” сая Оскарт
дэвшсэн. Мөн Нямгаваагийн япончуудтай хамтарсан кино гарлаа. Энэ хоёр кино
танд ямар мэдрэмж төрүүлэв?
-Яахав би санааг чинь ойлгож байна л даа. Байдлыг би шууд хэлчихэж чадна.
Гэхдээ энэ бол зөвхөн миний л бодол байхгүй юу. Нэг кино найруулагчийн л бодол.
Тэгэхээр их л нарийн ухаанаар ярихгүй бол болохгүй юмнууд их бий. Би
Нямгаваагийн тэр киног үзээгүй. Нэг удаа гараад ноёд ихэс нар л үзсэн юм гэнэ
лээ. Харин Бодровын киног би үзсээн. Бодров киногоо надад явуулсан юм. Бид
хоёр дээр үеийн танилууд л даа. Сургууль соёлд хамт сурч байсан юм. Бодров сүүлийн
үед их нэрд гарч байгаа сайн найруулагч шүү дээ. Анх тэр киноныхоо зургийг энд
авна гэхэд нь манайхан өмнөөс нь сонин хэвлэлээр баахан сөрөг юм бичсэн шүү
дээ. Чингэс хаан гэхээр ухаандаа манайхан хувьчилаад авчихсан хашаа хороо
аятай ч юм уу, тийм л маягийн юмаар хэмжээд байх шиг надад санагдаж байсан. Тэд
нар ирээд зургаа авна л биз. Ер нь ямар хамаа байхав дээ. Гэтэл авахуулаагүй.
Уг нь тэр зургийг нь авахуулчихсан бол хэдэн зоос л хожчих байхгүй юу,
манайхан. Тэгсэнгүй. Тэглээ гээд өөрсдөө бид нар ямар кино хийв. Одоо гарсан юм
алга л байна шүү дээ.
Уран сайхны кино, түүхэн баримтат кино гэдэг чинь шал өөр юм шүү дээ, уг нь.
Тэгэхээр манайхан Бодровыг уран сайхны кино хийнэ гэхээр юу бодсон юм мэдэхгүй.
Урьд нь ч биднийг их шүүмжилж байсан. Би “Мөнх тэнгэрийн хүчин дор” киногоо
яг л түүх барьж хийсэн хүн шүү дээ. “Монголын нууц товчоо”-г барьсан байхгүй
юу. Одоо тэр кино гараад бараг хорин жил болох гэж байна. 1992 онд гарсан юм шүү
дээ. Түүнээс хойш гарсан кинонууд янз бүрийн өнгө аястай байгаа юм. Сергей
Бодровын хийсэн киног харж байхад уран сайхны хувьд зарим юман дээр нь
хэтэрхий америкчилсан тал ажилагдсан. Жишээ нь, тэр байлдаж байгаа энэ тэр нь.
Тэр яахав байж болох зүйл. Кино найруулагчид янз бүр шүү дээ. Мөнгө олох хэмжээний
кино гэж байна, киног зүгээр хүний талаас нь ч юм уу, сонгодог урлагийн талаас
нь ч хийж болох талтай. Энэ кинон дээр бол аль аль нь байгаа юм. Ерөнхийд нь
аваад үзэхэд, хийсвэр талдаа болсон байна лээ. Тэгээд тэр киног манайхан үзчихээд
муу, сайн янз бүрээр л ярилаа. Өөрсдөө хуруу дүрээгүй улс шүү дээ.
-Бодровын кинонд та ямар нэгэн байдлаар
оролцсон уу?
-Бид нар өмнө нь уулзаж ярилцаж байсан юм. Хувцас хунар, байгаль орчин нь ямар
байх вэ гээд зөндөө ярилцсан. Тэгж байтал нөгөөхийг маань ч манайхан өөдөөс нь
шороо цацаад явуулсан л даа. Гэхдээ яахав дээ, би тэнд байлаа гээд, байгаагүй
гээд ч яахав. Тийм л юм.
-Австри, итали, британичуудтай хийсэн
кинонууд тань ямархуу болов?
-Тэд чинь баримтат уран сайхны кино. Чингэс хааны үеийн түүхэн зураг хөрөг
гэж байхгүй шүү дээ. Их алсын ч юм даа. Тэгэхээр баримт түшээд үзүүлэх боломжгүй
юман дээр нь уран сайхны аргаар юм нөхөж оруулах гэхчлэн заавал нөхөхгүй бол
болохгүй янз бүрийн юм хэлж өгч байгаа юм л даа. Ихэнх нь тийм кино гарсан. Энэ
бол зөвхөн Монголд биш хаана ч байдаг зүйл. Би Италийн нэг найруулагчийн хэдэн
кино үзсэн юм. Тэр нь юу байсан гэхээр дандаа аль дивангарын юмнууд. Яг ямар үйл
явдал болж байсан бэ гэдгийг орчин үеийн хүмүүст их ойлгомжтой болгохын тулд нөхөж
хийсэн юмнууд их байдаг л даа. Тэр нь их сонин байхгүй юу. Энэ бол дэлхий
нийтэд их дэлгэрсэн арга. Манайханд ингэж хийсэн ганц нэг юм бий. Гэхдээ тэр нь
гадныхныг гүйцэхгүй л дээ.
-Киног хийх нэг хэрэг. Түүнийг нийтэд
цацна гэдэг өөр. Монголд энэ урлагийг жаахан ч гэсэн өндийлгөх ямар боломж
байна?
-Ерэн оноос хойш гэх үү дээ, ёстой л хуруу дарам цөөхөн гайгүй кино гарч байгаа
юм. Гэтэл гарсан даруйд нь тас цохиод, үнэндээ тас цохьсон ч юм уу, цохигдсон ч
юм уу бүү мэд энэ бол нэлээн ноцтой асуудал гэж надад санагдаж байгаа юм. Цаг үеийн
байдал ч хэцүү байсан, хөрөнгө чинээний асуудал, за тэгээд урлагт хандах
хандлага гээд олон юм бий. Урлагт хандах төрийн бодлого гэж байх ёстой юм. Тэр
нь ихээхэн алдагдчихсан байхгүй юу. Ялангуяа киноны хувьд бүр ч байхгүй болсон
шүү дээ. Кино бол маш онцгой нөхцөл шаарддаг урлаг. Дээр нь уран бүтээлчдийн
асуудал байна, сайн боловсрогдсон уран бүтээлч тун ховордсон. Ховордсон амьтад
болсон шүү дээ, өнөө цагт. Өнөөдөр олон сургуульд хүн бэлтгэж байгаа боловч янз
бүрийн талаар шаардлага хангахгүй байна. Кинонд олон төрлийн уран бүтээлч
оролцдог болохоор ч тэр үү хүндрэлтэй байгаа юм. Одоо манайхан арвандөрөв хоногт
кино хийж байна шүү дээ. Залуучуудыг бид муу хэлж байгаа юм огт биш. Гагцхүү үүн
дээр том анхаарал хандуулах хэрэгтэй байсан, гэтэл орхигдчихсон. Үйлдвэрийн
тухай манайхан яриад байдаг юм. Кино үйлдвэр байхгүй болчихсон гээд л. Үйлдвэрийг
бол байлгаж болно. Харин кино гэдэг юмыг байлгана гэдэг маш хэцүү асуудал.
Киног байлгахын тулд зөвхөн үйлдвэр биш, уран бүтээлчдээ бэлдэх, дээр дороос
тавих анхаарал гээд олон юм хэрэгтэй болно.
-Анхаарал тавина гэж та чухам юуг хэлж
байна. Мөнгө өгөхийг үү?
-Хууль эрх зүйг нь хэлж байна. Киноны хууль манайд алга. Киног чухам хаана яаж үзүүлэх
ёстой юм, хэдэн кино театр, хэнд үзүүлэх ёстой юм гэхчлэн. “Тэнгис” кино театрт
л үзүүлэхгүй бол өөр үздэг газар байхгүй болсон шүү дээ. Жинхэнэ мэргэжлийн
урлагийн киног бол үзүүлэх газаргүй л болчихсон байгаа шүү дээ. “Тэнгис”-т нь
очихоор залуу, хөгшин хамаа байхгүй ганцхан хэмжүүрээр, орсон орлогын тавин
хувийг манай театр авна, бусдыг нь та нар яаж авдаг санж өөрсдөө мэд гэнэ. За
тэгээд кино хийе гэсэн залуучууд орон байраа тавьж байгаад ч хамаагүй хэдэн төгрөг
зээлээд хуйлаад юм хийдэг гэж байгаа юм. Ийм нөхцөлтэйгөөр олсон хэд нь нөгөө
байрандаа алга болно оо доо. Ийм л юм одоо болж байгаа юм. Надад олон шавь
байна. Тэд маань ийм л зовлон ярьж явдаг байхгүй юу. Хөгшин би байгаа ганц
байраа тавьчихаад нэг кино хийгээд тэгээд хаанаа үхэх вэ дээ, тийм үү.
-Таныг том хэмжээний түүхэн кино хийх
гэж байгаа гэсэн сураг дуулдсан. Ямар кино вэ?
-Галдан бошигт хааны тухай кино хийе гэж бодсон юм. Болж өгөхгүй л байна. Цаг төрийн
байдал нэг хоёр сар болж байгаад хувьсах юм, гурван сар болж байгаад л хувьсах
юм. Ингээд байхаар чинь бидэнд тогтвортой юм хийх боломж олдохгүй л болж байгаа
юм шүү дээ. Нэлээн том хэмжээний л кино болно . Барагтайхан хөрөнгөөр босчих
эд биш л байхгүй юу. Би тийм овойж оцойсон мөнгөтэй ч хүн биш. Тийм их мөнгө
бидний хэнд нь ч байхгүй л байхгүй юу. Тэгэхээр нэг газраас зээлэх хэрэгтэй болно.
Гадаадын нэг байгууллагаас гуйя л даа. Урьд нь бид зээлээд буцаагаад төлдөг л
байсан. Миний “Мөнх тэнгэрийн хүчин дор” кино зээлээр л боссон кино шүү дээ.
Японоос зээлсэн, Монголоос зээлсэн. Тэгээд би хамаг мөнгөө шавхаад буцаагаад бүгдийг
нь төлсөн. Гэтэл намайг улсын мөнгө уугаад идчихлээ гээд л нэг хэсэг сонин
хэвлэлээр баахан бичээд хаячихдаг юм байна. Тэгэхээр нь улсууд намайг дагаж
давхиад л. Ноход хий юм хараад шуугиад давхихаар бүгдээрээ дагаад давхидаг
шиг тийм явдал үзэгдэл манайд ихээхэн дэлгэрэнгүй шүү дээ. Нэгнийгээ дарж авбал
болох нь тэр, өөр юм ерөөсөө ч байхгүй ийм л болчихоод байгаа юм. Энэ бол маш
том эмгэнэл шүү дээ. Манай нийгмийн их том эмгэнэл гэж бодож байгаа юм. Одоо та
нар урлагийн шинж байдлыг ажиглаж л байгаа байх. Залуучуудад зориулсан хөнгөн
шингэн зугаа цэнгэлийн юм аль байхыг тэр гэхэв. Байх ч ёстой. Хошин шог гээд
байж л байна. Байх ч ёстой юм. Гэхдээ хошин шог гэдэг юмаар бүх урлагийг
орлуулах ёсгүй л байхгүй юу. Кино гэдэг манайд ганцхан л юм байгаа байхгүй юу. Үүн
дээр л бид анхаарал хэрэгтэй гээд байгаа юм. Төр засгаас анхаарах хэрэгтэй
байна гэдэг чинь ийм л учиртай юм. Хэрэгтэй цагт нь бас хэдэн төгрөг хаячихдаг,
ухаандаа том хэмжээний, хөрөнгө мөнгө шаардсан ч юм уу, магадгүй дэлхийд
яваад өгч мэдэх хэсэгт нь анхаарал хандуулдаг болмоор байна. Би өөрийгөө хэлж
байгаа юм биш, бид бол үеэ өнгөрөөсөн улс. Одоо нас дал шүргэчихлээ. Жигжидсүрэн
бид нар чинь үеэ өнгөрөөсөн улс гэж би үздэг шүү дээ.
-Таны “Мандухай цэцэн хатан”, “Мөнх
тэнгэрийн хүчин дор” энэ хоёр кино яалт ч үгүй Монгол Улсын брэнд. Хилийн
чанадад хэр олон гарсан бэ?
-Гаралгүй яахав. Дэлхий даяар гарсан кинонууд. Тэр цаг үед нь зөндөө л гарч
байсан. Энэ чинь дэлхийд гарчихсан кино шүү дээ. Манайхан яахав дээ, биенийгээ
дагаж хошуурдаг, цээжээ дэлдсэн нэг залуу ямар нэг юм хийчихээд дэлхийн хорь
гучин оронд очоод том том шагналууд авчихсан мэтээр ярьдаг. Түүнийг нь бүх
сонин, телевизээр цацаад ингээд хаячихдаг байхгүй юу, манайхан. Бид мэт нь
хуучин цагийн хүмүүжилтэй болохоороо өөрийгөө рекламдаад байдаггүй юм уу яадаг
юм. Энд бидний буруу бас байдаг л байх. Гэхдээ бид тэр болгоныг ерөөсөө
рекламдаж байгаагүй. Явж л байдаг кинонууд шүү дээ, эд нар чинь.
-Танаас өмнө хийсэн Чингэс хааны тухай
бусад орны кинонууд хэр баримжаатай болсон юм бэ. Ер нь монгол хүний хийсэн нь
бусдыгаа гарцаагүй тэргүүлнэ биз дээ?
-Би лав чадаагүй гэж үзэж байгаа. Би зөвхөн эхлэлийг нь тавьсан. Бас яг
нарийндаа бол Монголын түүхийг мэдэхгүй хүмүүс хийсэн байдаг л даа. Монгол хүний
хийсэн кино нь арай өөр л байх ёстой юм. Бид бол тэгж таниулах үүднээс тэр
киног хийсэн. Гэхдээ манай зарим мэргэн хүмүүс намайг газар доор ортол муулж ч
байсан нь олон. Магтаал сайшаал ч байсан. Гол нь үүндээ биш. Яагаад үүнийг би
дахин дахин хэлээд байна гэвэл, манайхан бие биенээ тоохгүй юм. Тэгээд
гадныхныг шүтдэг. Пөөх, энэ япончууд л их сайхан кино хийх гэж байна. Монгол
Улсыг, биднийг, Чингэс хааныг маань чухам дэлхийд гаргачихна даа гээд байсан юу
боллоо доо. Өөрсдөө нүдээр үзлээ шүү дээ. За тэр Бодровыг горьдохын хэрэг байхгүй.
Өөрийнхөө мөнгөөр ёстой нөгөө талхаа иднэ үү, колбасагаа иднэ үү тэрний
асуудал байхгүй юу. Тэгэхээр бид өөрсдийнхөө юмыг л хармаар байгаа юм. Монголд
анх “Чингэс хаан”-ыг хийсэн хүн би юм шүү дээ. Манай хэвлэл мэдээллийн
сурталчилгаагаар үзэх юм бол өнөөдөр л Эрдэнэбулган гэдэг хүн кино хийгээд,
ард түмнээс хандив тусламж аваад л, нэг нь арван төлгөө тууж ирээд, нөгөө нь
зуун мянган төгрөгөө өгөөд л. Улс ч хэдэн төгрөг өгч байгаа юм л даа. Тэрбум ч
юм уу. Их мөнгө шүү дээ, мөнгө байгаа юм. Гурван ангитай кино хийнэ гээд байсан.
Одоо нэг нь ч гараагүй л байна. Энэ киног би их л удаан хүлээж байна. Анхандаа
ярьсан юмнууд нь сонин л байсан. Их л том дэлгэрэнгүй юм яриад л Их Монгол
Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор гараад л ирнэ, дэлхийг донсолгоод л,
Монгол Улсыг хөгжүүлээд л аймаар их орлого олно гээд л манай хэвлэлүүдээр
яриад байсан. Эхлээд манайхан бүх телевиз, радио, сонин хэвлэлээр дэлхийгээр
нэг ярьж ярьчихаад хаячих юм. Монголчуудад зохих реклам гэж байна, зохихгүй
реклам гэж бас байх юм. Шингэх хоол, шингэхгүй хоол гэж байна. Үүний л учир
заагийг олмоор байгаа юм л даа. Манай уран бүтээлчдийн нэг том дутагдал бол цус
хуртал цээжээ дэлддэг явдал. Энэ зан бараг бүх монголчуудад байна уу даа гэж
би боддог. Шуудайд хийсэн үхрийн эвэр шиг байх юм бол монголчууд бид ямар
хуультай болоод ч нэмэргүй. Ямар ч үнээр кино босгоод нэмэргүй л байхгүй юу
даа. Энэ юмнуудаа л бид нэлээн бодож, эвлэж суумаар байгаа юм.
-Таныг дурсамжийн ном бичсэн гэж
сонссон. Ямар учир, агуулгатай ном бэ?
-Учирсаад байх юм үгүй. Кино хийгээгүй үедээ гэртээ гиеүрээд, өвчин зовлон тусаад
наана цаана яваад, олон газар ч явлаа даа.Тэгсэн нэг өдөр Гармаа зохиолч ном
бичих санал тавьсан юм. Гармаа бид хоёр найзууд л даа. Тэгээд уулзаад ярьжээ
байсан чинь Гармаа надад “Чи киноны хүн байна даа. Олон кино найруулсан, олон ч
зохиол бичиж байсан. Одоо нэг юм бичээч ээ” гэсэн. Ярихаараа бид чинь
урлагийн тухай л ярьдаг. Тэгээд би нэг юм эвлүүлж эвлүүлж ном болгосон
ухаантай. Дурсамж гээд байх юм байхгүй. Ер нь кино урлагийн тухай ном юм л даа.
Өөрт байгаа материалынхаа гуравны нэгийг нь л оруулсан. Илүү оруулах боломжгүй.
Хэвлүүлнэ гэж асуудал байна. Нэг сая төгрөг. Хоёр зуун мянган төгрөгийн
тэтгэвэртэй хүн чинь тэр мөнгийг хаанаасаа ч олох юм. Яахав дээ, дуртын мөрт
гарзгүй гэдэг шиг нэг ийм ном гаргасан. Миний өмнө нь бичсэн, кино хийсэн ганц
нэг зохиол, өгүүллэг энэ тэр багтаж байгаа юм. Миний өгүүллэг зохиол бичнэ гэж
хаашаа харсан юм байхав дээ, гэхдээ он цагийн уртад янз бүрийн юм санаж бодож
сэдэж явсан байлгүй. Тэгээд намайг шүүмжилж байсан, над руу чичилж байсан, магтаж
байсан, найз нөхөд, хэвлэлийн улсуудын хэлсэн бичсэн гээд олон юм оролцсон
гэх үү дээ, энэ номд. Нэгийг ч зараагүй гэж болно.
-Яагаад?
-Яахав дээ, би бизнесмэн хүн биш. Хүмүүст бэлэглээд дууссан.
-Бүх материалаа гаргаад хэвлүүлсэн бол
их л ховор баримт, хүмүүст хэрэгтэй гарын авлага болох байж дээ. Танд бол ивээн
тэтгэгч зовлонгүй олдоно биз дээ?
-Би хөөцөлдөхгүй л байхгүй юу даа. Хөөцөлдөөгүй юм.
-Танд нэг сайн менежер хэрэгтэй юм уу?
-Тэр нь хаана ч байгаа юм, төрсөн ч юм уу төрөөгүй ч байгаа юм уу. За за,
тоглосон юм. Би олон бизнесмэн танилтай. Олон найз нөхөдтэй. Мөнгөтэй ч хүн
байна, мөнгөгүй ч хүн байна. Гадаад ч байна дотоод ч байна. Би ер нь ийм юмны
тухай тэдэнд ерөөсөө ярьж яваагүй. Хандив нэхээд, арван төлөг өгөөч гээд явахгүй
байна. Тэгмээргүй л байгаад байхгүй юу.
-Одоо та Галдан бошигт хааны тухай
киногоо яаж хийх гэж байгаа вэ. Гадныхантай хамтрах уу?
-Энэ кинон дээр харин хандив нэхнэ гэж би бодож байгаа. Үнэндээ бол их мөнгө
орно. Дээрээс нь цагийн байдал ямар болох нь вэ. Жишээлбэл, хэдэн уран бүтээлч
нийлээд Төвд явъя гэж би төлөвлөж байсан юм. ӨвөрМонгол, Бээжинд очоод ч юм
уу, баруун тийшээгээ Алтай Тянь Шаны өвөр, Тэнгэр уулын өмнүүр яваад аялал
зохион байгуулъя гээд бодож байсан чинь хөг нь өнгөрлөө. Олимп өнгөрөөд дуустал
юу ч болоо билээ. Тэрнээс цааш чухам юу юу ч болоо билээ. Төвд рүү чинь одоо хүн
орохгүй гээд янз бүрийн юм байна л даа. Галдан бошигтын боловсорсон, ном үзсэн
газар нь Төвд шүү дээ. Төвдөд зайлшгүй урьдчилж очих ёстой. Хятадаар их явсан
боловч би одоо хүртэл Төвдөөр ороогүй л явна. Гадаадынхантай хамтрах эсэхийг
одоогоор хэлж мэдэхгүй байна.
-”Хадаг” гэж нэг их олон шагнал авч
ирсэн кино гарлаа. Та үзэв үү?
-Үзсээн. Янз бүрийн асуудал хөндсөн их зүгээр кино байн лээ. Шагналыг нь би
хараа ч үгүй, авсан эсэхийг нь мэдэхгүй. Тэр Сингапурт ямар шагнал авч байна,
Хонконгт ямар шагнал авч байна надад ер хамаагүй. Дэлхийд хүндлэгддэг шагнал
гэж байдаг. Ухаандаа, Каннын фестивалийн шагнал ч юм уу, Москвагийн кино
фестивалийн шагнал, Монреалийн кино фестивалийн шагнал, дээр нь Оскар гээд
чанга дуугарчихъя, гэхдээ мөрөөдөхөд мөнгө төлөх биш. Ийм л юмнууд бидэнд
хэрэгтэй байгаа юм л даа. Гэтэл манай ноёдууд бидэнд хэлэхдээ “Та нар тэр
Оскарыг л аваадах” гэх жишээтэй. Тэр Оскар чинь тийм амархан аваад байдаг эд биш
л байхгүй юу. Юугаараа авах юм. Ядаж л тэнд нь онгоцоор нисээд очъё гэхэд
чадахгүй л биз дээ. Дэлхийд тэр рекламыг нь хийе гэхээр чадахгүй л биз дээ.
Реклам гэдэг чинь асар үнэтэй том ажил байдаг.
-Дэлхийд бол киноны реклам нь агуу биз?
-Хачин шүү дээ, тэр чинь. Кино хийж эхлэхэд л реклам нь хамт эхэлж байдаг. Кино
үйлдвэрлэл гэдэг чинь том индустри байхгүй юу. Их том индустри. Юун манай тэр
Таван толгой молгой. Гэтэл бид энүүхэндээ ингээд хатавчиндаа суучихаад мөрөөдөөд
байж байна.
-Та өмнө нь урлаг соёлын салбарыг
толгойлж байсан хүн. Одоо БСШУЯ ер нь юу хийгээд байна. Эндээс та юу мэдэрдэг
вэ?
-Гурван өөр том байгууллагыг нийлүүлээд нэг том шамбааралдсан юм болгочихоор
маш буруу зүйл болж байгаа юм. Хөрөнгө, бодлого гээд бүх юм нь тарамдаад аль ч үгүй
хоцрох болдог. Одоо ер нь урлаг хэрэггүй гэж ойлгодог юм билээ л дээ, манайхан.
Гэтэл тийм биш юм. Хажууд байгаа хятадуудыг л харчих. Өнөөдөр тэд урлагтаа маш
их анхаарч байна. Яагаад. Учир нь ходоодыг тэжээдэг нэг юм байна, тэр нь талх.
Тархийг тэжээдэг нэг юм байна, тэр нь урлаг юм шүү дээ. Ийм л юм.
Н.Пагма