gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.16
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Тэнгэрлэг спорт

Спорт
2008-04-16
0
Twitter logo
0
Twitter logo
Спорт
2008-04-16
Тэнгэрлэг спорт

Бүжгийн спорт манай оронд дэлгэрээд хэдхэн жилийн нүүр үзэж байна. Харин дэлхий дахинд эл спорт хэдэн зуун жилийн өмнөөс хөгжжээ. Судлаачид бүжгийн спортыг бусад төрөлтэй харьцуулан үзэж доорх судалгааг гаргажээ. Тэд спортын бүжгийн элементийн гүйцэтгэлийг нийлмэл байдлаараа уран гулгалт (мөсний бүжиг), уян хатан шинжээрээ уран сайхны гимнастик, тэнцвэрийн чанараар усанд үсрэлт, далбаат завины спорттой төстэй гэсэн дүгнэлт хийсэн байна.

Мөн бүжгийн спортыг багийн спорт ч гэж үздэг. Учир нь хос бүжигчид нэгдэж байж бүх элементийг эзэмшдэг билээ. 1996 онд ОУБСХ-ноос дараах сонирхолтой судалгааг хийжээ. Хосууд  таван бүжгийг хийж тэмцээнд оролцдог. Ингэхдээ нэг бүжгийг хоёр минут гүйцэтгэдэг. Энэ үедээ дундын зайн гүйгч, бодибилдингчдийн түвшинд ачаалал авч, энерги ялгаруулдаг гэсэн судалгаа гаргасан байна.
Тэгвэл бүжгийн спорт цэнгээнт бүжгээс юугаараа ялгаатай вэ? Хүмүүс бүжиглэж байна гээд өлмий дээрээ цомцойн явдаг бол спортын бүжигт тамирчны нэг хөл тэмцээний турш бүтэн улаараа гишгэсэн байх ёстой аж. Хамгийн гол ялгаа нь энэ юм.   
Анх 1907 онд Францын Парис хотноо болсон танго бүжгийн ОУТ-ийг энэ дүрмээр зохион байгуулсан түүхтэй.  

Дайныг ч мартагнуулах бүжгийн ид шид

Дэлхийн I дайны үед Францын Парис хотноо бүжгийн спортын тэмцээн болдог байжээ. Энэ тэмцээнийг үзэхийн тулд олон хүн цуглардаг байв. Энэ үедээ гуниг зовнилоо мартагнадаг байсан аж. Бүжгийн спорт энэ мэтээр хөгжлийн олон шатыг туулсан.
1935 онд Олон улсын бүжгийн холбоо байгуулагдсан бөгөөд 1990 онд нэрээ ОУБСХ (IDSF) болгон өөрчилсөн юм. 1997 оны есдүгээр сарын 8-нд ОУОХ тус холбоог хүлээн зөвшөөрснөө зарласан байна. ОУОХ-ны ерөн­хийлөгч Х.А.Самаранч “Бүжгийн спорт бол тэнгэрлэг спорт” хэмээн дүгнэсэн бол өнөөгийн ерөнхийлөгч Жак Рогге үүнтэй санал нийлж буйгаа ОУБСХ-нд илгээсэн нэгэн захидалдаа бичжээ. Бүжгийн спортыг олимпийн хөтөлбөрт оруулах асуудлыг ОУБСХ-ноос ОУОХ-нд өргөн бариад буй аж.

Бүжгийн спортыг дотор нь стандарт болон латин гэж хоёр ангилдаг. Стандарт бүжигт венийн вальс, орчин үеийн вальс, танго, удаан фокстрот, хурдан фокстрот бүжиг ордог. Латинд самба, жайв, пасодабль, румба, ча ча гэсэн таван бүжиг багтдаг байна.
Эдгээр бүжиг гарал үүсэл, хэмнэл, хурдаараа ялгаатай боловч баримтлах нэг зарчимтай. Бүжиглэгч хос хоорондоо таван цэгээр нийлэх ёстой. Үүнд гарын алганы гурван цэг, бүсэлхийний хоёр цэгээр бүжиглэх үедээ нийлэх журамтай. Үүнийг бүжигчид хаалттай барилт хэмээн нэрлэдэг. Энэ төрөлд багтдаг арван бүжгийн түүхийг уншигчдадаа товч сонирхуулья. 

С
тандарт бүжиг
Орчин үеийн вальс: XIX зууны эхээр энэ бүжиг Герман, Австрийн нутагт түгэн дэлгэрсэн байна. Эхний үед Австри даяар вальсыг “Ландгер” хэмээн нэрлэдэг байсан бөгөөд догонцох, эргэх алхалтуудтай, гар доогуур эргэх цогц хөдөлгөөнтэй бүждэг байжээ. Харин 1910 онд Англид вальсын өнөөгийн хэлбэр бий болжээ. Хөгжмийн намуун хэмнэл дор бүжиглэх хосууд олон нарийн хөдөлгөөнөөр орчин үеийн вальсыг баяжуулжээ.

Венийн вальс: Энэ бүжиг олон зуун жилийн түүхтэй. Францын тариачид венийн вальсыг үүсгэсэн ч гэж үздэг. Улмаар венийн вальс баруун Европын дээдсүүдийн дунд тархсан байна. Гэвч зарим ихэс дээдэс энэ бүжгийг ёс суртахуунгүй зүйл гэж үзсэнээр XIII зуунд вальсыг ордонд хийхийг хоригложээ. Гэсэн ч Австрийн Венад 1807 онд “Зум спери”, 1808 онд  “Аппило” хэмээх 6000 бүжигчний багтаамжтай ордонг байгуулсан нь бүжгийн спортын хөгжилд дэвшилт болсон юм. Венийн вальс баруун, зүүн тийш байран дээр эргэлт, нэг алхалттай уналт гэсэн техник дээр тогтдог.

Танго:
Танго бүжгийн түүхийг судлаачид янз бүрээр тайлбарладаг. Зарим эх сурвалжид тангог Испаниас гаралтай гэж тэмдэглэсэн байдаг бол нөгөөд нь нигер боолчуудаас үүсэлтэй ч гэж үздэг байна. Мөн Аргентиний нийслэл Буэнос Айресийн ядуус “Милонго” хэмээх бүжиг хийдэг байсан нь өнөөгийн танго бүжгийн эхлэл болсон ч гэж үздэг. ХХ зууны эхэн үе гэхэд танго Парис, Лондон, Нью-Йорк даяар түгэв. Дэлхийн I дайны үед ч тангод татагдах хүмүүсийн сэтгэл хөрөөгүй гэдэг. Он цаг улирах тусам энэ бүжиг шинэчлэгдэн өөрчлөгдсөөр ирсэн. Танго бүжигт толгой, их биеийн хөдөлгөөнийг чухалчилдаг.

Удаан болон хурдан фокстрот: 1913 онд АНУ-ын Нью-Йорк хотноо Харри Фокс хэмээх бүжигчин залуу уг бүжгийг дэглэн хийснээр олны дунд түгэн дэлгэрчээ. Амьтан явахдаа хөлөө нэг шулууны дагуу байнга тавьдаг. Үүнээс үүдэн фокстротыг хийх болжээ. Улмаар шогшоо бүжиг Англи даяар дэлгэрсэн байна. 1927 онд энэ бүжгийг  удаан фокстрот гэж нэрлэх болсон. Үүний нөгөө төрөл болох хурдан фокстротыг АНУ-ын өнгөт арьст боолчууд дэлгэрүүлжээ.   

Л
атин америк бүжиг
Самба: XVI зууны эхэн үед португалчууд Ангол, Конгоос олон тооны боолчуудыг Бразилд илгээжээ. Энэ үед боолчууд “Эмболада” хэмээх бүжиг хийх дуртай байв. Эмболада нь биеэ хамгаалахын тулд эвэртээ бөмбөг угласан үхрийн тухай өгүүлдэг бүжиг юм. Энэхүү бүжигт язгууртнууд маш дургүй байсан гэдэг. Хожим хөдөлгөөнүүдийг нь баяжуулан, цэнгээнт бүжгийн зарим элементийг нэмснээр (хаалттай барилт) месемба бүжиг үүссэн байна. Энэ нь самба бүжгийн бүрэлдэн үүсэх үндсийг тавьсан аж. Самба бүжгийн хөгжилд Британийн дээдсүүд чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэг.

Румба: Румбаг тогоо, сэрээ, лонхны  хоршил аянд хийдэг байжээ. Биеийн хөдөлгөөнийг хөлийнхөөс илүүд чухалчилдаг.
 
Посодабль: Энэ нь испаниар хоёр алхалт гэсэн үг. Энэ бүжгийг бухны тулаанаас үндэслэн дэглэсэн гэж үздэг.

Ча ча: Английн бүжгийн багш Пьер Лавелл дэглэжээ. Энэ нь минутад 120 алхалттай хийх бүжиг бөгөөд, ташааны хөдөлгөөн, өвдөгний хөдөлгөөнийг голчлон үздэг.  
Жайв: Энэ бүжиг мөн л Америкийн өнгөт арьст боолчуудаас үүсэлтэй..

Д
үрэм:
Бүжгийн спортын тэмцээнийг долоогоос доошгүй шүүгч шүүдэг. ОУБСХ-ны дүрмийн дагуу тэмцээний өмнө шүүгчдийг зарладаг байна. Бүжгийн спортын тэмцээний шигшээд мөн долоогоос доошгүй хос шалгарна. Финал хүртэл бүжигчдэд уран гулгалтынх шиг 10  хүртэлх баллын үнэлгээ өгдөг. Бүжгийн хэмнэлд хэрхэн бүжиж буй (timing), нүүрний хувирал (expression), хөлийн хөдөлгөөн (foot and leg action), төрх байдал (posture) галбир (poise), талбайг эзэмших ур чадвар (floorcrato), барилт (holding)-гэсэн гүйцэтгэлд оноо өгдөг. Зэрэг цолны хувьд E, D, C, B, A, S, M гэсэн ангилалтай. М нь хамгийн дээд цол юм.

Бэлтгэсэн Б.Өлзийтогтох

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан