Энэ оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс хэрэгжиж эхэлсэн НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөж буйтай холбогдуулан иргэд худалдан авалт хийсэн баримтаа ebarimt.mn сайтад бүртгүүлэх болсон.
Гэвч цахим хуудас болон ebarimt аппликейшн аль аль нь удаан ажиллах, зарим тохиолдолд огт ажиллахгүй алдаа зааж байна гэх иргэдийн гомдол мэр сэр харагдах болов. Аппликейшний тухайд нийт 43 хүн үнэлгээ өгснөөс 24 нь маш сайн, 8 нь маш муу гэх үнэлгээ өгчээ.
Гэвч хэрэглэгчийн дүгнэлтүүд бүгд сөрөг хандлагатай байна. “Баталгаажуулах боломжгүй байна, Алдаа зааж байна, Маш удаан уншиж байна, ихэвчлэн алдаа зааж байна” гэх зэргээр бичжээ.
Тэгвэл ebarimt.mn цахим хуудас нь өнөөдөр системийн шинэчлэл хийж байгаа тул 18 цаг хүртэл ажиллахгүй гэсэн мэдээлэл харуулж байна. Нэгдүгээр сарын нэгний өдрөөс албан ёсоор нээгдсэн тус сайт Similarweb-ийн судалгаагаар Монгол улсад хандалтынхаа тоогоор 341 дүгээр байрт явж байгаа аж.
Түүнчлэн хандалтын тоо ганцхан сарын дотор 70000 хүрчээ. Нэг хэрэглэгчийн сайтад зарцуулах хугацаа дунджаар 6 минут 27 секунд байгаа нь тун өндөр үзүүлэлт юм. Сайтын хувьд нийт хэрэглэгчдийн 47.57 хувь нь шууд домайн хаягийг нь бичээд нэвтэрдэг байхад 27.37 хувь нь өөр ямар нэгэн сайтаар дамжуулан нэвтэрч байгаа аж.
Үндсэндээ аливаа сайт ажиллахгүй байх цөөн хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт кодны алдаа, хоёрдугаарт хэт их ачаалал буюу нэгэн зэрэг хандах хэрэглэгчийн тоо, гуравдугаарт хакердуулах, дөрөвдүгээрт серверийн шинэчлэлт байдаг.
Өмнөх өдрүүдэд сайт яагаад удаан ажиллаж байсан, одоо серверийн шинэчлэл хийж байгаа шалтгаан зэрэг нь юутай холбоотой болохыг бид албаны эх сурвалжаас тодруулаад дахин мэдээлэх болно.