2015 оны нэгдүгээр сарын Хацү башёд 69 дэх их аварга Мөнхбатын Даваажаргал 1700 жилийн түүхтэй Японы сүмо бөхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон билээ.
Японы ард түмний домогт их аварга Тайхогийн 32 удаа эзэн хааны цом хүртсэн амжилтыг Ёкозүна Хакүхо 33 болгосон. Тэнгэрийн оронд залрахын өмнө Тайхо аварга М.Даваажаргалд өөрийнх нь амжилтыг ахиулахыг захисан бол Хакүхо аварга ийнхүү амлалтыг нь биелүүлсэн.
Хакүхо М.Даваажаргалын амжилтыг үнэлж Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар цол хүртээсэн. Хөдөлмөрийн баатар цол гардаж авчихаад “Аав минь XX зуунд аварга болсон бол хүү нь XXI зуунд аварга болсон.
Аав, хүү хоёр хамтдаа Хөдөлмөрийн баатар болсондоо баяртай байна хэмээн ярьсан юм.

Олимп, дэлхийн мөнгөн медальт, 2016 оны олимпийн гол найдвар хэмээн нэрлэгдэж байсан Н.Төгсцогт гэнэтхэн мэргэжлийн бокст хөл тавьснаа өнгөрсөн нэгдүгээр сард албан ёсоор зарласан.
Өдгөө АНУ-ын Лос-Анжелес хотод суурьшиж бэлтгэл сургуулилтаа базааж буй тэрбээр мэргэжлийн бокст “King Tug” нэрээр алдаршиж эхэлсэн.
Он гарснаас хойш манай тамирчин дөрвөн тулаан хийж, гурвыг нь хүнд цохилтоор, бүх өрөлдөгчөө ийнхүү ялаад байна.
Мэргэжлийн боксын хагас хөнгөн жингийн дэлхийн чансаанд 1174 боксчин багтдагаас Н.Төгсцогт ялагдалгүй 100 хувийн амжилтаар 228 дугаар байрт эрэмбэлэгдэж байна.

Эмэгтэйчүүдийн 48кг-ын шилдэг бөх Монгол Улсын шигшээ багийн тамирчин Галбадрахын Отгонцэцэг Казахстан улсын нэрийн өмнөөс барилдахаар болсон.
48кг-д дэлхийн чансааг тэргүүлж буй М.Уранцэцэг, есдүгээрт эрэмблэгдэж байсан Г.Отгонцэцэг нарын нэг нь л 2016 оны олимпийг зорино. Яг л энэ цаг үед Казахстан улсын жүдо бөхийн холбооноос албан ёсоор гэрээ хийж Г.Отгонцэцэгийг легионер тамирчин болгох хүсэлтээ тавьсан.
Үүний дагуу Монголын жүдо бөхийн холбооны гүйцэтгэх захирал М.Бөхбат, Казахстан улсын жүдо бөхийн холбооны дэд Ерөнхийлөгч Самат Зхийкибаяв нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Г.Отгонцэцэг Монгол Улсын иргэншлээсээ татгалзаж, Казахстан улсын иргэн болж, ОУЖБХ-ноос зөвшөөрөл хүлээсээр хэсэг хугацаанд барилдаагүй.
Казахстаны нэрийн өмнөөс Астанагийн ДАШТ-д анх удаа зодоглож эхний тойрогтоо БНСУ-ын Жёон Во Кёнд ялагдсан.
Үүний дараа Ташкентийн Гранпри, Чиндаогийн Гранпри тэмцээнд хүрэл медаль хүртэж хамгийн сүүлд Чёжүгийн Гранприд түрүүлсэн.

Тавдугаар сарын 6-нд чөлөөт бөхийн ААШТ-д барилдахаар Катарын Доха хотыг зорьсон тамирчдаас Д.Гомбодорж, Д.Хүдэрбулга, Н.Золбоо нар дасгалжуулагч Б.Баяраагийн хамт Дубайгийн онгоцны буудлын саатуулагдсан.
Дасгалжуулагч Б.Баяраагийн хэлснээр “Бид визний зүгээр нэг зөрчил ч биш хуурамч визний асуудалд орооцолдсон. Бид хуурамч визний асуудал цаашлаад гэмт хэрэгт холбогдох нь гэж айгаад хоригдохгүй гэж эсэргүүцэл илэрхийлсэн. Гэтэл цэргийн хүмүүсээр хамгаалуулж шууд хорьсон” гэдэг.
МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж “Азийн аваргын визний асуудлын тухайд холбооны зүгээс мэдүүлгийн хуудсанд алдаа гаргасан нь үнэн. Үүнд холбоо арга хэмжээгээ авна, хариуцлагаа хүлээнэ” гэсэн юм.
Визний зөрчилтэй хэмээн буцсан гурван тамирчны оронд Ц.Цогтбаяр, Л.Энхбаяр, Б.Батбаяр гэсэн гурван дасгалжуулагч жин дээр зогссон. 125кг-д зодоглосон 39 настай, дэвжээнд 10 жил гараагүй Б.Батбаяр дасгалжуулагч Туркменстаны бөхийг ялсан. 57кг-д барилдаж эх орныхоо нэрийг олон улсад гаргаж явсан Ц.Цогтбаяр дасгалжуулагч 45 насандаа тивийн аваргын 97кг-д барилдаж Тажикистаны Р.Искандаритай 14:4-өөр ялагдсан.
Харин Л.Энхбаяр дасгалжуулагчийн хувьд шөрмөс залгуулах хагалгаанд ороод удаагүй байсан учир дэвжээнд гарч барилдаагүй юм.

Хүн төрөлхтний спортын их баяр наадам Бразилийн олимп эхлэхэд ... хоног үлдээд байна. Монгол Улсын шигшээ баг 11 эрх хүртсэн амжилтаар 2015 оноо үдэж байна.
БНСУ-ын Чанвон хотноо болж буй буудлагын "Дэлхийн цом"-ын 25 метрийн спорт гар бууны эмэгтэйчүүдийн дасгалд түрүүлж Отрядын Гүндэгмаа гавьяат 2016 оны олимпийн анхны эрхийг эх орондоо авчирсан.
2008 оны Бээжингийн олимпийн анхны эрхийг эх орондоо авчирч байсан бол найман жилийн дараа ийнхүү дахин салхийг хагалсан.
2016 оны олимпийн эрх хүртсэн тамирчдыг танилцуулбал буудлага О.Гүндэгмаа, Г.Нандинзаяа, Ц.Мөнхзул, байт харваа Ж.Гантөгс, чөлөөт бөх Г.Мандахнаран, Ж.Чулуунбат, С.Батцэцэг, О.Насанбурмаа, Э.Бэхбаяр, П.Өнөрбат, хөнгөн атлетик Б.Сэр-Од нар хүртсэн билээ.

Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын түрүү бөх Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Э.Оюунболд 22 насандаа түрүүлж арслан цолны болзол хангасан.
Төрийн их баяр наадамд хамгийн олон буюу 11 түрүүлсэн Б.Бат-Эрдэнэ аваргын халааг залгамжсан Өмнөдэлгэр сумаас 16 жилийн дараа ийнхүү түрүү бөх тодорсон.
Увс аймгийн Давст сумын харьяат улсын арслан П. Бүрэнтөгс үзүүрлэж цолоо баталсан.
Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харъяат А.Алтанхуяг, Говь-Алтай аймгийн Жаргалант сумын харьяат Ш.Шинэбаяр, Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат Г.Баасандорж, Архангай аймгийн Булган сумын харьяат Ч.Ганзориг, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат Б.Батжаргал, Увс аймгийн Түргэн сумын харьяат Д.Энхбаяр, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Э.Даш нар Монгол Улсын начин болсон.
Ховд аймгийн Чандмань сумын харьяат Н.Батзаяа, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын харьяат Б.Одгэрэл нар Монгол Улсын харцага цол олгов. Энэ жилийн улсын баяр наадмаар шөвгөрсөн 16 бөхөөс допинг илрээгүй гэдгийг онцолмоор байна.

Монголын жүдо бөхийн түүхэнд олимпийн өмнөх жилийн хатуу дэлхийн аваргыг зөөллөв. 2003, 2007, 2011 оны ДАШТ-ээс шагналт V байраас өөр амжилт гаргаж байсангүй. Астанагийн ДАШТ-ээр энэхүү хар цувралыг зогсоож Д.Сумъяа, С.Ням-Очир, С.Мөнхзаяа нарын хүрэл медаль хүртсэн юм. Монголын жүдо бөхийн эрэгтэй шигшээ багаараа түүхэндээ анх удаа хүрэл медаль хүртсэн. Жүдо бөхийн тэргүүлэгч улс гэдгээ илтгэж Япон, БНСУ, Гүрж улсын төрийн далбаатай эн зэрэгцэн Алау ордонд мандсан. Ази тивийн дөрвөн төлөөллийн нэг болж Монголын шүүгч М.Бөхбат ДАШТ-д шүүхээр томилогдлоо. 2007 оноос хойш найман жилийн дараа дэлхийн аваргын татамид Монгол шүүгч ялалт, ялагдлыг дэнсэллээ.

Катарын нийслэл Дохад 2015 оны аравдугаар сарын 5-нд боксын эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ болж 73 орны 260 боксчин медаль цаашлаад олимпийн эрхийн төлөө тулалдсан.
АЙБА буюу сонирхогчийн боксын холбоо дүрмэндээ өөрчлөлт оруулснаар ААШТ-ий амжилтаар ДАШТ ордог болсон.
Үүний дагуу ААШТ-ээс Д.Отгондалай, Г.Ган-Эрдэнэ, Э.Идэрхүү, Б.Түвшинбат нар Дохагийн рингэд тулалдсан. ОУХМ Э.Идэрхүү, Б.Түвшинбат хоёрын даваанд өрсөлдөгчдөө ялагдсан.
Г.Ган-Эрдэнийн хувьд медалийн төлөө ОХУ-ын Василий Егоровтой халз үзэн 2-1-ээр ялагдсан. Азийн наадмын аварга, Ази тивийн аварга дэлхийгээс 5 медаль авсан Италийн домогт Д.Валентиног ялж шуугиан дэгдээсэн ч медалийн төлөөх тулаанд Узбекстаны Элнур Абдураймовт ялагдсан.
ДАШТ-ээр олимпийн эрх өвөртөлж чадаагүй ч н гараад хоёр тэмцээн бий.

Чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй нийт 16 жингийн дөрөвт нь финалдаж, дөрөвт нь хүрэл медалийн төлөө зодоглолоо.
Дэндүү бахдам амжилт байлаа. Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн Лас Вегаст болж байна хэмээн чөлөөт бөхийн баг тамирчдаараа бөхийн хорхойтнууд бахархаж омогшив.
Дэлхийн хошой аварга З.Ойдовын амжилтыг 40 жилийн дараа С.Батцэцэг давтаж, С.Цэрэнчимэд дэлхийн аварга цолоо мөнгөн медалиар ижилсүүлж, дэлхийн аваргын гурван хүрэл медальтан О.Насанбурмаа Рио зорих тийзээ захиалсан.
Чөлөөтийн алтан үеийн давтамж болон төрөн гарч ирж буй эрэгтэйчүүдийн шигшээ багийн дэлхийд хамтдаа финалдсан П.Өнөрбат, Б.Номин аман хүзүүдэж, Э.Бэхбаяр хүрэл медаль хүртэж Г.Мандахнаран, Ж.Чулуунбат нар олимпийн эрхээ баталгаажуулсан билээ.

Хүн төрөлхтний спортын их баяр наадам Бразилийн олимп эхлэхэд 221 хоног үлдээд байгаа.
Монгол Улсын шигшээ баг 11 эрх хүртсэн амжилтаар 2015 оноо үдэж байна.
БНСУ-ын Чанвон хотноо болж буй буудлагын "Дэлхийн цом"-ын 25 метрийн спорт гар бууны эмэгтэйчүүдийн дасгалд түрүүлж Отрядын Гүндэгмаа гавьяат 2016 оны олимпийн анхны эрхийг эх орондоо авчирсан.
2008 оны Бээжингийн олимпийн анхны эрхийг эх орондоо авчирч байсан бол найман жилийн дараа ийнхүү дахин салхийг хагалсан.
2016 оны олимпийн эрх хүртсэн тамирчдыг танилцуулбал буудлага О.Гүндэгмаа, Г.Нандинзаяа, Ц.Мөнхзул, байт харваа Ж.Гантөгс, чөлөөт бөх Г.Мандахнаран, Ж. Чулуунбат, С.Батцэцэг, О.Насанбурмаа, Э.Бэхбаяр, П.Өнөрбат, хөнгөн атлетик Б.Сэр-Од нар хүртсэн билээ.