gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     5.14
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 16
Зурхай
 5.14
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 5.14
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Нас барагсдын нэрээр мөнгө завшсан гэдэг нь үндэслэлгүй мэдээлэл”

Р.Адъяасүрэн
Нийгэм
2015-11-04
0
Twitter logo

Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс нийгмийн даатгалын ажилтнууд 10 мянган нас барсан иргэний нэрээр улсаас их хэмжээний мөнгө завшсан бөгөөд нийслэл төдийгүй орон нутгийн олон ажилтан холбогдсон талаар мэдээлэл өгсөн ч энэ нь үндэслэлгүй болохыг Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.

Нийслэл, орон нутгийн нийгмийн даатгалын байгууллагууд арилжааны банкуудтай үгсэн хуйвалдаж нас барсан ахмад настнуудын нэрээр тэтгэврийн зээл авдаг байсан бөгөөд одоогоор 10 мянга гаруй хүний нэр яригдаж байгаа талаар ЦЕГ-аас мэдээлсэн юм.

Гэвч энэ мэдээлэл нь үндэслэлгүй, нотлогдож, гэм буруу нь тогтоогоогүй асуудлаар ташаа мэдээлэл түгээж, нийгмийн даатгалын байгууллагын ажилтнуудын нэр хүндэд халдаад зогсохгүй, даатгуулагч, ажил олгогчдын итгэл найдварыг алдагдуулан, орлого бүрдүүлэлтээс эхлээд тус байгууллагын хэвийн үйл ажиллагаанд саад учруулахаар байгааг НДЕГ-аас онцолж байна.

ЦЕГ-аас есдүгээр сараас эхлэн тус байгууллагад хяналт шалгалт хийж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар шалгалтын дүн мэдээ гараагүй байгаа аж. Мөн мэдээлээд байгаа эдийн засгийн гэмт хэрэг буюу зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан гэх заалтаар хэрэг үүсгээд байгаа талаараа НДЕГ-т мэдээлээгүй байна.

Д.МЭНДБАЯР: ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД АЛБАН БИЧИГ ХҮРГҮҮЛСЭН

Үүсээд байгаа нөхцөл байдлын талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Тамгын газрын дарга Д.Мэндбаяр дараах мэдээллийг өгч байна.

-Төвийн зургаан дүүрэгт хяналт, шалгалт орсон. Хяналт шалгалтыг нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын нийгмийн хяналтын байцаагчтай хамтран явуулж байна. Шалгалт үргэлжилж байна. Одоо тоо баримт хэлэхэд хэтэрхий эрт байна.

Төрийн хяналт шалгалтын хуулиар асуудал байвал шалгаад, тухайн байгууллагад танилцуулах ёстой. Гэтэл шалгалтын эцсийн дүн гараагүй байхад ташаа мэдээлэл өгч байгаа учраас бид мэдээлэл хийж байгаа юм.

Бидэнд хэрэг үүсгээд шалгаж байгаа гэснээс эдийн засгийн гэмт хэрэг буюу 148.4-р хэрэг үүсгэсэн гэж мэдээлээгүй. Тиймээс Цагдаагийн ерөнхий газарт албан бичиг хүргүүлээд байна.

Цагдаагийн байгууллагаас нийслэл, орон нутгийн нийгмийн даатгалын байгууллагууд арилжааны банкуудтай үгсэн хуйвалдаж, 10 мянга гаруй хүн нас барсан ахмад настнуудын нэрээр тэтгэврийн зээл авдаг байсан гэж мэдээлээд байна. Гэтэл зээл олголтын асуудал бол зөвхөн арилжааны банкны шийдэх асуудал. Манайхаас орж нөлөөлөх боломж байхгүй.

Дээр нь манайхаас гаргасан статистик судалгаагаар жилд дунджаар 12 мянган тэтгэвэр авагч нас барж, оршуулгын тэтгэмж авдаг. Үүний 9.5 мянга нь өндөр насны тэтгэвэр авагч байхад 10 мянган хүний тэтгэврийг үргэлжлүүлэн олгоно гэдэг боломжгүй. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг хяналтгүй зарцуулдаг, хариуцлагагүй үйлдэл манай хамт олон гаргаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

2013 оноос хойш цахим бүртгэлээр ажиллаж байгаа учраас аль нэг ажилтан нас барсан хүний бичиг баримтаар мөнгө завших боломж байхгүй гэв.

Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2013-2015 онд “Тэтгэврийн нэгдсэн хяналтыг сайжруулах” арга хэмжээг зохион байгуулж 148 хүнтэй холбоотой 164.9 сая төгрөгийн төлбөрийн зөрчлийг илрүүлсэн байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэтгэвэр авагч иргэн нас барсан тохиолдолд нас барсны дараагийн сарын тэтгэврийг тэдний ар гэрт олгож, түүнээс хойш тэтгэвэр олголтыг зогсоох ёстой. Гэтэл дээрх 148 хүний тэтгэвэр олголтыг зогсоогоогүй байсныг дотоод хяналт шалгалтаараа илрүүлж, өнгөрсөн сарын 20-ны өдрийн байдлаар 141.1 сая төгрөгийн төлбөр , зөрчлийг барагдуулжээ.

Д.ЗОЛЖАРГАЛ: БИД УЛСЫН ТӨСВИЙН ДӨРӨВНИЙ НЭГИЙГ БҮРДҮҮЛДЭГ

Нийслэлийн нийгмийн даатгалын газрын дарга Д.Золжаргал үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тайлбарлахдаа,

-Нийгмийн даатгалын салбарын 1500 ажилтан, албан хаагчдын талаар сөрөг мэдээлэл өгсөнд харамсаж байна. Нийгмийн даатгалын ажилтнууд маш ачаалалтай ажилладаг. Нэг жишээ хэлэхэд, Нийслэлийн нийгмийн даатгалын газар дүүргүүдтэйгээ нийлээд 434 ажилтан, албан хаагч ажилладаг.

Нийгмийн даатгалын салбарын хамт олон жилд улсын нэгдсэн төсвийн орлогын дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээний орлогыг бүрдүүлдэг. Тэтгэврийн даатгалын санд жилдээ нэг их наяд орчим төгрөгийг төвлөрүүлж, мөн хэмжээний зарлагыг санхүүжүүлдэг.

Зөвхөн татварын байгууллагуудтай жишихэд Нийслэлийн татварын газар дүүргүүдтэйгээ нийлээд 1500 гаруй ажилтантай. Тэд жилд 585 тэрбум төгрөгийг төвлөрүүлж байна. Энэ хооронд асар их ялгаа байгаа биз. Бид нэг их наяд төгрөг төвлөрүүлж, тэтгэвэр тэтгэмж цаг тухайд нь тавьдаг. Нэг хоёр хүний хийсэн байж болзошгүй зүйлийг салбар, системийн асуудал болгож байгаад харамсаж байна. Гэмт хэрэг хийсэн үгүйг шүүхээр тогтоодог. Гэтэл нотлогдоогүй мэдээлэл тараасан нь буруу гэлээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан