-Сэлэнгэ аймаг руу гал унтраахаар
явдаг өдөр цаг агаар ямар байсан бэ?
-Битүү
манантай байсан. Манантай болохоор нисдэг тэрэг газардах газраасаа наана
буусан. Би онгоц хөөрөхөд л унтчихсан юм. Урд орой нь Тэрэлжид гарсан түймэрт
тав хоног яваад ирсэн болохоор ядраад. Тушаал аваад түймрийн голомт руу явсан.
Нэг мэдсэн "Буугаарай" гэж хэн нэгэн орилсон. Сэлэнгэ аймагт урд нь
очиж үзээгүй болохоор яг хаана газардсаныг мэдээгүй. Түүний дараа нисдэг тэрэг
дахин хөөрөөд 5-10 минутын дараа хойд сэнс мод шүргэж, хүчтэй доргисон. Тэгээд
л мод зүсч газарт унасан. Тэр үед бүгд биеэ барьчихсан. Ганц ч үг дуугараагүй.
Би ч гэсэн маш их айсан. Цонхоор юу ч харагдахгүй. Битүү манантай. Тэр үед
комиссар Д.Батбаатар "Мөнхтөр өө, яасан чи айгаад байгаа юм уу" гэж
асууж байсныг тод санаж байна.
-Урд өдөр нь Тэрэлжээс ирсэн гэлээ.
Танай анги ээлжгүй ажилладаг хэрэг үү?
-Уг нь
Аврах тусгай анги Гал түймэртэй тэмцэх газар нэртэй Сонгино хайрхан дүүргийн
VII хороо буюу Баянхошууны хуучин эцэст байрладаг байсан юм.
Яагаад Орбитын 122 дугаар анги руу нүүснийг ойлгодоггүй. Баянхошуунд байх тэр
үед гурван ээлжээр ажилладаг байлаа. Гэтэл шилжиж ирээд ямар ч ээлжгүй болсон.
-Нисдэг тэрэг осолдсоны дараа хэдэн
хүн амьд байсан бэ?
-Сайн
мэдэхгүй юм. Нисдэг тэрэг унахад би ухаан алдсан. Нэг сэрсэн бөөн орилоон болж байсан.
-Осол болсны
дараа ямархуу байдалтай байсан бэ?
-Нисдэг тэргэн дотор байсан
болохоор гадна талд болж буй үйл явдлын талаар
зөвхөн сураг чимээ л сонсогдоно. Е.Ариунсанаа
маргааш нь үүрээр нас барсан гэж сонссон.
Харин Ц.Болд нисдэг тэрэгнээс гарсан даруйдаа амьсгаа хураасан
юм шиг байна лээ. Сайн мэдэхгүй. Сүхээгийн тохойн доод
хэсгээр тасарчихсан байхыг дараа нь харсан.
-Гар чинь юунд
дарагдчихсан юм бэ?
-Миний гар шалны дөрвөлжин төмөрт хавчигдчихсан
юм. Хажуу талд маань талийгаач О.Дүүбаатар
сууж явсан. Нэг харсан чинь түүний толгой
харагдахгүй болчихсон. Би бөгсөн биеийг нь дэрлэж байсан юм.
Тухайн үед гараа татаж авах гээд дийлээгүй. Хоёр цагийн
дараа гар мэдрэлгүй болсон. Тэр үед гараа
аль талаар нь тасдах билээ гэж бодсон. Би дөрвөн
давхар цамцтай явсан юм. Цамцаа тайлчихвал гараа мулталчихаж
магадгүй гэж бодогдсон. Тэгээд хутгаа гаргаж
ирээд цамцаа сийчиж эхэлсэн. Хүсэхэд хясна
гэж хутга иргүй, дээр нь цамцаа зүсэж дийлдэггүй.
Тэгээд арай гэж цамцаа урж цээжээ нүцгэлэсэн.
Гэсэн хэдий ч гараа мулталж чадаагүй. Дараа
нь гутлаа тайлсан. Тэгээд өмдтэйгөө л үлдсэн дээ. Маргааш нь гараа харахад зөндөө
сийччихсэн байсан. Гэсэн хэдий ч би шантраагүй. Цус алдаж ойр ойрхон ухаан алдаж, сэрээд л
гартайгаа ноцолдоод л байсан. Гартайгаа үлдэх горьдлого тасрахгүй байсан.
-Найз нар чинь ээлж дараалан хорвоог
орхиход хэцүү байсан нь мэдээж. Бусаддаа туслах боломж хэр байсан бэ?
-Нэг нэгэндээ туслах санаа их байсан. Гартай нь гараараа,
хөлтэй нь хөлөөрөө бие биендээ туслах гэж оролдсон. Миний
хувьд гар л дарагдчихсан. Г.Лхагвасүрэнгийн хөл нь л цухуйж харагдсан юм. Биеийг нь харах
ямар ч боломж байгаагүй. Ойр хавьд хэн, хэн
байна гэж арай гэж толгойгоо өндийж харахад Л.Булган
баруун гараа хагас нугалсан байдлаар өргөсөн.
Түүний бөгсөн биен дээр шатахууны банкны
гадна талын хайрцаг дарчихсан байсан юм. Тэр
үед талийгаач Т.Оргилсайхантай л их ярьсан.
"Миний гар дийлддэггүй. Чиний бие яаж байна"
гэхэд, тэр "Миний дээрээс сандал хөмөрчихсөн
бололтой. Чиний нэг гар чинь хөдөлж байвал намайг татаад гаргах гээд оролд
доо" гэж хэлсэн. Хөлөнд
нь арай гэж хүрч гутлынх нь улнаас татсан боловч хүчрээгүй. "Би дийлэхгүй
байна" гэхэд "Дахиад татаад үз. Юмыг яаж мэдэх вэ" гэсэн дахиад
3-4 удаа татсан. Даанч хүчрээгүй. Тэгээд л татаж гаргана гэдэг худлаа юм байна гэдэгтэй
эвлэрсэн. Тухайн үед хүн амьд л гарчих юмсан гэсэн бодол төрдөг юм байна даа
гэж бодогдсон. Гэхдээ хамгийн түрүүнд ус л бодогдож, ам цангасан. Дээр нь
шатахуун их үнэртэж дотор муухай оргиж.
Тэр хавиар нэг шатахуун асгарчихсан, үнэр гэж аймаар. Хоолгүй байсаи болохоор
хий л огиудас хүрнэ.
-Та амьд үлдэнэ гэдэгтээ итгэлгүй захиасаа
хэлж байсан гэсэн?
-Гурав дахь
хоног дээрээ цогцосны үнэр үнэртэж өөрийн эрхгүй дотор муухай оргисон. Хүн
эцэст нь үхэлтэй эвлэрдэг юм билээ. Тэр үед хоёр хүүхдээ их санасан. Тэгээд
миний хоёр охиныг үнсээрэй гэж хэлж байсан.
-Хөөрөх тушаал хэн өгсөн юм бол?
-Тэрийг
мэдэх ямар ч боломж байхгүй. Бидний хувьд тушаал бол тушаал. Сэлэнгэ
аймагт түймэр гарсан байна гээд тушаал аваадл хөөрсөн.
-Аврах анги хэд
хоногийн дараа очсон бэ?
-Гурав хоноод үдээс хойш нь аврах
анги ирсэн байх. Сайн мэдэхгүй. Нэг мэдэх
нь ээ, гэмтлийн эмч н.Пүрэвдорж, шуурхай албаны
н.Амарболд, Онцгой байдлаас н.Будсүрэн,
н.Адьяа нар ирчихсэн байсан. Аврах анги ирсэн ч багаж байхгүй гээд миний гарыг
гаргаж чадаагүй. "Цогоо чи тэсч чадахаар байна уу. Багаж байдаггүй. Хот
руу багажинд явуулчихсан. Өглөө ирэх байх" гэж хэлсэн. Гурав хоног тэссэн
болохоор тэснэ байх аа л гэсэн. Тэгээд үүрээр намайг
гаргаж авсан. Н.Сугар гавьяатыг хараад үнэхээр их өрөвдсөн. Миний аав шиг хүн.
Аав минь дөрвөн жилийн өмнө нас барсан юм.
-Нисдэг тэрэг
та нарыг харалгүй. Нилээд эргэлдсэн гэсэн?
-Дуу нь их л холоос сонсогдож байсан. Дотор байсан
болохоор харж чадаагүй. Биднийг ямар ч байсан хайж байна даа гэж бодогдсон.
-Хоол хүнс,
түймэр унтраах багаж гээд бэлтгэл муу хангагдсан байсан гэж сонссон?
-Бидний томилолт гурав хоногийн хугацаатай. Хувийн зүгээс
гурав хоног идэх хоол хүнсээ цуглуулаад л явцгаасан. Генерал н.Намсрай дарга
мөнгө өгсөн.
-Та нарын авч
явсан шүхэр шаардлага хангахгүй муу шүхэр байсан гэл үү?
-Шүхрийн хувьд аль 1980-1990 оны Оросын шүхэр ашигладаг. Хамгийн
сүүлийн үеийнх нь 1994 оны шүхэр. Миний бодлоор Орост энэ шүхрийг аль хэдийнээ хэрэглэхээ
больж, ашиглалтаас гаргасан гэсэн.
-Намсрай дарга
ямар учиртай мөнгө өгсөн юм бол?
-Сайн мэдэхгүй. Хувиасаа өгсөн болов уу л гэж бодсон. Магадгүй
байгууллагын хөрөнгө эсвэл бэлэн байдлын мөнгө байж ч мэдэх.
-Томилолтын
мөнгийг өгдөггүй байсан гэж сонссон. Тэр үнэн үү?
-Томилолтын мөнгө цагтаа олгогдоно гэж огт байхгүй. Томилолтын
мөнгө тухайн орон нутаг хариуцдаг. Тэгээд л нам гүм, хэн ч түүний араас
хөөцөлдөж явдаггүй. Ангийн хэдэн дарга нар л хөөцөлдөнө. Гэхдээ тэднийг сонсдог
хүн гэж ховор. Харин энэ ослын дараа өнгөрсөн оны томилолтын мөнгийг өгсөн. Энэ
осол болоогүй бол өдий хүртэл мөнгөө аваагүй л байх байсан. Муухай байгаа биздээ.
-Ер нь Онцгой
байдлын Аврах тусгай анги хангамж муутай гэж сонссон?
-Хангамж муу. Нэг гуталыг 2-3 жил
өмсөх жишээтэй. Нэгэнт л эд бараа хойно элэгдэлд орж, цоорч,
урагдана. Тэр үед нь гадуур нь уяагаар ороох юм уу,
эсвэл цалингаасаа илүүчилж нөхүүлж, өсгий энэ тэр
хийлгэнэ дээ. Ганц хувцасаа цэвэрхэн өмсөхийг л хүн бодно биз дээ.
Индүүдэж байгаад санамсаргүй түлнэ, өнгө алдах
тохиолдол ч бий. Тэглээ гээд солиод өгдөггүй болохоор нөхөхөөс
өөр аргагүй.
-Талийгаачдын
ар гэрийнхэн та нарыг ослын гэрч атлаа юу ч дуугарахгүй байна. Үгээ хэлээч гэж
олон дахин хүссэн. Энэ хугацаанд яагаад дуугүй байв аа?
-Мөр зэрэгцэн хамтдаа эх орныхоо төлөө зүтгэж явсан найз
нөхөддөө харамсч байна. Төрснөөс ялгаагүй ижилдэн дассан хүмүүс шүү дээ бид. Тухайн
үед итгэхийг ч хүсээгүй. Хар дарсан зүүд байгаасай гэж бодож
байлаа. Талийгаачдынхаа ясыг өндөлзүүлэхгүйн тулд 49 хоногийг нь дуустал
дуугараагүй. Монголчууд 49 хоног дотор нь хэл ам хийлгүй талийгаачийг тайван
нойрсуулахыг хүсдэг шүү дээ. Талийгаачдын гэр бүл үүнийг ойлгоосой.
-Та нар ослоос
үлдсэн амьд гэрч нар. Хэн нэгэн амыг чинь үдэх гэж дарамт шахалт үзүүлсэн үү,
мөнгө төгрөг амлах юм уу?
-Үгүй, тийм юм огт болоогүй. Бид Монгол Улсын төлөө гэж
тангараг өргөсөн хүмүүс. Юу гэж хэдэн бор төгрөгийн төлөө анд найзынхаа алтан
амийг солих билээ.
-Та нарын
биеийн байдал тийм ч сайн биш байна. Ажилдаа орохоор хуучин ажлаа, тухайлбал, шүхэрчин хийж чадна гэж үү. Өөр ажилд томилогдож байна уу?
-Хохирогдчын ихэнх нь нурууны өвчтэй. Дээр нь сэтгэл
санаа хүнд байна. Уулзах бүртээ талийгаачдын тухайн ярьж санаа алддаг. Биеийн
байдлаасаа шалтгаалж ажлыг маань байгууллагын зүгээс зохицуулах байх даа.
-Донор гар
олдох нь уу. Эрүүл мэндийн сайд Д.Туяагаас ямар нэгэн нааштай хариу ирэв үү?
-Хариу ирээгүй ээ. Донор гар ч олдохгүй бололтой. Төр
засгаас үзүүлэх халамж байхгүй юм шиг байна. Ард түмэндээ л баярлаж явна. Гудамжаар явж
байхад таниад "Бие чинь сайн уу. Донор гар олдсон уу" гэж асуудаг.
Наад зах нь бичиг баримтаа баталгаажуулах гээд нотариатаар ороход эзэн нь
"Мөнгө хэрэггүй. Гараа л эмчлүүл мөнгө их л орж байгаа байлгүй" гээд мөнгө
аваагүй. Ард түмнийхээ буянд сэтгэлээр уналгүй амьдарч явна.
Л.Нинжсэмжид