Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Бугат сумын “Саят толгой”-д “Eagle festival 2015” наадам 16 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээг Баян-Өлгий аймгийн ЗДТГ, Соёл, спорт, аялал жуулчлалын газар, Монголын Бүргэдчид Холбоо хамтран зохион байгуулсан юм.
Энэ жилийн наадамд 90 гаруй бүргэдчин өөрийн бүргэдтэй хамт оролцсон байна. Түүнчлэн энэхүү наадмыг үзэж сонирхохоор гадаадын 700 гаруй, дотоодын 2000 гаруй жуулчин иржээ.
“ХЫРАН 2015” Бүргэдийн тэмцээний тэргүүн байрыг Баян-Өлгий аймгийн Алтай сумаас оролцогч А.Ерсанат /Алтай сум/ хүртсэн байна. Мөн удаах байруудад:
- 2-р байр А. Өней /Дэлүүн сум/
- 3-р байр Т. Семсер /Улаанхус сум/
- 4-р байр С. Берикжан /Алтанцөгц сум/
- 5-р байр Жанатхан /Бугат сум/ нар тус тус оржээ.
Бүргэдийн баярын үеэр казахын үндэсний тоглоом, спортын арга хэмжээнүүд зохион байгуулагдав. Тухайлбал "Бүргэд болон морины тоноглолтой бүргэдчин шалгаруулах уралдаан", "Бүргэдээр хиймэл амьтан бариулах"," Көкбар буюу тулам булаалдах тэмцээн", "Кыз куар буюу хүүхэн хөөх тэмцээн", "Зоос шүүрэх тэмцээн", "Урианхай сурын харваа" "Казах үндэсний шилдэг хувцастай хос шалгаруулах тэмцээн", Даага болон тэмээний уралдаан зэрэг төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулжээ.
Казахын ард түмэн эртнээс бүргэдээр ан хийлгэсээр ирсэн. Энэ арга ухааныг хойч үедээ өвлүүлэн, олон нийтэд сурталчлан дэлгэрүүлэх зорилгоор "Бүргэдийн баяр"-ыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ баяраар дамжуулан аялал жуулчлалын шинэ брэнд бий болгох зорилгыг мөн давхар агуулдаг юм.