ОХУ-ын Новосибирск хотын захирагч Анатолий Локоть болон Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын захирагч Эрдэнийн Бат-Үүл нар хоёр хотыг ах дүү хот болгох гэрээнд энэ сарын 5-нд гарын үсэг зурсан талаар ИТАР ТАСС агентлаг мэдээллээ.
Гарын үсэг зурах ёслолын ажиллагаа Монголын төлөөлөгчдийн хийж буй айлчлалын үеэр Новосибирск хотын Захирагчийн ажлын албаны байранд болжээ.
Өнгөрсөн 20 дугаар зуунд, ялангуяа аугаа их эх орны дайны жилүүдэд Орос, Монгол хамтын ажиллагааны олон жилийн туршлагатай байсан. Түүнчлэн хоёр орон харилцан бие биедээ тусалж байсныг Новосибирск хотын дарга онцлов.
"Эдийн засгийн хамтын ажиллагааны арвин туршлага биднийг холбож байна. Бид бие биедээ тусалж болох тодорхой саналууд энд яригдаж байна. Улаанбаатар дахь маш олон байшин барилга Новосибирскийн мэргэжилтнүүд, барилгачдын шууд оролцоотойгоор баригдаж байсан. Түүнчлэн сэргээн босголт, шинэчлэлийн маш олон асуудлууд байна. Бидний хувьд хамтран ажиллах маш том талбар бий" хэмээн Анатолий Локоть хэлсэн байна.
Харин Бат-Үүл дарга ЗХУ түүн дотор Новосибирскийн барилгачид Улаанбаатар хотын хөгжилд томоохон үүрэг гүйцэтгэсэн гэдгийг онцлон энэ хамтын ажиллагаа цаашид үргэлжилнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ.
Тэрээр Улаанбаатар хотын орон сууц, нийтийн аж ахуйн салбарт шинэчлэл хийхэд ойролцоогоор 18 тэрбум ам.доллар шаардагдана. "Ийм томоохон ажлыг хэрэгжүүлэхэд бидэнд та бүхний оролцоо, санхүүжилт, дэмжлэг хэрэгтэй" гэж Бат-Үүл хэлсэн байна.
Үүнээс гадна хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлал зэрэг олон салбарт хамтран ажиллахаар болжээ.
Дээрх гэрээний хүрээнд хоёр хотын төлөөлөгчид харилцан айлчлал хийхээр төлөвлөж байгаа аж. Таван жилийн хугацаанд хүчин төгөлдөр байх уг гэрээ талууд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн гэрээ хэрэгжиж эхлэх юм.
Эх сурвалж: ИТАР ТАСС