Өмнөд Солонгосын компаниуд Умардын 54 мянган иргэнд хөдөлмөр эрхлэх боломж олгож байсан Кесоны аж үйлдвэрийн цогцолбор нь дайсагнагч хөршүүдийн хувьд онцгой хамтын ажиллагаа байжээ.
Гэвч Сөүл Умардын хилээс дотогш 10 км-т, цэрэггүй бүсэд орших Кесоны аж үйлдвэрийн цогцолборын хамтын ажиллагаагаа таслан зогсоох шийдвэр гаргасан нь тэнд үйл ажиллагаа явуулж буй 124 компанийн хувь заяа төдийгүй хоёр Солонгосын ард түмний цаашдын хамтын ажиллагаа, хуваагдсан хойгийн тогтвортой байдлыг хөсөр хаясан хэрэг болов.
“Хоёр Солонгосын сөргөлдөөн эндхийг ч хамарлаа. Засгийн газрын энд хийсэн хөрөнгө оруулалт зөвхөн ашиг олох бус хоёр ард түмнийг нэгтгэхэд чиглэсэн хүчин чармайлт гэж итгэж байсан” хэмээн Кесоны бүсэд хувцасны худалдаа эрхлэгч, хөрөнгө оруулагчдын нийгэмлэгийн дэд тэргүүн Ок Сун Сик харамсан өгүүлнэ. Умард Солонгос олон улсын хоригийг үл хэрэгсэн цөмийн туршилт хийж, алсын тусгалт пуужин хөөргөснөөс гурван өдрийн дараа буюу энэ сарын 10-нд Сөүл Кесоны аж үйлдвэрийн цогцолбор дахь компаниудын үйл ажиллагааг бүрэн зогсоох шийдвэр гаргажээ.
Умардын заналхийллийн эсрэг хатуу чиг шугам баримталж буй Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн Засгийн газраас Пхеньяны цөмийн хөтөлбөрийн санхүүжилтийн эх үүсвэрийг таслан зогсоохын тулд энэхүү цогцолбор дахь үйл ажиллагааг хаах болсноо мэдэгдсэн. Гэхдээ либерал үзэл баримтлалтай улс төрчид Умардад тарих үзэл санааны өөрчлөлт, эдийн засгийн гол хөшүүргээ үгүй хийлээ хэмээн буруутгаж байна.
2004 онд нээгдсэн Кесоны аж үйлдвэрийн цогцолборыг бүтээн байгуулах санаа Өмнөд Солонгосын эрх бүхий төлөөлөгчдийн чармайлтын дүнд 2000 онд хоёр Солонгосын хамтарсан анхны чуулганаар төрсөн түүхтэй. Ажил хэрэг болгох үйл явц бодож байснаас удаашралтай байсан бөгөөд анхандаа хөдөлмөр их шаарддаг ч оргил үеэ өнгөрөөсөн салбар болох хувцас, оёдлын үйлдвэр төдийхөн л зонхилж байв. Дараа нь Өмнөдийн цэргийн нэгэн хөлөг онгоцыг умардууд живүүлсэн нь илэрсний дараа тухайн үед Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч байсан Ли Мён Бак 2010 онд шинээр хийх гэж байсан хөрөнгө оруулалтаа зогсоож байв.
Гэхдээ тухайн үед консервативчуудын зүгээс хөдөлмөрчдийн цалин нь Пхеньяныг шууд санхүүжүүлж байна гэсэн гомдол гарч байсан ч Ерөнхийлөгч асан Ли Кесоныг хаах шаардлагыг эсэргүүцэж байсан билээ. Солонгосын хойгийн зөрчлөөс болж Пхеньян Кесоноос ажилчдаа эргүүлэн татаад байсан ч ямар ч нөхцөл байдалд байсан Кесоны үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлнэ гэсэн баталгааг хоёр талын Засгийн газар 2013 онд гаргасан юм. Харин Сөүл дээрх амлалтаа зөрчсөн шалтгаанаа Кесоны цогцолбороос Хойд Солонгосын төсөвт төвлөрдөг 616 тэрбум вон буюу 506 сая ам.доллар цөмийн зэвсэг, пуужингийн хөгжүүлэлтэд зарцуулагдаж байна хэмээн тайлбарласан. Өмнөд Солонгосын Нэгдлийн сайд Хон Ён Пхё “Энэ мөнгөний 70 хувь цөмийн зэвсэг, пуужингийн систем хөгжүүлэлтэд зарцуулагдаж байна” хэмээн мэдэгджээ
Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийг Өмнөд Солонгос зориуд санхүүжүүлсэн бол НҮБ-ын хоригийг зөрчсөн хэрэг болох тул нэхэмжлэх гаргах баталгаа гаргаж өгөхийг хууль тогтоогчид ноён Ён Пхёгоос шаардсан. Гэвч Засгийн газарт тийм баримт байхгүй хэмээн тэр хэлсэн юм. Нэгдлийн яам баталгаа гаргаж өгөхөөс хожим татгалзаад, нотлох баримт ил болгох аргагүй болохыг хэлсэн.
Нэгдлийн сайдыг албан тушаалаас нь огцруулж ч мэдэх энэхүү маргаан нь асуудлын мөн чанарыг булзааруулж байгааг Солонгосын хойгийн ирээдүйн форум хэмээх тинк-танкын тэргүүн Чун Юн Ву учирлав. Тэрбээр “Ким Чен Ун уг мөнгөөр пуужин хөгжүүлж байна уу, өөр зүйлд ашиглах, эсэх нь чухал биш. Аж үйлдвэрийн цогцолбор хаагдсанаар Умард Солонгосын эсрэг хатуу хориг тогтооход Хятад болон бусад улс орныг шахалтад оруулахад Өмнөд Солонгосын дипломат байр суурийг тулж өглөө” хэмээв.
Халдан орохоор өнгөлзөж байна хэмээн Пхеньяны нэрлэсэн Өмнөд Солонгос, АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилт болох үеэр буюу гуравдугаар сард Умардын эсрэг хориг улам чангарна. “Гэхдээ ингэх нь аюултай. Кесоны ажилчдын цалин Пхеньяныг цөмийн зэвсгээ өргөжүүлэхэд зориулагддаг гэсэн ойлголт өргөжвөл аж үйлдвэрийн тус цогцолбор удаан хугацаанд дахин нээгдэхгүй. Сөүл дэндүү хатуудуулчихлаа. Умард Солонгосын Засгийн газар үй олноор нь хөнөөх зэвсэглэлээ орхихгүй” хэмээн Соган их сургуулийн профессор Ким Жае Чун тайлбарлаж байна.
Кесоныг үүрд хаалаа гэхэд ноён Ок зэрэг тэндхийн худалдаа эрхлэгчид Засгийн газар болон даатгалаас нөхөн олговор авч, хохирлоо барагдуулах ч хүчин зүтгэж байсан Умардын ажилчдын хувьд уг нөхцөл байдал үнэхээр аймшигтай тусч буй. Ноён Ко хэдий хэмжээний нөхөн олговор авахаа хэлээгүй ч ажилчдад нь чамлахааргүй хэмжээний мөнгө илгээнэ гэдэгт итгэж байгаагаа хэллээ.
Кесон цогцолборт анх 2007 онд үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш ноён Ок-ийн туранхай, эцэнхий ажилчид өдрөөс өдөрт эрүүл чийрэг болсон гэнэ. Харин 2013 онд түр хаагдсан таван сарын хугацаанд ажилчид нь буцаад турсан байсан аж. “Бүгдээрээ л анх ирсэн шигээ турж эцсэн байсан” хэмээн тэрбээр өгүүлэв.
Саймон Манди