Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад ажлын айлчлал хийхээр өнөө өглөө мордлоо. Айлчлал өнөөдрөөс эхлэн долдугаар сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ.
Тэрбээр Лондонгийн Хөрөнгийн биржийн долдугаар сарын 1-ний өдрийн арилжааг нээж, Хөрөнгө оруулагчдын бизнес уулзалтад оролцоно. Мөн Европын сэргээн босголтын банкны Захирлуудын зөвлөлийн хуралд оролцож үг хэлэх юм байна.
Айлчлалын хүрээнд ИБУИНВУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд Филип Хэммонд Худалдаа, хөрөнгө оруулалт хариуцсан Төрийн сайд Лорд Франсис Моод, Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн Төрийн сайд Хьюго Свайэр нартай уулзалт хийх юм.
Мөн Ерөнхий сайд CNBC, Блүүмберг Ашиа телевиз, FinancialTimes сонин, Ройтерс агентлаг, ВВС-ийн радиод ярилцлага өгөхөөр айлчлалын хөтөлбөрт тусгажээ.