Номын хорхойтнууддаа зориулан Интерном дэлгүүрт борлуулалтаараа тэргүүлсэн номуудыг танилцуулдаг уламжлалтай.
Ширээний дараагийн номоо хараахан сонгоогүй бол өнгөрөгч долоо хоног тодруулбал, тавдугаар сарын 25-наас тавдугаар сарын 31-ний хооронд хэний ямар бүтээл борлуулалтаараа тэргүүлснийг дараах мэдээллээс сонирхоорой.
1.Үүлэн хээтэй орчлон – Б.Шүүдэрцэцэг
Энэ жил хорин наймтай Бадамлянхуа Тан данжаадынд амьдарсаар гурван жилийг үджээ. Эр, эм хэний ч нүд булаам энэ сайхан бүсгүйн дуудах нэр нь Бадам аж. Хүрээний зах бараадан ганц үнээний дэлэн шувтарч тарчигхан суудаг асан Тамжид авгайн ганц охин байсан юм. Арван зургаатайдаа охин хэр тааруу айлд хадамд гарсан ч түүнд тэнгэр үр хүүхэд заяасангүй. Нөхөр нь хар Дамчаа гэж гучаад насны, чадахгүй байж морины наймаа эргүүлсэн дампуу эр байгаад хэдхэн жилийн дараа гэнэтхэн хатгалга өвчнөөр бурханы оронд оджээ. Хадам эх нь Бадамлянхуаг голомт залгах ганц үр ч төрүүлсэн юмгүй, эр нөхрийнхөө толгойг залгисан, сувай эм хэмээгээд төрхөмд нь хоосон буцаасан юм. Амьдрал юуны учир өөрт нь тийм хатуу хандсаныг Бадам үл ухаарна. Хадмынхаасаа ганц баадан хувцастай гэртээ эргэж ирсэн Бадам дараа жил нь хайрт ижийгээ алдав. Санаж сарвайх ахан дүүс муутай ганц бие бүсгүйнхээр хавийн харцуул бууж мордон үйлийг нь үзнэ. Нэг л өдөр бүсгүй Хүрээ орж амь зуухаар шийдэж, нутгийн чинээлэг айлаас шар тэргийг нь хөлслөн нүүж одсон аж...
2.Муур багш
Урьд цагт нэгэн лам бясалгал хийж суудаг байв. Түүний дэргэд нэг муур байдаг юмсанжээ. Тэр нэг өдөр ламын хөөргийг нь хулгайлан авчээ. Лам хөөж явж хөөргөө олж авав гэнэ. Бас нэг өдөр эрхийг нь аваад нүхэнд ороход нь лам муурын сүүлнээс нь татаад сүүлийг нь тасалчихжээ. Тэгээд хөөгдсөн муур яваад олон хулгана байдаг газар очиж нэг орон барьж ламын эрхийг хүзүүндээ өлгөж суужээ...
3.Нойрсож буй гүнж
Урьд нэгэн цагт хаан хатан хоёр амьдарч байжээ. Тэд үр хүүхэдгүй байсан бөгөөд хамаг итгэл найдвар нь алдагдаад байх үед нь нэгэн охин мэндэлжээ. Баярлаж хөөрсөн хаан, хатан хоёр охиндоо зориулан өргөн найр хийв. Энэ найранд хаант улсын хамаг л хэргэм зэрэгтэй хүмүүс, түүнчлэн шидэт дагинас хүртэл уригджээ. Уригдсан зочид ширээнд суух мөчид ордны хаалга хүчтэй онгойж хөгшин шидтэн орж ирэв...
4.Өглөөний хүн: Цаг хугацааг захирах нь – С.Хироши
Цаг хугацааны боол байсан эмгэнэлт хувь тавилангаас ангижирч, амьдралаа жолоодогч "Өглөөний хүн" болох 100 өдрийн хувьсгал, ядарч туйлдсан амьдралын дүр төрхийг хэмжээлшгүй их эрч хүчээр дүүргэх гайхамшигт өглөөний хүч чадал, мэрийх хэдий ч зорьсондоо хүрч чаддаггүй хүмүүст зориулсан өглөөний тусгай төлөвлөгөө, өнгөрсөн 20 жилийн турш япончуудыг өглөөний амьдралын хэмнэлд оруулж өөрчилж ирсэн агуу бүтээл энэ долоо хоногийн жагсаалтад дөрөвдүгээрт оржээ.
5.Итгэмээргүй үнэн
Дэлхийн тухай сонирхолтой баримтыг харуулсан хэдэн зуун гайхалтай сонин зурган харьцуулалт бүхий танин мэдэхүйн шинэ номноос та бүхэн хамгийн урт насалдаг ямар амьтан байдаг, шувуу хэр хол нисч чаддаг, дэлхий дээрх бүх мөс хайлбал юу болох, далай хэр зэрэг гүн байдаг, хамгийн том од хэр том болох, дэлхийн хамгийн өндөр барилга хаана оршдог зэрэг олон зуун сонирхолтой асуултуудын хариуг олж мэдэх болно.
6.Хөгжим
дэлхийн хамгийн гайхалтай хөгжим болон уран бүтээлчдийн тухай энэ номноос унших боломжтой. Анхны бөмбөрийн дуунаас цахилгаан хөгжмийн хэмнэл хүртэлх хөгжмийн бүхий л цаг үеийн түүхийн тухай сэтгэл татам сонирхолтой танилцуулга, олон улс, үндэстний дуу хөгжим, хэмнэлийг мэдэрч, хөгжмийн төрлүүдийг судалж, суут хөгжмийн зохиолчид, сор болсон уран бүтээлчдийн амьдрал, ололт, амжилтын тухай мэдэхээс гадна дагалдах цомгийг сонсож сонороо мялаагаарай.
7.Хайрлах урлаг – Э.Фромм
Худалдаанд гарсан цагаасаа хойш 60 гаруй жилийн дотор олон сая хэвлэгдэж, бараг 40-өөд орны хэл дээр орчуулагдсан энэ номд Эрих Фромм хайрыг зүгээр нэг гэнэт учирдаг, мэдээжийн үйл явдал биш гэдгийг анхааруулж, хайранд зөв сайн суралцаж чадвал юуг ч өөрчилж чадна гэдгийг өгүүлжээ.
8.Эвтэй дөрвөн амьтан
Энэ долоо хоногийн жагсаалтад үлгэрийн ном давамгайлан оржээ. Тэдгээрийн нэг нь Эвтэй дөрвөн амьтан. Эрт урьдын цагт хараа булаам үзэсгэлэнт ойд тагтаа, туулай, сармагчин, заан дөрвөн амьтан олон жил хөрш зэргэлдээ амьдран сууж ирсэн хэмээн эхэлдэг энэ үлгэрт хамтдаа эвтэй найртай байвал хийж, бүтээж болохгүй зүйл үгүй талаар өгүүлдэг.
9.Монгол ардын шилдэг үлгэрүүд
Монгол ардын үлгэр нь уран яруу хэллэг, хурц тод дүрслэлээрээ бусад орны үлгэрүүдээс ялгарахаас гадна хүүхдийн хийсвэрлэн бодох сэтгэлгээг хөгжүүлж, тэдний сэтгэл зүйг зөв төлөвшихөд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. Үлгэр сонсох дуртай хүүхэд номонд хайртай болдог бөгөөд ном уншдаг хүүхэд хүнийг хайрлах, өрөвдөх, нинжин сэтгэлтэй болж өсдөг билээ.
10.Үлэг гүрвэл: Эрт галавын явдлыг амьдаар нь мэдэрцгээе – Ж.Буртон
Хүүхдүүд та бүхэн Эрт галавын үеийн үлэг гүрвэлийн хурц шүд, товгор хайрс, үсэрхэг зөөлөн арьс, үсийг өөрийн гараар хүрч мэдрээрэй. Хамгийн жижиг Овираптор, Херриразавр үлэг гүрвэлээс авахуулаад махчин Тиранозавр рекс, үлэмж биет Апатозавр гээд 10 гаруй төрлийн үлэг гүрвэлүүдтэй танилцаарай.