Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “Дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө Өмнөд Өмнөдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдвийн дор Жакарта хотноо болж буй Ази, Африкийн дээд хэмжээний уулзалтад үг хэллээ.
Ази, Африкийн Бандунгийн Бага хурлын 60 жилийн ойн цуврал арга хэмжээнүүдэд нийт 100 гаруй орны 5000 орчим төлөөлөгч оролцож байна.
Ази, Африкийн Бандунгийн Бага хурлын 60 жилийн ойн арга хэмжээ өнөөдөр Индорнезийн Бандунг хотноо болох төр, засгийн тэргүүнүүдийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээгээр өндөрлөнө.
Тэрээр "Дэлхийн хүн амын 75 хувь, дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувийг бүрдүүлдэг Ази, Африкийн улс орнууд дэлхий дахинд энх тайван, аюулгүй байдал, ардчилал, сайн засаглал, тэгш хөгжлийг хангахад жинтэй хувь нэмэр оруулах өргөн боломжтой. Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн, Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны үндэс суурь болсон Ази, Африкийн Бандунгийн Бага хурал, Африкийн стратегийн шинэ түншлэлийн зорилт, зарчмуудыг Монгол Улс бүрэн дэмжиж буйг илэрхийлэв.
Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэн туршлага, сургамжаа бусад улс оронтой хуваалцах, олон улсын хамтын ажиллагааны сан байгуулж, идэвхитэй үйл ажиллагаа явуулах, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын ашиг сонирхлыг дэмжих зэргээр Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагаанд өөрийн хувь нэмрээ оруулж байгааг сайд онцоллоо.
“Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг Улаанбаатар хотноо байгуулах тухай олон талт хэлэлцээр”-т нэгдэн орохыг Ази, Африкийн далайд гарцгүй хөгжиж буй орнуудад уриаллаа.