Швейцарийн Холбооны улсын Давос хотноо энэ сарын 21-24 өдрүүдэд Дэлхийн эдийн засгийн 45 дахь удаагийн чуулга уулзалт боллоо. Манай улсаас Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нар оролцсон юм.
Энэ удаагийн чуулганы онцлох нэг зүйл нь хувь хүний санаачлага хэлбэрээр зохион байгуулагдаж ирсэн Давосын эдийн засгийн форум энэ жилээс бие даасан олон улсын институцийн статустай болсон явдал гэнэ. Энэхүү дээд хэмжээний уулзалтад Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг дэлхийн залуу удирдагчийн хувиар оролцоод иржээ.
ДАВОС Ирж байгаа 2015 онд дэлхийн эдийн засгийн чиг хандлага ямар байх вэ гэдгийг л тодорхойлдог хурал
-Явсан хүнээс үг сонс гэдэг дээ. Та ямар салбар хуралдаануудад оролцов. Давос-2015-аар хэлэлцсэн хамгийн халуун сэдвүүд юу байв гэдгийг танилцуулахгүй юу?
-Дэлхийн эдийн засгийн форум байгууллагаас жил бүр Давосын чуулганыг зохион байгуулдаг. Энэ бол өндөр хэмжээний арга хэмжээ. Энэ жил 40 улсын Ерөнхийлөгч, 140 гаруй орны 2500 төлөөлөл оролцлоо. Давосын чуулга уулзалт жилээс жилд өргөжиж, хөнддөг сэдвийнх нь агуулга өргөжиж байна. Өөрөөр хэлбэл зөвхөн эдийн засаг биш улс төр, нийгэм, технологи гэх мэт бүх салбарыг хамарч ярьдаг болж байна. Дэлхийн томоохон удирдагчид бүгд нэг дор цуглан ярилцдаг гол арга хэмжээ болоод байна. Монгол Улс 2000 оноос хойш сайд, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн түвшинд Давосын чуулганд оролцож байна.
Хөгжиж байгаа орнуудын хувьд дэлхийн томоохон удирдагчид болон олон улсын байгууллагуудын дарга нартай уулзан, яриа хэлэлцээ хийх нь том боломж. Учир нь тэр бүр олон оронд айлчлаад байж чадахгүй шүү дээ. Иймд нэг дор олон чухал хүмүүстэй нүүр тулан уулзах боломжоор хангадаг нь хурлаасаа ч илүү чухал юм.
Хоёрдугаарт хурлаар их өргөн асуудлыг хөнддөг. ДАВОС Ирж байгаа 2015 онд дэлхийн эдийн засгийн чиг хандлага ямар байх вэ гэдгийг л тодорхойлдог хурал. Хүмүүс яагаад мөнгө төлөөд үхэн хатан энэ хуралд оролцдог вэ гэхээр бизнесүүд нь ч тэр, олон улсын байгууллагууд ч энэ оныхоо чигийг тодорхойлдог. Би хаана хөрөнгө оруулах вэ, хөрөнгө оруулахад хамгийн их таатай бүс нутаг юу вэ, хамгийн их өсөлттэй салбар нь юу вэ, аль салбар унаад, аль салбар өсөөд байгааг, хэн юун дээр онож, юун дээр алдаж байгааг, ямар улсын бодлогоос суралцан, ямраас нь сургамж авах вэ гэдгийг олж мэддэг. Энэ бүхнийг нэг дор сонсож мэддэгээрээ их чухал.
НҮБ санхүүгийн хүндрэлд орчихсон. Бүтцээ өөрчлөн, цомхотгол хийгээд эхэлжээ
-Та засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж явсан уу?
-Үгүй, би тусдаа уригдаж оролцсон. Засгаас мөнгө гаргалгүй гэх юм уу даа. Дэлхийн эдийн засгийн форумын хажууд “Дэлхийн залуу удирдагч” гэдэг хөтөлбөр бий. Жил бүр салбартаа хувь нэмэр оруулсан, залуу удирдагчдыг сонгон шалгаруулдаг. Би 2013 онд шалгарсан. Энэ дагуу хоёр дахь жилдээ Давосын форумд оролцож байна. Монголоос гурван хүн энэ хөтөлбөрт шалгарсан. Энэ удаагийн форумд Дэлхийн залуу удирдагчийн хувиар оролцлоо. Давост оролцох эрх олж авах нь ч нарийн шалгууртай, өрсөлдөөнтэй. Дэлхийн удирдагчидтай мөр зэрэгцэн энэ хуралд оролцох нь нэр төрийн хэрэг.
Google, Yahoo, Alibaba-гийн захирлууд бүгд ирсэн. Тэдний бүтээж буй технологийг хэрхэн дэлхий нийтийн хүртээл болгон ашиглах вэ гэдгийг тайлбарлаж байна.
-Энэ жилийн Давосоор хэлэлцсэн гол асуудлуудыг танилцуулахгүй юу?
-2015 оны үндсэн сэдэв нь тодорхойгүй байдал (uncertainty) байсан. Учир нь энэ онд бүхий л салбарт тодорхойгүй, бүрхэг байдал бий болчихлоо. Санхүү, улстөр, геополитикийн хувьд ч тэр. Шийдлээ хүлээсэн олон асуудал байна. Ялангуяа санхүүгийн хямрал ганц Монголд нүүрлээд байгаа юм биш. Даяаршсан үед дэлхий даяар хүндрэлтэй байна. Манай хоёр хөрш, хойд хөрш маань их хүнд байдалд байна. БНХАУ-ын Ерөнхий сайд ирж оролцон, илтгэл тавьсан. Томоохон улс орнуудын удирдагчид нээлтийн үг хэлж, гол илтгэлүүдийг тавьсан. Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд, Швейцарь, Италийн Ерөнхийлөгч нар, ХБНГУ-ын Канцлер Ангела Меркел гэх мэт ИХ 8-ын удирдагчид илтгэл тавьлаа.
БНХАУ-ын Ерөнхий сайд “Манай улсын эдийн засгийн өсөлт сүүлийн 25 жилд байгаагүйгээр буурч, 7.4 хувьд хүрлээ. Энэ үнэн. Мэдээж энэ бол хүндрэл. Гэхдээ бид үүнийг шинэ-нормаль гэж үзэж байна. Их хурдтай явж байсан бол хурдаа саалаа. Цанаар гулгадаг хүнтэй зүйрлэвэл эхлээд маш их хурдтай явдаг. Удалгүй хурд нь саараад тогтдог. Машин бол нормалдах гэж ярьдаг даа. БНХАУ тэр түвшинд л ирж байна. Бид энэ хүндрэлийг даван туулна. Эдийн засгийн өсөлтөө тогтоон барина. Хятад бол экспортын эдийн засагтай улс байсан. АНУ, ЕХ-ны зах зээл хумигдсан тул одоо дотоодын зах зээл рүүгээ хандана. Либералчлах явцыг хурдасгана” гэж ярьлаа.
Дэлхий нийтээрээ АНУ, ЕХ, БНХАУ, ОХУ, Бриксийн орнуудыг (ОХУ, ӨАФБНУ, Бразил, Энэтхэг, Хятад) хэрхэх бол гэж харж байна. Дэлхийн эдийн засгийн түвшин энэ орнуудаас л хамааарахаар байна. Энэ талаар чих тавин сонсож байна. Ерөнхийдөө эдийн засгийн хурд саарна, ялангуяа ЕХ-нд гэж ярьж байна. Газрын тосны улмаас ОХУ ямар байдал орсныг бид бүгд мэдэж байгаа. Энэ бүхэн дэлхийн нийт эдийн засагт нөлөөлж байна. Яаж даван гарах вэ гэдгийг л голчлон тойрч ярьлаа.
Дээр нь бас нэг чухал сэдэв хөндсөн нь аюулгүй байдлын асуудал. Саяхан Францад халдлага боллоо. Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд “Бүх юмны суурь нь аюулгүй байдал юм байна. Энэ аюулаас урьдчилан сэргийлэх, зогсооход нэг улс дангаараа хүчрэхгүй. Хэсэг хүмүүс бидэн рүү халдаад байгаа юм биш, аюулгүй байдал дэлхий нийтэд аюул заналхийлж байна” гэлээ. Түрүүн хэлсэн тодорхойгүй байдлын нэг чухал хэсэг нь улс төрийн тодорхойгүй байдал буюу алан хядах ажиллагаа болсон тул олон хурлаар энэ талаар ярьсан.
Давосын чуулганаар байнга хөнддөг нэг асуудал нь инноваци буюу шинэ бүтээгдэхүүн, шинэ санаачилга байдаг. Шинэ техник технологи нэвтрүүлж, эдийн засгийн хурдыг эрчимжүүлэх талаар ч ярьлаа. Google, Yahoo, Alibaba-гийн захирлууд бүгд ирсэн. Тэдний бүтээж буй технологийг хэрхэн дэлхий нийтийн хүртээл болгон ашиглах вэ гэдгийг тайлбарлаж байна лээ. Энэ шинэчлэлийг улс орон бүр өөрийн нийгэм, эдийн засгийн хурдасгуур болгон ашиглах талаар хэлэлцэж байна.
-Та ямар салбар хуралдаануудад оролцсон бэ?
-Өдөртөө 20-30 салбар хуралдаан оройн 22.00 цаг хүртэл нэгэн зэрэг болдог. Би сонирхол чиглэлээ дагаад манлайлал, эмэгтэйчүүдийн тэгш эрхийн оролцооны талаарх хурлуудад суулаа. Шинжлэх ухааны ололтууд, сонирхолтой судалгаанууд танилцууллаа.
Одоо бидэнд шинэ сорилт тулгарч байна. Энэ үед шинэ манлайлал л биднийг аварч гарна. Манлайллын өөр хандлага, ур чадвар, арга барилтай манлайлагчид төрөн гарах ёстой. Хуучин биш шинэ арга барилаар ажиллах шаардлага тулгарч байна. Нөхцөл байдал өөрийн эрхгүй ингэж шаардаж байгаа юм бйна.
Хоёрдугаарт манлайллыг нэг байгууллагын дарга гэхээс илүү олон улсын манлайлал гэж ярих болжээ. Жишээ нь АНУ одоог хүртэл дэлхийн тавцанд улс төрийн манлайлал үзүүлж байна. Одоо БНХАУ манлайлах болсноор тэд АНУ-ыг орлох уу, дэлхий нийт БНХАУ-ыг хүлээн зөвшөөрөх үү гэх мэтээр. Геополитикийн орчинд Орос манлайллаа алдаж байна. Оронд нь хэн орж ирэх вэ гэх мэт улс төрийн манлайллыг түлхүү хөндлөө.
НҮБ, Европын холбоо, Олон улсын валютын сан зэрэг олон улсын байгууллагуудад маш их шүүмжлэлтэй хандаж байна. Эдгээр байгууллагуудын хүлээсэн чиг үүрэгт манлайлал багтдаг. Учир нь тэд манлайлахаас илүүтэй хөгжлөөс зулгааж байна гэж үзэх нь олширлоо. Маш том байгууллага болсон учраас хүнд суртал газар авсан гэцгээж байна. Мөн асуудлыг шийдэхгүй байна. Энэ бүхнээс үүдэн бүсийн чанартай институтууд, АСЕАН, Африкийн холбоо гэх мэт байгууллагууд манлайлах үүрэг хүлээх болсон гэнэ. Тэд бүсийн шинж чанартай шийдлийг илүү хурдан, үр дүнтэй гаргах чадвартай болжээ.
2015 он их эрсдэлтэй жил гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч, яаж даван туулах вэ гэдэгт л голлон анхаарч байна. Хамтын хүчээр л шийдлээ олно гэсэн байр суурь зонхиллоо.
Намууд сонгуульд өрсөлдөхөд нэр дэвшигчдийн 30 хувь нь эмэгтэй хүн байна гэдэг шиг одоо ТУЗ-д квот тогтоох нь зүйтэй.
-Шүүмжлэлд өртсөн байгууллагууд ямар хариу өгч байх юм?
-Нэг талаар хүлээн зөвшөөрч байна. Нөгөө талаар хүнд суртал байх нь гарцаагүй буюу энэ нь манай үндсэн шинж гэж үзэж байгаа юм. Учир нь Европийн Холбоо гэхэд л 20 гаруй гишүүн оронтой. Нэг шийдвэр гаргахын тулд бүх орны саналыг харгалзана. Энэ нь их цаг шаарддаг. Ардчилсан байгууллага учраас ийм байхаас өөр аргагүй гэж тайлбарлаж байна.
НҮБ-ын хувьд санхүүгийн хүндрэлд орчихсон. Бүтцээ өөрчлөн, цомхотгол хийгээд эхэлжээ. Учир нь АНУ, ЕХ зэрэг томоохон, гол санхүүжүүлэгчид нь мөнгөн дэмжлэгээ огцом багасгасан. Гишүүн орнууд нь татвараа төлөхгүй байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын жишээ үүнийг маш тод харууллаа. Сая эбологийн халдвар тархахад ДЭБ юу ч хийж чадсангүй. Урьдчилан сэргийлэх болон халдварыг таслан зогсоох дорвитой ажил хийсэнгүй. Уг нь энэ байгууллагын гол чиг үүрэг шүү дээ. Яагаад гэвэл мөнгөгүй болчихсон. Хувийн хэвшлүүд л эболатай амжилттай тэмцлээ. Тэгсэн атлаа НҮБ гээд их том байгууллага байгаад байдаг.
-Жендерийн асуудлаар юу ярив?
-Одоо бол эмэгтэй хүн удирдах түвшинд байх уу байхгүй юу, байснаар юу сайжрах вэ гэдэг нь хуучирсан сэдэв. Үүнийг бүгд ойлгож байна. Судалгаагаар эмэгтэйчүүдийн тэгш оролцоог удирдлагын түвшинд хангаснаар тухайн улсын өсөлт, бүтээмжид 20-30 хувь нөлөөлдгийг хэдийнэ тогтоочихсон. Энэ бол онцгой нөлөө. Эмэгтэй хүн гарснаар юу шийдэх вэ гэх мэтээр Давост маргалдах нь хүй нэгдлийн үеийн хүн шиг л харагдахаар. Одоо харин яаж, ямар арга замаар эмэгтэйчүүдээ дэмжих вэ гэдэгт илүү төвлөрөх боллоо.
-Тэгж ярьж байгаа хүмүүс нь эмэгтэйчүүд үү?
-Эрэгтэй хүн ч байна. Томоохон компаниудын ТУЗ дахь эмэгтэйчүүдийн оролцоог ярьдаг болжээ. Одоогоор дэлхийд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо дөнгөж 20 хувь байгаа юм байна. Манай парламентад 11 хувь. Энэ бага тоо гэдэгтэй бүгд санал нийлнэ. Гэхдээ бүх улс орон энэ нь асуудал мөн гэж ойлгоод, сайжруулахаар хүчин чармайлт гаргаж байна.
ТУЗ-д эмэгтэй гишүүн заавал байх шаардлагыг зарим оронд тавиад эхэлсэн ч маш бага байна. Үүнийг нэмэх ёстой. Яагаад гэвэл эрх мэдлийн хүртээмжгүй байдал харагдаж байна. Зөвхөн улс төрөөр эрх мэдэлд хүрэхгүй. Одоо хувийн хэвшил хаана ч томоохон үүрэг хүлээж байна. Гол гол шийдвэрүүдийг томоохон компаниудын ТУЗ гаргаж байна. Гэтэл тэнд эмэгтэй хүний дуу хоолой алга. Миний мэдэхээр манай томоохон компаниудын ТУЗ-д эмэгтэйчүүд их ховор. Эмэгтэй хүн оролцоно гэдэг нь эмэгтэй учраас л оролцож байгаа юм биш. Нийт хүн амын 50 хувийг төлөөлж оролцож байгаа юм. Ингэснээр тухайн байгууллага байна уу, тухайн эдийн засаг байна уу заавал үр өгөөж хүртдэг.
Намууд сонгуульд өрсөлдөхөд нэр дэвшигчдийн 30 хувь нь эмэгтэй хүн байх ёстой гэдэг шиг одоо ТУЗ-д квот тогтоох нь зүйтэй гэсэн санал их сонсогдсон. Энэ мэтээр дэвшил гарч байна. Руанда улсын Ерөнхийлөгч жендерийн чиглэлээр илтгэл тавьсан. Хүйсийн тэгш байдлаар энэ улс дэлхийд тэргүүлж байна. Парламентийн гишүүдийн 60 хувь нь, сайд нарынх нь талаас дээш хувь нь эмэгтэйчүүд байдаг юм байна. Эмэгтэй сайд нар нь оролцсон. Би хөдөө аж ахуйн сайдтай нь уулзлаа. Саяхан л үй олноор нь хоморголон хөнөөх аймшигт хэрэг гарсан улс шүү дээ. Ерөнхийлөгч нь эрэгтэй хүн юм байна. Тэр хүн “Бид сайд нараа эмэгтэйчүүдээс бүрдүүлсэн шалтгаан нь гэвэл дайны дараа манай улс хурдан босч хөгжихөд эмэгтэй хүний оролцоо, ажил хэрэгч чанарыг дайчлахаас өөр арга байгаагүй. Одоо манай улс хөгжлийн хурдаараа тэргүүлж байна. Яагаад гэвэл манайд эмэгтэйчүүдийн оролцоо өндөр” гэж ярьлаа.
Жендерийн асуудал гэхээр нэг эмэгтэй дарга болох тухай биш юм. Эсвэл статистик тоо бөглөх гээд ч байгаа юм биш. Тийм юм яриад байдаг. Тоондоо биш агуулгандаа юм.
-Та Дэлхийн залуу удирдагчийн хувиар Давос-2015-д оролцжээ. Энэ хөтөлбөрийн талаар ярьж өгөөч. Дэлхийн залуу удирдагчийн тоонд хэрхэн багтах вэ гэж манай залуус сонирхож байж болох юм.
-Энэ удаагийн Засгийн газрын бүрэлдэхүүнд бас л цөөн хүн явсан. Ерөнхийлөгч явж байгаа гэдэг утгаараа Гадаад хэргийн сайд заавал дагалддаг. Ингээд хоёулаа л явсан. Өнгөрсөн жил ч мөн адил. Өөр сайд нар яваагүй.
Дэлхийн залуу удирдагчийн тухайд 40-өөс доош настай байх ёстой. Салбартаа амжилт бүтээл гаргасан байх ёстой. Өмнө нь Засгийн газрын төлөөлөл бага байсныг одоо нэмсэн. Бизнес санхүүгийн удирдагчид Дэлхийн залуу удирдагчид байлаг. Жишээ нь Yahoo-гийн захирал Марисса Майер, Google”ийн захирал Эрик Шмидт, Италийн шинэ Ерөнхий сайд Рэнзи нар байна. Эндээс ямар өндөр шалгууртай хөтөлбөр болох нь харагдана. Энэ хөтөлбөрт хамрагдсанаар нэр дурдсан удирдагчидтай холбоо тогтоох, тэднээс суралцах боломж олгодог.
Энэ хөтөлбөрт анх орохын тулд чамайг зөөвөл өөр нэг Дэлхийн залуу удирдагч санал болгоно. Өөрөө өөрийгөө тодорхойлдоггүй. Улс орон бүрээс материалууд ирэхээр дэлхийн эдийн засгийн форум дээр шалгаруулдаг. Давос энэ хөтөлбөрийн зөвхөн нэг хэсэг нь.
Харамсалтай нь миний ажлын цаг заваас хамаараад би бүрэн оролцож чаддаггүй. Бүрэн оролцвол Харвард, Иелийн их сургуулиудад хэд хоногийн сургалт байдаг. Энд тэнд уулзалт зохион байгуулна. Ингэж тэр хүнийг удирдагч болгон төлөвшүүлдэг юм байна. Би ажил ихтэй байсан болохоор зун, өвлийн Давост л цаг гарган оролцож байна. Би санал өгөх эрхтэй болохоор залууст хэлэхэд над руу материалаа явуулж болно. Би үзэж танилцан, 2016 оны дэлхийн залуу удирдагчид нэр дэвшүүлэх юм. Монголоос аль болох олон хүн энэ хөтөлбөрт хамрагдан, юм сонсож суран, манлайлагч болох нь бидэнд хэрэгтэй. Улсын хөгжил залуучуудын нуруун дээр ирнэ. Иймд Дэлхийн эдийн засгийн форум энэ хөтөлбөрийг нээсэн. Дэлхий цаашид залуу манлайлагчдын алсын хараагаар явах учраас энэ хүмүүсийг одооноос бэлдэх хэрэгтэй гэж үздэг. Энэ бодлогоор энэ хөтөлбөр хэрэгждэг.
Танай улсад бид юу хийж болох вэ гэсэн ажил хэрэгч яриа хэлэлцээний түвшинд ирлээ
-Манай улсаас хэдэн хүн сонгогдсон юм бэ?
-Нэг хүн ороод таван жил хамрагдана. Хасын Ч.Ганхуягийн хугацаа дууссан юм билээ. С.Оюун гишүүн өмнө нь байсан. Асашиёорү Д.Дагвадорж Японоос сонгогдож байсан юм билээ. Би 2013 оных. 2014 онд С.Бямбасайхан, н.Ганзориг нар шалгарсан. Давост оролцох нь дахин шалгууртай. Энгийн иргэд 20 мянган м.доллар төлөөд Давост оролцдог юм билээ.
Монгол ямар хүчин чадалтай улс вэ гэдгийг дэлхийн тавцанд гаргаж чаджээ. Ингэснээр биднийг ижил түвшинд буюу түнш улс гэж өөрөөр харж байна.
-Давост оролцож байхад Монгол орны талаар ямар ойлголт, төсөөлөлтэй байна вэ?
-Одоо Монголын имиж их өөр болсон. Ерөнхийлөгчийн ачаар манай улсын гадаад тавцан дахь нэр хүнд, оролцоо их өндөрт хүрсэн. Бид ирэх онд АСЕМ-ын хурлыг даргалах гэж байна. НҮБ-ын хэмжээнд Монгол Улс зүгээр нэг дагагч биш, идэвхтэй оролцогч, шинийг санаачлагч улс боллоо. Бүсийн хэмжээнд бид манлайлагч улс болсон. Тийм болохоор Монголыг ардчилсан, өсч хөгжиж яваа орон гэж их сайн мэддэг боллоо.
Хуучин шиг хаана байгаа нь мэдэгддэггүй, цөлийн хүйтэн орон гэж боддоггүй. Одоо Монгол бол ийм, тийм баялагтай гэж тайлбарлах хэрэггүй болсон. Танай улсад бид юу хийж болох вэ гэсэн ажил хэрэгч яриа хэлэлцээний түвшинд ирчихлээ. Энэ бол Ерөнхийлөгчийн гавьяа байх.
Монгол ямар хүчин чадалтай улс вэ гэдгийг дэлхийн тавцанд гаргаж чаджээ. Ингэснээр биднийг ижил түвшинд буюу түнш улс гэж өөрөөр харж байна. Бидэнд мэдээж асуудал бий. Гэхдээ бид гадаад улсуудтай хуваалцах түүхтэй болжээ. Бид Монгол Улс ямар ололт, өсөлттэй байгааг мэддэггүй, дотоод асуудалдаа баригдан, дарагдаад тэр биз. Гараад үүнийг мэдрэх нь сайхан байдаг. Зүүн Өмнөд Азийн орнууд, Африк, Ойрхи Дорнодын улсуудтай харьцуулахад бид үнэхээр хол хөгжжээ. Ямар азаар энэ асуудлуудаа шийдээ вэ гэж бодохоор үе зөндөө. Ололтоороо бахархах хэрэгтэй. Ингэж бахархах мөч гадна талд, томоохон хуралд оролцох үед л тохиодог. Бусад улсуудтай харьцуулах боломж олддог.
-Өнгөрсөн онд Давос-2014-т оролцоод ирснийх нь дараа Хасын Ч.Ганхуяг захиралтай ярилцахад Мъянмар руу хөрөнгө оруулалт урсах шинжтэй байна гэж байсан юм. Энэ жилийн Давост хөрнгө мөнганий урсгаал хаашаа урсах төлөв ажиглагдсан бэ?
-Одоо ер нь хөрөнгө оруулалтын урсгал жаахан зогсох байх.
Олон салбарт байдал тодорхойгүй байна.
Монгол муудаа биш, дэлхий ерөөсөө зогсонги байдалд оржээ.
Ямар ч мундаг улс байсан гадны шууд хөрөнгө оруулалт нь буурах шинжтэй байна.
Монголд асуудал байна гэж би бодохгүй байна.
Гадаад нөхцөл байдал сайжрахад Монгол сонирхлын түвшинд гараад л ирнэ.
-Сэтгүүлчид эдийн засагчид болон улс төрчдөөс тодорхой хугацаа сонсох гээд байдаг юм. Эдийн засгийн чадамж доройтлоо. Тэгвэл хэзээ сэхэх юм бэ, хэзээ нар гарах вэ гэж байнга асуудаг.
-2018 он гэдэг ч юм уу тодорхой оны талаар огт яриагүй. Харин биднээс буюу ОЮЕК, Олон улсын валюытын сан зэрэг томоохон байгууллагууд болон удирагчдаас бүх зүйл хамаарна гэдгийг л Давост онцолсон.
Энэ удаагийн хямрал 2007-2008 оны хямрал шиг гүнзгий биш бололтой. Тухайн үед институцийн хямрал болсноор олон банк дампууран, араасаа их зүйл дагуулсан. Харин одоо байдал арай өөр байна. Гэхдээ улс төрийн түвшинд аюулгүй байдал гэх том сорилт тулгарч байгаа бол эдийн засгийн үзүүлэлтүүд ч сайнгүй байна.
Ойрхи Дорнодод болж байгаа дайн мөргөлдөөн газрын тос, байгалийн хий, нүүрсний үнэд нөлөөлж байна. Үнэ огцом савлаж байгаа нь улс төрийн хямралаас үүдэлтэй.
-Танд баярлалаа.