“Монголын түүхийн судалгааны шинэ хандлага, тулгамдсан асуудал” сэдэвтэй
эрдэм шинжилгээний бага хурал ШУА-ийн Түүхийн хүрээлэнд болж байна.
Энэ үеэр Монгол, Япон, ОХУ-ын эрдэмтэд XҮII-XX зууны эхэн үеийн Монголын түүх
буюу Манж Чин улсын эрхшээлийн үеийн түүхийг шинээр судалсан баримтууд дээрээ
тулгуурласан илтгэлүүд тавьж харилцан ярилцах юм. XҮII-XX зууны эхэн үеийн
Монголын түүх нь хамгийн ээдрээтэй, нэгдмэл үндэстний хувьд бууран доройтсон
үе учраас энэ үеийн түүхийг онцлон авч үзэж байгаа аж. Энэ нь Манжийн
эрхшээлийн үеийн чиглэлээр манай улсад хийгдэж байгаа хамгийн том хурал гэнэ.
Хуралд Чин улсын үеийн түүхээр мэргэшсэн Японы Тохугийн их сургуулийн профессор
Ока Хироки “Манжийн эхний үеийн засгийн ноёны тухай” сэдвээр, ОХУ-ын Буриадын
эрдэмтэн Ш.Б.Чимэдоржиев “Хар хотыг анхлан нээгч Цогтбадамжавын өдрийн
тэмдэглэл” сэдвээр илтгэл тавьсан. Харин Монголын эрдэмтдээс Ж.Болдбаатарын
“Түүхийн судалгааны шинэ хандлагын тухай асуудлууд”, Л.Хүрэлбаатарын “Өндөр
гэгээн ба Галдан бошигт” сэдэвт илтгэлийг сонирхол татахуйц ач холбогдолтой
боллоо хэмээн оролцогчид үнэлэв.
Өндөр гэгээн Занабазар, Галдан бошигт хоёрын хоорондын зөрчлийг олон эрдэмтэн
янз бүрийн байдлаар тайлбарласан байдаг ч профессор Л.Хүрэлбаатарын “Өндөр
гэгээн ба Галдан бошигт” илтгэлд “Тэр хоёрын зөрчил нь зөвхөн хоёр монгол хүний
хооронд биш. Энэ бол Түвдийн далай лам нэг талаас оролцсон, шашин, үзэл суртлын
том зөрчил байсан” гэдэг шинэ баримт гаргаж иржээ.
Профессор Ж.Болдбаатарын илтгэл нь Монголын XҮII-ХХ зууны эхэн үеийн түүхийг өмнө
нь болоод одоо яаж судалж байна, цаашид ямар хандлагаар судлах ёстой вэ гэсэн
чиг үүргийг судлаачдад өгөх зорилготой гэнэ. Уг илтгэлээс тоймлон хүргэе.
“Тухайн үеийн түүхийг гадаад, дотоодын олон эрдэмтэн судалсан бөгөөд бүгд л
тухайн цаг үеийнхээ алдаа гажуудлыг агуулсан байдаг. Эдгээрээс хамгийн дорвитой
нь академич Ш.Нацагдоржийн “Халхын түүх”, “Монголын феодализмын үндсэн замнал”
зэрэг бүтээлүүд юм” гэж профессор Ж.Болдбаатар онцлов. Судлаачид өнгөрсөн
болоод одоо цагт Монголын түүхийг бүхэлд нь дан ганц марксист онол-арга зүйн үүднээс
судалж ирсэн бол өнөөдрөөс эхлээд эргэцүүлж шинээр харах цаг нь болсон.
Ялангуяа Манжийн эрхшээлийн үеийн Монголын түүхийг судлахад хэд хэдэн зүйлийг
анхаарах хэрэгтэй гэнэ. Үүнд “Өмнө нь энд тэнд гарч байсан хэвлэлүүдийг монгол
эрдэмтний ухаанаар шүүн, уг эхээсээ зөрсөн алдаа мадгийг залруулах, өмнөх үеийн
түүхэн утга зохиолуудад Манжийн эрхшээлийн үеийг “Манжийн ноёрхлын үе”,
“Манжийн дарлалын үе”, “Манжийн боолчлолын үе”, “Манжийн колоничлолын үе” гэх
мэт олон янзаар нэрлэсэн ангич нэр томъёог цэгцлэх хэрэгтэй” гэдэг санааг
багтаажээ.
Тэрбээр мөн XҮII-XX зууны эхэн үед Монгол орон “түшмэг хараат” улсын байдалтай
байсан гэж үзээд, үүнийгээ тайлбарлахдаа “XIX зууны дунд үе хүртэл Чин улсын
бүрэлдэхүүнд байсан угсаатан, ялангуяа хятадуудыг нэг жилийн зөвшөөрөлтэй
Монгол руу оруулж, суурьших, монгол эхнэр авахыг хориглож байсан. Энэ үед
Энх-Амгалан хаан Өндөр гэгээн Занабазарыг зөвлөхөөрөө өргөмжилж, монгол
бичгийг төрийн бичиг болгон авсан. Ийнхүү монголчуудад “түшмэг хараат” байдлаар
хандаж байсан нь нэг талаас ургийн тусгаар эрх, “Алтан ураг” Чингэс хааны нэр төртэй
холбоотой, нөгөө талаас Манжийн эрх баригчид нүүдлийн болон суурьшмал орнуудыг
эрхэндээ оруулсан их гүрэн байгуулсан боловч, хэр удаан тогтох эсэхдээ эргэлзэн,
амьдралын хэв маяг ойролцоо монголчуудыг цэрэг, улс төрийн түшмэг холбоотон
байдлаар байлгаж, хэрвээ Хятад дахь ноёрхлоо алдвал улсаа ядахдаа нүүдэлчдийн
хэмжээнд барьж байх гэсэн эчнээ бодол байсантай холбоотой” гэлээ. Харин XIX
зууны эхээс сүүлч үе буюу Монгол орон хагас колонийн шинжтэй байсан үеийн түүхийг
дан ганц Манжийн эрхшээлийн үе гэхээсээ илүүтэй Манж-Хятадын эрхшээлийн үе
гэж нэрлэх нь зохимжтой гэсэн санаа ч гарч байв.
Эцэст нь Монгол орныг бүрэн колоничлох замд шилжсэн XX зууны эхэн үед монголчууд
харилцан адилгүй цаг үед Манжийн хараанд орсноосоо улбаалж, үндэстний нийтлэг
буюу адилсал нь аажмаар бүдгэрч ирсэн. Тухайлбал, хамгийн түрүүнд Манжийн
эрхшээлд орсон хорчингууд л гэхэд соёл, хэл заншлын хувьд ондоошсон байдаг.
Тэрхүү хэв маяг нь тухайн монголчуудын хэл, соёл, ёс заншилд алхам алхмаар
шинэ өнгө аяс оруулсан. Ийнхүү монголчууд эзэнт гүрнийхээ улс төрийн бодлогын
нөлөөгөөр төдийгүй түүхэн цаг үеийн эрхээр ондоосч эхэлсний харгайгаар бие
биенээ “өөр нүдээр” харж улмаар хажиглах шинжтэй болжээ. Харин одоо энэхүү түүхэн
өвөрмөц үйл явцыг түүхэн цаг үеийн ханан дээр суурилуулан цогцоор нь судалснаар
чухал ач холбогдолтой юм гэдгийг хэллээ.
Дашрамд сонирхуулахад, Түүхийн хүрээлэн, Японы Тохугийн их сургуультай хамтран
уг эрдэм шинжилгээний хурлаар тавигдсан арав гаруй илтгэлийг эмхтгэн ном
болгон хэвлэх юм байна.
Д.Цогзолмаа