gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.19
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.19
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.19
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Олон улсын худалдааны хууль болон шинэчлэлт

2011-07-05
0
Twitter logo

Дэлхийн Худалдааны Байгууллага /ДХБ/ нь үндэстэн хоорондын худалдааны дүрэм журмыг зохицуулагч олон улсын ганц байгууллага бөгөөд үндэстэн хоорондын худалдааны гол хэсэг болох худалдааны гэрээ хэлэлцээр хийхэд гарын үсэг зурах, хэлэлцэх, тэдгээр улс орны парламент хооронд худалдааны гэрээ хэлэлцээр хийхэд оршино.

ДХБ-ын гол зорилго нь бараа бүтээгдэхүүний нийлүүлэгч, экспортлогчид, импортлогчид болон тэдгээрийн бизнесийн үйл ажиллагааг холбоход дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.

Тус байгууллагын үндсэн үйл ажиллагаа нь худалдааны аюулгүй байдал буюу өөрөөр хэлбэл, худалдааны урсгалыг саадгүй, аль болох чөлөөтэй нэвтрүүлэхэд оршдог юм. Мөн түүнчлэн, худалдааны гэрээг удирдан явуулах, хэлэлцээрийг шинэчилж өөрчлөх, маргааныг зохицуулах, үндэсний худалдааны бодлогод хариу дүн шинжилгээ хийх, олон улсын байгууллагууд техникийн дэмжлэг болон өөр бусад сургалтын хөтөлбөрүүдтэй хамтран худалдааны бодлогын асуудлаар хөгжиж буй улс орнуудыг дэмжих явдал юм. Олон улсын худалдааны хуулийн шинэчлэлт нь ДХБ-тай салшгүй холбоотой.

Өнөө үед, худалдааны мэргэжилтнүүд тулгарч буй төвөгтэй асуудлуудыг мэдээллийн арга замаар хязгаарлаж шийдвэрлэж байна. ДХБ-тай байнгын хамтран ажилладаг ХХҮБХ /Худалдаа Хөгжлийн Үндэсний Бага Хурал/, ОУХТөвд байдаг ДХБ-ын гишүүн 150 орон, тэдний хоёр талын үнэлгээний баримтаас мэдээлэл хайх боломжтой юм. Мөн өөр бусад орнуудад олон талын ашигтай үзүүлэлт байдгаас үүнд гаалийн үзүүлэлт, нэмэлт нөхцлүүд, болон олон улсын түвшинтэй адилтгамаар үзүүлэлтүүд багтдаг. Эдийн засгийн аргаар үнэ бүрдэлтийг ил гаргахын тулд голчлон экспортын зах зээл дэх нөхцлөөр зах зээлийн арга замыг нэмэгдүүлдэг байна.

Олон улсын худалдааны дэс дараалал, технологийн шинэчлэлтэй холбоотой худалдааны хууль шинэчлэл хийхэд чухал ач холбогдолтой. Яагаад гэдгийг тайлбарлаад зогсохгүй ашиг сонирхлын тэнцвэрт байдлын асуултууд гэх мэт дүгнэлт гаргахад юу дутаж байна гэдэг талаар олон судлаачид өөр өөрсдийн таамаглалуудыг гаргаж ирсэн.

Шинэчлэл дэх худалдааны нөлөө хамгийн доод тал нь гурван хэтийн төлөвийн үнэлэлт өгч болно.

Эхнийх нь Смит-Рикардогийн жишээ загвар: Энэ нь зах зээлүүд нээж, өрсөлдөөний гол хүчнүүд бүтээмж болон илүү сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмждэг байна. Өрсөлдөөн хүчтэй байх тусам зөвхөн дотоодын үйлдвэрлэгчид бус бусад улс орнуудын үйлдвэрлэгчид илүү олон шинэчлэл хийдэг.

Хоёрдугаарт, зах зээлд экспортлох найдвартай байдал нь өөрийн гэсэн шинэчлэл болон технологийн дэвшлийн урамшууллын системтэй болно. Дотоод зах зээл дэх өрсөлдөөн нь бүтээмж болон шинэчлэлийг авчрахаас гадна хүчин чадлын хувьд том, өрсөлдөх чадвартай зах зээлүүдийг илүү хөгжүүлнэ. Зах зээлд аюулгүй байдлыг хангасан зүй зохистой байх тусам бид экспортлогч үйлдвэрүүдийг илүү шинэ, боловсронгуй бүтээгдэхүүнүүд гаргана гэдэгт найдаж болно. Энэ нь худалдааны хориг саад тэглэсэн нөхцөлд (худалдааны хуулиар хэрэгжиж, хүчин төгөлдөр болсон эд хөрөнгөөр дамжуулан тэр хэмжээгээр үлдэх) бүхэл бүтэн дэлхийн зах зээл, дэлхийн хэмжээний дээр дурдсан өрсөлдөөнд оролцогч талуудын давуу талуудтай цуг нэг зах зээл гэж тооцогдоно.

Гуравдугаарт, Олон Улсын Мөнгөний Сангийн Судалгаа худалдаа нь өөрийн өрсөлдөөний давуу талуудын технологийн шинэчлэл тусгай үүрэг хариуцлага бий болгодог гэдгийг харуулсан.

Смитийн зах зээл дэх үл үзэгдэгч гарын энгийн хээнцэр байдал түүний сайжруулалт хэд хэдэн үндэслэл, зах зээлд үндэслэсэн үнэнч байдлыг нууцалдаг байна. Бүтээгдэхүүнүүдийг өрсөлдүүлэхийн тулд эхлээд үйлдвэрлэх хэрэгтэй. Дотоод болон гадаад зах зээлд зориулан бүтээгдэхүүнүүдийг бөөнөөр үйлдвэрлэхэд үйлдвэрийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх шаардлагатай болдог бөгөөд хэрвээ хөрөнгө оруулалт хийсэн бол түүний өмчлөлийг хамгаалах хэрэгтэй. Хамгийн эхэнд бүтээгдэхүүнүүдийг боловсронгуй болгох хэрэгтэй. Бүтээгдэхүүнийг удаан хугацааны их хэмжээний хөрөнгө оруулалтаар сайжруулж үйлдвэрлэхэд хөрөнгө оруулалтын цаг хугацаа, бүтээлч эрч хүчтэй үр ашгийг хуулбарлах болон хулгайлахаас хамгаалах чухал болж байна.

Нийгэмд өөрчлөлт шинэчлэлийн маш олон мод тарьж болох боловч модоо хайрлан хамгаалахгүйгээр үр жимс авах боломжгүй юм. Чөлөөтэй сэтгэж бодох эрх чөлөө, хийж бүтээх, худалдаж арилжих, хэн нэгний хөдөлмөр болон уран сэтгэмжээр бүтсэн бүтээгдэхүүнийг хэрэглэх эрх нь эрч хүчтэй, шинэлэг үйлдвэрлэл, эцсийн үр дүндээ нийгмийн хэрэгцээг хангах боломжтой бүх нөхцөл байдлыг бий болгох найдвартай орчин юм.

Сэтгэж бодох, бүтээх, худалдах эрх чөлөө

Дэлхийн II дайнаас хойш дэлхийн худалдааны журам Ерөнхий тариф болон Худалдааны гэрээний дөрвөн үндсэн тулгуур болох дөрвөн тулгуур үзүүлэлтүүд дээр тулгуурлажээ. Энэхүү заалтууд нь Ерөнхий тариф болон Худалдааны гэрээний хамгийн чухал үүрэг даалгавар болон дэлхийн худалдааг удирдаж буй хууль дүрмийн гол зүйл болсон худалдааны эрх чөлөөг хангадаг.

Эдгээр заалтууд нь:
-Нэгдүгээр заалтын дагуу клубын гишүүн бүрт өгөх ёстой хөнгөлөлт нь клубын бүх гишүүдэд өгөгдөнө;
-Хоёрдугаар заалтанд дурдсанаар улс орон бүртэй хэлэлцэж тохирсон импортын бүтээгдэхүүнд оногдуулсан тарифыг хязгаарлах;
-Гуравдугаар заалтанд чухал бүтээгдэхүүнүүдийг ижил төстэй дотоодын бүтээгдэхүүн зохицуулалтын дүрэм журам, татварын дагуу авч үзэх;
-Арваннэгдүгээр заалт импортыг хязгаарлах арга хэмжээнүүдийг хориглох тухай асуудлуудыг тус тус тусгажээ.

Дэлхийн Худалдааны байгууллагын гэрээний үлдэгдэл хэсэг эдгээр үндсэн үүргүүдээс урган гарна. Өөр бусад олон гэрээнүүд үндсэн шаардлагуудын мөн чанарыг илэрхийлж, өөр бусад хэрэгсэл шаардахгүйгээр үндсэн эрх, үүргийг биелүүлэх дэглэм бий болгодог. Жишээ нь:
1.Ижил төстэй заалтууд Үйлчилгээн дэх Худалдааны ерөнхий гэрээнд байдаг;
2.Худалдааны техникийн саад бэрхшээлийн гэрээ нь тариф болон Худалдааны ерөнхий гэрээний гуравдугаар зүйлд дурдагдсан дэг журмын тухай асуудлыг улам сайжруулсан;
3.Эрүүл ахуйн болон Эрүүлжүүлэх арга хэмжээний гэрээ нь 20-р зүйлийн заалтууд мөн Тариф болон Худалдааны ерөнхий гэрээний байгаль орчин, эрүүл мэндийн тайлбаруудыг илүү тодорхой болгож, өргөжүүлдэг;
4.Мөнгөн тэтгэмж болон Нөхөн төлбөрийн гэрээ нь худалдааны хэлбэр болон хөрөнгө оруулалтын шийдвэрийг гуйвуулах хүчин чадалтай тэтгэмжийн дэг журмыг бий болгох;
5.Тэтгэмжийн гэрээ болон Демпингийн эсрэг арга хэмжээний гэрээ нь нөөцийн өрсөлдөөнийг дэмждэг нөхөн төлөх, демпингийн эсрэг үүрэг ноогдуулдаг дүрэм журмыг бий болгодог.
6.Эдгээр дэг журмуудыг тогтоох гол зорилго нь олон улсын түвшинд их ч бага ч болсон худалдаа, үйлчилгээг чөлөөтэй худалдаалах оновчтой хүрээний үйл ажиллагааг хангах юм.

Хэн нэгний хөдөлмөр, уран сэтгэмжээр бүтсэн бүтээгдэхүүнээс таашаал авах эрх

Худалдаа хийх эрх чөлөө нь шаардлагатай зүйл боловч шинэчлэл хийхэд төдийлөн хангалттай бус.  Хэрвээ титаны хайлшаар үйлдвэрлэсэн хулганы хавхыг бусад үйлдвэрлэгчид хууль ёсны дагуу бусад үйлдвэрлэж, эдгээр нь зах зээлд нийлүүлэгдмэгцээ борлуулагдаж байсан бол сая сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байгаа Маустрап Интернэшнл компанид бага асуудал гарах байсан. Судалгаа болон хөгжилд их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг боловч зах зээлд нийлүүлэхэд олон жил шаарддаг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор нөхцөл байдал илүү хүндэрдэг.

Худалдааны саад бэрхшээлүүд арилахад бүтээгдэхүүнүүд зах зээлийн хооронд илүү чөлөөтэй байдаг нь хачирхмаар зүйл биш бөгөөд оюуны хөрөнгө олон улсын худалдааны хуулийн өсөн нэмэгдэж буй бүхэл хэсэг болсон. Энэхүү байдал нь Уругвайн Оюуны өмчийн худалдаатай холбоотой гэрээ, Оюуны өмчийн эрхийн худалдаатай холбоотой хандлагуудын гэрээн дэх хамгийн сонирхолтой хууль ёсны шинэчлэлийг авч үзэх хэрэгтэй болж байна.

Дотоодын патентуудыг хамгаалах хамгийн гол шаардлагуудын үндсэн зарчмын болон оюуны өмчийн тухай ном төдийлөн байдаггүй.

Оюуны өмчийн эрхийн худалдаатай холбоотой хандлагуудын гэрээ нь газарзүйн зориулалтаар хувилах эрхээс эхлээд патентын эрх хүртэлх өргөн хүрээтэй дэг журмын асуудлуудыг хамаардаг.

Бидний зорилтонд хамгийн чухалд тооцогдох зүйлүүд нь:
1.Патентын эрх олгож болохуйц бүтээл, патент эзэмшигчийн эрх (нөхцөл байдал болон онцлог зүйлс), патентын төсөл зохиох нөхцөл байдал;
2.Бүхэл тойргийн эх бэлтгэлийн дизайныг хамгаалах;
3.Нууц мэдээллийг хамгаалах гэх мэт асуудлуудыг хамарна.

Иймээс одон улсын худалдааны хуулийн шинэчлэлт болон хэрэгжилт улс орон бүрт чухал байна. Манай улсын хувьд бид худалдаатай холбоотой хуулиудыг боловсруулахдаа аль болох худалдааны шинэ хэлбэрүүдийг дэмжин урамшуулах арга хэлбэрүүдийг илүү тусгаж өгөх шаардлагатай юм.

МҮХАҮТ-ын ЭДХХ-ийн ахлах мэргэжилтэн, СЭЗДСургуулийн докторант Д.Адъяасүрэн

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан