gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     5.25
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 23
Зурхай
 5.25
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 5.25
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Cэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын 1-р сургууль Цахим сургууль боллоо

Нийгэм
2011-09-28
0
Twitter logo

Өнгөрсөн бямба гаригт Улсын их хурлын гишүүн, Сангийн сайд С.Баярцогтын санаачилга, дэмжлэгтэйгээр, мэдээлэл технологийн салбарт тэргүүлэгч М-Си-Эс Электроникс компани “Эрдмийн түлхүүр” ерөнхий боловсролын нэгдсэн удирдлагын системийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын 1-р дунд сургуульд амжилттай суурилуулан хүлээлгэн өглөө. Ингэснээр тус сургууль нь орчин үеийн өндөр хөгжилтэй орны сургалтын стандартыг хангасан цахим сургууль болж байна.  

Уг системийг хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд УИХ-ын  гишүүн, Сангийн сайд С.Баярцогт, М-Си-Эс Электроникс компаний дэд захирал Б.Мөнгөнсар, Сэлэнгэ аймгийн засаг дарга Ж.Эрдэнэбат нар хүрэлцэн ирж нээлтийн тууз хайчилж, сургалтын танхим, сургуулийн орчинтой танилцаж, сурагч багачууддаа сурлагын амжилт хүслээ.

“Эрдмийн түлхүүр” цахим удирдлагын систем нь  Ерөнхий боловсролын сургуулийн дотоод үйл ажиллагааг програм хангамжийн тусламжтайгаар системтэй болгон хялбаршуулж, төлөвлөлт, зохион байгуулалт, хяналтыг цахим хэлбэрээр явуулах, хянах, удирдах боломжуудыг бий болгосон, мэдээллийн аюулгүй байдлыг дээд түвшинд хангасан өндөр технологийн систем болж чадсан бөгөөд энэхүү системийг Улсын тэргүүний Лаборатори 1-р сургууль, Гурван тамир сургууль, Оюуны нахиа сургууль, Логарифем сургууль,  Шинэ Монгол сургууль,  Дархан-Уул аймгийн Од цогцолбор сургууль, Орхон аймгийн Эрдэнэт цогцолбор сургууль  гэх мэт хот, хөдөөгийн нийт 14 сургуульд амжилттай нэвтрүүлээд байна.

Мөн М-Си-Эс Электроникс компани Сэлэнгэ аймгийн 1-р сургуульд монгол инженерийн ур ухаанаар бүтсэн Могул брэндийн 24 ширхэг копмьютертэй сүүлийн үеийн шинэ технологи бүхий  IQ самбартай мэдээлэл зүйн лаборатори, бүх анги танхимуудыг нэгдсэн сүлжээгээр холбож дэлхийн аль ч хэсгээс компьютер, гар утсан дээрээ нэг дэлгэцэн дээр хянах боломжтой Pelco брэндийн хяналтын камеруудын хамт суурилуулан хүлээлгэн өгсөнөөр жинхэнэ утгаараа цахим сургууль болж байна.
   
Одоо Сэлэнгийн 1-р сургууль нь цахим сургууль болсоноор сургуулийн дотоод үйл ажиллагааг ил тод болгох, түүнд зарцуулах цаг хугацаа болон зардлыг бууруулахаас гадна, удирдлага, багш, сурган хүмүүжүүлэгч, сурагч, эцэг эхийн хоорондын харилцаа сайжирч, илүү тодорхой болсны зэрэгцээ, боловсролын салбарт мэдээллийн технологийн тусламжтайгаар ахиц дэвшил гаргах боломжийг бүрдүүлж байна.

Тус системийн төрийн болон хувийн мөн хөдөө орон нутгийн Ерөнхий боловсролын сургууль коллеж, их дээд сургуулиуд өөрийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэх нь нээлттэй байгаа бөгөөд М-Си-Эс Электроникс компанийн мэргэжилтнүүд сургууль тус бүрийн онцлогт нийцүүлэн иж, бүрэн тохиргоо, суурилуулалтыг хийж, сургалт, зөвлөгөө болон байнгын хөгжүүлэлтийг хийн ажиллаж байна. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан