gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     8.05
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 21
Зурхай
 8.05
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 8.05
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд аль ч рашаан сувилалд амарч болно

Эрүүл мэнд
2011-05-13
0
Twitter logo

Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд эмнэлэгийн байгууллагын дүгнэлтээр магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан сувилалд амарч сувилуулах тохиолдолд тээврийн хэрэгслийн нэг талын зардал, эрхийн бичгийн үнийн 50 хувийг жилд нэг удаа аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний байгууллагаас нөхөн олгодог. Энэ тухай мэдээллийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэргэжилтэн Ж.Эрдэнэчимэгээс тодрууллаа.

-Сувилалын газарт хөнгөлөлттэй үнээр хэд хоног хэвтэж эмчлүүлэх гээд чих тавьж байдаг хүмүүс бол ахмад настнууд. Тиймээс энэ жил өвөө, эмээ нарт хуулийн дагуу хөнгөлөлт эдлүүлэх хэдэн сувилалын газар байгаа вэ?
-2011 онд 18 амралт, сувилал ахмадуудыг амрааж сувилах гэрээ байгуулан ажиллаж байгаа. Амралтад явах ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд аймаг дүүргийнхээ хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэсээс амралтынхаа урилгыг аваад явахад саадгүй. Гэхдээ амралт, рашаан сувилалд явах журамтай сайн танилцаарай. Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөр өөр журмаар үйлчлүүлдэг.

Ахмад настнууд рашаан сувилалд явахдаа магадлан итгэмжлэгдсэн рашаан сувиллыг сонгох ёстой. Ингэхдээ эмнэлгийн бичигтэй байх учиртай. Үүнийг анзааралгүй иргэдийн гар дээрээс болон төлөөлөгчийн газраас нь амрах эрхийн бичиг авсан бол улсаас олгодог 50 хувийн хөнгөлөлт олдохгүй гэдгийг анхааруулмаар байна. Өөрөөр хэлбэл, дам хүнээс бичиг авсан болон эмнэлгийн бичиггүй бол тухайн сувиллын газар магадлан итгэмжлэгдээгүй тохиолдолд хөнгөлөлт олдохгүй гэсэн үг.

-Тэтгэврийн насныхан амралтанд амрахад ямар хөнгөлөлт эдлэх вэ?

-Амралт сувилалд ахмад настнаас төлөх хөнгөлөлттэй нэг хоногийн төлбөр ойролцоогоор 7500 төгрөг, аймаг, дүүргийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтсийн харъяа ахмадын сувилалд 5000 төгрөг, өдрийн үйлчилгээнд 4000 төгрөгөөр тогтоогдсон байгаа. Тиймээс эрхийн бичиг авахдаа оршин суугаа сум хорооныхоо нийгмийн ажилтанд дараах материалыг бүрдүүлж өгнө:
1. Өргөдөл
2. Тэтгэврийн дэвтэр, хуулбарын хамт
3. Иргэний үнэмлэх, хуулбарын хамт өгч авна.

Харин эмчилгээ сувилгаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан иргэн дотоодын рашаан сувилалд /сувилал нь заавал магадлан итгэмжлэгдсэн байх шаардлагагүй хүссэн сувилалдаа сувилуулж болно/ сувилуулбал тээврийн хэрэгслийн нэг талын унааны зардал/ хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээний тарифаар/ эрхийн бичгийн үнийн 50 хувийг жилд нэг удаа нөхөн олгодог.

-Магадлан итгэмжлэгдсэн ямар ямар сувилал байна вэ?
-Эрүүл мэндийн газрын даргын баталсан жагсаалтад Говь-Алтай аймгийн Бигэр шимт элс, Дундговь аймгийн Өөшийн элс, Орхон аймгийн Эрдэнэт, Төв аймгийн Өвөржанчивлан, Задгай цагаан, Увс аймгийн Хар тэрмис, Хөвсгөл аймгийн Галт халуун ус рашаан сувиллууд багтсан. Харин Улаанбаатар хот орчимд СЗКЭ, “Си Си хатан” конпанийн “Арга билэг” сувилал, Оргил, Уламжлалт анагаахын шинжлэх ухаан технологи үйлдвэрлэлийн корпораци, Өнө Энх мэдрэлийн нөхөн сэргээх эмнэлэг, ЭМЖЖ, Амарсанаа гүнж ХХК-ийн сувилал, Энх ундрага ХХК, Хужирт, Элма-Хужирт, Сувд, Гурван нуур, Жаргалан зэрэг рашаан сувиллын газрууд магадлан итгэмжлэлээ аваад байгаа юм.

Өмнөх жилүүдэд ахмадууд магадлан итгэмжлэгдээгүй сувилалд очоод хөнгөлөлтөө эдэлж чадаагүй тохиолдол олон гарсан. Тиймээс магадлан итгэмжлэлтэй эсэхийг сайн анхаарах ёстой.

-Рашаан сувиллууд хэр олон байдаг юм бэ. Хэд нь магадлан итгэмжлэгдсэн байдаг бол?

-Улсын хэмжээнд 20 гаруй рашаан сувилал ажиллаж байна. Эдгээрийн таваас бусад нь магадлан итгэмжлэгдсэн.

-Магадлан итгэмжлэлийг хаанаас өгдөг юм бэ?
-Эрүүл мэндийн яамны харъяа Эрүүл мэндийн газар магадлан итгэмжлэлийг хариуцан ажилладаг.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд юуг анхаарах ёстой вэ?
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд амралт, сувиллыг сонголт хийгээд явах боломжгүй болохоор өөрийнхөө амьдарч буй орон нутагт хамгийн ойрхон амралт, рашаан сувиллыг сонгох эрхтэй байдаг. Өөрөөр хэлбэл магадлан итгэмжлэлгүй байсан ч болно гэсэн үг.

-Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүр хөнгөлөлт эдлэх боломжтой юу. Эсвэл тодорхой лимит тогтоодог юм уу?

-Хуулийн дагуу 55 болон түүнээс дээш насны эмэгтэйчүүд, 60 болон түүнээс дээш насны эрчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд бүгдээрээ амралт, сувилалаар 50 хувийн хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрхтэй. Гэвч хүмүүс маань амьдралын боломжоосоо шалтгаалаад жилд 15-20 хувь нь л үйлчлүүлдэг.

-Хөнгөлөлттэй амардаг гэдгээ мэддэггүй юм болов уу?
-Мэдэхгүйдээ биш. Хүмүүс энэ боломжоо ашиглах боломжгүй байна шүү дээ. Эхлээд төлбөрөө бүрэн төлөөд дараа нь 50 хувиа буцаан авдаг. Ийм боломжгүй хүмүүс байна. Мөн гэр нь алс хол байдгаас үйлчилгээ авч чадахгүй хүмүүс ч байна.

-Хэд хоног хөнгөлөлттэй амрах эрх олгодог вэ?

-7-14 хоногт л хөнгөлөлт олгодог. Түүнээс зарим настангууд чинь амралтанд зусдаг шүү дээ. Амралтын бүхий л хугацааг хөнгөлөх боломжгүй.

Б.Туул

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан