Зүүн өмнөд азийн төвд орших Тайланд улсаар зорчив. Хойд талаараа Лаос, Мьянма зүүн талаараа Лаос, Камбож, өмнөд талаараа Тайландын булан, Малайз, баруун талаараа Андаманы тэнгис, Мьянмартай хиллэн оршдог газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд 50-д ордог аж.
Нутгийнхны ярьж байгаагаар Тайланд нутагт эд халууны улирал нь эхлээгүй байна гэлээ. Уул нь дөрөвдүгээр сар бол Тайландын зуны халууны сар. Харин тавдугаар сараас борооны улирал нь эхэлдэг гэж байсан. Энэ нь долдугаар сар хүртэл үргэлжилнэ. Харин арваннэгдүгээр сараас хоёрдугаар сар хүртэл сэрүүн, хуурай цаг агаар нь эхэлдэг. Хамгийн сэрүүн саруудад 12- 2 дугаар сар орно. Энэ үед агаарын дундаж температур өдөртөө +20 +27 градуст хүрдэг ч шөнөдөө 0 градус болно.
Биднийг очиход +32 градусын халуун байсан нь нүүр царай улааж бөмбийгөөд хавагнахад хүргэж байлаа. Мэдээж энэ нь гадаа гарахаар шүү дээ. Цаг агаар нь чийглэг, халуун дулаан энэ л нутагт жуулчид алба амины ажлаар ихээр ирдэг. Тэдэнтэй тааралдахын тулд та хол явах хэрэггүй. Ердөө тав алхахад л болно.
Тайланд Улс нь засаг захиргааны хувьд 75 мужтай. Муж болгон нь дүүргүүдэд хуваагддаг. Нийт 65 сая хүн амтай, үүнээс 80 хувь нь Тай, 10 хувь нь Хятад, гурван хүрэхгүй хувийг Малай гаралтай иргэд эзэлдэг. Харин үлдсэн жаахан хувийг бусад мон, кхмер, жижиг үндэстэн ястнууд бүрдүүлдэг гэж байсан.
Тус улсын нийслэл Бангкок нь 9,1 сая орчим оршин суугчтай. Гэхдээ албан бүртгэлгүй, зүүн хойд Тайланд болон бусад орнуудаас цагаачлан ирсэн хүмүүсийг тооцвол 15 сая орчим хүн байна гэсэн тооцоо бий. Үүний үр дүнд анх ганц үндэстэн давамгайлдаг байсан Тайланд барууны, энэтхэгийн, хятадын гээд олон үндэстэний хот болгож чадсан байна.
Тай хэлний 21 цагийн хичээлд суухад 7,770 бат төлдөг

Тус улсын албан ёсны ярианы ба бичгийн хэл нь Тай хэл. Тай хэлийг сурахад амархан гэж байсан. Учир нь бусад хэлтэй адил өнгөрсөн болон ирээдүй цаг гэж байдаггүй. Би сургуульд сурч байна. Би ноднин сургуульд сурч байна. Би дараа жил сургуульд сурч байна гээд л ярина. Энэ нь ойлгоход төвөгтэй ч ноднин, дараа жил гэдгээр нь ямар цаг дээр яриад буйг нь мэдэж болно. Мөн гадаадынханд зориулсан Тай хэлний сургалт гэж бий. 21 цагийн хичээлд суухад 7,770 бат, 42 цагийнх нь 13,860 батын төлбөр төлдөг.
“Тай массаж”-ны гайхамшиг
Тайландад ирж сургуульд сурах иргэд олон. Тэр дундаа дэлхийд нэртэй "Тай" массажид сургадаг сургууль хүртэл Бангкок хотноо бий. Тэнд дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс ирж суралцахын хэрээр дадлагажиж жинхэнэ өдөр төвшний, мэргэжлийн массажист болдог гэж байсан.
Энэхүү сургууль нь тус улсын Боловсролын яамны зөвшөөрлөөр байгуулагдсан бөгөөд төгсөгчдөд сертификат олгодог байна. Ер нь бол тай массаж хийж олон хүн хоолтойгоо залгадаг юм билээ.

Нэгэнт "Тай" массажны тухай яриа дэлгэсэн дээр энэ тухай үргэжлүүлэн бичье. Тэд үүнийгээ үндэснийхээ уламжлалт өв соёл болгон хадгалж чаджээ. Тайландын хааны ордноор зочлоход хамгийн түрүүнд "Тай" массажийг санаачлагчийн хөшөөг харах болно. Түүний үйл хэргийг мөнхлөн сүмийн хананд "Тай" массажны нууцыг сийлсэн байгаатай таарна.
Массаж болгон нь учир утгатай, нарийн хийгддэг. Хөлний, тосон, савангийн хөөстэй, уламжлалт гээд дотроо ялгаатай. "Мөрөөдлийн" массаж гэж бий. Энэ нь уламжлалт аргаар хийлгэж буй хүндээ таатай мэдрэмж төрүүлэхүйц тансаг үнэр бүхий тосоор залуу охид дөрвөн мөчөөрөө массаж хийхийг хэлнэ. Заавал дөрвөн мөчөөр хийдэг тул хоёр хүн хоёр гараар эсвэл гар болон хөлөө оролцуулан хийнэ.
“Тай" массаж. Үргэлжлэх хугацаа нь хоёр цаг бөгөөд бүтэн биед цэгэн массажийг ёстой л нэг хийнэ дээ. Энэ нь хичнээн таатай гээч. Харин "Савантай хөөс" массаж нь хамгийн алдартай нь аж. Массажийг загас шиг хөдөлгөөнөөр биеэрээ хийдэг гэж байгаа. Бас нэг онцлог массаж бий. Энэ нь зөвхөн Тай охидын хийдэг массаж. Ер нь бол залуу охид хийдгээрээ онцлог гэж болно. Энэ мэтчилэн “шидэт", "хөлийн" бүтэн биеийн массаж гэж байна. Бүтэн биеийн гэдэг манайхны ойлгодог шиг биш гэж байсан. Бүх биенд нь өөрийн биеэр тос түрхэж массаж хийдэг гэж дуулдсан. Тиймээс аль аль таашаалыг өгч чаддаг гэнэ лээ. Тайландад ирсэн хүн "Тай" массаж хийлгэлгүй буцна гэж үгүй. Хэрэв буцвал харамсах хэрэг гарна.
Массажны газрууд зэрэглэл болон массажистын зэрэг дэвээс хамааран харилцан адилгүй үнэтэй хийдэг. 150-250 батын үнэтэй хийдэг газар байхад 800 батаас дээш үнэтэй хийдэг газар ч байна. Массажны газар хайж цаг алдах хэрэгүй. Буудлын ойролцоо гей залуучууд массажны газарт хүргэж өгдөг үйлчилгээ бий. Тэд үүнийхээ төлөө 40 бат авна.
Бангкокт амьдардаг Тайчууд том жижиггүй англиар сайн ярьдаг. Томоохон худалдааны төвд ажилладаг худалдааны ажилтнууд англи, хятад, орос хэлээр дажгүй сайн ярьчихна. "Би танд юугаар туслах вэ" гэж эхлээд л зарим бараагаа танилцуулж эхэлнэ дээ. Үйлчлүүлэгч хариу өгөхгүй бол дараа дараагийнхаа хэлээр үргэлжлүүлэн ярьж эхэлнэ. Хэдий тийм ч "энийг ав...", "тэрий[ ав..." гэж Солонгос, Хятадууд шиг намба алддаггүй. Мөн хаана ч явсан хүний урдуур яаран хөндөлсдөггүй нь сайхан.
Тэд таксинд сууна гэхээсээ илүү нийтийн тээврийн хэрэгсэлийг илүүтэй сонгодог юм билээ. Учир нь такси нь заалтаараа бус тохиролцооны үнээр явдагт байгаа юм.

"Агаарын галт тэрэг" гэдэг сайхан унаа бий. 1999 онд байгуулагдсан энэхүү унаагаар өдөртөө давхардсан тоогоор 400,000 хүн үйлчлүүлдэг гэж байсан. Энэхүү галт тэрэг нь нийт хоёр зам, 25 буудалтай. Харин үйлчилгээний хөлс нь 15-40 бат. Энэ нь манайхаар 600-1600 төгрөг.
Тайландын хаан нь улсын тэргүүн төдийгүй бүх шашныг ивээх, хамгаалах, эв нэгдлийг сахиулагч байдаг учир хаан ба түүний гэр бүлийг хайрлан хүндэтгэх явдал нь бараг шашин шүтсэнтэй адил байдаг.
Тайландын ард түмний дийлэнх нь буддын шашин шүтдэг. Харин тав хүрэхгүй хувь нь лал болон христийн шашинтан. Тайландчууд ирсэн зочдоо хааны ордноороо зочлохыг урьдаг. 160 метр урт хэвтэж буй Будда бурхан, тэр сүм хийд, шашин шүтлэгээ хүндлэн дээдэлж, хадгалан хамгаалж үлдсэн өв зэрэг нь үнэхээр биширмээр сайхан санагдлаа.

Төрийн эрхийг Үндсэн хуульд хаант засаг барина. Төрийн тэргүүн нь хаан. Тайландын Парламент буюу Үндэсний Ассамблей нь хоёр танхимаас бүрдэх бөгөөд Сенат 150, Төлөөлөгчийн танхим нь 480 суудалтай. Төлөөлөгчийн танхимд хамгийн олон суудалтай намын дарга Ерөнхий сайдаар томилогдоно.
Тайландын Үндсэн хуульд хаант улс 1932 оны зургадугаар сарын 24-нд байгуулагдсан түүхтэй. Тайланчууд ямар нэгэн улсын колони байгаагүйгээрээ бахархдаг ард түмэн юм билээ. Тайланд өөрийн албан ёсны хуанлитай бөгөөд 2006 он Тайланд хуанлийн 2549 онтой тэнцдэг гэж байсан.
Тайланд улсыг экспортын үйлдвэрлэлээр импортоо нөхөх чадвартай гэж хэлцдэг. Цагаан будаа болон резинийн үйлдвэрлэлээрээ дэлхийд томоохон экспортлогч орны тоонд зүй ёсоор ордог.
Байгалийн хий, газрын тос боловсруулах үйлдвэр, аялал жуучлал нь тухайн улсын эдийн засгийг хурдацтай хөгжихөд чухал нөлөө үзүүлдэг. Тус улсын эдийн засаг, бизнес нь үндсэндээ Бангкок хотноо төвлөрдөг гэж хэлж болно. Цэнгэг усны нөөц багатай. Хүн амын 60 орчим хувь нь жижиг тариалангийн аж ахуй эрхэлдэг. Хаа очиж цаг агаар нь дулаан чийгтэй юм даа.
Цэцгийн хэлхээ жинхэнэ гоёо
Тайландад ирсэн зочид тэндхийн цэцгийн захаар орж үздэг. Тэнд амьд цэцгээс гадна цэцгийн хэлхээ, дэлбээ гээд л бүгдийг зарна. Энд ажил хийж мөнгө олох боломж өргөн. Цэцгийн захаас нэг цэцгийг нэг батаар авч болдог бол /тэгэхдээ бөөнөөр нь/ тэндээс гурван км-ын цаана нэг цэцгийг 50 батаар зарж болно. Тиймээс нэг батаа 50 дахин нугалж ашиг олж болно.
Тай зодооны анхны гарааны шагнал 400 бат

Буддийн шашинтангууд өдөр бүр цэцгийн хэлхээгээр гоёно. Ер нь бол цэцгийн хэлхээ машиндаа зүүгээгүй хүнтэй бараг таарахгүй. Ийм хэлхээг 10 батаар худалдан авдаг.
Тайландад ирсэн зочдын аяллын хөтөлбөрт "Тай зодоон" үзнэ хэмээн тусгагдсан байдаг. Энэ төрлийн зодоон спорт гэхээсээ мөнгө олох ажил нь болсон гэх үү дээ. Залуус "Тай" зодоонд оролцож бооцооны мөнгө авахыг хүсдэг. Харин бооцооны мөнгө нь тэр бүр өндөр биш. Зодооны анхны гарааны шагнал 400 батаас эхэлдэг гэж байгаа. Энэ нь манайхаар бол 16,000 төгрөг. Харамсалтай нь энэ мөнгөний төлөө амиа өгөх нь олон.
Тайландад хэтэрхий царайлаг хүүхэн тааралдвал тэр "но-той"

Гадаадын зочдын очих үзэх дуртай үзүүлбэрийн нэг бол "Calypso show" юм. Энэ шоу өдөр бүр оройн 21.45 минутад болдог. Шоуны гол утга нь "lady boy" буюу эрэгтэй байснаа эмэгтэй болсон бүсгүйчүүдийн үзүүлбэр юм.
Өөрийн гэсэн эрх чөлөөгөө тэд энд л бүрнээр нь эдэлдэг юм билээ. Төгс гэмээр бие хаа, царай зүстэй болсон тэд яахан олны анхаарлыг татахгүй байх билээ. Тиймээс Тайландад хэтэрхий царайлаг хүүхэн тааралдвал тэр "но-той" хэмээн ярьдаг юм билээ.
Шоуны тасалбар 40 ам.доллар бөгөөд "lady boy" нартай зургаа татуулахад чөлөөтэй бөгөөд гар цайлгах мөнгө өгвөл тэд баярладаг.
"ISO 9001:2000 certified"
Тайланд улс алмаз эрдэнээр баян. Мөн мөнгөн эдлэл хямдхан худалдаалдаг ч гэж ярьдаг. Энд Тайландын "Gems gallery" дэлгүүр буюу урланг дурдахгүй өнгөрч болохгүй санагдана. Энэ газар өөрийн гэсэн худалдааны аргатай. Тус газрын хаяг яах аргагүй хүний сонирхлыг татдаг. Байгууллагын хаяг, нэр гэхээсээ илүү "ISO 9001:2000 Certified" хэмээн томоор бичсэн хаяг хаджээ.
Ирсэн зочдыг хүйтэн ундаагаар дайлж уран дархчуудын өрөөнд урьдаг. Байнгын зочин ихтэй тус урлангийн дархчуудад зочид саад болдоггүй бололтой. Тэд жинхэнэ алт, эрдэнэсийг тэнд л амилуулж байлаа. Урлангийн өрөөнөөс цааш гарахад үнэт эдлэлийн тасагт орно. Тэнд бүдэгхэн гэрэлтэй ч бүтээгдэхүүнээ хэрхэн харуулж борлуулахаа мэддэг бололтой.
Энд борлуулж байсан ихэнх бүтээгдэхүүн алмаз эрдэнийн шигтгээтэй юм билээ. Харин энэхүү дэлгүүрт авчирсан ямар ч унааг хашаанаас гарахад нь шатахуунаар дүүргээд гаргадаг юм билээ. Тиймээс таксины жолоочид гадаадын зочдыг үүгээр дайран өнгөрөхийг санал болгодог юм билээ. Ирсэн зочинд нэрийн хуудас тараах бөгөөд дараа дахин зочлох бол утас цохиход л хангалттай гэж байсан.
Г.Энхтуяа