Их хотын төвд, төрийн ордны хажууханд хуучнаар хэвлэх үйлдвэрийн байр хэмээх балгас байсныг хэн бүхэн санаж байгаа байх. Энэ барилгыг 2017 онд Таван Богд Трейд ХХК дуудлага худалдаагаар худалдан авч, барилгыг түүхэн дурсгалт байдлаар нь сэргээн засварлаж, өнөөдөр хэн бүхний үйлчлүүлэх дуртай газар болсон Галлериа Улаанбаатар төвийг нээсэн билээ.
Тус төвийг худалдан авсан даруйдаа төрийн ордноосоо өндөр байшин барихгүй, түүхэн дурсгалт байшингийн үндсэн дизайныг хадгалсан, орчин үеийн худалдааны төв барина хэмээн компанийн удирдлага хэлж байсан нь тухайн үед олны талархлыг хүлээж байсан. Барилгын ажлыг эхлүүлэхээсээ өмнө Монгол дахь зураг төслийн компани, хувь хүмүүсийн дунд экстерьер зургийн уралдаан зарлаж, сонгон шалгаруулалт хийжээ.
Төслийн шалгаруулалтын явцад нийт 18 бүтээл ирснээс “Грэйдон Архитектур Азиа” ХХК-ийн экстерьер зургийг шалгаруулсан бөгөөд шагналын төлбөрийг бүтэн олгож, олон нийтэд тус зургийн дагуу хамтран ажиллах болсноо зарласан байна. Ингээд төслийн явцад тус барилгыг 2 давхар биш 3 давхар болгохоор шийдсэн тул экстерьер зургийг дахин шинэчлэх шаардлага гарч, уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс “Скинни студи”-ийн бүтээлийг илүү тохирно гэж үзэн хамтарч ажиллах гэрээ байгуулсан байна.
Галлериа Улаанбаатар төвийн барилгын дизайныг хэрхэн гаргасан тухай "Скинни студи"-ийн захирал, хамтран үүсгэн байгуулагч Г. Золбоотой ярилцлаа.
Г.Золбоо: Бидний загвар түүхийг хадгалж, шинийг илэрхийлэх санааг уялдуулснаараа онцлог
-Компанийнхаа тухай товч танилцуулаач?
-"Скинни студи" 2015 онд байгуулагдсан интерьер дизайны компани юм. Oффисын зураг төсөл, тавилга хийцийг цогцоор нь хийж гүйцэтгэдэг. Тухайлбал, Галлериа Улаанбаатар төвийн экстерьер дизайн, Войс Монголиа, Авьяаслаг монголчууд, Шарк танк зэрэг телевизийн нэвтрүүлгийн тайзны зураг төсөл, гүйцэтгэлийг дурдаж болно. Түүнчлэн оффис, айл өрхийн заслыг гүйцэтгэдэг.
-Галлериа Улаанбаатар төвийн архитектур, дизайныг танайх гаргасан юм байна. Санаагаа хэрхэн олов, энэ талаар товч мэдээлэл өгнө үү?
-Тухайн үеийн тендерийн удирдамжид хуучны барилгын үндсэн хийцийг эвдэхгүй, хэв загварыг нь хадгалан орчин үеийн загвар гаргах ёстой байсан. Мөн дээр нь нэг давхар нэмэхдээ үзэгдэх орчныг хязгаарлахааргүй, орчиндоо зохицсон загвар гаргахыг зааж өгсөн. Тус удирдамжийн дагуу, өмнөх уламжлалт загвар түүхийг орчин үеийн шинэлэг хэв загвартай хослуулснаараа онцлог болсон юм. Мөн үүний дагуу Галлериа Улаанбаатар төвийн логог ч гаргасан.
-Тэмцээний шалгаруулалт хэрхэн явагдсан бэ? -Манай хамт олон нэлээд хэдэн өдрийн турш сууж боловсруулаад материалаа явуулсан. Үүнээс хойш ямар ч хөндлөнгийн оролцоо байгаагүй. Сар гаруйн дараа оролцсон болон шалгарсан компанийн тухай мэдээллийг хэвлэлд нийтэлсэн байсан.
Ердөө ийм л үйл явц өрнөсөн. Өнөө цагт болж байдаг энгийн л уралдааны нэг байсан гэхүү дээ. Шалгарсан үйл явцын дагуу манайх үнийн саналаа өгсөн. Гэрээ байгуулан, журмын дагуу ажлаа гүйцэтгэн, хугацаанд нь хүлээлгэн өгсөн. Тус төсөл ямар нэг асуудалгүйгээр үргэлжилж дууссан.
-Дизайн гаргах үйл явцыг тайлбарлавал?
-Тухайн үед би болон "Скинни студи"-ийн архитектор Г.Гантулга, дизайнер М.Мөнх-Эрдэнэ, Ж.Цэнгэл нар хамтран бүтээсэн дизайны дагуу Галлериа Улаанбаатар төвийн одоогийн барилга сүндэрлэсэн.
Эхлээд манай архитекторууд хувилбаруудаа гар зургаар гаргаад, тэдгээрээс нэгийг нь сонгон 3D рендэр зургаа гаргасан.
-Галлериа Улаанбаатар төвийн дизайны шийдэл нь бусдын санааг хуулбарласан гэсэн мэдээлэл гарсан. Үүнд дээр та тодорхой хариулт өгөхгүй юу?
-Миний санаж буйгаар тус уралдаанд оролцсон бүтээл дунд манайхтай давхацсан шийдэл нэг ч байгаагүй. Дээр нь нэмж хэлэхэд уралдаанд оролцохдоо хэний ч санааг харалгүйгээр өөрсдөө санаагаа гаргаад, яг л нэг цаг хугацаанд материалаа явуулсан учраас бусдын санааг хулгайлах боломжгүй гэдгийг онцолъё. Жиргээгээр Францад суралцсан монгол залуугийн бүтээлийг хуулбарласан гэсэн мэдээлэл цацсан байсан. Тэр хүн өөрөө ч холбогдож гомдол гаргаагүй. Тийм хүн байгаа үгүй нь ч тодорхой бус. Дээр нь 95 хувь хуулсан гээд байгаа эх зураг нь байх ёстой гэтэл тийм зураг огт байгаагүй. Би ер нь хэн нэгний санааг хуулбарласан гэх тохиолдол Монголд гарч байсныг сонсож байгаагүй юм байна. Тэмцээний өгөгдөл хэр тодорхой, нарийн байгаагаас загварууд төстэй, ойролцоо гарч болно. Тухайлбал, төслийн шаардлагад барилгын дээр нь нэг давхар нэмнэ, шилэн пассадтай байна гэж заасан бол бүгд тэр удирдамжийн дагуу л зурна шүү дээ. Гэхдээ бидний гаргасан Галлериа Улаанбаатар төвийн экстерьер дизайн давхардаагүй. Үүнийг бид хийсэн гэж дөвийлгөөд байх шаардлагагүй ч үнэн зөв мэдээлэл өгөх нь зүйтэй болов уу.
-Сүүлийн үед хийж буй ажлынхаа талаар мэдээлэл хуваалцаач?
-Бид Шинэ нисэх буудлын үйлчилгээний талбайн ажлыг хийгээд дуусаж байна. Мөн айл болон оффисийн зураг төсөл, тавилга заслын ажлууд үргэлжилж байна.
-Ярилцсанд баярлалаа. Танай хамт олонд ажлын амжилт хүсье.