Зам, Тээвэр, Аялал жуулчлалын яам, Мэдээлэл, Харилцаа холбоо, Технологийн газар, Харилцаа холбооны Зохицуулах хороо, Газрын харилцаа, Геодези, Зураг зүйн газар, Нийслэлийн Хот байгуулалт, Төлөвлөлтийн газар зэрэг төрийн яам, агентлаги, орон нутгийн засаг захиргааны байгууллагууд хамтран “Бүсчлэлийн нэгдсэн код (Зип код)”-ыг боловсруулан, нийтийн хүртээл болгож эхэлсэнтэй холбогдуулан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Цахим Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, мөн “Улс орны хэмжээнд нэгдмэл кодчлолыг бий болгосноор мэдээллийн нэгдсэн системийг бүрдүүлэх”, “Гудамж, талбай, албан байгууллага, айл өрх бүрийг хаягжуулж, шуудангийн бүсийн тогтолцоонд шилжүүлэх”, “Бүх шатны шуудан хүргэлтийн тогтолцоог боловсронгуй болгох” зорилтуудыг биелүүлэх ажлын хүрээнд ЗТАЖ-ын сайдын 2007 оны 06-р сарын 29-ний өдрийн 101 тушаалаар “Бүсчлэлийн нэгдсэн код”-ыг баталж хэрэгжүүлэх ажлыг эхлүүлсэн аж.
Бүсчлэлийн нэгдсэн кодыг ашигласнаар та хаягаа алдаатай бичсэн байсан ч кодоо зөв бичсэн тохиолодолд таны шуудангийн илгээмж төөрөхгүй, шуудангийн ялгалтын ажиллагаанд нэвтэрсэн технологи учраас цаг алдахгүй, хурдан шуурхай хүргэх боломжийг бүрдүүлэх, онцгой байдал, эмнэлгийн түргэн тусламж, цагдаа зэрэг төрөөс иргэдэд хүрч үйлчилдэг байгууллагуудын үйл ажиллагааг хөнгөвчлөх, иргэд, үйлчлүүлэгчдийн байршил тодорхой болох, тэдгээрт аль болох түргэн хүрч үйлчлэх боломжийг бий болгох, иргэний бүртгэл мэдээлэл, нийгмийн даатгал, татвар болон банкны үйлчилгээг авахад хаягаа зөв тодорхойлсноор ямар нэгэн будлиангүйгээр үйчлүүлэх, улсын нийт газар нутгийг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, засаг захиргааний нэгжтэй уялдуулан байршлаар нь кодолсноор дэд бүтэц /авто тээвэр, авто зам чиглэл болон аялал жуулчлалын бүс нутаг/ статистик /байгалийн баялаг, хөрс, ан амьтан, бусад/, боловсрол гэх мэт олон нийтэд чухал шаардлагатай мэдээллийг цогцоор нь системтэйгээр нийтийн хүртээл болгох боломжийг бүрдүүлэх зэрэг маш олон дэвшилтэд талууд бий болох боломжтой юм байна.
Та энэ талаар илүү тодорхой мэдэхийг хүсвэл дараах хаягаар орж үзээрэй.
www.zipcode.mn