Жирэмсэн үеийн хооллолт, эхийн бие дэх шим тэжээлийн агууламж нь ургийн хөгжилд шууд нөлөөлдөг гэдгийг бид маш сайн мэддэг. Үүнийг судалгаа шинжилгээний үндэстэйгээр тайлбарлахын тулд Хоол зүйч Б.Аззаяатай энэ талаар ярилцлаа.
Үүний томоохон жишээ бол фолийн хүчил буюу “B9 витамин” нь мэдрэлийн ширхэгийн гаж хөгжил үүсэхээс урьдчилан сэргийлдэг бөгөөд хүүхдийн тагнайн цооролт, сэтэрхий уруултай төрөх эрсдэлийг бууруулдаг. Тиймээс фолийн хүчлээр баялаг хоол хүнсийг идэх мөн нэмэлтээр жирэмслэлтийн эхний 3 сард давхар уухыг зөвлөдөг байна. Судалгааны хамгийн сонирхолтой хэсэг нь хүүхэд гэдсэнд байхаас эхлэн 2 нас хүртэлх хугацааны эхний 1000 хоногийн хооллолт, шим тэжээлийн байдал нь хүний бүхий л амьдралынхаа турш эрүүл байх үндэс болдог байна.
Жирэмсэн үед хоол хүнснээсээ авах шаардлагатай шим бодисийн хэмжээ өөрчлөгддөг үү? Чухал анхаарах зүйлс нь юу вэ?
Эмэгтэй хүний бие махбодь жирэмсэн үедээ шим тэжээлээ өмнөх үеэсээ маш ухаалгаар ашиглаж зарцуулж эхэлдэг ч зайлшгүй нэмэлтээр шаардлагатай витаминууд бий. Үүнд фолийн хүчил (B9) жирэмсэлсэний эхний 3-4 дахь 7 хоногт явагддаг тархи болон мэдрэлийн хөгжил нэн чухал шаардлагатай төдийгүй, энэ витамин нь эхийн биеийн бүхэл бүтэн триллион эсийг нөхөн төлжүүлэхэд үүрэг гүйцэтгэдэг. Энэ үеийн фолийн хүчилийн дутагдал нь neural tube defect буюу мэдрэлийн ширхгийн гаж хөгжил үүсэхээс эрсдэлтэй ба хүүхдийн тагнайн цооролт, сэтэрхий уруултай төрөх эрсдэлд нөлөөлөх магадлалтай. Мөн Вит А, С, Д, В1 (thiamin), В2 (Riboflavin) зэргийн хэрэгцээ мөн нэмэгддэг.
Дээрх витаминуудыг ямар хүнсэнд агуулагддаг бэ?
- А – цагаан идээ, өндөг, гүн ногоон өнгийн ногоонууд, улаан улбар шар өнгийн жимс ногооноос авах боломжтой
- С – олон төрлийн ногоо жимс
- Д – тослог загаснууд, өндөг, нэмэлтээр
- B1- өндөг, тахиа, бүхэл үрийн үр тариа
- B2- амьтны гаралтай бүтээгдэхүүн, цагаан идээ, үр тариа, гүн ногоон өнгийн ногоонууд
- Фолийн хүчил – гүн ногоон өнгийн ногоо, шош вандуй, бүхэл үр, зарим жимс
Харин нэмэлтээр авбал зохих калорийн хэрэгцээ?
Хэдийгээр ээжүүд шинэ амьдрал бүтээхэд маш их эрч хүчийг зарцуулдаг ч нэмэлтээр авбал зохих илчлэгийн хэмжээ жирэмслэлтийн эхний 3 сар жирийн үеээс өөрчлөгддөггүй ба жирэмслэлтийн үе шатуудаас шалтгаалан өөр байдаг. Гэвч эх маань жирэмсний хугацаанд үүнээс илүү эсвэл бага идэх боломжтой ба эх хүүхдүүдийн онцлог нөхцөл байдлаас хамаарна. Доорх хүснэгтээс харна уу
Жирэмслэлтийн үе |
Сар |
Нэмэлтээр авах ёстой илчлэг |
1-р үе (1st trimester) |
1-3 сартай |
урдны адил |
2-р үе (2nd trimester) |
4-6 сартай |
350 калори* |
3-р үе (3rd trimester) |
7-10 сартай |
500 калори* |
*Жирийн эмэгтэйн өдөрт авбал зохих калори 2000 гэж үзвэл
*Institute of Medicine 2009 aka National Academy of Medicine.
Жирэмсэн үед янз бүрийн зүйлс идэх хүсэл их төрдөг? Тийм үед яах хэрэгтэй вэ?
Энэ нь хүн бүрд харилцан адилгүй тохиолдох мэдрэмж юм. Яг танд дутагдаад буй зүйлээ хүсэж байгаа талаар батлагдсан нотолгоо байхгүй байгаа. Харин өөх тос ихтэй, сахар давсны агууламж өндөртэй хүнсэнд хэт их татагдаад, идмээр санагдаад эхэлбэл та маш ухаалгаар хандаарай. Бид аль болох шим тэжээллэг хүнсийг чухалчилж, хэт өндөр калоритой шим тэжээл хомс хүнсний хэрэглээг бага байлгах нь зүйтэй. Эргээр хоол хүнсний замбараагүй хэрэглээ нь ураг болон эхийн жинд нөлөөлж үүнийг дагах төрөхийн хүндрэл болон эхийн эрүүл мэндэд сөрөгөөр нөлөөлөх шалтгааны нэг болдог.
Шим тэжээлийн дутагдалтай холбоотой гарч болох шинж тэмдэг, анхаарах зүйлс юу байдаг вэ?
Хангалттай эслэг идээгүйтэй холбоотой гарч болох шимж тэмдгийн нэг нь өтгөн хаталт байж болно. Тиймээс аль болох нарийн ногоо, жимс, самар, үр болон бүхэл үрийн үр тариа сонгох нь чухал. Хангалттай шингэн зүйлс уух мөн хөнгөн дасгал хөдөлгөөн нь үүнд эерэгээр нөлөөлнө.
Жирэмсэн эхчүүдэд зориулж хооллолтын хамгийн чухал зөвлөгөө өгөөч гэвэл?
Хооллох үедээ тухайн цагийг зөвхөн өөртөө зарцуулан утас, телевиз гэхгүйгээр тухтай суун шим тэжээлээ хүртэхийг зөвлөнө. Мөн жирэмсэн ээжүүддээ DANONE брэндийн БиоБаланс витаминтай тараган ундааг зөвлөх байна. Миний хувьд жирэмсэн үедээ хэрэглэж байсан. Учир нь энэхүү тараган ундаа нь B9, B6, C витаминуудыг агуулдаг бөгөөд жирэмсэн эхийн өдөрт авах амин дэмийн 27%-ийг хангадаг тул нэг дороос олон төрлийн өөрт болон урагтаа хэрэгтэй шим тэжээл, эрдэс бодисыг авчихдаг байсан.
Овьёос, алим, тарагтай смүүтины жор:
Жирэмсэн үед тохиромжтой, шим тэжээллэг, эслэгийн агууламж өндөртэй смүүтиний жорыг та бүхэндээ хүргэж байна. Энэхүү смүүти нь өглөөний цайнд эсвэл зууш болгон хүртэхэд тохиромжтой.
Notes:
- Миксерийн хүч сулхан бол миксердэхийн өмнө овьёос, хасарваанаа тарагандаа хийн дэвтээснээр смүүтиг илүү зөөлөн бүтэцтэй болгож өгдөг. Дэвтээх нь овьёосны биед шингээгдэх чадварыг илүү ихэсгэдэг.
- Хүссэнээрээ овьёосны хэмжээг ихэсгэж багасгаж өөртөө тааруулаарай.
- Илүү шингэн болгохыг хүсвэл сүү нэмж болно