Хүүхэд, өндөр настан, өвчтөн асардаг шалтгаанаар эдийн засгийн идэвхгүй болсон эмэгтэйчүүдийн тоо өссөөр байна. "Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын 10 дахь илтгэл"-д энэ талаар дурджээ.
Эдийн засгийн идэвхгүй болсон эмэгтэйчүүд
- 2015 онд 94 мянга (эрэгтэйчүүд 7 мянга) гаруй,
- 2018 онд 118 мянга (эрэгтэйчүүд 11 мянга) гаруй болжээ.
Эндээс аль аль нь нэмэгдсэн харагдаж буй ч асаргаа, сувилгааны улмаас ажил эрхлэхгүй байгаа эмэгтэйчүүд 118 мянга буюу эрчүүдээс 10 дахин их байна. Гэр ахуйн, хөлсгүй ажлын дийлэнхийг эмэгтэйчүүд гүйцэтгэхийн зэрэгцээ цалин хөлсгүй өрхийн бизнест ажиллагчдын 75.9 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.
Таван эмэгтэй тутмын нэг нь дээд боловсрол эзэмшиж, дунджаар 2-3 хүүхэд төрүүлж, 76 насалж байна. Эндээс монгол эмэгтэйчүүд 2-3 хүүхэд төрүүлэхдээ хуулийн хугацаагаар 6-9 жилийг хүүхдээ асрахад зарцуулж байна. Үүнд ясли, хүүхэд харах үйлчилгээ, цэцэрлэгийн хүртээмжгүй үйлчилгээ ихээхэн нөлөөлдөг. Мөн эмэгтэйчүүдэд ирж буй асаргаа сувилгааны ачаалал гэр бүлийн бүтэц, санхүү, дэмжлэг, боловсрол, хэвшмэл ойлголтын нөлөө зэргээс хамаарч, харилцан адилгүй байна.
Бодит түүх: Хүүхдээ харахад 8 жил зарцуулсан төдийгүй давхар эмээгээ асарсан
Би оюутан байхдаа хүүхэд төрүүлсэн. Эмээгээ давхар асарч байв. Хоёр жилийн дараа эмээ өөд болсон. Хамаатнууд, ойр тойрныхон эмээг манай гэр бүлд хүү болж төрнө гэж лам айлдсан гэцгээв. Би ойшоогоогүй ч "дараа нь харамсав аа" гэх найзын үг хямарсан үед нэрмээс боллоо. Удалгүй би хоёр дахь хүүхдээ төрүүлсэн. Агаарын бохирдлын улмаас бронхиттой төрсөн болохоор хотоос зайдуу хоёр жил амьдарсан. Хоёр нас хүргээд хотод улсын цэцэрлэгт өглөө.
Эхний 2 жил 14 хоноод л ханиад хүрч, хоолой нь өвдсөн. Бүр сард дөрвөн удаа хатгалгаа авч эмнэлэгт цөөнгүй хэвтэв. Энэ хооронд хэд хэдэн удаа хувиараа бизнес хийх гэж үзсэн ч амжилт олоогүй. Хамгийн гол нь нийгмийн харилцаа бараг тасарсан. Найзуудгүй болсон. Харин нөхөр маань 8 жил ажлаа хийсэн, найзуудтай үргэлж холбоотой байсан. Хүүхдээ зун аваад хөдөө гарна, өвөл нь байн байн цэвэр агаар салхилуулна, цэцэрлэг сургуульд гээд хүүхдээ зөөхөд залуу насныхаа хэсэг хугацааг зарцуулсан. Үүнд харамсаж, бусдыг буруутгадаггүй ч үүнээс өөр байж болох байсныг бодох бас энэ нь зөвхөн надад биш олон эмэгтэйд ижил байгаад гунигтай байдаг. Би хоёр хүүхдээ харахад 8 жил зарцуулсан. Тэгээд ажилд орсон эхний өдрөө комьпютер асаахаас цаашхыг мартсанаа анзаарсан юм.
Эргээд бодоход энэ бүхэнд хувийн сонголтоос гадна бодлогоос улбаатай шалтгаан бас нөлөөлсөн. Мөн
- эртхэн хүүхдээ гаргасан нь онодог,
- анхны хүүхдийг төрүүлэхгүй бол үргүй болдог,
- хүүхэд хүнстэйгээ ирдэг зэрэг бусдын ятгалга нөлөөлснөөс гадна,
- Сургуулиа төгсөхдөө хүүхэдтэй, нөхөртэй, дипломтой төгсөж байгаа эмэгэтэйчүүд хамгийн супер гэх багшийн үг маш их жин дарсныг охиндоо үнэнээр нь ярихаас ичдэггүй. Тэр үеийн хоцрогдол, алдсан боломжийн өртгийг бид өнөө ч төлсөөр яваа" гэлээ.
Эмэгтэйчүүдийн хөлсгүй хөдөлмөр буюу асаргаа сувилгааны ажлыг хөнгөвчлөх оновчтой зохицуулалт байхгүй нь гэр бүл, улс орны хөдөлмөрлөх хүч, эдийн засагт сөргөөр нөлөөлдөг. Ажиллах хүчин дэх эмэгтэйчүүдийн оролцоо аливаа улсын нийгмийн, хөгжлийн чухал зорилт төдийгүй эдийн засгийн өсөлтийн томоохон хүчин зүйл юм. Түүнчлэн дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх боломжтойг ч судалгаагаар баталжээ.
Гэтэл манай улсад эмэгтэйчүүд гэрлэлт, хүүхэд төрүүлсэнтэй холбоотойгоор эдийн засгийн боломжоос хүртэж чадахгүй байна. Бага насны хүүхэдтэй, жирэмсэн эмэгтэйчүүд хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхагдаж байна. Жишээ нь 718 эмэгтэй оролцсон судалгаанд
- 22.1 хувьд нь жирэмсэн болон нялх хүүхэдтэй байх үед ажлаас халахыг шаардсан тохиолдол байсан,
- 37 хувь нь ямар нэг төрлийн ялгаварлан гадуурхалтад өртсөн байна.
- Мөн хүүхэд харах хүнгүй, цэцэрлэг ясли хүртээмжгүй, ажил болон цэцэрлэгийн цуглах, тарах цаг давхцдаг зэрэг асуудлууд эмэгтэйчүүд ажил хөдөлмөр эрхлэхэд хамгийн том бэрхшээл болж байгааг тус судалгаанд оролцогчид хариулжээ.
Гэтэл онцгой нөхцөл буюу COVID-ийн улмаас энэ байдал бүр нэрмээс болж буй. Цэцэрлэг сургууль ажиллахгүй байгаа нь эмэгтэйчүүд хүүхэд харах, асрах ачааллыг нэмж, үүнд зарцуулах цаг нэмэгдэж байна. Цар тахлын нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөлөл эмэгтэйчүүдэд илүү байгаа нь дараах шалтгаантай байна. Тодруулбал,
- Тэдний цалин хөлсгүй гэр бүлийн гишүүдийг асарч халамжлах ажил,
- эрүүл мэндийн салбар дахь эмэгтэй ажиллагсад зонхилсон байдал,
- цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөнд хамгийн их өртөж буй бичил, өрхийн болон ганцаар эрхэлдэг бизнесийн 60% орчим нь эмэгтэйчүүд байгаа зэрэг шалтгаантай холбоотой аж.
Ийнхүү КОВИД-19 цар тахал эдийн засгийн нөхцөл байдалд нөлөөлснөөс үүдэн албан болон хувийн салбарт ажиллаж буй эмэгтэйчүүд ажлын байраа алдах, орлогогүй болох өндөр эрсдэлд орсныг судалгаа харуулж байна.
Үүнийг зохицуулах бодлого огт байхгүй биш ч...
Засгийн газрын зүгээс хөдөлмөр эрхлэлтийн салбарт эрэгтэй эмэгтэйгээс үл хамааран эрх тэгш, нээлттэй хамруулах зарчим баримталж байна. Мөн хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр 18 хөтөлбөр, туршилтын төсөл хэрэгжүүлж байна. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, залуучууд, малчид зэрэг зорилтот бүлгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 6 дэд хөтөлбөрт хамрагдсан нийт иргэдийн 50.4 хувь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр төсөлд хамрагдсан нийт иргэдийн 57.5 хувь нь эмэгтэй байна.
Гэвч онцгой анхаарах нь:
Монгол Улс дундаж цалингийн үзүүлэлтийг тооцохдоо нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа иргэдийн үзүүлэлтэд суурилдаг. Иймд албан бус эдийн засагт ажиллаж байгаа буюу хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэдийн цалингийн талаарх мэдээлэл байхгүй тул эмэгтэйчүүд олноор ажилладаг тус салбар дахь дундаж цалинг тодорхойлох боломжгүй байна.
Энэ салбарт эмэгтэйчүүд ихэвчлэн хөдөлмөрийн гэрээгүйгээр ажилладаг тул хөдөлмөрлөх эрхийг хамгаалсан хууль тогтоомж үйлчилдэггүй аж.
- МУ-д хөдөлмөрийн хяналтын тогтолцоо хангалтгүй байна. Мөн хөдөлмөрийн хяналтын байцаагчийн орон тоо дутагдалтай байгаагаас ажлын байранд хяналтгүй,
- урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаггүй, хөдөлмөрлөх эрхтэй холбоотой гомдол, саналыг шийдвэрлэхгүй өнгөрч байна.
- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж байгаа төрийн бодлого, хөтөлбөр нь хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан асран хамгаалагч, эдийн засгийн идэвхгүй байгаа эмэгтэйчүүдийн эрэлт хэрэгцээнд нийцэхгүй байна.
Засгийн газар цалинтай ээж, олон хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн нийгмийн баталгааг хангах нийгмийн халамжийн тодорхой хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Гэвч эдгээр хөтөлбөрүүдийн мөнгөн тэтгэмж нь амьжиргаанд хүрэлцэхгүй, цалинтай хөдөлмөр эрхлэх тохиолдолд цуцлагдах нөхцөлтэй байгаа нь “эмэгтэйчүүд бол хүүхэд гаргах, гэр бүлээ асран халамжлан гэртээ суух үүрэгтэй” гэсэн хэвшмэл ойлголтыг хөхүүлэн дэмжиж байна.
Конвенцын 11-р зүйлд хамааралтайгаар Монгол Улсын Засгийн газарт дараах зөвлөмжийг санал болгожээ. Үүнд:
1. 1999 оны Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгыг олон улсын гэрээнд нийцүүлэн НҮБ-ийн гэрээний хороодоос өгсөн зөвлөмжийн хүрээнд сайжруулан, батлуулах ажлыг эрчимжүүлэх;
2. Хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг цогцоор харах буюу нийгмийн халамж, нийгмийн даатгалын тогтолцоо нь хөдөлмөр эрхлэлтийг дэмждэг байх, “халамжаас хөдөлмөр эрхлэлт рүү” зарчимд нийцүүлэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тусгай хөтөлбөрүүдийг эмэгтэйчүүдэд ээлтэй болгон шинэчлэн баталж, хэрэгжүүлэх;
3. Ялгаврлан гадуурхалтын эсрэг бие даасан хуультай болох, түүнд эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой харилцааны асуудлыг зайлшгүй тусгах;
4. Зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эмэгтэйчүүдэд ээлтэй ажлын байр, ажиллах орчныг бий болгохыг бодлогоор дэмжих;
5. Хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх хяналтыг тогтолцоог сайжруулах. Ингэхдээ ажил олгогч, ажилтны төлөөллийг оролцуулахыг онцгой анхаарахыг зөвлөжээ.
Энэ мэт хүйсээс хамаарсан ачааллыг тэнцвэржүүлж, зохицуулахгүйгээр эмэгтэйчүүдийг хэчнээн манлайлагч байхыг ятгаад, мянган мундаг хөтөлбөрт хамруулаад нэмэргүй. Наанадаж хүүхэд харах найдвартай үйлчилгээ, ойрхон цэцэрлэг, шаардлагатай үед цагийн асрагч авах зэрэг үйлчилгээг бодлогоор хүртээмжтэй болгоогүй цагт "тэд" гэрээсээ гарч чадахгүй...
Яагаад эмэгтэйчүүд эдийн засгийн идэвхгүй байгаа нь танд хамаатай гэж?
Эмэгтэйчүүдийн ажиллах хүчин дэх оролцооны түвшинг нэмэгдүүлснээр тухайн улсын эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлдэг. Өрх гэр болон ажлын байран дахь жендэрийн тэгш бус байдлыг арилгаснаар Монгол Улс эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоог 63.2 хувь хүртэл өсгөх боломжтой. Ингэснээр нэг хүнд ногдох жилийн өсөлтийн түвшинг 0.5 хувиар нэмэгдүүлж, 30 жилийн дотор дотоодын нийт бүтээгдэхүүнийг 16.1 хувиар өсгөх боломжтой гэж Азийн Хөгжлийн Банк (АХБ) тооцоолжээ.