18+
Уйгар үндэстнүүдэд зориулсан Хятадын засан хүмүүжүүлэх газруудад хоригдож буй эмэгтэйчүүд байнгын бэлгийн хүчирхийлэлд өртдөг талаар ВВС агентлаг мэдээлжээ.
Тус нийтлэлд дурдсанаар Хятадын засан хүмүүжүүлэх газруудад 1 сая гаруй уйгар үндэстэн болон бусад үндэсний цөөнхүүд хоригдож байна. ВВС агентлаг уг хорихуудад өмнө нь хоригдож байсан хүмүүс болон хамгаалагчаас нь ярилцлага авсан ч Хятадын ГХЯ-аас энэ мэдээллийг хуурамч гэжээ. Тус яамны төлөөлөгч Ван Вэньбин эмэгтэйчүүдийг хүчирхийлдэггүй бөгөөд Хятад улс хүний эрхийн зарчимд үндэслэн эдгээр байгууллагуудыг удирдан явуулдаг гэсэн байна.
Анхаар! Дараах нийтлэлд хүчирхийллийн талаар дэлгэрэнгүй бичсэн болно.
"ХАР ӨРӨӨ"
Турсунай Зиявудун хориход есөн сар хоригджээ. Цар тахал эхлээгүй байхад л эрчүүд нь амны хаалттай явдаг байв. Шөнийн 00 цагаас хойш тэд хорих өрөөнүүдээр явж, хяналтын камер байдаггүй "хар өрөө" гэгч рүү зарим эмэгтэйчүүдийг авч ордог байжээ. Зиявудун хэд хэдэн удаа сонгогдож байсан тухайгаа дурсаж, "Миний сэтгэлд эдгэшгүй шарх үлдсэн" хэмээн ярьсан байна.
Хятадын Шинжаанд уйгарууд болон бусад үндэсний цөөнхийг засан хүмүүжүүлэх сүлжээ хорихууд байдаг аж. Тэдгээр хорихуудаар сая гаруй тооны эрчүүд, эмэгтэйчүүд ороод гарсан баримт байдаг гэнэ.
Бээжин уйгаруудын хөдөлгөөн бүрийг хянаж цагдан, шалтаг л гарвал баривчилж, тархийг нь угааж, эмэгтэйчүүдийг албадан үр тогтоох чадваргүй болгодог гэж хүний эрхийн байгууллагууд хэлдэг.
2014 оны тавдугаар сарын 22-ны өдөр Шинжааны Өрөмч хотод уйгаруудын салан тусгаарлагчдын зохион байгуулсан террорист халдлагын дараа Хятадын дарга Ши Жиньпин айлчилснаар энд уйгаруудтай ингэж харьцах хандлага гарсан гэж үздэг байна. Нью Йорк Таймс сонинд нийтлэгдсэн баримтад түүнийг орон нутгийн эрх баригчдад тушаал өгсөн гэж бичжээ. АНУ-ын засгийн газар өнгөрсөн сард Хятадын Уйгарын бодлого нь геноцид болоход ойрхон байна гэв.
Бараг шөнө болгон камераас нэг эмэгтэйг гаргаж авч явдаг байсан аж.
Харин Бээжингийн зүгээс эмэгтэйчүүдийг бөөнөөр нь хорьж, үр тогтоох чадваргүй болгож байгаа тухай мэдээллийг худал, утгагүй мэдэгдэл гэж нэрлэсэн байна.
Засан хүмүүжүүлэх газарт хоригдож байгаа хүмүүсээс мэдээлэл авах нь бараг боломжгүй, ховор тохиолдол. Гэлээ ч өмнө нь хоригдож байсан хэд хэдэн хүн, хамгаалалтын албаны нэг ажилтнаас хорихуудад эрүүдэн шүүлт, бэлгийн хүчирхийлэл үйлдэгддэг зохион байгуулалттай систем байдаг эсэх талаарх баримтыг ВВС цуглуулжээ.
Тэдний нэг Турсунай Зиявудун хорихоос суллагдсаныхаа дараа Казахстан руу зугтаж, удалгүй АНУ руу явсан байна. Тэрбээр амны хаалт зүүсэн, хоёр гурван эрэгтэйн бүлэглэн хүчирхийлэлд гурван удаа өртөж байжээ. Бараг шөнө болгон камераас нэг эмэгтэйг гаргаж авч явдаг байсан аж. Зиявудун Казахстанд байхдаа Хятад руу буцаагдах вий гэхээс айдаг байжээ. Тэрбээр өөрт нь тохиолдсон явдлыг ярихаас ичдэг байна. /ВВС: Түүний ярьсан болгоныг шалгаж нягтлах боломжгүй бөгөөд түүний онгоцны тийз болон цагаачлалын баримт бичгийнх нь он сар, мөн хорих ангийг дүрслэн ярьсан нь хиймэл дагуулын зурагтай таарч тохирч байгаа аж. Хорихуудын нөхцөл байдал, дүр зургийн талаар бусад гэрчүүдээс мөн яриа авсан байна./
ГАРАА ГАВЛУУЛСАН НҮЦГЭН ЭМЭГТЭЙ
Хориход 18 сар хоригдсон Шинжааны казах эмэгтэй Гульзира Эльхантай ВВС ярилцжээ. Түүнд уйгар эмэгтэйчүүдийн хувцсыг нь тайлж өгч, тэдний гарт гав зүүн, хятад эрчүүдтэй өрөөнд оруулах үүрэг өгдөг байжээ. "Миний ажил бол эмэгтэйчүүдийн хувцсыг тайлж, тэднийг хөдлөх боломжгүй болтол нь уях ёстой байсан" хэмээн үүрэгт ажлынхаа талаар ярьсан байна. "Дараа нь нөгөө эмэгтэй рүү эрэгтэй хүн орно. Цагдаа эсвэл хэн нэг танихгүй хүн ирдэг байсан. Би хажуугийн өрөөнд чимээгүй хүлээж суух ёстой болдог байлаа. Тухайн эрэгтэйг явсны дараа би нөгөө эмэгтэйгээ усанд оруулахаар авч явдаг байсан" гэжээ.
Эрчүүд зугаацахын тулд хорихын хуягуудад мөнгө төлж, залуухан хоригдол эмэгтэйчүүдийг сонгож авдаг байсан талаар тэрбээр ярьсан байна.
Гульзира шийтгүүлэхээс айдаг байсан болохоор тэдэнтэй сөргөлдөж чаддаггүй байсан тухайгаа дурсжээ. Эрчүүд зугаацахын тулд хорихын хуягуудад мөнгө төлж, залуухан хоригдол эмэгтэйчүүдийг сонгож авдаг байсан талаар тэрбээр ярьсан байна. Түүнээс энэ явдлыг "зохион байгуулалттай хүчирхийллийн тогтолцоо мөн үү?" гэж асуухад "Тийм, хүчирхийлдэг байсан" гэж хариулсан байна.
Турсунай Зиявудуны хэлснээр камераас нь авч явсан эмэгтэйчүүдийн зарим нь эргэж ирдэггүй байсан бол зарим нь орж ирээд чимээгүй орондоо ордог байжээ. Хүчирхийлэгчид тэднийг бусдадаа юм ярихгүй байхыг шаарддаг байсан аж.
Исламын шашинтай, 11 сая орчим уйгар үндэстэн Хятадын баруун хойд хэсэгт оршдог Шинжаан мужид амьдардаг. Казахстан улстай хиллэдэг бөгөөд казах үндэстэн ч амьдардаг байна. Турсунай Зиявудун уйгар, харин нөхөр нь казах хүн аж.
Тэд Казахстанд таван жил амьдарсныхаа дараа 2016 онд Шинжаандаа эргэн иржээ. Дөнгөж ирэнгүүт нь түүнийг байцааж, паспортыг нь хураан авсан байна. Хэдэн сарын дараа Зиявудуныг уйгар, казахуудын цуглаанд оч гэж тушааж, тэндээ бүгдийг нь баривчилжээ. Эхэндээ сар орчмын хугацаанд тэрбээр харьцангуй боломжийн нөхцөлд, хоол сайтай, утсаар ярих боломжтой байв. Дараа нь түүний ходоодны шарх нь хүндэрсэн тул суллажээ. Харин нөхөрт нь паспортыг нь буцаан олгосноор тэрбээр Казахстан руу нутаг буцсан бол Турсунай Зиявудуныг хил гаргаагүй байна.
Дараа нь Зиявудуныг дуудаж, засан хүмүүжүүлэх хэрэгтэй хэмээн нөгөө хорихдоо аваачжээ. Удалгүй автобус дүүрэн хоригдлуудыг авчрах болсон байна. Зиявудуны үнэт эдлэлийг нь хураан авч, чихнээс нь цус гартал ээмгийг нь зэрлэгээр татан авчээ. Дараа нь дүүрэн эмэгтэйчүүдтэй өрөө рүү оруулсан байна. Тэндээ эгчмэд эмэгтэйтэй танилцаж, найз болжээ.
Хамгаалагчид нэгэн настайвтар эмэгтэйгийн хижабыг /толгойн алчуур/ авч, урт юм өмслөө хэмээн загнажээ. "Түүний хувцсыг нь тайлсан. Тэр эмэгтэй айж цочирдсондоо гараараа биеэ нуугаад, асгартал уйлж билээ" хэмээн Зиявудун ярьсан байна.
Хиймэл дагуулаас авсан 2017 болон 2019 оны харьцуулсан зургаас энэ хориход шинэ байгууламжууд баригдсан байгааг мэдэж болох аж. Хятадад эдгээр байшингуудыг сургуулийн тоонд оруулдаг байна.
Тэнд очсон эмэгтэйчүүдийн гутлыг тайлуулж, резин болон товчтой хувцас, эд зүйлсээ авч, тайлахыг шаарддаг аж. Тэдний үсийг тайраад суртал ухуулга бүхий бичлэгүүд үзүүлдэг байжээ.
Турсунай Зиявудуныг очиход түүнээс нөхрийнх нь талаар байцааж, хэрвээ хариулахгүй бол эсвэл хүсээгүй зүйлийг нь хэлбэл түлхэж, газар унагаан, хэвлий рүү нь өшиглөдөг байсан гэнэ. "Эхэндээ намайг ямар нэг юмаар цохиод байна гэж бодтол миний гэдсэн дээр дэвсэлж байсныг мэдсэн. Миний бие бүхэлдээ халуун оргиж, ухаан балартаж байлаа" гэжээ.
Камерт хамт хоригдож байсан эмэгтэйчүүд хамгаалагч нарт "Зиявудун цус алдаж байна" гэж тусламж гуйхад "зүгээр" гэж хариулж, байдаг л үзэгдэл мэт хандсан байна.
Камер болгон 14 хүнтэй бөгөөд цонх нь тортой, нэг угаалтуур, жорлонтой байсан аж.
"Өмнө нь өөр эмэгтэйчүүдийг шөнийн цагаар камераас авч гардаг байхад ойлгодоггүй байсан" хэмээн Зиявудун хэлэв. Гэтэл 2018 оны тавдугаар сард түүнийг 20 гаруй насны нэг эмэгтэйтэй авч явсан байна. "Нэг өрөөнд намайг оруулахаар нь эрүүдэн шүүж, тамлах гэж байна гэж бодоод айгаад орилсон. Харин намайг хүчирхийлнэ чинээ бодоогүй" гэжээ.
"Хамгаалагч эмэгтэй надаас цус алдаж байгааг хэлсэн ч амны хаалттай эрэгтэй үл тоон намайг хар өрөөнд оруулсан. Тэд нэг цахилгаан бороохойтой байсан. Яг юу байсныг мэдэхгүй..." /Хүчирхийллийн шинжтэй хэт дэлгэрэнгүй нарийн мэдээллийг орчуулсангүй/ Түүнийг цахилгаанд цохиулжээ. Хамгаалагч эмэгтэй "Зиявудуны бие муу байна" гэж тэр эрэгтэйд саад хийснээр Турсунай Зиявудуныг камер руу нь буцаасан байна. Цагийн дараа хамт явсан залуухан эмэгтэйг нь ч авчирчээ.
Эдгээр хорихуудад сурган хүмүүжүүлэгч нар ажилладаг байна. Тэдний "боловсрол олгох" гол зорилго бол уйгарууд болон бусад үндэсний цөөнхүүдийг хэл соёл, шашнаас нь салгаж хятад хүн болгох аж.
Шинжаанд амьдардаг байсан узбек эмэгтэй Гульбинур Седик хятад хэлний багш мэргэжилтэй. Түүнийг хориход хятад хэл заахыг шаарддаг байжээ. Удалгүй тэрбээр Хятадаас зугтсан байна. Хориход болж байгаа үйлдэл бүрийг нь хянадаг байжээ. Удалгүй хүчирхийллийн талаарх мэдээлэл түүний ч чихэнд хүрсэн байна. Тэрбээр найз цагдаа эмэгтэйгээс энэ талаар асуухад "хоолны дараа гадаа ярья" гэсэн байна. "Бид хоёр хяналтын камер цөөхөн байдаг үүдний хэсэгт очоод ярилцахад цагдаа эмэгтэй "Хүчин хийдэг "соёл" бий болчихсон. Цагдаа нар ч бүлэглэн хүчирхийлж, эмэгтэйчүүдийг цахилгаанд цохиулдаг. Үнэхээр аймшигтай доромжилдог" гэж хэлжээ.
Тус хориход ажиллаж байгаад Казахстан руу зугтсан Сайрагуль Саютбай өөрийн нүдээр хүчирхийллийг харж байсан тухайгаа ярьсан байна. Түүнийг Казахстаны хилийг зөрчсөн хэрэгт буруутгажээ.
Хоригдол эмэгтэйчүүдийг байнга эмчийн үзлэгт оруулж, эм уулган, 15 хоног тутамд тэдэнд дотор эвгүйрүүлдэг тариа тарьдаг байжээ. Дөнгөж 20 настай эмэгтэйчүүдэд хүртэл ерөндөг тавьж, үр тогтоох чадваргүй болгодог байв. Мөн хоригдлуудаар хэдэн цагаар Хятадын эх орны тухай дуу дуулуулж, Ши Жиньпиний талаар дүрс бичлэгүүдийг үзүүлдэг байсан талаар ярьсан байна.
"Аажим аажмаар хорихын хананы цаана энгийн амьдрал үргэлжилж байгааг мартах болно. Байнгын тархи угаалтаас юм уу, ууж байгаа эмнээсээ ч юм уу чиний мэдрэл муудаж юу ч бодохоо болино. Тэнд хоол унд ч олигтой хүрэлцдэггүй байсан" гэжээ.
Хорихын хамгаалагч эрэгтэй ВВС агентлагт нэрээ нууцлан ярихыг зөвшөөрчээ. Тэрбээр хүчирхийллийн талаар огт мэдэхгүй ч, цахилгаан бороохойгоор тамладаг тухай хэлсэн байна.
Харин Турсунай Зиявудан хүчирхийлүүлснээс гадна тэдгээр хүмүүс араатан шиг хаздаг байсан талаар ярьжээ. Тэрбээр "биеэ харахаас ч айдаг байсан" хэмээн уйлсан байна. Камерт хоригдож байсан нэг эмэгтэйг хэтэрхий олон хүүхэд төрүүллээ хэмэн хорьсон байна. Түүнийг камераас авч яваад гурав хоног алга болсны дараа эргээд ирэхэд нь биеэр нь дүүрэн хазсан шарх байсан талаар дурсжээ. "Тэр юу ч хэлэлгүй намайг тэврээд уйлсан" гэв.
Хятадын эрх баригчид ВВС агентлагт хүчирхийллийн талаар ямар нэг хариулт өгөөгүй ч эдгээр хорихууд "эрх чөлөө боомилдог газар бус мэргэжлийн боловсрол олгодог төвүүд" хэмээн хариулжээ. Хэвлэлийн төлөөлөгч "Хятадын засгийн газар бүхий л үндэстэн ястнуудынхаа эрхийг хамгаалж, эмэгтэйчүүдийн эрхэд их ач холбогдол өгч анхаарал тавьдаг" хэмээн мэдэгдсэн байна.
"Тэдний эцсийн зорилго бол бид бүгдийг үгүй хийх. Бүгд үүнийг мэднэ" гэжээ.
Турсунай Зиявудуныг 2018 оны 12-р сард суллажээ. Түүний ярьснаар нөхөртэй эсвэл хамаатан саднууд нь Казахстанд байдаг эмэгтэйчүүдийг суллажээ. Учир нь дээд түвшинд бодлогоо өөрчилсний ачаар тэднийг сулласан байж магадгүй гэж тэрбээр боддог аж. Турсунайд паспортыг нь буцаан өгснөөр Казахстан руу явж чаджээ. Дараа нь Америкийн "Уйгаруудын эрхийг хамгаалах" хөтөлбөрт хамрагдсанаар АНУ руу явсан байна. Хорихын камерын өрөөний гэрэл нь хэт хурц тод тусдаг байсан тул одоо амьдарч байгаа гэрийнхээ гэрлийг бүдгэрүүлсэн байна. Нөхөр нь Казахстанд байгаа бөгөөд хэзээ нэгэн цагт нөхөртэйгөө АНУ-д уулзана гэж тэрбээр мөрөөддөг аж.
Тэрбээр хориход аймшигт шөнийг хамт даван туулж байсан залуухан бүсгүйг хорихоос гарсныхаа дараа гудамжинд хэвтэж байхыг нь харсан байна. "Тэр оршиж байгаа ч үнэндээ амьдардаггүй. Хүчирхийлэл түүнийг үгүй хийсэн. Хорихоос хүмүүсийг сулладаг ч хориход орсон л бол зүйл дуусдаг" гэжээ.

Эх сурвалж: ВВС