gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.06
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.06
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.06
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Менежер, манлайлагч хүнд ямар мэдлэг байх шаардлагатай вэ?

Б.Мөнхбат
Нийтлэлчийн булан
2020-12-09
148
Twitter logo

Менежерийн үндсэн үүрэг юу вэ?

Өндөр технологийн Интел компанийн CEO асан Анди Гров (Andy Grove) High Output Management номондоо менежер хүн юу хийх ёстой тухай дараах байдлаар товчхон томьёолжээ. Менежерийн ажлын гүйцэтгэл = түүний удирдлага доорх байгууллагын гүйцэтгэл + нөлөөнд багтах байгууллагуудын гүйцэтгэл.

Менежер хүний мэргэжлийн мэдлэг, ур чадвар нь хэзээ байгууллагадаа үнэ цэнэтэй байх вэ гэвэл тэрээр мэдлэг, чадвараа ашиглан хэрхэн ажилчдынхаа бүтээмжийг нэмэгдүүлж, потенциалаа гаргаж чадах хөшүүрэг болсон цагт байдаг тухай тус номонд тэмдэглэсэн.

(Анди Гров Интелийн CEO-аар ажиллах хугацаанд компанийн зах зээлийн үнэлгээ 4 тэрбум ам доллараас 197 тэрбум ам доллар буюу 4500 хувиар өссөн байдаг.)

Тэгэхээр нийт байгууллагын гүйцэтгэл нь менежерийн гаргасан шийдвэрийн чанараас хэрхэн хамаарахыг дээр дурдсан энгийн томьёоноос харж болно.

Дракер Форум 2020-д юу яригдав?

Орчин үеийн менежментийн эцэг гэгддэг Петр Дракерийн нэрэмжит Дракер Институциас жил бүр лидерүүд болон менежерүүдэд зориулан зохион байгуулагддаг “Глобал Петр Дракер Форум” энэ оны 10 сард Австри хотын Венн хотноо 12 дахь удаагаа болж өнгөрчээ.

Тус форумын гол зорилго нь хүн төрөлхтний нүүр тулгарах асуудлууд жил ирэх тусам комплекс болохын хирээр манлайлагчид, менежерүүд олон мэргэжлийн салбарын мэдлэгийг хэрхэн зөв менежмент хийж, комплекс нөхцөл байдал дундаас хэрхэн өсөлт, хөгжил рүү биднийг чиглүүлэх тухай хэлэлцэхэд оршино.

Ялангуяа цар тахлын онцгой үе салбар, байгууллагын хэмжээ үл хамааран менежерүүд, лидерүүдийг онцгой нөхцөл байдал дунд ярвигтай шийдвэрүүд гаргахыг шаардаж байна.

Энэ жилийн форум COVID-19 цар тахлын үед менежерүүд яаран шийдвэр гаргахын өмнө асуудлын мөн чанараа хэрхэн ойлгох, асуудал менежерээс ямар мэдлэг, чадвар шаардах тухай суурь ухагдахуунуудыг онцгойлон хөнджээ. Мэдээж хүн төгс биш бөгөөд бүхнийг мэдэх боломжгүй учир алдаа гарах нь ойлгомжтой. Олон тохиолдолд асуудал бүр ижил төрлийн мэдлэг бус өөр өөр салбарын мэдлэгийг шингээсэн шийдвэрийг шаардах нь бий. Дата анализ дээр үндэслэн гаргах ёстой байсан шийдвэр олны уур амьсгалыг даган гарсан бол ямар үр дүн гарах бол? Аливаа албан байгууллагын цаашдын ирээдүй, үнэт зүйл, ёс зүй дээр тулгуурлан гарах ёстой байсан шийдвэр дан ганц менежерийн итгэл үнэмшилд дээр үндэслээд боловсруулагдвал байгаа онох болов уу? 

Эдгээр асуултуудыг эртний Грекийн философич Аристотел Nicomachean Ethics номондоо хөндсөн байдаг ба форумын үеэр энэ тухай юу яригдсаныг дор өгүүлье.

Аристотель нь асуудлуудыг 3 категорид хуваасан ба тус бүрийн асуудал өөр өөр салбарын мэдлэг шаардлагатай талаар дурджээ. “Techne” гэдгээр тэр юм бүтээдэг, үйлдвэрлэдэг практик салбарын мэдлэгийг хэлсэн аж. “Episteme” нь харин шинжлэх ухааны мэдлэг. Физик, одон орон, биологи, математик гэх мэт.

Phronesis нь ёс зүй, үнэт зүйл, стратегийн шинж чанартай асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх тухай категори. Улс орон, албан байгууллага, аж ахуйн нэгжийн бодлого, стратеги энэ ангилалд багтана.

Аристотель асуудлыг ийн анх категоричлон, ялгаж салгасан нь аливаа асуудалд тогтсон аргачлалтайгаар, тодорхой зарчмын хүрээнд хандаж, шийдэл олох мэргэжлийн процессын суурийг тавьжээ.

Шинэ апп, вэбсайт, систем хөгжүүлж байгаа эсвэл барилга барьж байгаа бол Techne ангилалд орно. Огторгуйн үүсэл, хөгжлийн талаар судалж байгаа бол Episteme салбар. Харин улс орон эсвэл албан байгууллага, компанийн төсвийг хэрхэн хуваарилах талаар бодлого боловсруулж байгаа бол “Phronesis” категорит багтах аж.

Аристотель яагаад энэ 3 төрлийн мэдлэгийг онцолсон бэ гэхээр эдгээр нь асуудлыг өөр өөр бодох, шийдэх арга барил болон дадлыг шаарддаг учраас тэр аж.

Гарсан үр дүн хуруу чичилсэн, хэн нэгнийг буруутгасан өнгө аястай байвал анхнаасаа асуудлыг буруу таньж, буруу шийдвэр гаргасныг илтгэх биз.

Харин орчин үеийн томоохон хувийн болон төрийн албан байгууллагын менежер эдгээр 3 төрлийн асуудалтай өдөр бүр тулгарах ба асуудлын шийдэлд таарсан салбарын мэдлэгийг ашиглах шаардлага үүснэ. Өөрөөр хэлбэл, аливаа асуудал нь аль төрлийн мэдлэгийг шаардах салбар вэ гэдгийг гадарлах наад захын мэдлэгтэй байх хэрэгтэй гэсэн үг.

Үйлдвэрлэлийн процессоо сайжруулах асуудал нь олон боломжтой сонголтоос оновчтойг нь сонгох Episteme мэдлэгийг шаардана. Үүний дараа ямар технологийг сонгож, хэрхэн ажиллуулах вэ гэдэгт Techne мэдлэг хэрэгтэй. Харин тухайн технологио худалдаж авах санхүүгийн эх үүсвэрээ хэрхэх вэ гэдэг асуултад Phronesis хариулт өгнө.

Гагцхүү асуудлыг аль категорид багтахыг зөв тодорхойлж, оновчтой шийдлийг ямар мэргэжлийн салбар гаргах боломжтойг ойлгож, ажлаа зөв хуваарилж чадсан нөхцөлд түүний удирдлага доорх байгууллага болон хүмүүс үр бүтээлтэй ажиллах боломжтой. Гарсан үр дүн хуруу чичилсэн, хэн нэгнийг буруутгасан өнгө аястай байвал анхнаасаа асуудлыг буруу таньж, буруу шийдвэр гаргасныг илтгэх биз.

COVID 19 цар тахлын үеэр төрийн байгууллагуудын менежерийн гаргах шийдвэр нь хүний амь, эрүүл мэнд, эдийн засагт асар их нөлөөтэй учир мэргэжлийн диагноз, дата анализ, бусдын мэдлэг туршлагад үндэслэн, хамтын шийдвэр гаргавал болзошгүй алдааг багасгах боломжтойг Дракер Форумын үеэр онцолжээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан