Сонгогчийн боловсрол нь сонгогчдод сонгууль өгөхийн ач холбогдлыг танин мэдүүлж, тэднийг сонгуульд бэлэн байлгахад чиглэсэн ойлголт бөгөөд ардчилсан сонгууль дахь иргэдийн хандлага, зан байдлыг илтгэдэг. Сонгогчийн боловсрол нь хэний төлөө санал өгөх вэ гэхээс илүүтэй, хэрхэн санал өгөх вэ гэдэгт төвлөрдөг.
Сонгогчийн боловсрол юунд хэрэгтэй вэ?
Сонгогч саналаа өгөхийн тулд зарим зүйлсийг заавал мэдэх шаардлагатай. Уг мэдлэгийг олгох нь сонгогчийн боловсролын нэг үүрэг бөгөөд сонгуулийг шударга, чөлөөтэй, зардал багатай явуулах зорилготой.
Сонгогчийн боловсролын ачаар сонгогчид сонгуулийн үеэр хэн нэгэнд амархан хууртахгүй, хэрсүү, аливааг олон талаас харах чадвартай болохоос гадна зар сурталчилгаа, суртал ухуулгад “тэсвэртэй” болдог.
Зөвхөн сонгогчийн боловсролоор ардчиллыг бий болгож чадахгүй ч түүнийг хамгаалж чадна хэмээн зарим судлаачид үздэг.
Сонгогчийн боловсролоор дараах үндсэн гурван мэдлэгийг иргэдэд олгодог:
Нэгдүгээрт. Санал өгөхийн тулд хэрхэн бүртгүүлэх вэ - Ихэнх ардчилсан орнуудад санал хураах өдрөөс өмнө бүртгүүлсэн байхыг шаарддаг.
Хоёрдугаарт. Саналын хуудсыг хэрхэн бөглөх вэ - Саналын хуудсыг буруу бөглөснөөр тухайн хүний санал хүчингүйд тооцогдох, буруу тоологдох эрсдэлтэй. Тиймээс саналын хуудсыг хэрхэн бөглөх талаар тодорхой мэдээллийг тогтмол өгөх шаардлагатай.
Гуравдугаарт. Сонгуулийн тогтолцоо - Саналаа өгөх нь сонгуулийн эцсийн үр дүнд хэрхэн нөлөөлөхийг мэдэх нь чухал. Тухайн сонгууль ямар тогтолцоогоор явж байгаагаас хамаарч сонгогчдын санал хэрхэн тоологдох нь шалтгаалдаг.
Сонгогчийн боловсролыг хэн олгох ёстой вэ?
Ихэвчлэн Сонгуулийн хороо, төрийн зарим агентлагууд, хүний эрхийн комисс, олон улс болоод орон даяарх иргэний нийгмийн байгууллагууд сонгогчийн боловсролын тухай сургалт, хэлэлцүүлэг, зөвлөгөөн зохион байгуулдаг. Энэ нь тэдний сонгуулийн үеийн нийгэмд хүлээх чухал үүрэг юм. Аль нэг нам, төрөөс шууд хамааралтай, хараат байгууллага сонгогчдод боловсрол олгохоос илүүтэй суртал ухуулга хийх нь элбэг тул үүнээс зайлсхийх хэрэгтэй.
Сонгогчид хаана хэзээ хэрхэн саналаа өгөхийг сонгуулийн хорооноос гадна хэвлэл мэдээллийн байгууллага маш сайн танин мэдүүлэх шаардлагатай.
Сонгогчийн боловсролыг хэзээ олгодог вэ?
Нэг улиралд эсвэл сонгуулийн жилд хэчнээн удаа сонгогчийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж байгаагаас шалтгаалан тухайн улс орон сонгогчийн боловсролдоо хэрхэн анхаардгийг мэдэх боломжтой.
Жишээ нь Канад, Австрали, Финланд, Аргентин, Мексик, Энэтхэг, Их Британи, Франц, Герман, Өмнөд Африк тэргүүтэй улс орнуудад сонгогчийн боловсролын хөтөлбөр бүтэн жилийн турш үргэлжилсээр байдаг аж. Энэ нь сонгогчдыг хэзээд саналаа өгөхөд бэлэн, сонгуульд идэвхтэй байхад тусалдаг байна.
Харин Хятад, Алжир, Саудын Араб, Чад, Мьянмар, Умард Солонгос, Камерун зэрэг оронд сонгогчийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлдэггүй байна. Учир нь социалист, нэг намын тогтолцоот оронд сонгуулийн талаарх мэдлэг ойлголт хомс юм.
Мөн Ливи, Казахстан, Польш, Нидерланд, Индонез гэх мэт бүгд найрамдах засаглалтай орнуудад сонгогчийн боловсролын талаарх ойлголт маш дутмаг бол үлдсэн орнуудад зөвхөн сонгуулийн үеэр сонгогчийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлдэг байна.
Олон улсын сайн туршлагууд
Сонгогчийн боловсролын чиглэлээр хэрэгжүүлсэн шилдэг хөтөлбөрүүдийн нэгээр “VEP - Voter Education Project” төслийг судлаачид дээгүүр үнэлдэг. Энэ нь 1962-1992 оны хооронд АНУ-ын өмнөд хэсэгт үргэлжилсэн бөгөөд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг тэмцэж байсан “Civil Rights Movement” хөдөлгөөний зорилгыг өнгөт арьстнуудын сонгох эрх рүү чиглүүлэх давхар зорилготой байв. CRM хөдөлгөөний ачаар уг төсөл АНУ дахь өнгөт арьстнуудын санал өгөх эрхийг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
Тэгвэл одоогоор ажиллаж буй сонгогчийн мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрүүдийн нэг төлөөлөл нь “ACE Electoral knowledge network” юм. Сонгогчийн боловсролд зориулсан уг дэлхийн хамгийн том онлайн сүлжээний вебсайтад сонгуулийн тогтолцоо, систем, үйл явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл байдгаас гадна, хэрэглэгчдэд зөвлөгөө өгдөг. Мөн уг сайт нь сонгуультай холбоотой мэдээллийн анхны эх сурвалж бөгөөд Ардчилал ба сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэн, Сонгуулийн тогтолцооны олон улсын сан, НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн газар хамтран 1998 онд эхлүүлж байв. Мөн Японд 1945 оноос 2016 он хүртэл сонгуулийн насны доод хязгаар 20 байсан. Залуусын улс төрийн оролцоо муу байна гэж дүгнэсэн тул 2016 оноос 18 болгон өөрчилсөн. Мөн залуусын сонгуулийн оролцоог нэмэгдүүлэх төрийн шат дараалсан бодлого, сонгогчийн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр эрчимтэй явагдаж байна.
Монголд
Харин Монгол улсын хувьд зөвхөн сонгуулийн үеэр сонгогчийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, нийтлэл, нэвтрүүлгүүд цацдаг. Тухайлбал 2020 оны УИХ-ын сонгуулиар Сонгуулийн ерөнхий хороо өөрийн фэйсбүүк хуудсанд сонгогчийн боловсролын цуврал бичлэгийг хүргэж буй. Мөн энэ удаагийн сонгуулиар тусгай хэрэгцээт буюу хараа, сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан бичлэгийг бүтээсэн нь өмнөх жилүүдээс онцлогтой болжээ.
Сонгогчдод бүх талаар ойлгомжтой, дэлгэрэнгүй мэдээлэл өгөх нь сонгуулийг зардал багатай, цаг хугацаа хэмнэн явуулахад тустай бөгөөд сонгогчдийн боловсрол сайн байх тусам сонгуулийн ирц бүрэн байдаг.
Эх сурвалж: ACEProject, Polyas.com, NDI.org, UNWomen, EOS The Carter Center