Улиас мод тарьж ургуулах аргачлалыг хүргэж байна
Улиас нь бургасны овогт хамаарна. Улиас нь фитонцид хэмээх агаарыг цэвэршүүлдэг бодисыг агуулж байдаг тул хот сууринд өргөн хэмжээгээр тарьж ургуулдаг.
Ихэвчлэн нэг гэрт ургамал ба хааяа хоёр гэртэй байх нь тохиолддог. Улаанбаатар хотод хавар эрт навчлахаас өмнө тавдугаар сарын эхний 15 хоногт эр цэцгийн нахиа задардаг. Зургаадугаар сарын эхний 10 хоногт навчилна. Харин говьд улиасны нахиа дөрөвдүгээр сарын 20-ноос хөөнө. Долоодугаар сарын эхний 10 хоногт эм цэцэг нь боловсорч үр нь хөвөн шиг цагаан зүйлийн хамт салхинд хийсэж тархана. Уг үрийг харшил үүсгэгч гэж үздэг талтай.
Монголд 5 зүйлийн улиас ургадаг.
- Тоорой (P.diversifolia Schrenk)
- Улиангар ((P.tremula L.)
- Лавар навчит улиас (P.laurifolia Lab.)
- Үслэг улиас ((P.Pilosia Rehder)
- Анхилуун улиас (P.Densa kom)
Ургуулах арга, арчилгаа:
Улиасыг ихэвчлэн мөчрөөр, тайрдсаар үржүүлнэ. Мөчрийг ургамал тайван байх 3 дугаар сарын 1-нээс 4 дүгээр сарын 10-н хүртэл хугацаанд бэлтгэнэ. Нэг настай 0.5-1 см бүдүүн мөчрөөс 0.8-1 метр хүртэл урттай савааг бэлтгэн 50 юм уу 100- аар боож нойтон элсэнд хадгална. Хавар тарихаас өмнө 20-22 см-ийн урттайгаар оройн нахиаг гэмтээхгүйгээр жижиг тайрдас бэлтгэнэ.
Мөчир тарих хөрсийг 30-40 см гүнтэйгээр хагалж борнойдоод 3х4 метр хэмжээтэй жижиг дэвсэг хийж сайтар услаад нэг юм уу хоёр өдөр өнжүүлээд бэлтгэсэн мөчрөө өөр хооронд нь 30см, эгнээ хооронд нь 40см-ийн зайтайгаар хүрз эсвэл колесовын царилаар суулгана. Улиас үрээр соёолж ургахад боломжтой боловч нялх цухуймагц нь арчилгаа тордолт их шаарддаг, биежиж бойжихдоо удаан тул үрээр ургуулах нь нэн ховор.
Улиасны мөчрийн тайрдсыг 3 дугаар сарын 10- аас 20-ныг хүртэлх хугацаанд бэлтгэдэг. Энэ үед нахиа хөөгөөгүй байдаг сайн талтай. Улиасны мөчрийн тайрдсыг хоёр аргаар тарьж ургуулдаг.
1. Нахиа хөөж задраагүй ургамал тайван байх үед нь бөлтгөдөг ерөнхий арга. Энэ нь 4-5 нахиатай оройн нахианы орчим ташуу, ёроолын хэсгийг эгц хайчлах нь зохимжтой ёроолын тэгш тайрсан хэсэгт каллюс буюу үндэс бөөгнөрч жигд ургадаг сайн талтай.
2. Мөчрийн оройн хэсэгт 5-10 см урт найлзууртай тэдгээрийн нахиа хөөж, томорсон эсвэл нахиа бага зэрэг задарч навчны үзүүр цухуйсан мөчрөөс 20-22 см урттайгаар бэлтгэн боловсруулсан талбайд мөн 30х30 см-ийн урттай шуудуунд тарих нь илүү тохиромжтой.
Урт шуудуунд тарих нь мөчир жигд сайтар ургах бөгөөд 2 см-ийн дусалтай 13 мм шланкаар тодорхой давтамжтай услахад тохиромжтой байдаг. Мөчир суулгасан талбайгаа суваг шуудуугаар халиан услана. Цаашдаа эхний үед 7 хоногт 2 удаа, найлзуур нь задарч жигд соёолсон үед услалтыг цөөрүүлэх шаардлагатай. Мөн зэрлэг ургамлыг илэрсэн тухай бүрд үндсээр нь зулгааж цэвэрлэнэ. Үүний зэрэгцээ шавранцар хөрсөнд тарьсан мөчрийн мөр, эгнээ хоорондох хөрсийг сийрүүлэх нь чухал.