www.mommyoffice.com сайтын үүсгэн байгуулагч Б.Учралттай ярилцлаа. Тэрээр Шарк танк нэвтрүүлгийн оролцогч бөгөөд "Асуудал бол амжилт" гэж хэлэх дуртай нэгэн.
-Та яагаад цахимаар сургалт, зөвлөгөө өгөх төслийг хийх болов?
-Олон сайхан залуус гадаад дотоодод сураад, амжилт гаргаад явж байгааг сонсох болсон. Энэ бол маш сайн мэдээ. Гэхдээ тэр хүмүүсийг тахин шүтээд мундгийг нь ам уралдан яриад явах бус тэдгээр залуучууд яг юу сурч мэдээд хийж чадаад байна вэ? Түүнээс суралцах нь чухал.
Тэд олон жилийн хүч хөдөлмөр, цаг нараа үнэлээд төлбөртэй сургалтад суудаг. Тэр сургалтаас бусад нь ч сурч мэдээд өөрийгөө сайжруулан, өөртөө алга таших, өөрөөрөө бахархах, гол нь мэдсэнээ амьдралын чанараа сайжруулахад зарцуулаасай гэж хүсч байна.
Бид энэ бүхний гүүр байхыг хүсэж, энэ төслөө амжилттай хэрэгжүүлээд явж байна.
-Мундаг чадварлаг залуус сонин сэтгүүл, подкаст гээд бүхий л мэдээллийн хэрэгслээр асуултад хариулах замаар мэдээллээ өгч байна. Тэгэхээр сургалт хэрэгтэй гэж үү?
-Тэдгээр хүмүүс өнөөдрийн амжилтдаа хүрэхэд маш их зүйлийг хувь хувьдаа туулж ирсэн. Тэр түүхээ хуваалцдаг. Харин тэдний ур чадварыг бид тэр бүр мэдэх боломжгүй. Нэг талаас тэр хүн маш олон зүйлийг золиосолж үнэ цэнээ бүрдүүлсэн байгаа. Тиймээс тэр хүн ч, бид ч үнэгүй гэдэг зүйлийг огт ярих ёсгүй гэж боддог. Та хэчнээн сайхан зүйлийг төлбөргүй авлаа гээд тэр танд мөнгөө төлж авсан шиг үнэ цэн хэзээ ч өгөхгүй. Иймээс бид манай хуудсанд байршуулсан сургалт бүрийн эзэмшигчдэд маш их талархалтай ханддаг.
Гадаадад очсоны дараа бид ямар сайхан эх орон, өв уламжлалтай вэ, бидэнд гадныханд танигдаагүй ямар их нөөц боломж бололцоо байна вэ. Монгол Улсад хийж бүтээх зүйл ямар их ажил байгааг хилийн дээс алхаад л ойлгодог шүү дээ.
-Танайхаас хичээл үзээд худалдан авсан хүн ямар үнэ цэнийг бий болгоосой гэж хүсдэг вэ?
-Бидний гол зорилго ерөөсөө л та энэ олон сургалтаас өөрт тохирох сургалтаа үзээд, өөрийгөө дайчлан давтлага, даддаа сайжруулаад 2, 3 сарын дараа орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлдэг байгаасай. Гадаадад болон монголд орлого зарлагын дүн л ялгаатай болохоос хаана ч амьдрал ижилхэн үргэлжилдэг. Гадаад гэхээр л хүрч очиж болохгүй, цаашлаад тэнд бизнес хийх нь миний чадах зүйл биш гэх мэт тархины бөглөөг бусдын бодит, дэлгэрэнгүй жишээгээр тайлж, тэр хүн сурч мэдсэнээ хаана ч зараад иддэг болоосой, өөртөө итгэлтэй, зорилготой, тууштай байх зэрэг үнэ цэнийг өөртөө бий болгоосой гэж хүсдэг.
-Энэ салбарт ороод танд юу ажиглагдаж байна?
-Манай хамтрагчдын хувьд гурван түвшний хүн байна. Өөрт нь маш их нөөц байгаа хэрнээ түүнийгээ бусдад түгээх дотор хүсэл байгаа ч зориггүй. Эдгээр хүмүүстэй олон цагаар ярилцан, дахин дахин ярилцах байдлаар эерэг тал руу нь эргүүлж байна. Би өөрөө чадна, бүх зүйлээ өөрөө хийнэ. Уучлаарай, хамтран ажиллах боломжгүй гэсэн хүн ч байна.
Хүн чаддаг чаддаг юмаа хийх нь зөв юм байна. Би одоо хийж байгаа зүйлдээ л анхаарч, улам сайжруулмаар байна. Өмнө нь хийгээд болчихсон ажлаа дахин дахин хиймээргүй байна гээд хамтарч байгаа гэсэн ийм гурван түвшний хүмүүстэй өнгөрсөн хугацаанд уулзлаа.
Хэрэглэгч талаас харахад сурч боловсорч, өөрийгөө дараагийн түвшинд хүргэж, нэг хэвийн амьдралын хэвшлээсээ салахыг хүссэн, цалиндаа гомдоллож, түүндээ тохируулж амьдрах бус боломж ирэлхийлж байгаа нь маш их анзаарагдаж байна.
Өөрөө цаг мөнгөө зараад гол нь тэр зүйлдээ ач холбогдол өгөөд сурсан хүн хэзээ ч хоосон хоцрохгүй.
-Та гадаадад амьдарч байгаад ирсэн. Ер нь гадаадад гарах нь зөв юм уу бас эргэж ирэх тал дээр?
-Гадаадад гарсан ихэнх хүн надтай санал нэг гэж бодож байна. Гадагшаа гарах бол маш зөв. Бид бүтээх гээд байгаа нийгэм, хөгжилтэйгээ аль болох эрт танилцаж, сайн муу авах гээхийн ухаанаар хандахын тулд очиж байж л мэдэрч ойлгоно. Гадаадад очсоны дараа бид ямар сайхан эх орон, өв уламжлалтай вэ, бидэнд гадныханд танигдаагүй ямар их нөөц боломж бололцоо байна вэ. Монгол Улсад хийж бүтээх зүйл ямар их ажил байгааг хилийн дээс алхаад л ойлгодог шүү дээ. Ямар ч хүний тайлбар, яриа ятгалга хэрэггүй. Энэ бол цаашлаад улсын хөгжилд маш нэмэртэй.
Нөгөө талаас сурч боловсроод цаг нь болохоор хүний хүү эрдэм өвөртөлж ирнэ гэдэг шиг хүмүүс эргэж ирцгээдэг. Бидний бас нэг том зорилго бол гадаадад байгаа хүмүүс өөрт байгаа үнэ цэнтэй мэдээллээ бусадтай солилцох гарцыг үүсгэх. Заавал биеэрээ биш ч орчин цагтайгаа хөл нийлүүлээд онлайнааролон жилийн туршлагаа олонд түгээх суваг болохыг зорьж байна.
-Та саяхан хүүхэд төрүүлсөн, дөрвөн хүүхэдтэй. Энэ бүхний хажуугаар бизнесээ эхлүүлжээ.
-Би өмнө нь маш олон зүйлийг оролдож санаачилж, алдаж онож ирсэн. Тэр бүхэн энэ ажлын суурь боллоо. Энэ бизнесийн хувьд сэтгэл хөөрлөөрөө бус яг дотоод мэдрэмж, өөрийнхөө юу хийж чадах вэ гээд өөртэйгээ нэлээн ажиллаж гаргасан санаа байсан учраас бодит болгох хүртэл шантрах, догдлох үйл явдлууд тохиолдсон. Мөн хүүхдүүд маань надад энэ ажлыг хийх маш том чалленж, хүч болсон. Шинэ хүүхдээ төрүүлээд өөрт олдсон энэ боломжоо одоо л ашиглахгүй бол цаг хугацаа нэг мэдэхэд урсаад өнгөрсөн байна. Ажлаасаа кайф авч, дурлаж хийхийг энэ төслөөсөө мэдэрдэг учраас ямар ч бэрхшээл тулгарахад энэ бол нэг л даваа гэж хүлээн зөвшөөрөөд, төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаж байна даа.
- Mommyoffice гэсэн нэрний тухайд?
-Нарийн ширийн зүйлд ээжүүд илүү оролцоотой байдаг. Нөхөртөө энд хэрэгтэй юм байна үз хар, хүүхдээ яаж зөв хүмүүжүүлэх үү, гэр бүлийн эрүүл мэндэд чухал юу байна гэх мэт.
Ашгүй сүүлийн үед ээж нар маань өөрийгөө чадавхжуулж,хөгжүүлэхэд их анхаардаг болсон нь талархууштай. Хүүхдийн хүмүүжил ээжийн өөртөө итгэлтэй байдал, өөрийгөө хэрхэн хөгжүүлсэн, сэтгэл санааны хувьд эрүүл байх эсэх нь хүүхдийн зан төлөвшилд шууд анхдагч нөлөөтэй гэж нэг сэтгэл судлаачийн ярианаас сонссон юм. Тэгэхээр манай сайт ээж эмэгтэйчүүд бүрийн өөрийгөө хөгжүүлдэг онлайн орон зай нь байгаасай гээд нэрээ сонгосон.
-Та ямар хичээлүүд оруулахаар төлөвлөсөн байгаа вэ?
-Эмэгтэйчүүдэдээ зориулан таван төгөлдөршил бүхий хичээлийг нэн даруй оруулахаар зорьж байна. Үүнд
- Нүүрний гоо сайхан
- Өөртөө итгэлтэй бие галбир
- Англи хэл
- Хүүхдийнхээ боловсролд анхаарах
- Сэтгэл судлал
Дээрхийг өөр дээрээ хэрэгжүүлсэн байхад эмэгтэйчүүд цаашид амжилт гаргах, өөртэйгээ тулж ажиллаж, ахиц гаргахад их дөхөмтэй. Мөн орлогын эх үүсвэрээ нэмэх боломж бүхий оёдол, power BI, Хятад, Япон хэл, санхүүгийн загварчлал, powerpoint, Photoshop гэх мэт ур чадвар олгох, улмаар цалин урамшуулал, орлого олох, карьераа өсгөх боломжийг олгосон маш сонирхолтой олон төрлийн сургалтуудыг гаргахаар ажиллаж байна.
Багш нарын хувьд энэ салбартаа анхдагч, чадварлаг хүлээн зөвшөөрөгдсөн, өөр дээрээ үр дүнгээ гаргасан шилдэг багш нарын хичээлийг хүргэх зорилготой.
-Хүний сурсан зүйл сайхан гээд хүмүүс ярьдаг даа?
-Нэг жишээ хэлэхэд манайх гэртээ ханаа буудаж, юм тогтоох хэрэгтэй болоод нэг дугаар руу залгаад дуудлага өгсөн юм. Тэр залуу мэргэжлийн хүн байсан. Яавал хана, плита цуурахгүй байх вэ гээд тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон байв. Тэгээд тасралтгүй утас нь дуугарна. Тэр залуу өдрийн 200 мянгаас дээш төгрөгийн орлоготой байх жишээний. Юун нөгөө оффист бүтэн 8 цаг суугаад өдрийн 50 мянган төгрөгийн цалин авдаг хүнтэй харьцуулахгүй.
Тэр залууг олоод мөн сургалтаа оруулаач гээд ярьж байна. Тэгэхээр энэ залуу цаашдаа айлуудаар явалгүй, өөрөө мастер болж, сургалт авсан залуустаа зөвлөгөө мэдлэгээ өгөөд явах жишээний. Ингээд ирэхээр энэ залуу чөлөөт цагаа өөрт хэрэгтэй чадвараа хөгжүүлэхэд зарцуулах боломж бүрдэнэ. Энэ мэт чадварлаг залуус маш олон. Хүн ажлыг голдоггүй, ажил хүнийг голдог гэдэг маш үнэн. Манай баг ур чадвартай залуусын эрэлд гарчихсан. Бид тэднийг Монголдоо төдийгүй гадаад зах зээлд гаргахад хамтран ажиллаж, урам зориг өгөхөд бэлэн байна.
-Танай хичээлийг үзээд шууд л мөнгө олоод эхэлчих юм шиг л санагдаад байна?
-Сурагч бэлэн болоход багш гарч ирнэ гэдэг зүйр үг байдаг. Бид тэр багш нь л болж таарч байна. (Инээв) Өөрөө цаг мөнгөө зараад гол нь тэр зүйлдээ ач холбогдол өгөөд сурсан хүн хэзээ ч хоосон хоцрохгүй.
Мөн олон туулай хөөсөн хүн хоосон хоцорно гэдэг ү залуус хүүхдүүдэд зохихгүй үг шиг санагддаг. Учир нь юм юм хийж оролдож бүтэлгүйтэж байх тэр цаг хугацаа тэр тусмаа аав ээжийнхээ дэргэд байхдаа муу зүйлд хөтлөх л зүйл биш бол оролдож үзэж, түүнийг нь аав ээж нь дэмждэг, дэмжихгүй байсан ч дуртай зүйлээ хийж үзэж байх нь эргээд маш олон чадвар, харах өнцгийг өгдөг. Энэ ч үүднээсээ олон төрлийн сургалт бизнесийг санал болгож байгаа. Үнэхээр хүн юм хийе, мөнгө олъё гэвэл өөрийгөө дайчлахад гарц заавал байдаг.
-Танд сүүлийн хормыг үлдээе.
-Онлайн бизнес, пассив орлого, санхүүгийн эрх чөлөө, хоббигоороо орлого олох сэдвийг сонирхож байгаа бол бидэнтэй нэгдээрэй. Сүүлд нь хэлэхэд таны амьдралыг кино гэж үзвэл хандалт сайтай кино шиг амьдраарай гэж хүсье. Мэдээж өөрийнхөөрөө байж өөрийнхөө зам мөрийг тодоос тод зураарай. Энэ бүх боломж зөвхөн таны гарт л байгаа.
Facebook page @MommyofficeMN
Instagram mommyoffice_mo