Хепатит С вирусийг нээсэн гурван эрдэмтэнд 2020 оны Нобелийн анагаах ухааны салбарын шагналыг олгохоор болсон байна. Энэ вирусийг нээснээр олон сая хүний амийг аврах бололцоо бүрдсэн гэж үзэж буй.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2016 онд дэлхий даяар 71 сая хүн хепатит C вирустэй хэмээн бүртгэгдсэн талаар мэдээлж байжээ. Хепатит С-гийн улмаас жил бүр 400 мянган хүн хорвоог орхидог байна. Гэвч С вирус олон жил мэдэгдэхгүй явдаг учраас халдвар авсан хүн олон хүнд халдаах аюултай аж.
Альтер, Хоутон, Райс нарын нээлт С вирусийг зөвхөн илрүүлээд зогсохгүй эм гарган авахад тусалжээ.
1940-өөд онд эрдэмтэд зарим халдвар цус болон биеэс ялгарах шингэнээр халдварладгийг тогтоосон байна. 1960-аад онд эрдэмтэн Барух Блүүмберг хепатит В вирусийг нээсэн бөгөөд тухайн үед түүнд Нобелийн шагнал хүртээж байжээ.
Америкийн өдгөө 85 настай эрдэмтэн Харви Альтер зарим хүмүүс донорын цусаар халдвар авч хепатитаар өвдөөд байгааг тогтоосон байна. Тухайн үед донорын цуснаас хепатит А, В вирус илрээгүй ч цус сэлбүүлсэн хүмүүс хепатитаар өвдөж байв. Тиймээс тэрбээр өвчтөнүүдийн цусаар шимпанзег халдварлуулж үзжээ. Ингэснээр бас нэгэн нууцлаг вирус байгааг тогтоосон байна.
Харин тэр вирусийг Их Британийн эрдэмтэн, 68 настай Майкл Хоутон нээж чаджээ. Халдвартай шимпанзегийн цусанд нууцлаг вирустэй өвчтөний ийлдсийг авч нэмсэн байна. Ийлдэст байсан эсрэг биетүүд вирусийн хэсгүүдийг таних бололцоо олгосон байна. Тэрбээр 1989-1990 онд хепатит С вирусийг нээсэн талаар эрдэм шинжилгээний цуврал бүтээл нийтлүүлж байжээ.
Америкийн эрдэмтэн, 70 настай Чарльз Райс туршилтаар хепатит С нь зөвхөн нэг вирус гэдгийг харуулжээ. Үүний тулд вирусийг үүсгэдэг байж болзошгүй хэмээн гадарлаж байсан геномын хэсгүүдийг засаж шимпанзед халдаасан байна. Сармагчны цусанд вирус илэрсэн бөгөөд хүмүүсийн бие махбодид бий болж байсан өөрчлөлтүүд мөн сармагчинд ажиглагдсан байна.
Хепатит С вирусийг гурван сарын дотор бүрэн эмчлэх боломжтой.
Альтер, Хоутон, Райс нарын нээлт С вирусийг зөвхөн илрүүлээд зогсохгүй эм гарган авахад нөлөөлжээ.
Өнөөдөр хепатит С вирусийг гурван сарын дотор бүрэн эмчлэх боломжтой. Гэхдээ элэг устсан бол шилжүүлэн суулгах шаардлага гардаг байна.
Гэвч таван хүн тутмын нэг нь л өөрийгөө вирусийн халдвар авснаа мэддэг бөгөөд вирусийн эсрэг эм бэлдмэлийг 71 сая хүнээс 5 сая нь л хэрэглэдэгт асуудал байгаа аж. Хепатит А, В хоёроос ялгаатай нь хепатит С-гийн эсрэг вакцин гараагүй байна.
Хүний амь насанд аюултай энэ вирусийг нээсэн гурван хүнд Нобелийн шагнал өгснөөр хагас 100 жилийн дотор анагаах ухаан ямар хол алхсаныг харж болохоор байна. Гэлээ ч хепатит С-г бүрэн ялаагүй бөгөөд 2030 он гэхэд эмчилгээ шаардлагатай хүмүүсийн 80 хувь нь эмчлүүлнэ гэж ДЭМБ тооцоолж байгаа аж.
Өнөөдрийн байдлаар элгийг гэмтээдэг 10 шахам вирусийг олж нээгээд байна. Хепатит С нь эдгээрээс хамгийн аюултай нь. Тиймээс "энхрий алуурчин" гэж нэрлэдэг ажээ.
Элэгний хэвийн ажиллагааг алдагдуулдаг олон шалтгаан байдаг аж. Тэр дундаа цацраг туяа, согтууруулах ундааг их хэмжээгээр хэрэглэх, нянгийн халдвар гэх мэтийг дурдаж болно. Хепатит ихэвчлэн вирусийн гаралтай байдаг бөгөөд өвчнийг ялахын тулд эхлээд халдвар үүсгэгчийг тодорхойлох шаардлагатай аж.

Эх сурвалж: ТАСС, ВВС