Сингапурын Үндэсний Их Сургуулийн харъяа Ли Куан Югийн нэрэмжит Нийтийн бодлогын сургуулийн Богино хугацааны мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр боловсруулах танхимын ахлах мэргэжилтэн Жансулу Абдикеримтай ярилцлаа.
Түүнийг Жанна гэж дууддаг бөгөөд 13 жилийн тэртээ Сингапур улсыг зорьжээ. Хэлний мэдлэгээ дээшлүүлэхээр тус улсыг зорьсон тэрбээр 11 жилийн хугацаанд тус улсад ажиллаж, амьдарч байна.
Байгалийн баялаг гэхээр юмгүй, ердөө 640 км2 хэмжээтэй газар нутагтай, үндэсний хүчтэй үзэл бүхий том улсуудаар хүрээлэгдсэн тус улсын хувьд нэг хүний насны дайтай хугацаанд буюу 60 жилд өөрийн чигээ, зүгээ олж улмаар өнөөдөр дэлхийн жишиг болсон Сингапур улсад нэлээд хугацаанд ажиллаж амьдарсан түүний хувьд өөрийн харсан, мэдсэн зүйлсээ хуваалцаж байна.
-Анх Сингапур улсыг зорьсон түүхээсээ хуваалцахгүй юу.
-Миний бие Баян-Өлгий аймагт төрж, өссөн. Арван жилийн сургуулиа төгсөөд Монголын ууган сургууль МУБИС-д орос, англи хэлний багшаар суралцаж төгсөөд улмаар хэлний мэдлэгээ дахин дээшлүүлэхээр 2007 онд Сингапур улсыг зорьсон. Тэр цагаас хойш тэндээ үлдэж суурьшсан. Энд ажиллаж, амьдрах хугацаандаа 2016-2017 онд Италийн Милан хотод SDA Bocconi их сургуульд Төрийн удирдлагын магистр чиглэлээр магистрын зэргээ хамгаалсан. Дунд нь өөр улсад суралцсанаа хасвал нийт 11 жил Сингапур улсад амьдарч байна.
Намайг ирэхэд Марина Бэй байгаагүй. Дөнгөж барьж эхэлж байсан. Гэтэл одоо жуулчдын хамгийн их очдог газрын нэг хэдийнэ болсон
-Сингапур хурдтай хөгжиж буй орон. 2007 он Сингапур болон одоогийн Сингапурыг харьцуулбал?
-Маш хурдацтай хөгжсөн. 2016 онд Итали уруу сурахаар яваад хоёр жилийн дараа ирэхдээ үүнийг бүр их мэдэрсэн. Дэд бүтэц, барилга байгууламж маш ихээр баригдсан байсан. Жил тутамд л шинэ зүйлс нэмэгдэж, орчин тойрон ч өөрчлөгдөж байна. Газар нутгийн хэмжээ маш бага учраас Сингапурт хүмүүс амархан уйдах гээд байдаг гэдэг ч уйдах зав өгөхгүй маш хурдан өөрчлөгдөж байна.
Сингапур дэлхийн хурдацтай хөгжиж буй орнуудын нэг учраас 2007 он ба одоог харьцуулахад тэс ондоо. Намайг ирэхэд Марина Бэй байгаагүй. Дөнгөж барьж эхэлж байсан. Гэтэл одоо жуулчдын хамгийн их очдог газрын нэг хэдийнэ болсон шүү дээ.
-Таны хувьд тус улсын үлгэр жишээ сургуулиудын нэгд ажиллаж байгаа шүү дээ. Их сургуулийн системын тухайд хуваалцвал?
-2012 оноос хойш найм дахь жилдээ Сингапурын үндэсний их сургуулийн дэргэдэх Ли Куан Ю-гийн нэрэмжит Төрийн бодлогын сургуульд ажиллаж байна. Миний хувьд богино хугацааны сургалтын танхимд төсөл хариуцдаг. Манай сургууль Казакстаны Назарбаевын нэрэмжит төрийн бодлогын сургуулийг үүсгэн байгуулахад зөвлөгчөөр ажилласан. Мөн ОХУ, Казакстан, Монголын маркетингийг хариуцаж богино хугацааны хөтөлбөрийг хариуцдаг. Төслийн координатын ажилтан.
-Танай сургуульд монголчууд суралцдаг уу?
-Одоогийн байдлаар гурван монгол бүсгүй төрийн бодлогын чиглэлээр магистрт суралцаж байна. Манай сургульд сурч буй оюутнуудын 98 хувь нь тэтгэлгээр суралцдаг. Монголын гурван оюутан бүгд тэтгэлэг авсан. 800 оюутан хүсэлтээ өгөхөд 30-40 хувийг л сонгон авдаг. Өрсөлдөөн ихтэй.
-Мөнгөн тэмдэгт дээрээ “Боловсрол” хэмээн бичсэн улсад боловсролын салбарт нь ажиллаж байгаа хүнээс энэ улсын боловсролын тогтолцооны давуу тал, онцлогийг асуумаар байна.
-Товчоор хэлэхэд газар нутаг багатай мөртлөө том хэмжээний үр дүнд хүрсэн гол зүйлийн нэг нь боловсрол. Боловсролын төвшин бусад оронтой харьцуулахад маш чанартайд тооцогддог. Суралцаж буй суралцагч нараас гадна багш нарт өндөр шаардлага тавьж, тэр хэрээр цалин ч өндөр байдаг. Багш, эмч, хуульч нар энд цалингийн дээд хэмжээг авдаг. Тэр хүртэл боловсролын систем гэхээр өөр сэдэв л дээ.
Одоогийн байдлаар гурван монгол бүсгүй төрийн бодлогын чиглэлээр магистрт суралцаж байна
Нэгдүгээр ангиас эхлээд суурийг нь маш сайн тавьдаг. Эцэг эх нь хоёул Сингапурын иргэншилтэй бол хүүхэд нь заавал улсын сургуульд сурах ёстой. Манайд бол дуртай сургуульдаа өгдөг шүү дээ. Олон үндэстэн байдаг учраас тэднийг нэгтгэх суурийг багаас нь тавьж өгдөг.
Дээр нь тууштай бэлддэг. Энд хүн бүр их сургуульд орох гээд байдаггүй. Хүүхдүүдийг наймдугаар ангиас нь эхэлж шигшдэг. Их сургуульд орох юм уу эсвэл манайхаар МСҮТ-д суралцах уу гэдэг нь тодорхой болдог гэсэн үг. Политехникт сурч төгсөөд ажиллаж туршлага хуримтлуулсныхаа дараа их сургуульд суралцах нь ч бий. Дээр нь нийгэмд мэргэжил сургалтын төвд сурсан хүмүүсийг ялгаварладаггүй. Их сургуульд сураагүй гэдэг ч юм уу тийм хандлага байхгүй. Мэргэжил эзэмшсэн түүгээрээ ажиллаж байхад л болно. МСҮТ төгслөө гээд тэр чигтээ үлдэхгүй дэвшин суралцах боломж нь нээлттэй байдаг гэсэн үг.
Эцэг эх нь хоёул Сингапурын иргэншилтэй бол хүүхэд нь заавал улсын сургуульд сурах ёстой. Манайд бол дуртай сургуульдаа өгдөг шүү дээ
-Тэгвэл дээд боловсролын хувьд ялгаа юу байна вэ?
-Их сургуульд профессорууд л хичээл заадаг. Сургууль сургуулиасаа хамаараад хичээлийн арга өөр байдаг. Бусад сургуулийн хичээлд суугаагүй болохоор яг сайн хэлж мэдэхгүй байна. Манай сургуулийн хувьд төрийн бодлогын магистрын зэрэгт суралцаж буй хүмүүст 3-5 жилийн ажлын туршлагатай байж суралцдаг. Учир нь 60-70 оюутан тухайн орноос ирсэн хүмүүс өөрсдийн нөхцөл байдал дээр ярилцах, хуваалцах боломжийг олгодог. Жишээ сургалт буюу нөхцөл байдлыг үнэлж, дүгнэхэд зарцуулдаг. Тухайлбал, нэг орны нөхцөл байдлыг гэхдээ тэр нь жинхэнэ нөхцөл байдлыг авч үзээд түүн дээрээ дүн шинжилгээ хийж, боломжит гарц гаргалгааг хайж ажилладаг. Тэгэхээр төгсөж гарч буй хүмүүс шууд ажлын байранд гарч, зөвлөгөө өгөх чадвартай, суурьтай болсон байдаг. Тухайн улсынхаа төрийн байгууллага болон олон улсын байгууллагад ажиллаад явахад илүү туршлагатай болсон байдаг.
-Сингапурт ажиллаж байгаа хүний хувьд энэ улсын иргэдийн онцлог, давуу чанар нь юу гэж үздэг вэ. Хэд хоног зочлоод буцсан хүний нүдээр их бүтээлч хүмүүс шиг санагдсан.
-Хоёр П гэж нэрлээд байдаг юм. Прагматик болон практик. Маргаашийн ажлаа төлөвлөчихсөн, бодит, хөдөлмөрч улсууд байдаг. Гэр бүл боллоо гэхэд цалингаас суутгасан даатгалаас нь урьдчилгаа төлбөрөөс нь төлдөг. Тэгэхээр гэр бүл болоод нийгэмд оролцож буй иргэн бүр хариуцлагатай байдаг.
Манай сургуулийн хувьд төрийн бодлогын магистрын зэрэгт суралцаж буй хүмүүст 3-5 жилийн ажлын туршлагатай байж суралцдаг
Хөдөлмөрч улсууд. Залхуу хүн байдаггүй юм шиг л санагддаг. Төрийн бодлого сайн байсан ч ард иргэдийн хичээл зүтгэлгүй бол өнөөдрийн хэмжээнд хүрэхгүй байсан болов уу гэж бодогддог.
“Сингапурын амжилтын үндэс бол MPH: Meritocracy хамгийн авьяас чадвартай хүмүүс удирдах албан тушаалыг эзэлдэг олон нийтийн систем, Pragmatism прагматизм Honesty шударга журам юм.
-Орон сууцны тал дээр тодруулах зүйл байна. Сингапурын орон сууцны хөтөлбөр гэж олон улсад жишиг болсон хөтөлбөр бий шүү дээ. Манай улс ч энэ талаар мөн л суралцаж байна. Үүнийг тайлбарлаж өгвөл?
-Сингапурын иргэн бүр цалингаасаа 15-20 хувийг суутгаж авдаг. Нэгдүгээрт орон сууцны мөнгийг бүрдүүлэхэд, хоёрт нь эрүүл мэндийн үйлчилгээний даатгал, гуравт тэтгэвэрт хэмээн суутгаж авдаг. Хэрэв гэр бүл болоход тухайн хоёр хүний орон сууцны мөнгийг нэгтгэн байр авахад нь зарцуулдаг гэсэн үг. Хүн бүр өөрийн гэсэн байртай. Гадаад оршин суугчид хоёр төрлийн байр байдаг. Засгийн газраас барьсан байр, хамтран эзэмших байр гэж бий. Орон сууцны хөгжлийн сангаас байр худалдан авах эрх нь зөвхөн сингапурын иргэнд хамааралтай. Байнгын оршин суугч болоход шинээр барьсан байр биш өмнө нь хүн амьдарч байсан байрыг худалдан авах боломжтой.
-Төсвийн орлого бүрдэлтийн тухайд ямар байдаг юм бол.
-Аялал жуулчлал болон боловсрол дээр суурилсан байдаг. Бас нэг зүйл нь эрүүл мэндийн үйлчилгээ эрүүл мэндийн аялал жуулчлал гэж нэрлэдэг төрлийг сүүлийн үед нэлээн хөгжүүлж байна.
-Сингапурт суралцаж буй монголчуудын тоо багагүй ч ажилладаг нь цөөн гэж дуулсан. Таны хувьд энд үлдэж ажиллах шийдвэрийг хэрхэн гаргаж байв.
-13 жилийн өмнөх шийдвэр л дээ. Одоо бодох нь ээ нэгдүгээрт бүх зүйл нь үнэн шударга байдаг. Хэрэв та үнэхээр чадвартай, ажлаа хийж чадах бол хаана ч ажиллах боломжтой байдаг нь надад таалагдсан. Би хэн нэгнээс гуйж, төрөл саднаараа дамжуулж ажил олохгүй. Чадаж л байвал би хаана ч ажилд орох хаалга нь нээлттэй. Хоёрдугаарт аюулгүй байдал нь үлдэх шийдвэр гаргахад нөлөөлсөн. Жирийн гэр бүлд өсөж хүмүүжсэн хэдий ч тууштай хөдөлмөрлөх юм бол хүн зорилгодоо хүрч чадна.
Би жил бүр нэг зүйлийг сурах гэж хичээдэг. Өнгөрсөн жилийн хувьд пилатес сурсан. Харин энэ жил франц хэл сурч байна
-Ажлын өдөр хэрхэн өнгөрч байна. Их өрсөлдөөнтэй гэж дуулсан.
-Ажлын зах зээл маш өрсөлдөөнтэй байдаг учраас хүмүүс их олон цагаар ажилладаг. Гэхдээ хувийн компани уу улсынх уу гэдгээс шалтгаална. Миний хувьд богино хугацааны төсөлд ажилладаг учраас ажил ихтэй байдаг. Төслөөс шалтгаалаад ажлын өдрүүд төдийгүй амралтын өдөр ч ажиллах шаардлага гарна. Ер нь сингапурчууд их хурдтай ажилладаг. Алхахдаа хүртэл их хурдан шүү. Дэлхийн хамгийн хурдан алхдаг хүмүүс чинь япончууд биш сингапурчууд шүү дээ. Тэгэхээр үүнтэйгээ уялдаад бүх зүйл хурдан. Алхах, бодох, сэтгэх, шийдвэр гаргах гээд ер нь хурдтай.
-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлж байна вэ?
-Чөлөөт цагаараа спортоор хичээллэдэг. Йог хийдэг. Гүйдэг. Би жил бүр нэг зүйлийг сурах гэж хичээдэг. Өнгөрсөн жилийн хувьд пилатес сурсан. Харин энэ жил франц хэл сурч байна.
-Сингапурыг зорихоор төлөвлөж буй хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ?
-Сургуульд сурахаар ирж байна уу, аялал уу гэдгээс шалтгаалаад өгөх зөвлөгөө маань өөр өөр болно л доо. Гэхдээ ерөнхийд нь хоёр зүйлийг бодох хэрэгтэй. Сингапур бол үнэтэй газар. Тэтгэлгээр ирсэн ч гэсэн ер нь бол үнэтэй хот. Дэлхийн хамгийн үнэтэй хотуудын жагсаалтад гурав дахь удаагаа орсон шүү дээ. Хоёрдугаарт энд хууль бол хууль. Тэгэхээр хууль дүрмийг чанд сахих ёстой. Монголчууд дасан зохицох чадвар өндөртэйгөөс гадна Азийн улс учраас их амар байдаг.
-Ярилцсанд баярлалаа.