“Ибис Стайлс” зочид буудал Хан-Уул дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрладаг бөгөөд өнгөрсөн сарын 27-ны өдөр нийслэлийн Онцгой байдлын газар, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн баг бүрэлдэхүүн тус зочид буудалд 2020 оны 2-р сарын 23-ны өдрийн Сөүл –Улаанбаатарын нислэгээр ирсэн зорчигчийн биеийн байдалд тандалт судалгаа хийсэн юм.
Тус зорчигчийн шинжилгээний хариу сөрөг буюу халдвар аваагүй гэж гарсан юм.
Ибис Стайлс зочид буудал нь Францын олон улсын Аккор сүлжээний Монгол дахь анхны зочид буудал болон 2017 онд нээгдсэн, Ази Номхон Далайн бүс нутагт хамааран Шанхай дахь салбараас менежментийн удирдлагаар хангадаг байна.
Корона вирусийн халдвар анх Хятад улсад гарсан цагаас эхлэн Ибис Стайлс зочид буудал нь Шанхай удирдлага болон Нийслэлийн засаг даргын захирамжийг мөрдлөг болгон ажиллаж, дараах арга хэмжээг шат дараалан авч хэрэгжүүлж байгаа юм.
-Зочид буудлын бүх албан хаагчдыг гар ариутгагч болон нэг удаагийн амны хаалтаар байгууллагын зүгээс хангаж, орон тооны мэргэжлийн эрүүл ахуйч нь дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас өгч байгаа заавар зөвлөгөөний дагуу амны хаалт хэрэглэх, гар ариутгах заавар зааварчилгааг өгч, алба хэлтэс бүрт нь ажил үүргийн хуваарьтай нь уялдуулан халдвар хамгааллын дүрэм журмыг боловсруулан өгч мөрдүүлж ажиллаж байна.
-Зочид буудлаар үйлчлүүлж байгаа шинэ зочин бүрийг нэг удаагийн амны хаалтаар хангаж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Монгол улсын Эрүүл мэндийн яамны өгч буй заавар зөвлөгөөг танилцуулж, амны хаалт тогтмол хэрэглэхийг шаардаж байна.
Мөн зочин угтах хэсэгт болон рестораны хоёр хэсэгт гар хүрэхгүй ашиглах боломжтой, автомат шахагч сав суурилуулж, гар ариутгагчаар үйлчилж байна. Мөн хоёр цаг тутамд зочин угтах хэсэгт халдваргүйжүүлэх цэвэрлэгээ хийдэг.
-Зочид буудлын VI давхарт байрлах ресторан нь Нийслэлийн засаг даргын тамгын газраас гаргаж байгаа захирамжуудыг цаг алдалгүй мөрдөн ажиллаж, аливаа олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулах захиалгыг хүлээн авахаас түр түдгэлзэж, өмнө баталгаажсан захиалгуудыг хойшлуулах юм уу цуцлах арга хэмжээ авсан болно.
-Нийслэлийн Мэргэжлийн хяналтын алба болон харьяа дүүргийн мэргэжлийн хяналтын газартай нягт хамтран ажиллаж, дотоод болон жилийн гэрээт үндсэн хуваарьт ариутгал халдваргүйжүүлэлтээс гадна нэмэлтээр тусгай ариутгал халдваргүйжилтийг хийлгэж байна.
Төгсгөлд нь дурдахад “Ибис Стайлс” зочид буудлын харьяалагдах Ази Номхон далайн бүс нутгийн Аккор сүлжээ вирусын уршгаар одоогийн байдлаар 5,4 сая долларын алдагдалд оржээ. Гэсэн ч дэлхийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг бусад сүлжээ зочид буудлуудын адил хүнд нөхцөл байдалд өвчнөөс сэргийлэн, захиалгаа цуцалсан хүмүүсийг хүндэтгэн, ямар нэгэн суутгалгүйгээр төлбөрийг буцааж байгаа аж.