Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, Тусгаарлалтад байгаа 341 хүнээс шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д 154 хүн эмчилгээ, хяналт тандалтад байна. Өнөө өглөө 5 цагт Интермэд эмнэлгээс нэг сорьц авчирч, ХӨСҮТ-ийн төв лабораторид шинжилгээ хийж байна. 69 настай эмэгтэй хүн амьсгал давчидсан, хоёр уушгиндаа хатгаатай хүнд хүн ирсэн. Энэ хүнд коронавирусийн түргэвчилсэн оношлуураар шинжлэхэд хариу эерэг гарсан. Оношийг баталгаажуулах шинжилгээний хариу өнөөдөр үдээс хойш гарна. Энэ хүний тухайд хүүхэд нь өнгөрсөн нэгдүгээр сарын 7-ны өдөр БНСУ-аас ирсэн. Ойрын хавьтал болох гурван хүнийг тусгаарлаад байна гэлээ.
ОХУ-Д ИРГЭДЭЭ ДОЛОО ХОНОГТ НЭГ Л УДАА ГЭРЭЭС ГАРАХ ШААРДЛАГА ТАВЬЖ БАЙНА
ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл, Дэлхийн 213 оронд коронавирусийн халдвар бүртгэгдэж, 2.4 сая хүн халдвар авлаа. 107 мянга гаруй хүн нас барж, 640 мянга гаруй хүн эдгэрч, 1.6 сая хүн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байна.
ОХУ-д өнгөрсөн 24 цагт 4000 гаруй хүн шинээр бүртгэгдэж, 44 хүн нас барлаа. Нийт халдварын 47 мянга гаруй тохиолдол бүртгэгдлээ. Буриадад өвчний тархалт эрчимжиж өнгөрсөн 24 цагт халдвар авсан 28 тохиолдол батлагдаж, нийт 158 болсон.
Өвчлөлийн тархалт Москвагаас бусад хотуудад шилжиж, ирэх 2-3 долоо хоногт халдварын дэгдэлт оргил үедээ хүрнэ гэж ОХУ-ын ерөнхий тархвар судлаач анхаарууллаа. Ийм учраас ОХУ-ын иргэдийг хөл хорионы дэглэмийг чанд сахих, нэг хүн долоо хоногт нэг удаа гэрээс гарч, эмнэлэг, эмийн сан, дэлгүүр явах шаардлага тавьж байна.
хүн хоорондын зай 1.5 метр байхыг анхаарууллаа.
Мөн өвчин хоёр гурав дахь давлагаа гарах магадлалтай учир шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах ажлыг эрчимжүүлж байна. Нэг сайн мэдээ гэвэл ОХУ-д үйлдвэрлэсэн коронавирусийн эсрэг вакцины хоёр дахь шатны туршилтыг хүссэн хүнд зургаадугаар дугаар сарын 1-нээс хийнэ гэж мэдэгдлээ. Өдөрт 3.5 сая амны хаалт үйлдвэрлэж байсан бол одоо 7.5 сая амны хаалт үйлдвэрлэж байна.
УЛСЫН ХЭМЖЭЭНД ӨЧИГДӨР 947 ИРГЭН ГЭРИЙН ТУСГААРЛАЛТААС ГАРЛАА
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, Улсын хэмжээнд нэгдүгээр сараас хойш 5000 гаруй хүн тусгаарлагдсанаас өнөөдрийн байдлаар 1300 иргэн тусгаарлалтад байна. 5 хүртэлх насны хүүхэд 45, жирэмсэн эмэгтэйс 35 байна. Эдгээр иргэд бүгд вирусийн шинжилгээ өгсөн, халдвар илрээгүй.
Нийслэлийн хэмжээнд 1069 иргэн гэрийн тусгаарлалтад байна. 947 иргэн өчигдөр гэрийн тусгаарлалтаас гарлаа. Хөдөөгийн тусгаарлалтаас 270 иргэн ирж гэрийн тусгаарлалтад орсон.
Улсын хэмжээнд 6800 гаруй шинжилгээ хийлээ. Онош батлагдсан иргэдэд ДЭМБ-аас өгсөн зөвлөмж удирдамжийн дагуу эмчилгээг хийж байна.
Бүх аймаг дүүргийн нэгдсэн эмнэлгийн 50 гаруй эрчимт эмчилгээний тасгийн цахимаар холбосон. Маргаашнаас эхлэн сургалт явуулахаар төлөвлөж байна. Сонгууль явуулах үед коронавирусийн халдварын үед хүн амын эрүүл мэндийг халдварас хамгаалахын тулд хэрхэн ажиллах заавар зөвлөмжийн СЕХ-нд хүргүүлэхээр боловсруулж байна.