“Ялгаварлалыг хариуцлагажуулъя нэгдэл” ТББ-аас төрийн алдаатай бодлого, эрх мэдэлтний хариуцлагагүй байдлаас болж, хүний амь эрсэдсэнийг хэн хариуцах эсэх талаар мэдээлэл хийлээ. Сүүлийн үед ажлын байран дээрээ монгол хүн учир битүүлгээр амь насаа алдсан хэрэг удаа дараа гарсныг тоохгүй өнгөрч болохгүй. Үүнд анхаарлаа хандуулахыг холбогдох эрх мэдэлтэн, сайдад уламжилж буй юм. Монгол Улсад хариуцлагын тогтолцоо хүн бүрт тэгш үйлчлэхгүй байгааг эсэргүүцэж, хариуцлага алдсан, бусдыг хохироосон эрх мэдэлтнүүд, албан хаагчдад хариуцлага хүлээлгэхийг шаардлаа.
Дарханы зам хугацаандаа ашиглалтад ороогүйгээс болж хэчнээн хүн амь нас, эд хөрөнгөөрөө хохиров. Үүнийг тооцдоггүй шүү дээ. Хэн хариуцлага хүлээх вэ?
Тус байгууллагын тэргүүн Л.Отгонцэцэг "Эрх мэдэлтний хариуцлагагүй байдал, ажлын байран дахь архидалтаас үүдэн олон хүн амь насаа алдсаар байна. Гэр бүл салж, сарниж, хүүхэд өнчирч үлдэж буйг хэн ч анзаарахгүй өнгөрч байна. Гэм буруутанд хариуцлага тооцуулъя. Хүний амь насыг юугаар ч нөхөшгүй ч хэргийг гуйвуулалгүй, үнэн зөвийг олж, нөхөн төлбөр гаргуулах боломжтой.
Үүнд бид дэмжиж хамтарч ажиллана. Монгол хүн угаартаж, зам тээврийн осолд өртөх зэргээр үхэж үрэгдэж дууслаа. Дарханы зам хугацаандаа ашиглалтад ороогүйгээс болж хэчнээн хүн амь нас, эд хөрөнгөөрөө хохиров. Үүнийг тооцдоггүй шүү дээ. Хэн хариуцлага хүлээх вэ? Хариуцлага алдсан хүний толгойг илэхээ зогсоох хэрэгтэй" гэлээ.
ТББ-ын гишүүн О.Золзаяа "Төрийн байгууллагууд хариуцлага алдсантай холбоотой 800 гаруй зөрчил илэрсэнд хариулага тооцох үүрэг даалгавар Ерөнхий сайд У.Хүрэлсүх өгсөн атал төрийн байгууллагын өрөөнд архидан согтууралт болоод хүн учир бүтүүлгээр амь эрсэдсээр байна. Үүнийг яах ёстой вэ, Ерөнхий сайд аа, Хуульзүйн сайд аа?
Төрийн алба төрлийн алба болсон
Үүнд хариулт хэрэгтэй байна. Хариуцлага тооцох шаардлагатай. Нэг хүнийг ажлаас чөлөөлөөд шийдэгдчих асуудал биш. Төрийн байгууллагын ажилтнууд ажлын байран дээрээ архидан согтуурсан бол ямар хариуцлага тооцох вэ? Ажлын байрны бэлгийн дарамт хаа сайгүй байна. Иргэн бүр дуу хоолойгоо хүргэж, хүний амь нас хохирч байгаа явдлыг таслан зогсооход нөлөөлж, хариуцлага тооцоход оролцох хэрэгтэй" гэлээ.
Мөн “Ялгаварлалыг хариуцлагажуулъя нэгдэл” ТББ-ын гишүүн С.Эрдэнэчимэг "Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэргээс төрийн байгууллагуудын сахилга бат, ёс зүй гэж үгүй болсон нь харагдаж байна. Ямар ч судалгаагүйгээр төрийн албанд хүн авч байна. Төрийн алба төрлийн алба болсон, төрд чадваргүй, зальтай овжин хүмүүс шургалдаг болжээ. Төрийн албаны хуулийн 22.1.3-д "Гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй" хүнийг төрийн албанд томилох тухай 37.1.2-д өндөр мэдлэг боловсролтой, эх орондоо үнэнч иргэнийг ажиллуулна гэж бий. Энэ заалтуудыг илт зөрчиж байна.
Ёс зүйн болон төрийн албан хаагч сахилга хариуцлага алдсаны тод жишээ нь Үндсэн хуулийн цэцийн дарга асан Д.Одбаяр юм. Гэтэл түүнийг цэцийн даргаас буулгасан ч ёс зүйн хатуу хариуцлага хүлээлгээгүй үлдээсэн. Энэ талаар төрийн гурван өндөрлөгт хандсан ч хариу өгөөгүй байна. Энэ мэтээр төрийн албан хаагчид, эрх мэдэлтнүүдэд хариуцлага тооцохгүй, толгойг нь илж өнгөрөөж буй нь дараа дараагийн гэмт хэрэг гарах шалтгаан болж байна" гэлээ.