Нийслэлийн хэмжээнд бараа, үйлчилгээний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх зорилгоор мэргэжлийн хяналтын 74 байцаагч хяналт тавин ажиллаж байна.
Есөн дүүргийн 271 аж ахуйн нэгж, байгууллага, 312 худалдааны бөөний төв, зах, хүнсний дэлгүүр, мухлаг, 66 хүнсний үйлдвэр, цех, 139 хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад эдгээр байцаагч хяналт тавих юм.
Мөн 21 аймгийн нийт 1314 аж, ахуйн нэгж, байгууллагад бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байхад чиглэсэн зохион байгуулалтын арга хэмжээ авч холбогдох хяналтыг хэрэгжүүлж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газарт тус тус үүрэг болгон хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байгаа юм.