gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     7.08
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 26
Зурхай
 7.08
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 7.08
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

С.Чулуун: “Мандухай сэцэн хатан”-аас хойш төрийн бүрэн дэмжлэгээр бүтээсэн том хэмжээний кино байхгүй

Э.Оргил
Улс төр
2020-10-08
263
Twitter logo

УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2020 оны дөрөвдүгээр сард өргөн мэдүүлсэн Кино урлагийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хуулийн төсөлд Кино урлагийг дэмжих сан байгуулах тухай заалт бий. Уг санд жилд 10 тэрбум төгрөг төвлөрүүлэх бөгөөд кино урлагийг дэмжих дэд бүтцийг сайжруулах, боловсон хүчин бэлтгэх, түүхэн ач холбогдол бүхий уран бүтээлд дэмжлэг үзүүлэх зэрэг ажилд зарцуулах юм. Сангийн хөрөнгийн зарцуулалтыг төр, олон нийтийн байгууллага, урлаг соёлын салбарынхны төлөөлөл багтсан хөндлөнгийн хяналт тавих бүтцийг бий болгох юм байна. Хуулийн төслийг УИХ-ын гишүүд дэмжин байр сууриа илэрхийлж, асуулт тавьж хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн, Төслийг дэмжиж байна. Монголын кино урлаг хөгжиж байсан түүх бий. Төрийн шагнал хүртсэн “Цогт тайж”, “Мандухай сэцэн хатан” кино байна. Энэ бол төрөөс дэмжлэг үзүүлсний хүчинд бүтсэн бүтээлүүд байх. Кино урлагийг яаж дэмжих, юуг нь хориглох тухай төрийн бодлого тодорхой байх ёстой. Нийгмийн сэтгэл зүйд сөрөг нөлөө үзүүлдэг гэмт хэрэг, садар самуун, хүчирхийллийг киногоор дамжуулан үзүүлэхийг төрийн бодлогоор хориглох ёстой. Хүүхдийн киног бодлогоор дэмжих ёстой. Баримтат кино бол Монголын түүх, соёлын өвийг баримтжуулан авч үлдэх ёстой байх. Би Соёлын яам байгуулагдсаныг өргөн утгаар нь харж байна. Монголыг Монголоор нь авч үлдэхэд Соёлын яамны үүрэг чухал гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Олон түмнийг ажил хөдөлмөрт шимтэхийг ухуулсан кино хэрэгтэй байна. Жишээлбэл, Их барилга, ургац хураалт, шударга, энэрэнгүй ёс, эерэг зан төлөвшлийг ухуулах кино бүтээх хэрэгцээ шаардлага байна гэв. 

Соёлын сайд С.Чулуун, Монголын кино урлагийн 90 орчим жилийн түүхэнд хэд хэдэн том бүтээл хийсэн. 1988 оны  “Мандухай сэцэн хатан” киноноос хойш төрийн бүрэн дэмжлэгээр бүтээсэн том хэмжээний кино гэж байхгүй. Монгол Улс бол хэчнээн түүхэн кино хийж чадах агуу их түүхтэй, өвөрмөц амьдралын хэв маягтай онцлог улс. Монголчууд зүгээр нэг нүүдэллэн явдаг ард түмэн биш. Хөдөөний малчин хөх өвгөнд асар их ухаан байдаг. Энэ бүхнийг кино урлагаар дамжуулан сурталчилна.  

Монголд жилд 30-аад кино бүтээгддэг ч үүнээс 2-3 кино нь л ашигтай байдаг гэсэн мэдээллийг манай уран бүтээлчид хэлж байна. Монголд кино уран бүтээлийн 900 гаруй студи, продакшн байдаг, энэ бол Улсын бүртгэлээс авсан тоо.  

С.Чулуун: Монгол Улс бол хэчнээн түүхэн кино хийж чадах агуу их түүхтэй, өвөрмөц амьдралын хэв маягтай онцлог улс. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил уран бүтээлчийн бүтээлч сэтгэлгээнд шийдвэр гаргагчид цензур тавьдагийг шүүмжлэн, энэ талаар ямар бодлого барих талаар тодрууллаа. 

Соёлын сайд С.Чулуун, Улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, түүх соёлыг мушгин гуйвуулсан кино уран бүтээлд төрөөс цензур тавина. Уран бүтээлчийн бүтээлч сэтгэлгээ, үзэл бодолд яам хутгалдахгүй. Гэхдээ тодорхой хэмжээний бодлого барина. Жишээ нь, С.Бодровын “Чингис хаан” кинонд Чингисийн дөрвөн хүүхдийг дөрвөн өөр хүний хүүхэд мэтээр үзүүлэхийг зөвшөөрч болохгүй. Төр улс түүх соёлоо үнэн зөвөөр үзүүлэх тал дээр хяналтаа тавих нь зайлшгүй.  

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Монголд кино хийх бол бүх зөвшөөрлийг Соёлын яам олгоно гэж хуульд заасан байна. Чулуун сайд Та ийм олон талын мэдлэгтэй, мэдрэмжтэй хүн үү? Нэг хүний гарын үсгээр ингэж шийдвэрлэх нь буруу. Та зөвшөөрөл өгсний хувьд тэр кино нь алдагдалтай бол зөрүү санхүүжилт өгөх үү? Ашигтай бол ашгаас нь авах гээд байгаа юм уу?

Соёлын сайд С.Чулуун, Та хуулийн заалтаа буруу уншсан байна. Гадаадын иргэн Монголын газар нутагт кино зураг авах бол Соёлын яамнаас зөвшөөрөл авна. Монгол Улсын иргэн кино хийх бол Соёлын яамнаас, надаас зөвшөөрөл авахгүй. Жишээлбэл, Монголчууд гаднын нутагт дураараа очоод кино зураг авалт хийнэ гэвэл тэр улс зөвшөөрөхгүй. Түүн шиг Монголын газар нутагт гадаадын иргэн зураг авалт хийгээд явж байгааг төр мэдэхгүй байж болохгүй. 

УИХ-ын гишүүн Ц.Даваацэрэн, Энэ бол маш чухал асуудал. Нийгмийг зөв төлөвшүүлэх, соён гэгээрүүлэхэд кино урлаг маш чухал нөлөө үзүүлнэ. Хөдөлмөрөөрөө амьдралаа авч явдаг, мөнгө шүтдэггүй, халамжинд найддаггүй нийгмийг төлөвшүүлэх, зөв чиглэл рүү хандуулахад анхаарах цаг болсон. Бидний багад эмээ, өвөө нар орой болоход хүүхдүүддээ сургааль үгээ хэлдэг байсан. Харин орчин цагийн эмээ, өвөө нар  хүүхдүүдтэйгээ хамт солонгос кино үзээд сууж байна. Монголыг Монголоороо авч үлдэхэд кино урлагийн эерэг нөлөө их, энэ төслийг дэмжээд цаг алдалгүй хуулийг нь баталъя гэв. 

Хуулийн төслийг УИХ-аар үргэлжлүүлэн хэлэлцэх эсэх санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 60.2 хувь нь дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ.   

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан