gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     2
  • Зурхай
     4.04
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 2
Зурхай
 4.04
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 2
Зурхай
 4.04
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Өхөөрдөм Аами, Таамигийн дүрийг “амилуулсан” жүжигчид хэн бэ?

Б.Эрмүүн
Соёл урлаг
2017-05-26
0
Twitter logo
Б.Эрмүүн
0
Twitter logo
Соёл урлаг
2017-05-26

“Маамуу” үндэсний төслийн “Маамуу” хүүхэлдэйн кино үзэгчдийн хүртээл болоод буй. Монгол залуу уран бүтээлчдийн хийсэн энэхүү цуврал хүүхэлдэйн кинонд өхөөрдөм Аами, Таамигийн хөгжилтэй адал явдлууд гардаг.

Аливаа дэлгэцийн бүтээлийн үзэгчдэд хүрэх, байлдан дагуулах нэг хүчин зүйл бол яах аргагүй дуу оруулалт. Тэгвэл бяцхан динозавруудад хэн дуу оруулсан бол?
Тэд бол жүжигчин О.Оюун, С.Ганчимэг нар юм.

ААМИ БУЮУ ЖҮЖИГЧИН О.ОЮУН: ААМИД ХЭР ДУУ ОРУУЛСНЫГ БЯЦХАН ҮЗЭГЧИД МААНЬ ШҮҮНЭ БАЙХ

-Та “Маамуу” хүүхэлдэйн киноны Аамид яагаад дуу оруулахаар болсон бэ?
-Би Аами хэмээх хөгжилтэй, сахилгагүй, цовоо сэргэлэн охины дүрд дуу оруулсан. Бяцхан хүүхдүүдэд маань Монгол уран бүтээлчдийн хүүхэлдэйн кино хүрэх гэж байгаа гэдэг утгаар “Маамуу” төсөл дээр хамтран ажиллах саналыг маш таатай хүлээн авсан. Хүүхдүүд дийлэнхдээ гадны хүүхэлдэйн киногоор төлөвшиж байна. “Маамуу” хүүхэлдэйн киноны зорилго бол Монгол хүүхдүүдийг бага наснаас нь Монголоороо зөв ярих, сэтгэх, Монголоо гэх уур амьсгалаа авч үлдэх төлөвшлийг бий болгоход чиглэж байгаа юм болов уу гэж харсан. Тиймээс энэ төсөлд чадан ядан ажиллахыг хичээсэн.

-Хүүхэлдэйн кинонд хүүхдийн дуу оруулахад жүжигчнээс ямар чадвар шаарддаг вэ?
-Хүүхдийн кинонд хүүхдийн дуу оруулна гэдэг их хэцүү. Жүжигчин болгон тэр бүр ам бариад байдаггүй. Гэхдээ жүжигчин бүр дуу оруулж, чадвар чансаагаа сорихыг хүсдэг. Хүүхдэд дуу оруулж мэргэшсэн жүжигчид бас бий. Миний хувьд дуу оруулдаг мэргэшсэн хүн бол биш. Гэхдээ энэ төсөл маш сайхан санагдсан учраас өөрийгөө сориод үзье гэж бодсон. Аами  хэмээх өхөөрдөм охины дүрд чадан ядан оруулсан. Хэр болсныг бяцхан үзэгчид минь шүүх байх даа.

-“Маамуу” хүүхэлдэйн киноны ач холбогдлын талаар та юу гэж бодож байна?
-Аами Таами хүүхэлдэйн киноны гол зорилго бага насны хүүхдийн танин мэдэхүйд чиглэсэн. Хүүхэлдэйн киноны анги болгон мэдүүлэх, таниулах гэсэн танин мэдэхүйн ач холбогдолтой. Ийм учраас эцэг эхчүүд хүүхэлдэйн киног хамтдаа үзэж, тэдэнд тайлбарлаж, харилцан ярилцах нь чухал гэж бодож байна.

ТААМИ БУЮУ ЖҮЖИГЧИН С.ГАНЧИМЭГ: ХҮҮХЭЛДЭЙНХЭЭ ХООЛОЙГООР ДУУЛНА ГЭДЭГ АМАРГҮЙ ЮМ БИЛЭЭ

-Өмнө нь хүүхдийн бүтээлүүдэд дуу оруулж байв уу?
-Хүүхэлдэйн кинонд дуу хийж байсан. Голдуу гадаадын контентуудад дуу хөрвүүлж, ам барьсан. Монгол бүтээлд дуу хийсэн тохиолдол их цөөн.

-Таамигаар ямар араншин гаргахыг хичээсэн бэ?
-Аамиг бодвол бүрэгдүү, ноомой, даруухан хүү. Таамигийн араншинг гаргах гэж чадлаараа хичээсэн. Хэр сайн болсныг бяцхан үзэгчид мэдэх байх даа.

-Аами, Таами хоёрын дууг та хоёр өөрсдөө дуулсан байх аа?
-Тийм ээ. Оюун эгч бид хоёр гол дүрүүдийнхээ дууг өөрсдөө дуулсан. Хүүхэлдэйнхээ хоолойгоор дуулна гэдэг амаргүй юм билээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан