gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     8.07
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 22
Зурхай
 8.07
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 8.07
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Шинэ мөнгөний бодлогын хуучин зорилттой танилц

2017-09-06
0
Twitter logo
0
Twitter logo
2017-09-06
Шинэ мөнгөний бодлогын хуучин зорилттой танилц Хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляци Монголбанкны дунд хугацааны зорилтот түвшинтэй нийцэх нь. Энэ нь эдийн засагт дарамт болж, өрхийн орлогыг торгохгүй гэсэн үг.

Мөнгөний бодлогын зөвлөл ээлжит хурлаа хуваарийн дагуу энэ сарын 18-20-нд хийх гэж байна. Тус хурлаар ирэх онд баримтлах төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэх тов тодорлоо. Эдийн засгийн өнгийг тодорхойлох 2018 оны мөнгөний бодлогын үндсэн чиг баримжаа цаасан дээр хэдийнэ буужээ. Төслийн шатанд яваа ирэх оны мөнгөний бодлогод Сангийн яам болон Санхүүгийн зохицуулах хорооноос санал авах үйл явц үргэлжилж байна. 500 сая ам.долларын бондын эргэн төлөлт ирэх онд хүлээгдэж байгаа. Ийм үед хэрэгжих мөнгөний бодлогын эдийн засагт гүйцэтгэх үүрэг, үүрэх ачаа нь улам нэмэгдэж байна. 2018 оны мөнгөний бодлогын тэргүүн зорилт нь инфляци. Хэдий ийм боловч мөнгөний бодлого эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалахад чиглэжээ.

Тухайлбал, санхүүгийн зах зээлийн 95 хувийг дангаар бүрдүүлж буй банкны секторт мөнгөний бодлого “фокус”-аа тааруулжээ. Тэрчлэн төгрөгийн гадаад валюттай харьцах ханш төв банкны хамар дорх сорилт хэвээр байна.

Ирэх жилийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн тойм зураг гарлаа

Уламжлалт мөнгөний бодлогоос энэ онд хазайгаагүй төв банк инфляцийн жилийн төлөв байдлыг ирэх жил найман хувиас хэтрүүлэх сонирхолгүй байна. Хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляци Монголбанкны дунд хугацааны зорилтот түвшинтэй нийцэх нь. Энэ нь эдийн засагт дарамт болж, өрхийн орлогыг торгохгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ нам, тогтвортой түвшинд байх магадлал өндөр байна. Инфляцийг 2017-2019 онд жилийн найман хувиар томъёолсон.

Үндэсний статистикийн хорооны хамгийн сүүлд буюу энэ оны наймдугаар сард танилцуулсан нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээр инфляци 4.2 хувийн өсөлттэй гарлаа. Монголбанкнаас улирал тутам гаргадаг “Инфляцийн төлөв байдлын тайлан”-д “Инфляци 2017 болон 2018 онд өсөхөөр байгаа боловч зорилтоос бага байх төлөвтэй” хэмээн дурджээ. Эндээс үзэхэд, мөнгөний бодлогын үр нөлөөг хэмжиж болох инфляци Монголбанкны хяналтаас гарахгүй нь. Ийм нөхцөлд дотоодын эдийн засаг, бизнесийн орчныг дэмжсэн мөнгөний зөөлөн бодлого хэрэгжүүлэх орон зай Монголбанкинд гарч байна. Мөнгөний бодлогын зөвлөл хоёр сарын өмнө бодлогын хүүг хоёр нэгжээр бууруулж, 12 хувь болгосон юм.

Төв банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан болон түүний баг хоёр дахь жилийнхээ мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төслийг ирэх сард УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлнэ. Тэр үед төв банкны зорьж буй таван шинэчлэлийн эхэнд нь тусгагдсан банкны системд одоо мөрдөж буй хууль, журмыг шинэчлэх, сайжруулах ажил биеллээ олох хүлээлттэй байна. Намрын чуулганаар Төв банкны тухай хууль болон Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар байгаа. Эрх зүйн орчны шинэчлэлээс гадна банкны тогтолцоонд тулгарч буй чанаргүй зээлийг цэгцлэх Активын удирдлагын компанийн хэм хэмжээг УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд тогтоох учиртай.

  • Инфляцийг 2017-2019 онд жилийн найман хувиар томъёолсон.
  • Намрын чуулганаар Төв банкны тухай хууль болон Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар байгаа.
  • Монголбанк арилжааны банкуудын амьдрах чадварт үнэлгээ хийж эхэллээ.

Ирэх оны мөнгөний бодлогын үндсэн чиглэл намрын чуулганы хэлэлцэх хуулийн төслийн гуравт багтсан. Инфляцийг онилсон Монголбанк арилжааны банкуудын амьдрах чадварт үнэлгээ хийж эхэллээ. Тодруулбал, ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн банкуудын активын чанарын үнэлгээг гурван сарын хугацаанд хийхээр БНЧУ-ын зөвлөх компани шалгарсан. Банкны салбарын төлбөр түргэн гүйцэтгэх болон эрсдэл даах чадварыг хадгалах 2017 оны мөнгөний бодлогын зорилт ирэх онд ч хүчинтэй хэвээр байх нь. Шинэ мөнгөний бодлогын төслийн хуучин зорилт эдийн засагт эерэг боломж даллаж байна.

Б.Баяртогтох

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан