Нийслэлийн баруун хаяанд орших түүхий эдийн “Эмээлт” захад адууны мах эрэлттэй байна. Малчид, ченжүүдийн хөл хөдөлгөөн идэвхжих цаг хараахан болоогүй ч орон нутгаас адуу ачсан машины цуваа үл тасарна.
Уншигчаас ирүүлсэн “Эмээлтэд хятадууд адууг олноор нь худалдан авч, экспортолж байна. Нядалгаанд оруулах гэж байгаа зарим адуу дэллүүлэхээс цааргалж, хашаа давж харайхдаа хөлөө хугалж байна” гэсэн мэдээллийн дагуу бид тус захыг зорьсон юм.
“Эмээлт”-д адуу ачсан автомашины цуваа тасрахгүй байна
“Isuzu” маркийн том оврын автомашины ачааг өндөрлөж, 15 орчим адуу тээвэрлэсэн гурван ч жолооч орон нутгаас бидэнтэй зэрэгцэн ирсэн байв. Тэд тээвэрлэсэн адуугаа “Саян Уул” ХХК гэсэн хаяг бүхий нядалгааны газрын хашаанд хүргэж байсан юм. Жолооч нарын нэг болох 50 орчим насны эр Баянхонгор аймгаас энэ жил хэд хэдэн удаа энэ компанид мах нийлүүлж буйгаа ярив. Нэг адууг дунджаар 550-600 орчим мянган төгрөгөөр борлуулж байгаа аж. Эхнэр, хүүхдийн хамт ирсэн мөнөөх жолооч адуугаа буулгаж, хашчихаад, нэг их удалгүй “Манай адуу ч маргааш өдийгөөс наашгүй юм байна” гэсээр одлоо.
“Саян Уул” компанийн бой ачаалал ихтэй байдаг байна. Мах хөлдөөх зориулалтын агуулахтай, нядалгааны газар бүхий томоохон байгууламж “Эмээлт”-д эднийхээс өөр харагдсангүй. Биднийг очиход хөлдөөх агуулахын гадаа хэсэг хүн чангаар ярихыг нь сонсоход хятадууд гэдэг нь эргэлзээгүй. Ганц нэг адуу бусдыгаа хааяа нэг тангарч буйг эс тооцвол нам жим.
Адуу олноор нядалж, мах экспортолдог компани гэдэг нь бараг л анзаарагдахгүй аж. Төмөр торон хашаа нь энд тэндээ цөмөрч, хуруу шиг өргөн төмөр гадна дотногүй ёрдойсон нь малын гэдэс огил татмаар эвгүй харагдав. Нядалгааны байраас чанх хойшоо эгнүүлэн барьсан 10 орчим жижиг хашаанд малчид адуугаа хураана. Нэг хашаанд дунджаар 12-15 орчим адуу ээлжээ хүлээн өдрийг өнгөрөөдөг аж.
Нядалгааны газрын ажилтан болох цагаан өнгийн урт хормогч, ханцуйвч угласан залуу “Өглөө 07.00 цагаас эхлэхэд өдөрт 130 орчим адуу нядладаг” хэмээв. Ерөнхийдөө энэ жил хавар, зуны турш ачаалал иймэрхүү байгаа талаар тус газрын манаач хэлсэн.
Биднийг ийн ярилцах зуур Булган аймгаас адуу нийлүүлсэн, 40 гаруй насны бас нэг жолооч ирэв. “За яаж байна” гэсээр манаач руу дөхөж ирсэн түүнээс адуугаа хэзээ хашсаныг нь асуувал “Өчигдөр үдээс өмнө ирсэн. Одоо л орох дөхөж байх шиг байна” хэмээн сүвээний хавирга нь хэрзийсэн хэдэн хээр морь руу зангалаа. Тэрбээр нэг адуугаа 350 мянгаар нийлүүлж буйгаа хэлсэн. Энд анх удаа ирж байгаа юм байна. Булган аймгийн уугуул Н.Дамба гуай “Хөдөө бол өдийд адууны мах авах хүн байхгүй. Олигтой үнэд ч хүрэхгүй байна. Арай гэж 350-иар ганц нэгийг зарсан” хэмээн ярилаа.
Нэг адууг дунджаар 550-600 мянган төгрөгөөр авч байна
“Эмээлт”-д эднийхээс өөр адуу авч байгаа газар алга бололтой. Уг нь адууны мах их хэмжээгээр авдаг дахиад хоёр ч газар байдаг гэх боловч сураглаад олсонгүй. Тэгээд ч адуу ачсан автомашинууд эднийх рүү л зүглэж байв.
Адууны махны үнэ сүүлийн нэг сар харьцангуй тогтвортой байгаа аж. Нийслэлийн статистикийн газрын мэдээллээр өнгөрсөн сарын 19-нд “Хүчит шонхор” зах дээр адууны нэг кг мах 5175 төгрөг байжээ.
- Нядалгааны газрын ажилтан болох цагаан өнгийн урт хормогч, ханцуйвч угласан залуу “Өглөө 07.00 цагаас эхлэхэд өдөрт 130 орчим адуу нядладаг” хэмээв.
- Нэг хашаанд дунджаар 12-15 орчим адуу ээлжээ хүлээн өдрийг бардаг.
- 2016 онд экспортод гаргасан адууны махны 76.6 хувийг урд хөрш авчээ.
Сүүлийн хоёр сарын хугацаанд адууны нэг кг махны үнэ 1350 төгрөгөөр хямдарсан байна. Харин “Эмээлт”-д 3900 төгрөгөөр авч буй. Гэхдээ энэ үнэ хоёр сарын өмнө 5000 давсан талаар “Саян Уул” компанийн хамар хашааны ченжүүд ярьсан. “Эднийхээс долоо хоногт бараг гурван удаа 40 тоннын даацтай шалаанзаар урагшаа мах зөөж байна. 10-аад хоногийн өмнө цаадуул нь авахгүй байсан уу, яасан. Нэг кг-ийг нь 3500 төгрөгөөр өгье гэсэн ч хоёр хоног адуу аваагүй. Бас хоёр сарын өмнө адууны махны үнэ нэлээн хөөргөдсөн шүү дээ. Та нарт адуу хэрэгтэй гэвэл ойроос татаад өгч болно шүү” хэмээн нэрээ хэлэхээс татгалзсан тэд тайлбарлав.
Тоон мэдээллийг сөхвөл жилээс жилд манай улсын адууны махны экспорт нэмэгдэж байна. 2015 онд БНХАУ руу 2224 тонн адууны мах гаргасан. Энэ тоо өнгөрсөн онд 2.7 дахин нэмэгдсэн байна. Манай улс адууны махаа ОХУ, Япон, Казахстан болон урд хөршид экспортлодог байна. Харин Хятад руу 2009 оноос адууны мах экспортолж эхэлсэн гаалийн мэдээ бий. Тухайн үед жилд 760.2 мянган ам.долларын дүн бүхий 499 тонн мах экспортолж байсан бол 2016 онд 6118 тонн буюу 10.5 сая ам.долларт хүрчээ. Энэ нь 2016 онд экспортолсон адууны нийт махны 76.6 хувьтай тэнцэх дүн юм.
ХХААХҮЯ энэ онд 15 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолж, 100 орчим тэрбум төгрөгийн орлого олно гэсэн урьдчилсан тооцоо гаргасан. Энэ онд л гэхэд 15 компани БНХАУ-д мах экспортлох зөвшөөрөл авсан гэх мэдээлэл байгаа юм.
Ийнхүү нийслэлчүүдийн махны хэрэгцээг хангадаг “Эмээлт”-ийн түүхий эдийн зах Замын-Үүдийг чиглэсэн махны нүүдлийн нэг цэг болжээ.
З.Цэлмэг