gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     5.30
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 20
Зурхай
 5.30
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 5.30
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Шиит, суннитээрээ хуваагдсан их гамшгийн түүх

2017-06-07
0
Twitter logo

Сири, Иракт мусульманчууд бие биенээ егүүтгэх явдал хэрээс хэтэрлээ. Түүний учир шалтгааныг ухаж ойлгох хүн тэр бүр байхгүй. Гэхдээ ойлгуулаач гэх хүсэл уншигчид, үзэгчдээс өч төчнөөнөөрөө ирдэг. Халифат, Имаматын өвөр хооронд, эзэн бие дээр авч яривал лалын суннит, лалын шиит хоёр урсгалыг шүтэн дагагчдын хооронд өрнөж буй аллага. Уг сурвалж нь зөнч Мухаммедийг хэн залгамжлах талаар үүдсэн эрх мэдлийн төлөөх тэмцэл. Арван гурван зууны өмнө эхэлсэн тэмцэл явж байгаа нь тэр. Их зөнч маань 632 онд таалал төгссөний дараа түүний найз бөгөөд шашнаас холуур Абу Бакр гэгч Мухаммедээ залгамжлан анхдугаар Халиф хэмээн зарлагдсан.

Зөнч нь амьддаа өөрийн орлогчийн албан тушаал буй болгож “Халиф” буюу монголоор “Аллахын элчийн орлогч”-оороо найз худалдаачин Абу Бакраа томилжээ. Абу Бакр нь хоёрдугаар халиф Омар ибн аль-Хаттабыг шууд томилж залгамжлуулсан бол гуравдугаар халиф Осман ибн Аффан нь Шура гэх ёс төдий зөвлөлдөх хурлаас сонгогдсон. Гэтэл зөнч Мухаммедийн цусан төрлийн залгамжлагч нар сураг байдаггүй. Мухаммедийн үеэл дүү бөгөөд Мухаммедийн охин Фатимагийн нөхөр, тэр утгаараа шууд ойрын хамаатан бөгөөд хүргэн нь болох Али ибн Абу Талиб дөрөв дэх халиф дээр буусан боловч алагдсан. Хүү Хусейн ибн Али нь халиф болж чадаагүй зэрэг шалтгаанаар суннит-шиитээрээ салцгаажээ.

Халиф Али нь Мухаммедийг залгамжлах ёстой хэмээн үлэмж тооны сүсэгтнүүд үзэж байсан. Тэрээр өнөөгийн Саудын Арабын Меккагийн Каабад мэндэлсэн. Тэндээ өсөж торнисон, төрмөгцөө лалын шашинтан болсон Каабын анхны хүү, хүүхэд. Тэрээр «Алийн эрх мэдэл, засаг» гэж өргөмжлөгдсөн нь арабаар «шиизм» гэж бууна. Кораны дараагийн чухал судар болох Сунна хэмээх хөлгөн судрыг мөрддөг нь суннит болж төлөвшсөн. Суннитүүд нь Мухаммедээс өөр зөнч байхгүй, Мухаммедийг залгамжлах зөнч гэж байхгүй, зөнч ганц бий, тэрээр Халифтаа эрх мэдлээ өвлүүлсэн гэж үзсэн бол шиитүүд нь Мухаммедийг дараагийн зөнч Али залгамжилна хэмээн сөрсөн.

Шиит, суннитүүдийн зөрчил эрх мэдлийн төлөөх Али ибн Абу Талибын тэмцлээс эхтэй бол түүнийг баталгаажуулсан мэт тэргүүлэх уншлага (маань мэгзэм маягтай) болох «Шахада» дээрээ тэд нэмэлт хийж суннитүүдийн дургүйцлийг төрүүлжээ. «Аллахаас өөр бурхан гэж байхгүйг нотолно. Мухаммед бол Аллахын элч бөгөөд зөнч мөн гэдгийг нотолно» гэсэн уншлага байсныг Алийн талынхыг өөрчлөөд «Аллахаас өөр бурхан гэж байхгүйг нотолно. Али бол Аллахын найз мөн гэдгийг нотолно» хэмээн өөр мэгзэм уншиж эхэлснээс үүдэн зөрчил бугшсан гэж үздэг.

Али ибн Абу Талиб нь үеэл дүү, хүргэн гэдгээрээ түрээ барьсан бол Абу Бакр шал өөр тайлбар хэлдэг. Тэрээр зөнч Мухаммедийн найз төдийгүй хадам аав нь. Учир нь 624 онд охин Аиша бинт Абу Бакр гэдгээ 54 настай Мухаммедэд 10 настайд нь гэргий болгож өгсөн. Мухаммед, Аиша хоёр найман жил ханилсан. Аиша нь зөнчийн гурав дахь эхнэр. Зөнч нь дараа жил нь дараалан дахин гэрлэж нийт 13 гэргийтэй ханилсан гэсэн мэдээ бий.

Абу Бакр нь Мухаммедийг алдаршуулах ялуулахын төлөөх олон дайн тулаанд оройлон оролцсон, мөнгөөр тэтгэсэн, хамгийн чухал нь хадам эцэг нь гэдгээрээ залгамжлах хууль ёсны эрхтэй хэмээн үзсэн. Мухаммед жанч халсан 632 оноос түүнийг залгамжлагчдын хоорондын тэмцэл эхлээд 50 орчим жил үргэлжлээд, 680 онд суннит, шиитээрээ хуваагдсан анхны томхон дайнаа хийж, тэр дайнаар Хусейн ибн Али буюу их зөнчийн зээ хүү суннитүүдэд хорсолтойгоор алагдаж, толгойгоо тасдуулж, 680 оноос (хижрийн тооллын 61 дүгээр он) өнөөг хүртэл лалын энэ хоёр их урсгалын хоорондын өсөрхөл, хонзон, атаа жөтөө, мөчөөрхөл, зарим үед цуст дайн аллага дагалдаж иржээ. Тэгэхээр 632-680 онд тэр тэмцэл бугшиж, чинээндээ тулж дараа нь тэсэрсэн гэсэн үг юм.

Шашны зөрчил нь яваандаа үндэс угсаатны зөрчил болж даамжирсан. Суннизм бол арабчуудынх, Арабын хойгт буй болж тэндээс тархсан. Харин шиизм бол Арабын хойгоос ялагдаж шахагдаж гараад, хойшоо тархаад, Иракаар дамжин персүүдэд хүрсэн, персүүдийн уугуул шашин болж цаашаа төлөвшсөн. Ирак дахь арабчууд ч энэ шашныг олноороо хүлээн авснаас XVIII зуунд суннит- ваххабитууд Кербела хотыг эзлэн авч үнсэн товрого болгон шиитүүдийг аймаглан устгаж байв. Энэ яргаллыг шиитүүд өнөө ч хүртэл өширхөн санаж, эв нь таарвал суннитүүдийг хорлохыг хичээнэ.

Нэгэнтээ зам салсан тул суннит, шиитийн аль алин нь үнэнийг өмчлөхийн төлөө олон зууны эцэс төгсгөлгүй тулаанаа эхлүүлсэн, тэр хэрээрээ лалын сургаал номлолоо өөр өөрийнхөө үзэмжээр цааш зохиомжлон хөгжүүлсэн. Халиф захирч байгаа бол түүний харьяанд Халифат оршино. Гэтэл шиитүүд халиф, халифатыг үл зөвшөөрөн шашны дээд тэргүүнээ Имам гэж нэрлэсэн ба Имамын харьяанд Имамат оршино. Халифын мэдэлд ариун дагшин Мекка, Медина гэх суннитийн мөргөлийн газрууд бий. Тэгвэл Имамын мэдэлд Ирак дахь Эн-Нажаф, Кербела шиитүүдийн ариун дагшин газар бий. Орчин цагт Иранд Кум, Мешхедийг мөн ариун дагшинд тооцдог болсон.

Ийнхүү лалын шашин хоёр том урсгалд хуваагдаж, хоорондоо сөргөлдөж, урсгал тус бүр нь өөртөө холбоотон хайж, тус бүртээ дэмжигчидтэй болж явсаар дайн дэгдэж, тэр дайнд нь Чингисийн удмын Хөлөг хаан татагдан оролцож, Ираны шашин-соёлыг монголчууд араб суннитүүдээс хамгаалж тулалдсан нь Монголын нэрийг лалын түүхнээ дуурсгаад авчээ. Тэр ч бүү хэл лалын ариун дагшин төв хэмээн Багдад мандаж байсан алдрыг үүрд үгүй хийснээр суннитийн шашны төв нь өнөөгийн Саудын Арабтаа эргэж очжээ. Өнөөдөр шиизмийн гол тулгуур улс нь Иран болно. Ираны шиитийн шашны их Имамыг “аятолла” хэмээн цоллох ба тэрээр бүх дэлхийн шиитүүдийг хамгаалах ариун үүрэгтэн. Арабын 20 улс оронд шиитүүд их бага хэмжээгээр бий. Бахрейн, Иракт тэд үнэмлэхүй олонх. Азербайжан тэр чигтээ шиитүүд, Афганистан, Пакистанд шашны цөөнх.

Арабын орнуудыг “Ираны савар”-аас салгаж хамгаалах нь Саудын Арабын гадаад бодлогын нэг чухал чиглэл нь. Саудын Арабын Дээд муфти шейх Абдель Азиз аль-Шейх гэгч нь Ираныг дайрч давшлах, хардах сэрдэхдээ уриалгахан. Тэрээр “Иранчууд бол заяанаасаа мусульманчуудын дайсан. Энэ нөхөд мусульманчууд биш. Тэд бол зороастр шашинтны удам. Мусульманчуудын эртний дайсан, ялангуяа суннитүүдийн!” хэмээн тэр хамба лүндэн буулгажээ.

Суннит, шиитээрээ айхтар зааглагдаад ирэхийн цагт эдний дунд хавчуулагдсан алавитууд гэж хэсэг сүсэгтэн тодроод ирдэг. Алавизм бол шиит исламын нэг сект. Их зөнчийн үеэл Халиф Алийн талынхан тул “Али” гэдгээсээ улбаалан “Алавит” болж IX зуунд төлөвшсөн. Тэгэхдээ шиитийн доторх нэг гол урсгал болох исмаилизм ба христосын шашны зарим нэг элементээс хольж төлөвшүүлсэн. Сирийн хүн амын 10-15 хувь буюу 2.5 сая хүн ам алавизмыг шүтдэг. Алавитууд нь христосын шашны зарим баяр, Пасха, Зул сарыг тэмдэглэдэг, суннитүүд өдөрт таван удаа сунаж мөргөдөг бол алавитууд өдөрт хоёр удаа мөргөнө. Мечетэд очихгүй байж болно, алкоголь хэрэглэж болно.

Шариатыг алавитууд шууд зөвшөөрөхгүй. Тийм учраас Сири дэх өнөөгийн дайнд “Лалын улс”-ынхны араанд зуугдаж буй алавитуудыг “буруу мусульман” болсных нь төлөө дуустал хядах ёстой гэсэн дайны хууль үйлчилж байна. Зарим мэдээгээр христианчууд, жүүд нараас ч илүү аюултай хэмээн суннитийн фанатууд үздэг. Яагаад гэвэл исламыг тэгтэл муухайгаар завхруулж доромжилсон учраас. Суннитийн фанатуудын эгнээнд Туркийн өнөөгийн Ерөнхийлөгч Эрдоган ба түүний исламист нам бүртгэгдэхийн даваан дээр очсон нь бүр ч эмгэнэл юм. Алавит, шиит Сирийн эрх баригчдыг үзэж чаддаггүйгээсээ болоод үнэнч суннит Эрдоган “Лалын улс”-ыг дэмжсэн, одоо ч далдуур дэмжээд байж байх нигуртай. “Лалын улс” бол тэр чигтээ суннитийн фанатуудын цэрэгжсэн бүлэглэл, тэд муу ч гэсэн XXI зуунд Халифатаа байгуулаад авсан, Халифаа сонгочихсон, VII зуунаас тасарсан суннитийн хүйн холбоогоо сэргээгээд авлаа. Ингэж эерүүлж ойлгох мусульман- суннит ертөнцөд хэдэн зуун саяараа бий байх шүү.

Нөгөө шиитүүд маань ингэхэд атгасан гар шиг XIII зууныг өнгөрөөсөнгүй, суннитэд тохиосон шиг хагарал бутрал ямагт дагалдаж ирсэн байх юм. Шиизмийн гол урсгал исмаилизм IX зуунд хагарсан. Исмаилитууд фатимидын исмаилит, кармат, алавит болж салсан. Дундаас нь низарит, мусталит, хашшашин, ассасин, друз гэх урсгалууд төрсөн.

Шиитийн шашны нэг том урсгал нь Йеменд мөрддөг зейдит буюу аядуу шиитийн урсгал байна. Нуктавит гэх урсгал тэнд бий. Шиитийн шашинд цөөнхийн гулат гэх урсгал бас бий. Гурабит, нусайрит, дамийт, базигит, йафурит, кайсанит, ахл-е хакх гэх мэт олон урсгал, сект бий боловч аль нэг улсад давамгайлсан, төрийн бодлого болсон нь нэгээхэн ч үгүй. Бүгд л Мухаммедийг хэн залгамжлах ёстой байсан, сахиусан тэнгэр Жибриль нь Али, Мухаммед хоёрын хэнийг нь Аллахт танилцуулах ёстой, эсвэл төд дэх имам нь жинхэнэ бурхан мөн, бусад нь зөвшөөрөх ёстой, Али бол амьд бурхан, харин Мухаммед бол түүний элч нь, жинхэнэ зөнч нь Али өөрөө гэх мэтээр номлодог, тэр хэрээрээ зөрчилдөж ирсэн байх юм. Оманчуудын шүтдэг ибадид ислам гэдгийг шиитүүд өмчлөхийг зорьдог. Цаадуул нь харин лалын гурав дахь урсгал гэдэг дээрээ хатуу зогсдог. Аль руу нь ч гуйвахгүй, тэр хэрээрээ Оманы Султант улсыг лалын орнууд ажил хэргээсээ хол байлгахыг зорино. Булангийн баян монархууд дотор Оман нь онцгой байр суурьтай, ихэнх тохиолдолд ганцаардана.

Орчин цагт шиит-суннитээрээ хуваагдан алалцсан, цусаа урсгасан түүх хангалттай бий. 1980-1988 онд өрнөсөн Иран- Иракийн дайн бол шиит Ираны эсрэг суннит Ирак байлдаж ялсан түүх хэмээн Саддам Хусейн итгүүлдэг. Ливаны 17 жилийн иргэний дайны түүх байна. Нэг талд нь шиит, друзүүд нэгдэж тэдний «Амаль», «Хезболлах» гэх зэвсэгт отрядууд нь Ливаны суннитүүдтэй дайтсан, суннитүүдийн «Мурабитун» гэх зэвсэгт отрядыг бут цохиж, лидерийг нь гадаадад дүрвүүлсэн. Эцэст нь Таифын хэлэлцээрээр (1989 он) Ливаны парламентад мусульман, христианчууд ижил тэнцүү суудалтай болж, Ерөнхийлөгч нь христиан, Спикер нь шиит, Ерөнхий сайд нь суннит байна гэдэг тохиролцоонд хүрчээ. Одоо энэ улсад төрийн шашин гэж нэрлэх шашингүй болсон ба парламентын 128 депутатын 64 нь мусульман (27 суннит, 27 шиит, найман друз, хоёр алавит), 64 нь христиан (32 маронит, 20 армян-апостоль, долоон үнэн алдартан, хоёр армян-католик, нэг грек-католик, нэг протестант, нэг атеист) гэж хуульчилж авснаар шашны дайн нь түр зогссон байгаа.

  • Лалын шашин хоёр том урсгалд хуваагдаж, хоорондоо сөргөлдөж, урсгал тус бүр нь өөртөө холбоотон хайж байна.
  • Зарим мэдээгээр христианчууд, жүүд нараас ч илүү аюултай хэмээн суннитийн фанатууд үздэг.
  • Нэгэнтээ зам салсан тул суннит, шиитийн аль алин нь үнэнийг өмчлөхийн төлөө олон зууны эцэс төгсгөлгүй тулаанаа эхлүүлсэн.

Өнөөгийн Ирак бол шиит олонх, суннит цөөнхийн өвөр хоорондын үхэх сэхэхээ үзэлцсэн их тэмцлийн баяжиж буй хөлгөн судрын хуудас нь аятай түүх мөн. Саддамыг буулгаж хаяснаар тэр тэмцэл ил гарч ирсэн ба өрнөсөн. Багдадын шиит хорооллуудыг суннитийн амиа золигчид онилон бөмбөг тэслэх нь бараг “ёслолын ритуал” болох шахсан. Мосулын төлөөх олон сарын дайн бүслэлт бол Иракийн шиитийн өрхийн цэрэг, Ираны дэмжлэгээр суннитүүдээ (“Лалын улс”-ын далбаан доорх) хөнөөж буй сонгодог жишээ.

Йеменд суннит-шиитийн эсрэгцэл дээд оргилдоо хүрчихээд байна. Суннит мусульман Ерөнхийлөгч Абд-Раббо Мансур Хади гэдгийг тус орны умард нутгийн шиит-хоуситууд нь байлдсаар хөөж явууллаа. Хоусит гэх шиит дайчин омгийнхны «Ансар Аллах» гэх хөдөлгөөн Мансур Хади ба Саудын Арабын тэргүүлсэн суннит орнуудын цэргийн эвслийн эсрэг амжилттай сөрөн зогсож байна. Тэр ч бүү хэл хөрш Сауддаа заналхийлнэ. Израилийн Ерөнхий сайдын онож хэлснээр эдүгээ шиитүүд, тэдний цаана буй Иран нь Арабын дөрвийн дөрвөн нийслэлийг хянаж байна: Бейрут, Дамаск, Багдад, Сана.

Афганистанд суннит-салафит Талибан бүлэг засгийн эрх авснаар энэ орны цөөнх болох шиитүүд, тэдний нэг хазаарууд зовлонгийн дээдийг ханатлаа амссан, одоо ч өөдлөөгүй байна. Тэд хүн амынхаа 7-19 хувийг эзлэх ба хазаарууд нь шийзмийг шүтнэ, Герат, Фарах мужид төвлөрнө, исмаилитүүд нь Бадахшан мужид аж төрнө. Тэднийг Афганистаны төр засаг, Талибаны хэн нь ч харж үзэхгүй.

Пакистанд шиитүүд 190 сая хүн амынх нь 20 орчим хувь, гэхдээ суннитүүдийнхээ зүгээс ямагт дарамт амсана. Имам Хусейний алагдсаныг эмгэнэж мухаррам сардаа Ашура хэмээх эмгэнэлийн баяр 10 хоног хийнэ. Тэр үеэр шиитийн сүмүүд рүү суннитийн экстремистүүд халдаж өгнө. Амиа золигчид, алсын удирдлагатай бөмбөг мина тасрахгүй. Суннитүүд нь тэднийг мусульманчууд гэж үзэхгүй тул ямагт дорд үзнэ. Тэд өөрсдийгөө мусульман-ахмади гэж нэрлэнэ. Мухаммед бол сүүлчийн зөнч биш, араас нь төрнө гэж үздэгтээ үзэн ядагдана. Шиитүүд тиймдээ ч 12 имамыг (бурхан хүн хоёрын хоорондын зуучлагч) IX зуун хүртэл өргөмжлөөд авсан. Эдүгээ ч мусульман-шиитүүд нь сүүлчийн тэр 12 дугаар Имам Мухаммад ибн аль-Хасан аль-Махди гэгчийг дахин амилан эргэж ирж, дэлхий дээр шударга ёс тогтооно гэсэн итгэлтэй. Тэгээсэй хэмээн залбирна. Хариуд нь суннитүүд улам өширхөнө.

Саудын Арабын угсаа залгамжлагч хунтайжийн орлогч бөгөөд Батлан хамгаалахын сайд Мухаммад ибн Салман Аль Сауд заналхийлэн хэлж байна. Иран нь лалын ертөнцөд хяналтаа тавихыг хүсэж мөрөөдөж байна. Ираны үйл ажиллагааны логик нь Аль-Махди эргэж ирнэ гэдэг рүү хөтөлж байна. Тийм учраас шиитийн амбийцтай Тегерантай бид хэлэлцээ хийнэ гэж байхгүй ээ.

Олхонуд Баярхүү проф.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан