gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     5
  • Зурхай
     4.15
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 5
Зурхай
 4.15
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 5
Зурхай
 4.15
Валютын ханш
$ 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Мөнгө эргэлдсэн Монголын хөлбөмбөг

2017-07-24
0
Twitter logo
0
Twitter logo
2017-07-24
Мөнгө эргэлдсэн Монголын хөлбөмбөг

Монголын хөлбөмбөгийн лигийн зуны солилцооны цонх баасан гарагт хаагдлаа. Шигшээ багийн шилдэг довтлогч, Монголын хөлбөмбөгчдөөс гадаадын лигт тоглосон анхны легионер А.Мөрөн олон жил хүчин зүтгэсэн “Сэлэнгэ пресс” багаа орхиж, “Улаанбаатар Сити” клубтэй таван жилийн гэрээ байгуулсан нь халуун зуны хамгийн чухал наймаа байв. Тус баг мөн “Хангарьд”-ын шилдэг довтлогч О.Мижиддоржийг эгнээндээ нэгтгэж чаджээ. 21 настай энэ залуу өнгөрсөн улиралд 18 тоглолтод 29 гоол хийж, оны шилдэг хөлбөмбөгчөөр тодорсон юм.

Лигийн баг нэг улиралд хамгийн багадаа 70-80 сая төгрөг зарцуулдаг

Түүнчлэн Испани, Япон, Арменийн тамирчид үзэгчдийн нүдийг хужирлахаар манай лигт газардсан гээд солилцооны сонин хачин их. Монголын лигт нийтдээ 10 орны 39 гадаад тамирчин хүчин зүтгэж байгаа нь чамлахааргүй үзүүлэлт юм. Өмнө нь бид Европ тивийн том лигүүдийн солилцоо наймааны мэдээллийг шимтэн сонирхдог байсан бол өдгөө дотоодын лигт ч анхаарал татам шилжилт өрнөх болсныг дээр дурдсан жишээ харуулна.

Гэрээ байгуулсан тамирчид хэдий хэр цалин хөлс авдгийг сонирхож үзлээ. Мэдээж хөлбөмбөгчид ур чадвараасаа шалтгаалаад авах мөнгөн дүн янз бүр. Ерөнхийдөө лигт тоглож буй тамирчдын дундаж цалин сарын 300-400 мянгын хооронд хэлбэлздэг бололтой. Үүн дээр нэмээд сайн тоглосны урамшуулал авна. Тухайлбал, нэг гоол оруулбал 100 мянга, гоолын дамжуулалт өгвөл 50 мянга, хаалгач гоол алдахгүй бол 50 мянга гэх мэтээр урамшууллын хэмжээ янз бүр.

Мөн лигийн бэлгэдлийн шигшээд багтсан, тухайн улиралд багийнхаа шилдгээр тодорсон бол нэмэлт урамшуулал авах заалт зарим багт үйлчилдэг. Тухайлбал, “Улаанбаатар Сити” клуб өнгөрсөн жил багийнхаа шилдэг тоглогчид “Prius” машин бэлэглэжээ. Мөн багт авсан тамирчнаа ажилд оруулах байдлаар дэмжих тохиолдол ч байна. Бүр дээд түвшний тамирчныг эгнээндээ нэгтгэхийн тулд байр, машин амласан тохиолдол ч бий. Мөнгөний энэ мэт хөшүүрэг солилцоо наймааг сонирхолтой болгож, багуудыг багагүй шилжилт хөдөлгөөнд оруулаад байгаа юм.

Бусад хүчирхэг гүрэнтэй харьцуулахад Монголын хөлбөмбөгийн түүх дэндүү даржин. Холбоо 1960 онд байгуулагдсан бол дөнгөж 1998 онд FIFA-гийн албан ёсны гишүүн болсон. Үүнээс хойш олон улсын чанартай тоглолтууд цөөнгүй хийсэн ч том тэмцээний эрх авч чадаагүй хэвээр. Харин дотоодын лигийн тухайд 22 жилийн нүүр үзжээ. Анхандаа цөөн хэдхэн багтай, тэдний хоорондын ур чадварын зөрүү дэндүү их болохоор өрсөлдөөн сул байв. Үүнээс хойш хөгжлийнхөө замд орох гэж унаж босож явсаар өнөөдөртэй золгожээ. Харин хоёр жилийн өмнөөс лигийн тэмцээний зохион байгуулалтыг өөрчилж, дэлхийн бусад лигүүдийн жишигт хүргэсэн нь зөв зүйтэй алхам болсон. Энэ нь багуудын өсөлт хөгжилтөд нөлөө үзүүлсэн гэдэг.

Уг нь хөлбөмбөг асар их мөнгө эргэлддэг спорт. Баян бизнесмэнүүд том багуудыг худалдан авч, хөрөнгө оруулалт хийснээр хэтдээ илүү их ашиг олох тохиолдол элбэг. Монголын хөлбөмбөгийн тухайд үзэгч болоод зах зээл багатай учир ашиг олно гэж саналтгүй. Гэхдээ бага ч атугай гэрэл гэгээ харагдаад байна.

Өдгөө дээд лигт тоглож буй баг нэг улиралд хамгийн багадаа 70-80 сая төгрөг зарцуулдаг аж. Санхүүгийн боломж гайгүй багууд нь 100 хол давсан саяыг гаргах удаа ч бий. Энэ мөнгө хөлбөмбөгт зүрх сэтгэлтэй ивээн тэтгэгчийн халааснаас гарна. Харин сүүлийн үед зарим баг тоглолтын өмсгөлөө борлуулаад эхэлжээ. Тухайн багийг дэмждэг үнэнч фанатууд үүнийг нь худалдан авч, бага ч гэсэн хөрөнгө оруулалт хийнэ гэсэн үг. Мэдээж өмсгөл борлуулаад их ашиг олохгүй ч энэ бол хөлбөмбөгийг бизнестэй хослуулах зөв алхмын эхлэл. Түүнчлэн багууд өмсгөлийнхөө энгэр дээр аль нэг байгууллагын логог байршуулж сурталчлах байдлаар мөнгө олох арга ч нэвтрээд байгаа. Тухайлбал, энэ жил дээд лигт шинээр дэвшсэн “Атлетик 220” клуб гэхэд “Капитрон” банкийг ийм байдлаар сурталчилсныхаа хариуд 30 сая төгрөг авсан байна.

10 орны 39 гадаад тамирчин Монголын лигт тоглож байна

“Үнэнийг хэлэхэд Монголын хөлбөмбөг цэвэр ивээн тэтгэгчийн хүчээр л явж байна. Хөлбөмбөгт хөрөнгө оруулалт хийгээд тэндээсээ ашиг олно гэдэг ойрын жилүүдэд хэцүү л дээ. Гэхдээ багууд өмсгөлөө борлуулах, ивээн тэтгэгч сурталчлах зэргээр мөнгө олох боломж нээгдсэн. Нэг ёсондоо зөв голдирол руугаа явж байна. Одоо бид тамирчдаа олны танил болгох хэрэгтэй. Улмаар олны танил тамирчдаа реклам сурталчилгаанд тоглуулах зэргээр нэмэлт орлого олох боломж бий” хэмээн “Атлетик 220” клубийн гүйцэтгэх захирал Б.Эрдэнэбат ярьсан юм.

“Хүрхрээ” дээд лигт 10 баг тоглож буй. Энэ дунд ивээн тэтгэгч сайтай, олон жилийн түүхэн уламжлалтай “Эрчим”, “Хангарьд” зэрэг том багууд бий. Тэд хөл дээрээ баттай зогсож чадсан учраас амжилт нь тогтвортой байдаг. Гэхдээ шинээр байгуулагдсан багууд зөв менежментээр ажиллаж, томчуудын толгой дээр цахиур хагалахаар бэлдэж буйг анзаарахгүй байхын аргагүй. Тэдний нэг бол “Улаанбаатар Сити”. Байгуулагдаад жил гаруй болж буй энэ баг цэвэр компанийн системээр ажиллаж байгаа. Саяхан битүү дээвэртэй, хиймэл зүлэгтэй заал ашиглалтад оруулсан бол өдгөө үзэгчдийн суудал бүхий цэнгэлдэх барих ажилд ханцуй шамлан оржээ. “Хөлбөмбөгийн клубүүд яг л барууны жишгээр ажилладаг болоод байна. Бидний хувьд хөлбөмбөгөөр дамжуулан мөнгө олдог анхны клуб болох гээд зүтгэж явна. Тиймээс “Улаанбаатар Сити” ХХК гэсэн компани байгуулсан” хэмээн тус клубийн менежер Б.Хосбаяр ярьсан юм.

Нэг үе хэн дуртай нь клуб байгуулж, удалгүй өнөөхөө хааж орхидог байдал зөвхөн хөлбөмбөг гэлтгүй Монголын спортод түгээмэл байсан. Харин Азийн хөлбөмбөгийн холбоо энэ жилээс клубүүдийг лицензжүүлж эхэлжээ. Тивийн холбооны лиценз авахын тулд багууд 18 шаардлагыг биелүүлэх үүрэгтэй. Тухайлбал, ямар ч өргүй байх, бэлтгэл хийх талбайтай болох, хүүхдийн академитай байх, дасгалжуулагч нь Азийн хөлбөмбөгийн холбооны ангилал авах, төсвөө ил тод байлгах, аудитын шалгалт тогтмол оруулах зэргийг дурдаж болно. Хэрэв аль нэгийг нь биелүүлж чадахгүй л бол дээд лигт тоглох эрхгүй болох юм. Нэгэнт ийм өндөр босго тогтоож өгсөн болохоор чанаргүй клуб хэдэн арваараа нэмэгддэг хуучны байдал цэгцэрнэ гэсэн үг. Аливаа спорт клубийн системээр хөгжих нь хамгийн зөв гэдэг. Тэгвэл хөлбөмбөгийн спортод клубийн систем тун дажгүй бүрэлдэн тогтжээ.

Хөлбөмбөгийг бизнестэй хослуулах зөв алхмын эхлэл тавигдсан

Энэ мэтээр дотоодын хөлбөмбөг овоо хөгжөөд байгаа хэдий ч лигийн шагнал урамшуулал хангалттай биш хэвээр гэдгийг багийн төлөөлөгчид хэлж байв. Тухайлбал, клубүүд нэг жил лигт тоглохын тулд 100 саяын зардал гаргадаг хэрнээ түрүүлэхэд ердөө 40 саяыг авна. Жилийн төсөв нь хоёр тэрбумаар хэмжигддэг Монголын хөлбөмбөгийн холбооны хувьд энэ дүнг нэмэгдүүлж, ядаж 100 саяд хүргэх боломжтой харагдана. Тэгвэл түрүүлсэн баг ядаж зардлаа нөхөх боломжтой. Шагналын дүн өндөр байхын хэрээр өрсөлдөөн улам ширүүсэх нь хэнд ч тодорхой.

Эцэст нь, 2017 оны лигийн явцын талаар товчхон сонирхуулья. Лиг нийт 18 тойрог үргэлжлэх ёстой бөгөөд эхний есөн тоглолтын дараа түр завсарлаад байгаа юм. Өнөө цагийн шилдэг клуб, өнгөрсөн улирлын аварга “Эрчим” нээлтийн тоглолтод тэнцсэн ч үүнээс хойш найм дараалж ялснаар тэргүүн байрт итгэлтэй бичигдэх болов. Арын гурван багийн тухайд бие биенээсээ ганцхан онооны зөрүүтэй яваа. Тиймээс хоёрдугаар тойрогт тэд медалийн төлөө ширүүн өрсөлдөх болно. Лигт түрүүлсэн баг улсаа төлөөлөн Зүүн Азийн цомын тэмцээнд оролцох эрхээ авах бол хомоол хамсан хоёр баг доод лиг рүү уруудах юм. Солилцоогоор хүчээ зузаатгасан багууд хоёрдугаар хагаст хэрхэн тоглох нь сонирхол татаж байна. 

Г.Баярсайхан

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан