gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     5.25
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 23
Зурхай
 5.25
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 5.25
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Эмэгтэйчүүд урьдчилан сэргийлэх журмаар лааг хэрэглэх ёстой

Эрүүл мэнд
2010-10-09
0
Twitter logo

Сарын тэмдэг нь өвдөж ирэх, энэ нь үрэвсэлт өвчинтэй холбоотой эсэхийг лавлахад сарын тэмдэг ирэх үед өвддөг удамшлын гарал байдаг. Зарим нь умайн байрлалаас, зарим нь сарын тэмдгийн үед умайн салстад өөрчлөлт гарснаас өвдөлт үүсч болно.

Үрэвсэлт өвчнөөс болж өвдөлт өгч болох ч энэ нь маш ховор тохиолдол гэнэ. Үрэвсэлт өвчнөөс үүдлээ гэхэд сарын тэмдгийн үед биш сарын тэмдгийн дараа өвдөлт өгдөг. Нөгөөтэйгүүр үр хөндүүлсэн, төрсний улмаас умайн салст бүрхэвчинд өөрчлөлт орсон үед өвдөх шинж тэмдэг үүсч болно.

Сүүлийн үед эмэгтэйчүүдийн дунд үрэвсэлт өвчин ихэссэн хэмээн эмч нар өгүүлэх болсон өвчин бүр өөр, өөрийн өвөрмөц шинж тэмдгээр илэрдэг ч тэр бүр тоодоггүй. Үүнээс үүдэн архаг хууч өвчтэй болоод зогсохгүй залуу охид, бүсгүйчүүд үрэвслийн улмаас үргүйдэлд хүрдэг аж.

Хүүхэд төрүүлэхийг хүссэн ч жирэмсэн болохгүй яваа эмэгтэй олон. Иймээс бэлгийн ариун цэврийг сахих нь хамгийн чухал хэмээн “Эх тэнгэр” эмнэлгийн эмэгтэйчүүдийн их эмч Н.Уранчимэг зөвлөж байна.

Ямар нэгэн үрэвсэлт өвчинтэй болбол мэргэжлийн эмчид хандах ёстой. Дур мэдэн өөрийгөө эмчилж, дутуу хаях, олон дахин халдвар авах нь өвчнөө анагаах бус харин ч үрэвсэлт өвчнийг хүндрүүлдэг аж. Хэрэв үрэвсэлт өвчтэй бол эмчийн хяналтад байж, эмчилгээгээ төгс сайн хийлгэх хэрэгтэй.

Ер нь эмэгтэй хүн жилд хоёр удаа урьдчилан сэргийлэх үзлэгт орж, шинжилгээ өгөх ёстойг тэрбээр зөвлөсөн. Өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд шинжилгээ өгөхдөө юуг анхаарахыг тодруулахад “Антибиотик, болон лаа хэрэглэсний дараа шинжилгээ өгвөл хариу нь буруу гарна. Тиймээс шинжилгээ өгөхөөс доод тал нь 5-7 хоног үтрээндээ элдэв эм, лаа хийх хэрэггүй” гэв.

Түүнчлэн охид, бүсгүйчүүдийн сэтгэлийг зовоодог мөөгөнцөрийн талаар энэ бол эмийн хордлого, харшлын өвчин. Ямар нэгэн үрэвсэлт өвчинд орохгүй. Нэгэнт өөрөө үүсчихвэл бэлгийн замаар халдварлаж болно. Гэхдээ хосуудын нэг нь өвчтэй байхад нөгөө нь өвчингүй байж болдог. Ер нь мөөгөнцөр бэлгийн замын халдварт өвчинд тооцогддоггүй. Биеийн эсэргүүцэл сайтай хүн өвчлөхгүй байж болохыг онцолсон юм.

Түүнчлэн бэлгийн хавьталд ороогүй бага насны охид үрэвсэлт өвчтэй байх тохиолдол гардаг гэнэ. Энэ нь ахуйн нөхцөлөөс үүдэлтэй аж. Тухайлбал, бохир гараар мөн эцэг эхийн өвөрт унтаж бохирдсоноос ч халдварладаг байна. Гэхдээ харьцангуй цөөн тохиолдолд ийм зүйл ажиглагддаг аж.

Иймээс охидод багаас нь антибиотик аль болох бага хэрэглүүлж, бэлгийн ариун цэврийг сахиулж сургах хэрэгтэй юм.

Үрэвсэлт өвчнөөс болж өвдөлт өгч болох ч энэ нь маш ховор тохиолдол гэнэ. Үрэвсэлт өвчнөөс үүдлээ гэхэд сарын тэмдгийн үед биш сарын тэмдгийн дараа өвдөлт өгдөг. Нөгөөтэйгүүр үр хөндүүлсэн, төрсний улмаас умайн салст бүрхэвчинд өөрчлөлт орсон үед өвдөх шинж тэмдэг үүсч болно. Гэхдээ цөөн тохиолдолд үрэвсэлт өвчин байж болохыг дурдсан.

Сүүлийн жилүүдэд үрэвсэлт өвчин ихсэх болсон. Энэ нь бэлгийн замбараагүй хавьталтай шууд холбоотой. Үүнээс үүдэн бэлгийн замын халдварт өвчин ч ихэссэн талаар Н.Уранчимэг эмч сэтгэл зовинон өгүүлсэн.

Антибиотикийн зохисгүй хэрэглээ, үр хөндөлт ч үүнд хамааралтай. Уг нь үр хөндөлт хийлгэсний дараа шавхрага дуустал бэлгийн харилцаанд орох, даарч хөрөх, хүнд юм өргөх, биеийн хүчний ажлыг хориглож гам барих хэрэгтэй. Эмэгтэйчүүд үтрээнд хэрэглэдэг лааг ихээр хэрэглэдэг. Байнгын хэрэглээ болгохоос илүүтэй лааныхаа үйлчлэл, найрлагаас хамаарч мөн урьдчилсан сэргийлэх журмаар хоёр сард нэг удаа долоо хоногийн хугацаатай хэрэглэж болно.

Ер нь эмэгтэй хүний шээсний эрхтэн, шулуун гэдэс, бэлэг эрхтэн нь зэргэлдээ байрлалтай. Иймээс халдвар авах эрсдэл өндөр тул урьчилан сэргийлэх журмаар л хэрэглэж болох гэнэ. Антибиотик дур мэдэн хэрэглэснээс гарах муу үр дагавар ч багагүй. Жишээлбэл, сепсис буюу цусан халдвар, менингит гэх мэт хүнд өвчин тусахад нэгэнт хэрэглээд заншчихсан эмнүүд нь дийлэхгүй болдог аж.

Ж.Сүрэн

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан