gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     4
  • Зурхай
     4.12
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 4
Зурхай
 4.12
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 4
Зурхай
 4.12
Валютын ханш
$ 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Л.Сүхбаатар: Монголын урлаг уналтад орсон

Соёл урлаг
2010-09-08
0
Twitter logo

Баянтмонгол чуулгын гоцлол хөгжимчин, МУГЖ Л.Сүхбаатартай ярилцлаа.

-Та олон жил хөгжимчнөөр ажилласан. Анх хөгжимчин болсноо эргэн дурсвал?
-Ээж маань 1939 онд Бөмбөгөр ногоон театрт ажиллаж байсан. Сайхан ч дуулдаг байлаа. Өвөө маань Шинэн гэж сайхан исгэрдэг, нутагтаа алдартай хүн байсан. Өвөөг маань исгэрэхэд, саахалтын айл сонсдог байсан сан. Малаа услаад явж байхад, өвөөгийн исгэрээ сонсогдоход гайхдаг байлаа шүү дээ. Ээжийн нагац нь бас дуулдаг. Хонинд явж байхдаа тэд дуулдаг байв. Аав маань "Хөх торгон цамц" дууг маягтай гоё дуулдаг байлаа. Тэр дууг нь сонсох их дуртай байж билээ. Энэ бүхэн надад нөлөөлсөн юм.

-Яагаад саксафон хөгжимчин болсон юм бэ?
-Намайг хоёр, гуравдугаар ангид байхад хятад аман хуур зардаг байсан. Түүнийг авч, хөгжим сурах гараагаа эхэлсэн дээ. Тэгээд Пионерийн ордонд гуулин хөгжмийн дугуйланд найзтайгаа хамт явж эхэлсэн. Найз маань шантарч, би тууштай явсан юм. Саксафон бол гоё хөгжим. Жазз хөгжмийг нэгэн айл гэж бодвол, саксафон гэрийн эзэгтэй юм даа. Басс гитар, бөмбөр нь хүүхэд гэх жишээтэй.

-Танай ах, эгч, дүү нар тань урлагийн хүн үү?
-Ээжээсээ бид зургуулаа. Бүгд л сайхан дуулдаг хүмүүс дээ. Нэг дүү маань Баруун-хараад соёлын зааварлагч хийдэг.

-Тухайн үед хүмүүс техникумд ордог байсан. Та ажлын гараагаа юунаас эхэлсэн бэ?
-VII ангиа төгсөөд техникумд орсон. Би техникумд ёстой дургүй байлаа. Миний ганц дуртай зүйл хөгжим байсан юм. Дургүйд хүчгүй гэгчээр хоёр ч сургууль хаясан даа. Тэгээд "Хөгжим бүжиг"/г шалгалт өгөөд тэнцсэн ч миний тоглодог хөгжим байдаггүй. Намайг морин хуур тогло гэсэн. Би сонирхоогүй ээ. Харин Залуучуудын ордонд саксафон хөгжим байдгийг мэдсэн. Тэгээд шалгалт өгөхөд Ардын дуу бүжгийн чуулгын жазз хөгжимчнөөр авсан юм. Ингээд л эргэлт буцалтгүй хөгжмийн ертөнцөд орсон доо. Одоо 50 жил хөгжимчнөөр ажиллалаа. Тууштай 50 жил хөгжимчнөөр ажилласан хүн манайд байхгүй.

-Тухайн үед дэлхийн олон орноор тоглолт хийж байсан. Гадныхан хэр хүлээж авдаг бол. Үл ойшоох тохиолдол гардаг уу?
-Чехэд биднийг очиход сарын өмнө захиалга өгдөг, тоглох газар байхгүй гэж байсан. Тэгээд Монгол Улсын том чуулга Чехийн цэргийн ангийн гуанзад тоглосон доо. Энэ тоглолтын дараа зургаан удаа Прагад тоглолтоо хийсэн. Дурамжхан байсан хүмүүс тоглолтын дараа өөрчлөгдөж, тоглох газар байхгүй гээд байсан чинь зургаан удаа тоглосон шүү дээ. Номхон далай, Куба, Европын улсууд гэх мэт нэлээд оронд очиж, улсынхаа нүүр царай болж байлаа. 1988 онд Германд, тоглоход Берлины театрын дөрвөн саксафонч ирээд, таны урт амьсгаа, хэлний таталтыг суръя гэж байсан. Ер нь гадныхан улсын хөгжлийг спорт, урлагаар нь хардаг юм байна лээ.

-Та 50 жил улсад ажилласан. Олон ч төрийн нүүрийг үзсэн байх. Эдгээрийн ялгаа, онцлог нь юу байв?

-1990 оноос өмнө 21 аймгийн, 300 гаруй сум хөгжимт драмын театртай. Соёлын ордон, Төмөр замчдын ордон, барилгачдын ордон, Хотын клуб, сургуульд хүртэл жазз хөгжмийн хэрэгслүүдтэй. Улсаас соёл урлагийг сайн ч дэмждэг байсан. Би хотдоо үзэж чадаагүй дуурь, жүжгээ хөдөө үзчихдэг байлаа. Урлагийнхан чинь бригадаар явна. Бид нэг аймаг, суманд очиход өөр аймгийн театр ирж таарна. Бүр нарийн сүлжээ гаргаад орон нутгаар явдаг байсан.

Говь-Алтайн театр зүүн аймгуудаар, Дорнодын театр говийн аймгуудаар, Ардын чуулга баруун аймгуудаар гээд л нарийн маршрутаар, аймаг сумын театруудад аялан тоглолт хийдэг байлаа. Тоглолтын тасалбарын үнэ хотод 5, аймагт 3, суманд 2 төгрөг. Тэр үед 1 төгрөгөөр сайхан том хуушуур авдаг байсан. Харин 1990 оноос хойш соёл урлагийн байгууллага уналтад орсон юм.

-Харин ч улам их хөгжиж байгаа гээд яриад байгаа шүү дээ?
-Үгүй ээ. Энэ худал. Уналтад орчхоод босож чадахгүй байна. БСШУЯ гэдэг энэ яам сургууль, сургууль гэж боловсрол ярихаас биш, тэр театр, филармони гэж ярьдаггүй. Соёл боловсрол тал руугаа л үйл ажил хийдэг дээ.

-Тэгвэл уналтад ороод байгаа урлагийн байгууллагыг яаж босгох вэ?
-Соёлын яам заавал тусдаа байх естой. Бүх оронд соёл, урлаг, спорт нь тусдаа яаманд харьяалагддаг.
Гэтэл манайд энэ нь алга. Зардлаа хэмнэж байна гээд л зарим яамдуудыг нэгтгэсэн. Юун хэмнэх, эсрэгээрээ. 100 орчим хүнтэй яам ч байна шүү дээ. Соёл, урлаг, спортыг хариуцсан яамтай болвол замбараагүй байдал цэгцэрнэ. Олон тархай бутархай байгууллагууд байснаас, ганц удирддаг байгууллага байх хэрэгтэй.

-Тухайн үед уран бүтээлийг ямар шалгуураар хийдэг байсан бол?

-Соёлын яамны уран сайхны зөвлөлөөс бидний хөгжим, дууны үгийг нэг бүрчлэн шалгаж, хянадаг байлаа. Энэ ая болохгүй, үгийн сонголт буруу байна гэж буцаадаг байв. Гэтэл одоо бүр замаа алдаж байна. Хэлэх, хэлэхгүй үгтэй ч дуу хит болно. Солгой дуулчхаад, компьютерээр засаад дуу гэж нэрлэх болж дээ.

-Таны үеийн нийгмийн ёс суртахуун, ардчилал гарснаас хойш яаж өөрчлөгдсөн бэ?

-Одоо үед ширүүхэн үг хэлэхэд л хүнии эрх гэж ярьдаг болжээ. Жаахан хүүхэд хуртэл аав ээжийгээ юм хий гэхэд, одоо үе өөр болсон гэж хэлж байна. Хэзээ Монголчууд аав ээжээсээ үг сонсохгүй, ташуур-дуулахгүй өсөж байлаа. Миний үеийн ёс дэг гэж сайхан байж. Нэг айлын зургаан хүүхдийн нэг нь буруу зүйл хийхэд бүгдийг нь шийтгэдэг. Эв нэгдлийг Өүлэн эхийн домог харуулдаг шүү дээ. Өнөөдөр эв нэгдэл гэж алга.

Хуулиа ч тоохоо байж. Нэг удаа машинтай явж байхад урд талын жийпийг цагдаа шүгэлдсэн. Тэгсэн чинь жолооч нь цонхоо онгойлгоод, нэг их том дунд хуруугаа гаргачихаад явчихсан. Төрийн цагдааг муухай доромжилж байгаа юм шүү. Нийгэм ийм болсон байна даа. Хүний эрх, хүний эрх гээд байгаа. Үүргээ ойлгоогүй байж, эрхээ эдэлнэ гэж байхгүй. Ингээд би юм ярихаараа мууг нь ярьдаг болчихож дээ.

-Өнөөгийн нийгэмд юу дутагдаж байгаа бол?
-Соёлын яам, Ардын хянан шалгах хороо дутагдаж байна даа. Хоёр нам нь эвссэн. Энэ нь бие биенээ хянахгүй байх арга. Ардчиллаас өмнө Ардын хянан шалгах хороо гэж байлаа. Хэний ч харьяат бус, үүнээс хүн бүр айдаг байлаа шүү дээ. Тэтгэвэрийн тогтолцоо бас буруу байна. Би улсад 50 жил ажиллахдаа бүх татвараа төлсөн. Гэвч тэтгэвэр маань бага багаар 150 орчим болох жишээтэй. Ер нь хөгжимчдийн тэтгэвэр доод хэмжээ нь 81 мянга. Гэтэл уурхайд ажилласан хүний тэтгэвэр 500-700 мянга байдаг. Уг нь дөрвөн цаг хөгжим тоглосон хүн, найман цаг уурхайд ажилласан хүн хоёрын хөдөлмөр тэнцдэг юм гэсэн.

-Цалин тэтгэвэр бага байна гээд л хүмүүс ажил хаядаг шүү ээ. Урлагийнхан ингэж цалингаа нэмүүлж болох юм биш үү?
-Багш, эмч нар ажил хаяж байхад соёл урлагийнхан цалин тэтгэвэр бага гэж ажил хаяж байгаагүй. Уг нь тангараг өргөсөн хүмүүс ажил хаях ёсгүй. Манайд угаасаа оюуны хөдөлмөрийн үнэлэмж муу. Бидний өвөг дээдэс тэнгэр язгуурт учраас бид ингэж муу муухайг хийж амьдрах ёсгүй л дээ.

-Өнөөгийн нийгмийг нэлээд шүүмжиллээ. Та аль нэг намд харьяалагддаг уу?
-Ардчилсан намын гишүүн. 1990 оны өлсгөлөнд оролцож, хэлэх юмаа хэлээд зогсдог байсан. Бат-Үүлийг талбай дээр өлсгөлөн зарлаж байхад нь МАХН-ын гишүүд явж байгаа гэдгийг сануулж байлаа. Би ардчиллын ахмад зүтгэлтэн. Гэхдээ би туйлшрахгүй, хоёр намын бурууг нь шүүмжилж, зөвийг нь хэлнэ. Арьсаа хамгаалдаг хүмүүс олон л байдаг. Тийм хүмүүст би дургүй.

Э.Энхцолмон http://www.niigmiintoli.mn/

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан