АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ныхан виз хүсэгчдийг бодит мэдээллээр хангах, хууль бус үйлдэлд өртөхөөс сэргийлж "Зууны мэдээ" сонинтой хамтран "Нээлттэй булан" хөтлөх болсоор жилийн нүүр үзэж байна.
Энэ хугацаанд Америкт ажиллаж, амьдрахыг хүссэн иргэд манай сониноор дамжуулан Консулын хэлтсийн хамт олноос сонирхсон асуултдаа хариу авсаар ирсэн юм. Америкийн виз хүсэгчдийг өөрийн гэсэн ойлголт, мэдээлэлтэй болоход чухал үүрэг гүйцэтгэж, бидэнтэй удаан хугацаанд хамтран ажилласан дэд консул, ноён Кристофер Ж.Андерсоныг уншигчид маань андахгүй. Тэрээр дараагийнхаа томилолтыг өвөртөлж, нутаг буцах болжээ.
Энэ эрхмийн ажлыг Америкийн Бэлмонтоос ирсэн хатагтай Алисса Вибб үргэлжлүүлэх юм байна. "Зууны мэдээ" сонин, АНУ-ын ЭСЯ-тай хамтран явуулдаг "Нээлттэй булан " үргэлжлэх бөгөөд виз мэдүүлэгчдийн сонирхсон асуултад цаашид хатагтай Алисса Вибб хариулах юм. Эрхэм та манай сонины 7011-6004, 8808-3888 дугаарын утсанд болон zm_usa2009@yahoo.com хаяг руу сонирхсон асуултаа илгээгээрэй.
Энэ удаад бид дэд консул Кристофер Ж.Андерсоныг нутаг буцахын өмнө хийсэн ярилцлагаа хүргэхээр бэлтгэлээ. "Хүмүүс тодорхой ойлголт, бэлтгэлтэйгээр виз мэдүүлэх болсон. Энэ нь манай хоёр байгууллагын хамтын ажиллагаа үр дүнтэй болж буйн илрэл " гэдгийг тэрээр онцолж байлаа.
-Та Монголд багагүй хугацаанд ажиллаад буцаж байна. Виз олголтыг хариуцах явцад Монголчуудад ямар дэвшилттэй тал ажиглагдав?
-Намайг ирэхэд виз олголт 25 хувьтай байсан бол өдгөө 60 хувь болтлоо өссөн. Виз мэдүүлэгчид материалаа ном ёсоор нь бүрдүүлэх нь нэмэгдсэн бол визний шалгуур хангахгүй хүмүүс хандах нь эрс багассан. Нөгөөтэйгүүр Монгол Улсын эдийн засгийн өсөлт виз олголтын хувь хэмжээг нэмэгдэхэд хүргэсэн гэж болно. Иргэдийн санхүүгийн байдал сайжирч, хариуцлага өндөрсөж, илүү мэдээлэлтэй болсноор АНУ руу зорчих боломжтой болж байна. Монголчууд цалингаараа, хуримтлуулсан мөнгөөрөө АНУ руу зуучлаад ирдэг боллоо.
-Тэгвэл хүндрэлтэй асуудлууд хэр байв. Үүнийг хэлбэл виз мэдүүлэгчдэд сургамжтай байх?
-Хүндрэл үүдийг нэрлэж болно. Жишээ нь, хуурамчаар виз мэдүүлэх явдал маш их байсан. Хүмүүс виз зуучлагчдад их хэмжээний мөнгө өгснөөр өөрсдийгөө хүнд байдалд оруулдаг. Зуучлагчаар дамжуулахгүйгээр виз авах боломжтой хүмүүс зуучлагчид хандан, хуурамч баримт бүрдүүлснээр өөрийн боломжийг алддаг. Энэ нь биднийг хуурч мэхлэх биш өөрсдийгөө хуурч мэхэлж буй хэрэг. Маш их мөнгө төлж ямар нэгэн хуурамч материал бүрдүүлээд орж ирэхэд нь бид сүүлийн үеийн өндөр технологийн тусламжтай бүхий л мэдээллийг нь илрүүлдэг. Тэгэхээр өөрсдийгөө хуурахын зэрэгцээ санхүүгээрээ хохироод хэрэггүйг зөвлөе.
Нөгөөтэйгүүр эрхэлсэн тодорхой ажилгүй, гэр бүлгүй, хэлний мэдлэггүй залуус Америкт хэлний сургуульд явна гэдэг. Намайг ирсэн эхний жилд 3000-аад хүн оюутны виз мэдүүлсэн ч шаардлага хангаагүй учраас олонхи нь татгалзсан хариу авч байсан бол сүүлийн үед АНУ-д сурах оюутнуудын тоо ихэссэн. Энэ нь шаардлага хангасан оюутны тоо нэмэгдсэнтэй холбоотой. Хэдий бид оюутнуудын хүсэл эрмэлзлэлийг ойлгож, дэмждэг ч шаардлага хангахгүй бол татгалзсан хариу өгөхөөс аргагүй. Гэхдээ байнга үгүй гээд байх хүсэлгүй байна. Америк руу сурахаар явж буй оюутны тоо нэмэгдсэнийг харах сайхан байна.
-Монголчууд Америк явж болохгүй гэж үү. Яагаад виз олголт хатуу байдаг юм бол гэж гомдоллох
хүмүүс байдаг?
-АНУ өөрөө цагаачдын орон. Манай эцэг эх, үндэс угсаа ч цагаачаар ирж байсан. Иймд цагаачилж байгаа хүмүүст байнга татгалзсан хариу өгөх бодол, сонирхол байдаггүй. АНУ-д очиж ажиллаж амьдрахал эдийн засгийн хувьд ч илүү байдаг нь ойлгомжтой. Гэхдээ түүний хажуугаар АНУ руу виз мэдүүлэхэд хууль байдаг. Хуулийн хүрээнд виз мэдүүлж, олгох ёстой. Энэ чиглэлийг баримталж ажиллах нь чухал байдаг. Ямар хууль дүрмээр виз мэдүүлэх талаар олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажилласан маань ч үр дүнгээ өгч байгаа.
Жишээ нь, консулын хэлтсээс өгч буй мэдээлэл болон танай сониноор дамжуулж виз хүсэгчдэд өгсөн мэдээллүүд хүмүүст хүрсэн нь мэдрэгдэж байсан. Иргэд орж ирээд худал ярихгүй, шууд үнэнээ хэлдэг болсон. "Манай хүү, гэр бүлийн хүн АНУ-д хууль бусаар оршин суудаг, тэдэн дээрээ очоод ирэх гэсэн юм, "Охин минь тэнд төрсөн, ачтайгаа уулзаад ирье" гэж үнэнээ хэлдэг болсон. Үнэнээ хэлэх бүх тохиолдолд виз гарахгүй ч виз авах магадлал нэмэгдэхийг тэд ойлгож байгаа нь өөрөө сайн хэрэг.
-АНУ-ын консул зарим хүний хувь заяаг шийддэг гэхэд нэг их буруудахгүй. Тухайн хүнд боломж олгох эсэхээс ирээдүйд нь хамаатай. Ний нуугүй асуухад "Энэ хүнд виз олгох уу, яах уу" гэх эргэлзээ төрөх үе байдаг уу?
-Консулын ажил иймийн учир хэцүү. Ямар нэг эрүүл мэндийн асуудал юм уу эх үрийн холбоо гэдэг утгаар хууль бусаар амьдардаг хүүхэд дээрээ очоод ирье гэх тохиолдлууд сэтгэл эмзэглүүлсэн, хэцүү зүйл. Тэдний заримд наанаа татгалзсан хариу өгч байгаа ч цаанаа маш хэцүү байдаг. Тухайн хүнийг өрөвдөх үе олон. Гэхдээ консулын ажил бол хувийн ашиг сонирхол, өөрийн мэдрэмжээ хязгаарлаж, виз олгох хууль дүрмийг эн тэргүүнд баримтлах ёстой. Хууль дүрмээ баримтлахгүй ажиллах л юм бол хахуульд холбогдож, ажлаасаа халагдана. Иймд хамгийн түрүүнд хууль дүрмээ баримтлах учиртай.
Хувийн бодол, ашиг сонирхол, сэтгэлийн хөдлөлөө оролцуулж болохгүй гэх үү дээ. Хувийн үзэмжээр дүгнэж виз олгох юм уу татгалзсан хариу өгвөл тухайн хүнд ч шударга бус болно. Тэр хүн цаашаа явах эсэхийг хувийн үзэмжээр шийдэж болохгүй. Хууль, дүрмээ барих ёстой. Виз мэдүүлэгчид бидэнд үргэлж худал хэлнэ гэж байхгүй. Нэг орохдоо худал ярьсан ч дараагийн удаад үнэнээ мэдүүлж визний ярилцлагад орж болно.
-Таны хувьд гэр бүлээрээ манай улсад багагүй хугацаанд ажиллаж, амьдарлаа. Тэгэхээр Монгол амьдарч болох таатай орон гэж та хэлэх үү?
-Монголд ажиллах хугацаанд маш тааламжтай, сайхан байлаа. Хувийн зүгээс хэлэхэд замын ачаалал жаахан бэрхшээлтэй байсныг эс тооцвол. / инээмсэглээд/ Гэхдээ энэ бол ямар ч улсын нийслэлд амьдрахад учирдаг асуудал юм даа. Аль ч хөгжиж буй оронд өөрийн асуудал, хүндрэлтэй тал байдаг. Миний болоод манай гэр бүлийн хувьд маш сайхан үеийг энд өнгөрүүлсэн. Бид насан туршдаа Монголд байсан цаг мөчийг дурсах болно. Хөдөө гараад дурын малчин айлд зочилж, олон сайхан мэдрэмжийг авч байснаа мартахгүй. Биднийг энд ажиллах хугацаанд манай гэр бүл, ах дүү, найз нар маань гээд бүгд ирсэн. Тэд мэдээж дүн өвлийн хүйтнээр ирээгүй учраас Монголд тааламжтай байгаад буцсан. Сая бид Америк руу авч явах дөрвөн ханатай гэр худалдаж авлаа.
-Сайхан сонсогдож байна. Та өөр оронд ажиллахаар томилогдчихсон байгаа. Тэгэхээр гэрээ хаана барих вэ?
-Нью-Йоркод байдаг гэрийнхээ гадна барихаар төлөвлөж байна. Дипломатчид нүүдэлчин хүмүүс. Монголын нүүдэлчидтэй адил тогтмол нүүхгүй ч хоёр жил болоод өөр оронд томилогддог. Тэгэхээр өөрийн гэсэн гэртэй явбал маш сайхан байх болов уу. Монголын уран зурагнууд, түүх дурсгалын зүйлийг худалдаж авсан. Тэр бүхнийгээ хаашаа ч явсан авч явна даа.
-Та Монголд их дассан байх. Жаахан ч гэсэн хоргодож байна уу?
-Дипломат хүний нэг хэцүү нь энэ. Нэг газраа удаан хугацаанд ажилладаг учраас байгаль, цаг уур, хүн ардад нь дасдаг. Гэвч тэндээ үлдэх боломжгүй, дараагийн газар руугаа явах болсон байдаг. Ямар ч байсан би Монголд ажиллахаар дахиж ирнэ гэж бодож байгаа.
-Монголчуудын тухай ямар дүгнэлттэй буцаж байгааг тань сонирхож болох уу?
-Газар нутаг, байршил гээд бүх талаараа Монгол өвөрмөц онцлогтой, сайхан орон. Оросууд ирээд улс төрийн байдлыг тодорхойлдог байсан цаг үе ард хоцорч, Монголчууд өөрсдийнхөө хувь заяаг өөрсдөө шийдэж, хөгжлөө тодорхойлж байгаа нь сайхан байна. 2008 оны сонгуулиар бид сонгуульд ажиглагчаар оролцсон. Тэр үед одон медалиа зүүж, Монгол дээлээ өмссөн гавъяат багш хүн орж ирээд "Би эх орныхоо хөгжлийг шийдэхээр сонгуульд саналаа өгч байна" гэсэн. Энэ хамгийн сайхан. Монголчууд ирээдүйгээ өөрсдөө тодорхойлж, дэлхий нийтийн харилцаанд оролцох хэрээр өвөрмөц түүх, соёл, уламжлалаа хадгалж үлдээсэй гэж хүсч байна.
Монгол Улсын түүхэнд томоохон шинэ хуудас нээгдэж байгаа энэ цаг үед Монголын улс төрчид маш хариуцлагатай байж, улс орныхоо хөгжлийг зөв зам руу нь тодорхойлоосой. Монголын уул уурхайн салбарт гарч буй өөрчлөлт, энэ их санхүүжилт улс төрийн шийдэлд их нөлөө үзүүлэх учраас улстөрчдийг цохон хэллээ. Монгол Улс ардчилал, шударга ёс, эрх чөлөөг дээдэлсэн орон. Саяхнаас биш Чингис хааны үеэс энэ харилцааг дээдэлж ирсэн гэж боддог. Тэгэхээр хүний эрх, эрх чөлөөг хамгаалж, цаашид улам батжуулж, хөгжүүлээсэй.
-"Зууны мэдээ" сонины олон мянган уншигчдын сонирхсон асуултад нээлттэй хариулж, хамтран ажилласан танд баярлалаа. Таны дараагийн томилгоо, цаашдын ажилд өндөр амжилт хүсье. Та бүхний боломж олгосон Монголын олон мянган залуус эргэн ирж, эх орныхоо хөгжилд томоохон байр суурьтайгаар оролцоно гэдэгт итгэлтэй байна?
-Энэ бол миний ч хүсдэг зүйл. Монголын олон мянган залуус эргэн ирж, улс орныхоо бүтээн байгуулалтанд оролцох хэрэгтэй. Та бүхнийхээ ажилд мөн амжилт хүсье. Намайг явснаас хойш Консулын хэлтсийнхэн маань танай сонинтой хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Шинэ дэд консул маань энд ирсэн байна.
-Шинэ консулыг уншигчдадаа танилцуулах болсонд баяртай байна. Бидний сонирхсон асуултад цаашид ямар хүн хариулахыг сонирхож байна?
-"Зууны мэдээ" сониныхоо уншигчдад танилцуулахад манай шинэ консулыг Алисса Вибб гэдэг. Америкийн маш үзэсгэлэнтэй, сайхан газар болох Бэлмонтоос ирсэн. Энэ тухай та бүхэн дараа дэлгэрэнгүй ярилцах биз ээ.
-Тийм шүү. Хатагтай Алисса Вибб та Монголд ирсэн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
Алисса Вибб: Үнэндээ Монголыг би ийм их халдаг гэж бодоогүй. /инээгээд/ Намайг анх ирэхэд маш халуун байсан. Цаг агаар тааламжтай учраас хөдөө явах зэрэгт цаг гаргасан. Монголд байх тааламжтай байна. Энд ирснээсээ хойш 1200 виз мэдүүлэгчтэй харилцжээ. Анх Монголд томилогдсоноо дуулаад маш их баярласан. Миний очиж ажиллахыг хүсч байсан хоёр орны нэг нь Монгол байсан. Иймд нөхөр бид хоёр баяртай байгаа. Цаашид "Зууны мэдээ" сониноороо дамжуулж Америк явахыг хүссэн иргэдийн сонирхсон олон асуултад хариу өгөх болсондоо баяртай байна.
-Ярилцсанд баярлалаа.