АНУ-ын Денвер хот дахь Монгол Улсын өргөмжит консул Жим Вагенландер энэ зуныг Улаанбаатар хотод өнгөрөөж байна.
Энэ эрхэм өнөөдөр Нийслэл Засаг даргын Нэгдүгээр орлогч Б.Баатарзоригтой уулзаж ах дүү хотуудын харилцаагаа өргөтгөх талаар ярилцсан. Юун түрүүнд хүүхэд солилцооныхоо тоог нэмэгдүүлэх талаар хөндлөө. Одоогоос таван жилийн өмнөөс эхлэн Улаанбаатар хотын I дүгээр дунд сургуулиас хоёр хүүхэд, нэг багш Денверт богино хугацааны сургалт, амралтад хамрагдаж байгаа аж. Мөн хөдөө орон нутгаас Дундговь аймгийн Мандалговь сумын сурагчид Денверт амардаг юм байна.
Уулзалтын үеэр хөндөгдсөн хоёр дахь асуудал нь Улаанбаатар хот дахь Денверийн гудамжийг тохижуулах тухай. Энэ жил зам тавьж гэрэлтүүлэг тохижуулалтад анхаарсан энэ гудамжны эхэнд “Денвер”-ийн гэсэн хаяг тавих хүсэлтээ өргөмжит консул тавьж байна. Хаягаа Денверийн төр захиргааны байгууллагынханд уламжилж Денверээс авчрах бодолтой яваагаа дуулгав. Учир нь тус хот дэлхийн бусад улс орны 10 гаруй хоттой ах дүүгийн харилцаатай бөгөөд тэдгээр хотууд дахь Денверээр нэрлэсэн гудамж талбайгаа нэг ижил стандартны хаягжуулалттай болгодог гэнэ.
Өргөмжит консулын зүгээс тавьсан эдгээр саналуудыг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг талархан хүлээн авч хамтран ажиллах бусад боломжуудаас танилцуулсан. Улаанбаатар хот Туул голын эрэг дагуу Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулж байгаа. Энд Денвер хотынхон өөрсдийн гэсэн төгөлтэй болох боломжтойг хэлэв. Хүүхэд солилцооны хөтөлбөрийн хүрээнд оюутан залуус хүүхдүүдийн тоог нэмэгдүүлэх хүсэлтээ илэрхийллээ. Ах дүүгийн харилцаатай денверчүүдээс санхүү, хөрөнгө мөнгөний туслалцаа дэмжлэг авах гэхээсээ илүүтэй туршлага судлах, мэргэжил арга зүйн туслалцаа авахыг чухалчилж байна гэдгээ хэллээ. Денверийн өргөмжит консул Жим Вагенландер ирэх жилээс хот байгуулалт болон бусад чиглэлээр өндөр мэргэшсэн мэргэжилтнүүдийг Улаанбаатар хотод авчирч туршлагыг нь хуваалцуулж, мөн Улаанбаатар хотоос ч Денверт мэргэжилтэн аваачих боломжтой гэж байв.
М.Жаргал