Сүүлийн үед манай улсын хүн ам өсч, залуу гэр бүлүүдэд нөхөн үржихүйн талаар зөвлөгөө, зөвлөмж өгдөг тасгууд нээгдээд байгаа. Түүнчлэн нярай хүүхдийг хэрхэн арчлах талаарх мэдлэг залуу ээжүүдэд дутмаг байдаг бөгөөд анхны хүүхдээ асрах туршлага дутдаг билээ. Тиймээс нярай хүүхдийг хэрхэн арчлах талаар ЭНЭШТ-ийн Нярайн эмч Ц.Баярмаатай ярилцлаа.
-Энэ удаа залуу ээжүүдэд дөнгөж төрсөн бяцхан үрээ хэрхэн асрах талаар зөвлөхөөс эхлэх үү?
-Тэгэхээр хүүхдийг эхийн хэвлийгээс дөнгөж мэндлэх үеэс ярьж эхлэх нь зөв байх. Нярай эхээс мэндэлмэгц агаарын даралт орчны дулаан, дуу чимээ, хүрэлцэхүй, нянгийн зэрэг эхийн хэвлийгээс огт өөр орчинд ордог. Энэ бүхэнд тодорхой хугацааны дотор дасан зохицохын тулд нярай хүүхдийн бие махбодид өөрчлөлт гардаг. Тиймээс нярай хүүхэд орчны нөлөөллөөс болж даарч, биеийн ерөнхий байдал улайдаг. Энэ байдал нь 2-3 хоног үргэлжилдэг. Охидын 5-10 хувьд нь үтрээнээс цус гарах тохиолдол бий. Энэ үзэгдэл 5-8 дахь хоногоос эхлээд 1-3 хоногийн дараа зогсдог. Ер нь ихэвчлэн 2 мл орчим цус гардаг. Мөн нийт нярай хүүхдийн 3/2 хувьд нь эхний 3-4 хоногтойгоос эхлээд 7-8 хоногтойд дээд цэгтээ хүрч, аажмаар буурч хэвийн болдог. Энэ үед шахаж, сааж болохгүй. Халдвар орох аюултай.
-Тэгэхээр нярай хүүхдээ даарах болон халууцах үед нь ямар арга хэмжээ авбал зүгээр вэ?
-Ерөнхийдөө биеийн дулаан бууралт 100 хувь тохиолдоно. Нярайн дулаан алдалт нь дулаан үүсэлтээс давамгайлдаг. Халууцсан тохиолдолд дулаанаа гадагш ялгаруулах чадвар сул, даарсан хөрсөн тохиолдолд дулаан алдагдлыг багасгах чадвар сул, биеийн жинд оногдох гадаргууны талбай их учир дулааны алдагдал ихтэй байдаг. Амьдралын эхний 30 минутад цусанд хүчилтөрөгч багадах, хүчилшил, бодис задрал арилаагүй учир дулаан үүсэлт хангалтгүй явагддаг. Өвчүүний ар, хоёр далны завсар, нурууны дагуу байрладаг бор өөх дулаан үүсгэхэд чухал ач холбогдолтой байдаг бөгөөд энэ нь насанд хүрэгсдийн биеийн жингийн 16 хувийг эзэлдэг бол гүйцэд нярайн биеийн жингийн найм, дутуу нярайн биеийн жингийн 1-1.5 хувийг эзэлдэг. Хүйтний нөлөөгөөр өөх тос задарч илч үүсгэдэг. Тиймээс биеийн дулаан бууралтаас сэргийлэхийн тулд нярайн анхдагч түрхлэгийг яаран арилгахгүй байх, хүүхдийг төрмөгц дулаан өлгийгөөр өлгийдөж, дааруулахгүй байлгах нөхцлийг бүрдүүлэх, дулаан хэлхээг сахих нь чухал ач холбогдолтой.
-Нярайн хүй хамгийн эмзэг хэсэг байдаг. Хүйг яаж арчлах ёстой юм бол. Эхчүүд туршлага дутмаг байдгаасаа нярай хүйн халдвар авах эрсдэлтэй байдаг гэдэг?
-Хүйг нь хуванцар хавчаараар хавчин 24 цагийн дараа уг хавчаарыг авдаг. Хүйний үлдэгдэл нь хуурай, ил боолтгүй байлгасан нөхцөлд 7-10 хоногийн хугацаанд унах ёстой. Хэрэв хүй цөглөхгүй удаж, шарх бохирдвол хүйг цэвэр усаар савандаж угаагаад, цэвэрхэн алчуураар дарж хатаана. Хүйн шархыг тойрон арьс улайж, идээ гаран эвгүй үнэр гарвал яаралтай эмчид хандах хэрэгтэй.
-Манай улс тоосжилт, утаа ихтэй байдаг. Тэгэхээр нярайд агаар дутагдах асуудал гардаг. Хүүхдээ ямар үед салхилуулах нь зөв бэ?
-Хүүхдийн өсөлт хөгжилтөд цэвэр агаар нэн шаардлагатай. Тэгэхээр дулааны улиралд хүүхдийг төрснөөс хойш гадаа гаргаж, 10-15 минутаас 2-3 долоо хоногтойгоос нь дулаахан хувцаслаж, 10-15 хэмээс илүүгүй хүйтэнд салхигүй тогтуун үед агаарт гаргаж болно.
-Сүүлийн үед эмэгтэйчүүд хэрэглэж байгаа хоол хүнс, сэтгэл санааны тогтворгүй байдлаас үүдэн хөх нь сүүгүй болчихлоо гэх болсон. Мөн нярайг сүүн тэжээлээр хооллох нь элбэгшсэн. Энэ талаар?
-Эрүүл нярай төрсний дараа төрөлхийн мэдрэмжээрээ хоол хайж эхэлдэг. Амьдралын эхний хоёр цагт хүүхэд сэргэлэн, идэвхтэй, хооллоход бэлэн байдаг. Хэрэв эхэд нь төрөх үед эмийн бодис хэрэглэсэн бол идэвхи муу байдаг. Эхийн хэвлий дээр тавьсан эрүүл, гүйцэд нярай эхийн хөх рүү мөлхөн, хөхөө олох чадвартай. Хөхний толгойг имэрч идэвхжүүлэх нь окситоцины ялгаралтыг ихэсгэж, эхэс хурдан салахад нөлөөлдөг. Хүүхдийг төрсний дараа амьдралын эхний 30 минутаас нэг цагийн дотор багтаан амлуулж, дараа нь хүссэн үед нь өдөр шөнийн аль ч цагт, аль болох олон удаа, хүссэн хэмжээгээр нь хөхүүлэх ёстой.
Түүнчлэн хүүхдийг зургаан сар хүртэл нь зөвхөн хөхний сүүгээр хооллож, дараа нь нэмэгдэл хоолонд оруулснаар хүүхэд хэрэгцээт шимт бодисоо хангалттай авч, хэвийн өсч бойжих нөхцөл бүрддэг. Дан хөхөөрөө бойжиж байгаа хүүхэд сүүгээрээ хангалттай төмөр авдаг учир зургаан сар түүнээс илүү хугацаагаар төмөр дутагдлын цус багадалтад өртөхгүй. Хөхний хүүхэд тэжээвэр хүүхдийг бодвол суулгалт, хоол боловсруулах замын халдвар, амьсгалын халдварт өртөх нь бага байдаг. Бифидус хэмээх хүчин зүйл нь хүүхдийн гэдсэнд тусгай бичил биетэн өсч үржихэд нөлөөлдөг бөгөөд энэ нь эмгэг үүсгэгч бусад нянгаас хамгаалдаг юм. Мөн хөхний сүү үрэвслийн эсрэг олон хүчин зүйлс үрэвсэл явагдах шалтгааныг бууруулдаг бөгөөд хөхний сүүний амьд эсүүд болох лимфоцит, макрофаг нь аливаа өвчний үүсгэгчийг устган бие махбодыг халдвараас хамгаалдаг. Хүүхдийн өсөлтийн хүчин зүйлс нь хүүхдийн өсөлт, бойжилт дархлалын ба төв мэдрэлийн тогтолцоо, арьс зэрэг эрхтний өсөлт хөгжлийг хангаж байдаг. Мөн вирус, шимэгч хорхойн эсрэг хүчин зүйлс агуулагддаг ба хөхний сүүний уураг казеин багатай, тогтоц нь зөөлөн хурдан шингэдэг учир харшил үүсгэдэггүй. Хөхний сүүнд A, С амин дэм хангалттай хэмжээгээр агуулагддаг.
-Нярайд ангир уураг, эхний ба төгсгөлийн сүү маш их хэрэгтэй байдаг гэж сонссон. Ач холбогдол нь юу вэ?
-Хөхний сүүний найрлага хүүхдийн нас, хооллолтын эхэн ба төгсгөлд өөр байдаг. Ангир уураг гэдэг нь төрсний дараах эхний хэдэн хоногт гардаг өтгөн шар цэвэр сүү юм. Ангир уургийн шинж чанар, түүний ач холбогдол нь төгсгөлийн сүүнээс илүү. Ангир уураг төгсгөлийн сүүнээс уургаар баялаг, төгсгөлийн сүү эхний сүүнээс өөх тосоор баялаг байдаг. Боловсорсон буюу найрлага тогтворжсон сүү нь төрснөөс хэдэн өдрийн дараа ялгардаг сүү. Энэ үед хөх дүүрч, хатууран хүндэрч их хэмжээний сүү хөхөнд хуримтлагдана. Зарим хүмүүс энэ процессыг сүү орлоо гэж нэрлэдэг. Хүүхэд хөхүүлэх үед эхлээд гардаг сүү нь усархаг, хөхөвтөр өнгөтэй байдаг. Үүнийг эхний сүү хэмээдэг. Энэ нь их хэмжээтэй ялгардаг уураг, нүүрс ус, аминдэм эрдэс, ус бусад шим тэжээлт бодисоор баялаг байдаг тул усархаг байдаг бөгөөд зарим эхчүүд шингэн байна гэж эмзэглэдэг. Үүнд эмзэглэх шаардлага байхгүй. Хүүхдээ хөхүүлж дуусах үед гардаг сүүг төгсгөлийн сүү гэдэг.
Эхний сүүг бодвол цагаан өнгөтэй өөх тосоор баялаг байдаг. Энэ өөх тос нь хөхөө хөхөхөд зарцуулагдаж байгаа илчлэгийг нөхөж өгдөг тул хүүхдээ хөхөж дуусахаас нь өмнө салгаж болохгүй, хүссэн хугацаагаар нь хөхүүлэх хэрэгтэй.
-Нярай хүүхдийн арьс амархан улайж, нурдаг. Энэ үед ээжүүд яах ёстой вэ?
-Хүүхдийн нүүрийг өдөр бүр буцалсан бүлээн усаар угааж, чихний ар хүзүү, суга, цавь зэрэг амархан нурдаг хэсгийг өдөр бүр шалгаж, хүүхдийн зориулалтын тос, цацлагын аль тохирохыг хэрэглэх хэрэгтэй.
Э.Туул