Хорвоогийн хамгийн аугаа бүсгүй хэмээн алдаршсан Эрх чөлөөний хөшөө Нью-Йорк хотод ирж байгаа хүн бүрийг мэндчилэн угтана. Тэр бүсгүйн гартаа барьсан бамбар нь эрх чөлөө, шудрага ёсны билэгдэл билээ.
Уг хөшөөг Францын эрх зүй судлаач эрдэмтэн, нийгмийн зүтгэлтэн Эдуард де Лабулэ АНУ-д иргэний дайн дуусч байх үеэр залуу барималч Ф.А.Бартольдитой уулзаж байхдаа хэлэлцэн тохирч санаачилжээ.
Барималч залуу А. Бартольди хөшөөний анхны эх загварыг дөрвөн фут өндөртэй шавраар хийсэн бол дараагийн гурван эх загварыг томсгон улам боловсронгуй болгосоор байжээ. Хөшөөг бүтээхэд хөрөнгө мөнгө, зөөж тээвэрлэхээс эхлээд залуу барималчид бэрхшээл их тулгарч байв. Гэвч тэрээр сэтгэлээр унаж шантарсангүй 15 жил зүтгэсний хүчинд 1884 оны эхээр хөшөөг урлаж дуусав. Хөшөөг гурван сарын турш Парисынханд үзүүлэхэд зарим хүн түүнийг ертөнцийн найм дахь гайхамшиг гэж бахдаж байв.
Париж хотынхон хөшөөний асар том хэмжээ техникийн өвөрмөц шийдэл, хэмжээсийн зохицолдоог өндөр үнэлсэн ч хөшөө "амьгүй" байна гэж шүүмжилжээ. Хөшөөг барих хугацаанд америкчууд ер анхаарал тавиагүй ба хөшөөний тавцанг барихад хөрөнгө цуглуулах ажил удааширч байлаа. Үүний тулд театрын тоглолт, спортын уралдаан зохиож байсан ба яруу найрагч бүсгүй "Шинэ аварга хөшөө" нэртэй найраглал туурвисныг хожим нь уг хөшөөнд сийлсэн билээ.
Париж хотод А.Бартольди хамтран зүтгэгчдийнхээ хамт 1885 оны хавар хөшөөг буулгаж 214 хайрцагт хуваан хийж тэнгисийн цэргийн хүчний далбаат "Изер" хөлөг онгоцонд ачуулав. Үнэт ачаа бүхий хөлөг онгоцыг сарын дараа усан боомтод орж ирэхэд Нью-Йоркчууд их буугаар буудан хөгжим тоглуулан сүртэй угтаж авав. 1886 оны аравдугаар сарын 28-ны өдөр Эрх чөлөөний хөшөөг нээх ёслол болж АНУ-ын ерөнхийлөгч Г.Кливленд, төрийн нарийн бичгийн дарга Байард, сайд нар, гадаадын элчин сайдууд, дипломатууд хүрэлцэн ирэв. Францаас том бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид ирсэн байв.
Эрх чөлөөний хөшөөний нийт жин 255 тонн юм. Дарлал мөлжлөгийн гав гинжийг хөл дороо дэвссэн эмэгтэй гартаа эрх чөлөөний бамбарыг барьжээ. Түүний титэмийн долоо шовх шүд нь долоон тив, тэнгист түгэн дэлгэрч байгаа эрх чөлөөг билэгджээ. АНУ-ын тусгаар тогтнолын Тунхаглал батлагдсан 1776 оны долдугаар сарын 4, Бастилийн цайзыг эзэлсэн 1789 оны долдугаар сарын 14-ний өдөр гэсэн эрх чөлөөний эхлэлийг тавьсаныг билэгдсэн хоёр он, сар, өдрийг сийлсэн номыг зүүн гартаа барьжээ. Титэм, бамбарыг үдшийн цагаар гэрэлтүүлдэг байна.
Эрх чөлөөний хөшөөний өндөр 151 фут, толгойны хэмжээ 10x17 фут, бамбар барьсан баруун гарын урт нь 42 фут өргөн, 12 фут урт, долоовор хуруу нь найман фут урт аж. Бедлоу арлыг 1956 оноос Эрх чөлөөний арал гэж нэрийдэх болжээ. Францчууд 1998 оныг тус улсын жил болгосонтой нь холбогдуулан Япон улсад Эрх чөлөөний хөшөө хийж бэлэглэсэн байна. Тэр хөшөө нь АНУ дахь хөшөөнөөс дөрөв дахин бага хэмжээтэй ажээ.
Ц.Хишигдорж