Сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарал, хүний буруутай үйл ажиллагаа зэргээс шалтгаалж цаг уурын өөрчлөлт хурдацтай явагдаж байна. Ус цаг уурын хүрээлэнгийн урьдчилан мэдээлэх секторын эрхлэгч Ж.Цогтоогоос ойрын саруудад цаг агаар ямар байх талаар тодрууллаа.
-Энэ сард цаг агаар тааламжтай байх уу?
-Зургадугаар сарын эхэн үеэр сэрүүсч хөрсөн дээр сулхан хүйтэрнэ. Мөн сарын дундуур Их нууруудын хотгор, Олон нууруудын хөндий, Алтайн өвөр говь болон бусад нутгаар халах төлөвтэй байна. Энэ сард Баян-Өлгий, Ховд, Баянхонгорын уулархаг нутгаар хур тунадас олон жилийн дунджаас ахиу орно. Харин Увсын нутаг, Завханы хойд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дундаж орчим байх ч ихэнх нутгаар дуу цахилгаантай түр зуурын бороо орох төлөвтэй байгаа.
-Цаг агаарын улирлын ерөнхий төлөв ямар байхыг тодруулахгүй юу?
-Дулааны улирал буюу 5-9 дүгээр сар хүртэл цаг агаарын ерөнхий төлөв байдлын мэдээлэл гарсан. Улирлын цаг агаарын байдлыг олон жилийн дундажтай харьцуулан гаргадаг юм. Ер нь олон жилийн дундажтай харьцуулахад 1.5 градусаар дулаан, хур тунадас ахиу байна. Энэ сарын хувьд агаарын температурын сарын дундаж нь Алтай, Хангай уулархаг нутгаар 8-11, говийн нутгаар 17-20, бусад нутгаар 12-15 градус дулаан буюу ихэнх нутгаар олон жилийн дундажтай ижил түвшинд байна. Хур тунадасны хэмжээ Баян-Өлгий, Ховд, Сэлэнгэ, Хэнтийн ихэнх нутаг, Увс, Булган, Баянхонгор, Өмнөговийн хойд, Говь-Алтайн баруун өмнөд, Завхан, Дорноговь, Дорнодын зүүн өмнөд, Архангайн баруун Өвөрхангайн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу байна. Бусад нутгаар дундаж орчим байх төлөвтэй. Есдүгээр сард хур тунадасны хэмжээ багасна.
-Хур тунадас ахиу байснаар үер усны аюул дагуулах байх. Үүнд анхааруулга мэдээ хүргэхгүй юу?
-Ойрын өдрүүдэд ихэнх нутгийг хамарч хур бороо орсны улмаас Орхон голын дагуу усны түвшин хоногтоо 30-50 см нэмэгдсэн. Энэ нь үерийн аюултай түвшинг давсан гэсэн үг. Алтай нуруунаас усжих Буянт, Булган голын усны түвшин өмнөх өдрийнхөөс тав орчим см багассан хэдий ч үерийн түвшинг давсан хэвээр байгаа. Иймд дээрх голын дагуух хот, суурин газрын оршин суугч, малчид, нийт ард иргэдийг үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.
Энэ сарын 12-ныг хүртэлх мэдээгээр ихэнх нутгаар 8-9-нд, 10-нд нутгийн зүүн хагаст, 11-нд зүүн зүгийн нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Сүүлд ирсэн мэдээгээр Өвөрхангай аймгийн Уянга суманд найман см зузаантай цас орсон. Салхи найманд говь талын нутгаар секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Хугацааны эцсээр ихэнх нутгаар дулаарна.
-Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрөөс эхлэн орсон бороо нь байгалиасаа орж байгаа юу. Үүлэнд зориудаар нөлөөлж байгаа юу?
-Энэ нь байгалиасаа орж байгаа бороо юм. Үүлэнд зориудаар нөлөөлөхийг түр зогсоосон байгаа. Үүнээс гадна, малчдад анхааруулан хэлэхэд бороо удаан хугацаагаар орох тул ноосыг нь авсан малаа сайн дулаалах хэрэгтэй. Тэгэхгүй бол осгох аюулд хүрнэ шүү.
-Монгол орны уур амьсгалын өөрчлөлт хэрхэн явагдаж байна вэ?
-Ус цаг уур, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан Тусгай элчийн ажлын алба гэж байдаг. Эндээс ирсэн мэдээгээр Монгол орны уур амьсгалын гол онцлог бол жилийн дөрвөн улирлын ялгаа ихтэй. Энэ чанараараа агаарын температурын хэлбэлзэл өндөр, хур тунадас бага байдаг. Уур амьсгалд өргөрөгийн болон өндрийн бүслүүрийн ялгаа тодорхой илэрдэг явдал юм. Монголд богино үргэлжилдэг VI-VIII сарын дунд хүртэл хуурай зун болдог. Харин урт буюу ихээхэн хүйтэн XI-IV сар хүртэл үргэлжлэх өвөл, хавар, намрын улирлын хугацаа жилээс жилд өргөн хэлбэлздэг онцлогтой. Монгол орны ирээдүйн уур амьсгалын өөрчлөлтийг дэлхийн уур амьсгалын загварын үр дүнг ашиглан хүлэмжийн гурван хувилбараар тооцоолсон байдаг. Хур тунадас ерөнхийдөө нэмэгдэх хэдий ч зуны улиралд 2011-2030 оны үед багахан хэмжээгээр буурах төлөвтэй. Монгол орны уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр өвлийн хүйтэн зөөлөрнө. Харин зуны халуун эрчимжих, хур тунадас багахан нэмэгдэх хэдий ч хуурайших дүр зураг бууж байна.
-Манайх шиг мал аж ахуйтай оронд цаг уурын өөрчлөлт хэрхэн нөлөөлөх бол?
-Уур амьсгалын өөрчлөлт мал аж ахуйд дам болон шууд хэлбэрээр нөлөөлдөг. Байгаль, цаг уурын хамгийн тохиромжтой нөхцөлд мал амьдрах таатай орчин бүрдэж, ашиг шим, үр төлөө үлдээх чадвар дээшилдэг. Харин цаг агаарын халуун хүйтний хэм, салхи шуурга, хур тунадас, ялангуяа цасан бүрхүүл, түүний зузаан, нягт зэрэг нь малын бэлчээрлэлтэд сөргөөр нөлөөлдөг. Үүнээс гадна, малын тарга хүч, өсөлт хөгжилт, нөхөн үржилт, ашиг шим, амьдрах чадвар зэрэг олон үзүүлэлт бий. Жилийн дөрвөн улиралд хийсэн мал аж ахуйн цаг уурын ажиглалтаар малын тарга хүч буурч, үүнийг дагаад ашиг шим багасах байдал ажиглагдсан. Тэр байтугай дулаарлын улмаас хонины ноос хөндийрөх, ямаа, үхрийн хөөвөр хөөрөх хугацаа эртэсч байна.
Мөн монгол хонины бэлчээрлэх нөхцөлийн ирээдүйн үнэлгээ гэж байдаг. Үүнд зун намрын улирлын цаг агаарын халуун нөхцөлд малын бэлчээрлэх идэвх буурч, өдрийн бэлчээрийн хугацаа богиносоно. Энэ нь нөхөн үржилт, тарга тэвээрэг, ашиг шим нь буурахад нөлөөлөх юм. Бүс нутгийн дунджаар 22 градусаас дээш халуунд монгол хонины бэлчээрлэлт саатаж, идэшний хэмжээ нь багасдаг. Ер нь уур амьсгалын өөрчлөлт нь бэлчээрийн мал аж ахуйд үзүүлэх нөлөө ган хуурайшил, зуд турхнаар дамжиж голчлон илэрдэг юм. Энэ нөлөө мөн хэт халуун өдрийн тооны өсөлтөөс үүдэн мал сүрэг зуны улиралд бэлчээрт хэвийн идээшилж чадахгүй, улмаар өдөрт идэх өвс тэжээлийн хэмжээ нь багасч, бие нь давжаарах байдлаар илэрнэ. Энэ мэт бэлчээрийн мал аж ахуй нь уур амьсгалын өөрчлөлтөд байгалийн жамаараа дасан зохицсоор ирсэн түүхтэй. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд гарсан эрс өөрчлөлтийн эрч, хурдыг гүйцэж зохицон өөрчлөгдөж амжихгүйд хүрч байгаа юм. Иймээс дасан зохицох арга хэмжээг цаг алдалгүй тодорхой бодлого, төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна.
-Уур амьсгалын өөрчлөлт нь бэлчээрийн мал аж ахуйгаас гадна газар тариаланд нөлөөлөх байх?
-Тэгэлгүй яах вэ. Монгол орны газар тариалангийн бүс нутгуудад ургамлын ургалтын хугацаанд орох хур тунадасны хэмжээний өөрчлөлт их байдаг. Тиймээс ургацын хэмжээ жил бүр өөр өөр байгаа юм. Монгол Улс атар газар эзэмшиж эхэлсэн 1960-1980 оны дунд үе хүртэл га-гийн ургац нэмэгдэх хандлагатай байсан. Харамсалтай нь сүүлийн 20 орчим жилд энэ нь буурах хандлагатай болжээ. Үүнд олон хүчин зүйл нөлөөлсөн нь мэдээж. Тухайлбал, хар уринш буудай, хар уринш сэлгээгээр олон жил тариалалт хийснээс хөрсний үржил шим ихээхэн доройтсон. Мөн 1990-ээд оноос хөрөнгө хүч дутмагаас газар тариалан бараг хаягдсан. Үүнд 1990-ээд оны сүүлчээс эхлэн ган хуурайшилт эрчимжсэн нь ч нөлөөлсөн. Ургацын хэмжээ буурсан бас нэг шалтгаан бол үр тарианы ургамлын цэцэглэлт, тоос хүртэлтийн үед хэт халуун өдрийн тоо нэмэгдэх болсон юм.
-Монгол орон усны нөөц багатайд тооцогддог. Үүнд уур амьсгалын өөрчлөлт улам нэрмээс болж байна?
-Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт Монгол оронд хүчтэй явагдаж, манай орны байгаль, экологийн тогтолцоо, нийгэм, эдийн засгийн салбаруудад ихээхэн хэмжээгээр нөлөөлж байна. Монгол Улс усны нөөц багатай оронд тооцогддог. Гадаргын усны нийт нөөц 608.3 шоо км байдаг. Үүнээс гол мөрний ус 34.6 шоо км, цас, мөс хэлбэрээр 62.9 шоо км байгаа. Харин нууруудад 500 шоо км, үүнээс 90 шоо км нь давстай ус байдаг гэж Ус цаг уурын хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын судалгааны дүн бий. 2008 онд нийт 5205 гол горхи тоологдсоноос 4563 гол горхи устай бүртгэгдэж, 642 гол горхи тасарсан, шургасан, ширгэсэн гэсэн мэдээлэл гарсан.
Т.Дашмаа http://niigmiintoli.mn/