Рио-2016 зуны олимп эхлэхэд 32 гаруй хоног үлдлээ. Өнөөдрийн байдлаар манай улсаас 40 орчим тамирчин гаргасан амжилтаараа Бразил улсад болох олимпод оролцох эрхээ авсан.
Үүнээс 10 тамирчин нь 70 жилийн түүхтэй Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны тамирчид багтаж байна.
1. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин, дэд хурандаа О.Гүндэгмаа /буудлага/
2.Монгол Улсын гавьяат тамирчин, ахмад Г.Мандахнаран /чөлөөт/
3. ОУХМ П.Орхон /чөлөөт/
4.ОУХМ О.Үйтүмэн /чөлөөт/
5.ОУХМ Б.Мөнхзаяа /марафон/
6.ОУХМ М.Анхцэцэг /хүндийн өргөлт/
7.ОУХМ А.Цолмон /жүдо/
8.ОУХМ П.Тэмүүжин /таеквондо/
9.ОУХМ, дэд ахлагч Б.Чинзориг /бокс/
10. ОУХМ, дэд ахлагч Х.Энх-Амар /бокс/
ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан тэргүүтэй БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, алба хаагчид, Зэвсэгт хүчний анги байгууллагын удирдлагууд, "Алдар" спорт хорооны дарга, хурандаа Г.Өсөхбаяр болон бусад тамирчид "Рио-2016" олимпод оролцох тамирчдад өнөөдөр баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.
ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа "Хүн төрөлхтний эв найрамдал, итгэл үнэмшил, ахан дүүсийн барилдлагын тод илэрхийлэл-Олимпийн наадамд Монголын баг, тамирчид, дасгалжуулагчид 1964 оноос эхлэн амжилттай оролцсон. Манай Зэвсэгт хүчний "Алдар" спорт хороо түүхэн 70 жилийнхээ хугацаанд 13 олимпийн мөнгө, хүрэл медальтан төрүүлсэн түүхтэй.
Олимпийн өмнөх сунгааны үлдэж буй хариуцлагатай өдрүүдэд сахилга бат, зохион байгуулалтыг хатуу сахиж, сургалт, бэлтгэл, дасгалжуулалтаа улам эрчимжүүлэхийг тус олимпод оролцох баг, тамирчид, дасгалжуулагчид та бүхнээс хичээнгүйлэн хүсч байна. Ингээд Рио-2016 зуны олимпод оролцох эрхээ гардан авсан Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны шилдэг тамирчид та бүхэнд болон та бүхний гэр бүлд аз жаргал, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" гэсэн юм.
Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан тамирчдад амжилт хүсээд олимпийн тэнгэрт Монгол төрийн дуулал олонтаа эгшиглэж, Монгол төрийн далбаа олонтаа мандаж, Монгол түмний буян заяа, аз хийморь, төрийн сүлд та бүхнийг үргэлж ивээж явахыг хүсэн ерөөсөн юм.
Мөн БХЯ, ЗХЖШ, Цэргийн тагнуулын газрын удирдлага, ажилтан алба хаагчид тамирчдад баяр хүргэж, сэтгэлийн өргөл болгож нэг өдрийнхөө цалинг хандивласныг хүндэтгэлийн арга хэмжээний үеэр гардуулан өгсөн юм.
ЗХЖШ-ын даргын тушаалаар Азербайжан улсын Баку хотод болсон олон улсын тэмцээнээс Рио-2016 олимпийн эрхээ авсан ОУХМ Х.Энх-Амарт дэд ахлагч цол олгосноо жагсаалын талбайнаас гардуулан өгсөн.
"Алдар" спорт хорооны дарга, хурандаа Г.Өсөхбаяр "Манай тамирчдад БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, алба хаагчид баяр хүргэж хүндэтгэл үзүүлж байгаад баярлаж байна. Манай О.Гүндэгмаа зургаа дахь олимпдоо оролцох гэж байна гэдэг бол түүний тасралтгүй хичээл зүтгэл байгааг харуулж байна. Манай улсын түүхэнд анх удаагаа таеквондогийн төрлөөр Зэвсэгт хүчний "Алдар"-ын тамирчин П.Тэмүүжин оролцоно. Хүндийн өргөлтөөр Монгол Улсын түүхэнд анх удаа олимпийн эрх авчирсан тамирчин бол бас манай хорооны тамирчин М.Анхцэцэг юм. Олимпийн олон аварга төрөх байх гэж найдаж байна. Ерөөл бат орших байх аа" гэсэн юм.
Тамирчдыг төлөөлж, зургаа дахь олимпдоо оролцохоор бэлтгэлээ хангаж байгаа Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин, дэд хурандаа О.Гүндэгмаа "Алтан соёмбот төрийн далбаагаа мандуулах мөч бүрт бидний ард батлан хамгаалах салбар, шилдэг дайчид байдагт баярлаж, бахархаж байна. Энэ жил түүхэндээ хамгийн олон буюу 10 тамирчин маань оролцож байгаа нь тамирчдын бэлтгэл, "Алдар" спорт хорооны удирдлагын хичээл зүтгэл байгааг илэрхийлэх байх. Хүндэтгэл үзүүлж буй явдалд баярлалаа. Бид төрийнхөө далбааг Бразилийн тэнгэрт мандуулахын төлөө хичээх болно" гэсэн юм.
Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо нь үүсэн байгуулагдсан цагаас өнөөг хүртлэх хугацаанд Монголын мянга мянган залуус, цэрэг эрсийн бие бялдар, өв тэгш хүмүүжлийг хангахын зэрэгцээ Монгол Улсын Зэвсэгт хүчний нэр хүндийг олон улс, тив, дэлхий, олимпийн тавцанд өргөн мандуулсаар байна.
Ингэснээр тус хороо нь Монголын нийгмийг урагшлуулан манлайлагч, уриалан дуудагч, шинэчлэгч хүчин байж, эгнээнээсээ олон арван ардын болон гавьяат цолтон, аварга, арслан, гарьд, заан, начингуудыг төрүүлэн, Монгол Улсын спортын анхдагч тэргүүлэгч байгууллага хэмээх эрхэм хүндийг хүртэж, түүхэн үүргээ амжилттай биелүүлсээр ирсэн юм.