gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     5.13
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 12
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 5.13
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Долоо хоногт 100 хэл устаж байна

2016-09-07
0
Twitter logo
0
Twitter logo
2016-09-07

ХБНГУ-ын Мюнхен хотын Людвиг Максимиллианы их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан, хэл шинжлэлийн ухааны доктор Д.Гүнцэцэгтэй дэлхийн хэл шинжлэлийн хөгжлийн хандлага болон монгол хэлээ авч үлдэхэд юу хийх шаардлагатай талаар ярилцлаа. Тэрбээр аливаа хэлний оршин тогтнох үндэс нь харь хэлний хэрэглээг хязгаарлах явдал гэдгийг онцоллоо. 

-Таны одоо хийж байгаа гурван хэлний харьцуулсан судалгаа юугаараа шинэлэг, ач холбогдолтой вэ?
-Би халх монгол, буриад, халимаг хэлний байц гишүүн өгүүлбэрийн харьцуулсан хэл шинжлэлийн судалгаа хийж байгаа нь сүүлийн 30-40 жилд хэл шинжлэлийн салбарт гарч байгаа хувьсал өөрчлөлттэй холбоотой. Өмнө нь зөвхөн хэлийг заах, хэрэглээ, хэл зүйн талаас нь ямар бүтэцтэй байдгийг судалдаг байсан. Гэтэл одоо хэлний ажиллах зарчим дээр тулгуурласан онолын хэл шинжлэл гэдэг ойлголт гарч ирсэн. АНУ, Европт ОХУ, Азийн зарим оронд энэ салбар эрчимтэй хөгжиж эхэллээ.

Дэлхийн хэлний зүй тогтлыг гаргахад монгол зэрэг хэлний судалгаа чухал 

-Яагаад заавал байц гишүүн өгүүлбэр гэж?
-Энэ гурван хэлний байц гишүүн өгүүлбэр бусад хэлтэй харьцуулахад маш баялаг. Тухайлбал, “Би чамайг хичээлээ хийсний дараа хоол хийнэ” гэдэг өгүүлбэрийн дараа гэдэг утга бол англи, герман хэлэнд хоёр, гуравхан холбоос үгээр илэрдэг.

Гэтэл дээрх гурван хэлэнд бол ...хичээлээ хиймэгц, ...хийнгүүт, ...хийсний дараа, ...хийсний эцэст, ...хийсний сүүлд гэх мэт маш олон хувилбараар хэрэглэгддэг. Энэ бүхэн утгын нарийн ялгаатай. Ялгааг нэг бүрчлэн бичихэд зүйрлэвэл газрын зураг шиг зүйл гарч ирдэг. Үүнийг судлаачид ялгаад өгөхөд онолын хэл шинжлэлд энэ нь ийм утгатай, тийм ялгаатай гэх зэргээр компьютер, төхөөрөмжийн өгөгдөл болгон оруулдаг.

-Энэ бүхэн тэгээд монгол хэлийг гадаад хүн сурахад хэрхэн дэм болох бол?
-Гадаад хүмүүс энэ ялгааг ойлгоход маш түвэгтэй л дээ. –нгуут ба –магц, дараа болон эцэст нь юугаараа ялгаатай бол гээд гайхдаг. Үүнийг хэл зааж байгаа багш нь тайлбарлахын тулд бидний судалгааг л ашиглана.

-Та онолын хэл шинжлэл гэсэн шинэ ойлголтоо дэлгэрүүлэн тайлбарлаж өгнө үү?
-Дэлхий дээрх долоон тэрбум гаруй хүний уураг тархи нэг л янзын бүтэцтэй ч олон үндэстэн ястан оршиж байна. Яагаад үндэстэн, ястан бүрийн хэл өөр өөр болж хөгжив гэдэг асуудал анхаарал татаж эхэлсэн. Тиймээс ч эрдэмтэн, судлаачид хүн гэдэг амьтан өөрийн гэсэн хэл сурах авьяастай төрдөг юм байна гэсэн таамаглал дэвшүүлээд байна. Энэхүү төрөлхийн авьяас нь универсал буюу нийтлэг шинж чанартай.

Өөрөөр хэлбэл, энэ олон хэл нэг л янзаар ажиллах зарчимд суурилж байна гэсэн үг. Гэтэл орчин үед бид компьютер хэрэглэж, роботтой харилцах болсноор эдгээр техник хүний хэлийг сурах зайлшгүй шаардлага урган гарч байна. Тиймээс эдгээр машин техникт хүн төрөлхтний хэлийг хэрхэн хүргэх вэ, тэд бидний хэлийг ойлгож, хариу үйлдэл яаж үзүүлэх гэдэгт хариулт олохын тулд аливаа хэлний бүтцийг судлах болсон юм. Гэхдээ онолын хэл шинжлэлийн одоогийн хөгжил дундад зууны үеийн астрономынх шиг л түвшинд байна.

-Тэгэхээр хэл шинжлэлийн салбар ч мөн техник технологийн хөгжилд чиглээд байгаа хэрэг үү?
-Яг тийм. Техник технологийн хөгжлийг ороогоод эхэлсэн гэсэн үг. Онолын хэл шинжлэл ерөнхийдөө таамаглалын түвшинд, судалгааны ажлууд нь англи, герман, испани, орос зэрэг томоохон хэлэнд л явагдаж байна. Гэтэл манайх шиг халх, халимаг, буриад, өвөр монгол, мөн Африкийн маш олон жижиг хэл бүрийг судалж байж хүний харилцааны хэрэглүүр болсон хэлний нийтлэг зүй тогтлыг тогтоох нь онолын хэл шинжлэлд маш чухал.

Хэл шинжлэлийн хөгжил ч бас техникийн хөгжилд тулгуурлах болжээ

Өнөөдөр дэлхий дээр 6000 гаруй хэл байна. Долоо хоног бүр 100 гаруй хэл устаж байна гэсэн тооцоо бий. Тиймээс энэ бүгдийг судалж, жижиг гэлтгүй бүх хэлийг судалгааны эргэлтэд оруулах хэрэгтэй. Түүнээс биш барууны хэдхэн хэлэнд тулгуурлан бусад хэлний зүй тогтлыг тайлбарлана гэж байхгүй. 200 жилийн дараа монгол хэл хувьсаж өөрчлөгдөхөд өнөөгийн хэл ямар байв гэдгийг илтгэх баримт болж үлдэх юм.

-Онолын хэл шинжлэлийн судалгаа монголд ямар түвшинд байна вэ? Салбарынхан хэр зэрэг хүлээж авч байгаа бол?
-Энэ чиглэлээр ажиллаж буй судлаачид бий. Ямар түвшинд байгааг нь хэлэх боломж надад одоохондоо алга. Олон улсын монголч эрдэмтдийн хурал дээр хэл шинжлэлийнхэн илтгэл тавьсан, хэн нь хэн бэ гэдгийг ерөнхийдөө мэдэж авсан.

Монголын эрдэмтдийн хэл шинжлэлийн судалгаа нь хэлний хэрэглээ тал руу голлон чиглэсэн. Гаднын хэл шинжлэлийн эрдэмтэд юу ярьж байна вэ гэдгийг дотооддоо мэдэх, Монголын эрдэмтдийн судалгааны ажлыг эргэлтэд оруулах хэрэгтэй. Надаас Монголын хэл шинжлэлийн судалгаа юу байна вэ гэж гадны судлаачид асуудаг. Манай ихэнх судалгаа орос, монгол хэлээр хийгдсэн. Цөөн хэд нь англи хэл дээр бий.

Тиймээс гадны судлаачид уншиж судлахад олдоц муутай. Үүнээс гадна би хоёр жилийн өмнө нэгэн их сургуулийн номын санд ийм ийм эрдэмтдийн шинжлэх ухааны өгүүллийг үзэх хүсэлтэйгээ хэлсэн юм. Тэгэхэд өөдөөс та хаанаас ирсэн, ямар учиртай хүн бэ, гаднаас орж ирчихээд юу яриад байна вэ гэх маягаар харьцсан. Ийм байхад яаж манай эрдэмтдийн бүтээл хэрэгтэй хүндээ хүрэх вэ дээ.

-Онолын хэл шинжлэлийн цаана нөгөө л том гүрнүүдийн хооронд хэл соёлоо даяарчлах өрсөлдөөн л явагдаад байна уу гэж ойлгогдож байна?
-Ер нь одоо хэл шинжлэлийн салбар нээлттэй байвал зүгээр. Гадаадаас эрдэмтэн, судлаачдыг авчирч харилцан бие биенээсээ суралцах, санал солилцож, олон улсын шинж чанартай эрдэм шинжилгээний хурлуудыг хийж байх учиртай. Харамсалтай нь энэ бүгд дутагдалтай, дотроо л багахан хүрээнд эргэлдээд байна.

-Та хоёр жилийн өмнө монголын хэл шинжлэлийн салбар дахь инновацийн шаардлага гээд илтгэлдээ яг энэ асуудлыг хөндөж байсан. Хүмүүс хэр хүлээж авсан бэ?
-Лондон хотноо болсон илтгэл л дээ. Сонирхлыг нь татсан учраас сонссон хүмүүс сайн хүлээж авсан. Гол нь тэр хурал дээр яг хэл шинжлэлийн мэргэжилтэн байгаагүй. Ганц нэг сэтгүүлч, монгол хэл заадаг багш нар байсан нь зөв бичих дүрмийн алдаа, монгол үгийг латинаар бичих зэрэг өнөө л хэлний хэрэглээтэй холбоотой асуудлыг л хөндөж байсан. Онолын хэл шинжлэл хэрэглээнд нь нэвтрээгүй болохоор шууд хүлээж авна гэдэг амаргүй. Монголд бүү хэл гадаадад ч хүмүүс тэр бүр ойлгоогүй байгаа шинэ салбар л даа.

-Гаднын судлаачид монгол хэлний чухам юуг нь судалдаг вэ?
-Заавал монгол хэл гэлтгүй бүх хэл л өөрийн гэсэн онцлогтой. Тиймээс тухайн хэл ямар зарчмаар явагддаг, зүй тогтол нь юу вэ гэдгийг судлах нь их чухал. Би гэхэд зөвхөн байц гишүүн өгүүлбэрийг судалж байхад өөр нэг судлаач үйл үгийн цагийн төгсгөлийг судлах жишээтэй. Миний судалсан байц гишүүн өгүүлбэрийн онцлог Австралийн уугуул аборигенуудын хэлэнд бас байдаг юм билээ. Гэхдээ монгол хэлэнд бусад хэлэнд байдаггүй нэг онцлог бий.

Гишүүн өгүүлбэрийн үйлийн эзэн нь заахын тийн ялгалаар хувирдаг. Түрүүн хэлсэнчлэн “Би чамайг хийчээлээ хиймэгц хоолоо хийнэ” гэх өгүүлбэрийн чамайг гэдэг үг бол бусад хэлэнд хувирахгүй, чи гэдгээрээ байдаг. Харин япон, солонгос хэлэнд туслах өгүүлбэрийн үйлийн эзэн гол өгүүлбэрийнхээ үйлээс тусгагдаад явдаг учир логикоор тайлбарлах боломжтой. Гэтэл монгол хэлэнд чи гэдэг үг чамайг гэж буух нь логикоор тайлбарлах аргагүй, прагматик хэрэглээний онцлог үзэгдэл юм байна гэж гаднын судлаачид гайхдаг.

Манай хэл зүйн дүрэм бол урт настай

-Та ярианы эхэнд хэлсэнчлэн монгол хэл ч бас хувьсаж өөрчлөгдөж байна. Монгол хэлэнд өөрчлөлт оруулах цаг үе ирсэн гэж үзэж болох уу?
-Хэл бол өөрөө ямагт хувьсаж өөрчлөгддөг зүйл. Тухайн хэлэнд орж ирж буй харь хэлний хэрэглээг хязгаарлаж болно. Харин тухайн хэлэнд хэл зүйн талаасаа хувьсал өөрчлөлт явагдаж буй нөхцөлд үүнийг зогсоох ямар ч боломж байхгүй.

Тухайлбал, бид явж байна гэж бичдэг ч ярихдаа явжийна хэмээдэг. 50 магадгүй 100 жилийн дараа явж байна гэдгийг хэрэглэхээ болиод явжийна гэж ярьдаг болсноор -жийна хэмээх нөхцөл гараад ирэхийг үгүйсгэж болохгүй. Энэ бол угаасаа аль ч хэлэнд байдаг үзэгдэл.

-Гэхдээ бид үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа шүү дээ. 2000-аад оноос блогчид хүч түрэн гарч ирэхэд тэднийг ярьдгаараа бичиж байна, монгол хэлийг булингартуулж байна гэх зэргээр их ад үзсэн?
-Тийм, хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Угаас хэлний хувьсал байгалийн жамаараа явагдах учраас бид яаж ч хориод нэмэргүй. Яахав хувьсах хугацааг нь уртасгаж болно. Жамаараа 50 жилийн дараа өөрчлөгдөх байсныг 100 болгож удаашруулах арга бий. Англи, герман гээд Европын том хэл одоо бол дундад зууны үеийнхээс огт өөр. Одоогийн болон хагас мянган жилийн өмнөх хэл зүйн дүрмийн хооронд маш том ялгаа байдаг. 100 жилийн өмнөх монгол хэл ч одоогийнхоос өөр шүү дээ.

-Хугацааг нь удаашруулахын тулд хэл зүйн дүрмийг урт настай байлгах хэрэгтэй юм байна гэж ойлголоо. Одоогийн монгол хэлний зөв бичгийн дүрэм хэр зэрэг урт настай вэ?
-Урт настай. Хэлний дархлаанд үгсийн сан чухал үүрэг гүйцэтгэдэг. Үгсийн сандаа харь үг оруулахгүй л авч явбал монгол хэл устана гэж байхгүй. Дэлгүүр гэдэг үг байсаар байхад “shop” гээд л яриад явж болохгүй. Цайны газар гэж хэлж болох байхад ресторан гэж ярих зэргээр гадаад үг хэрэглээнд оруулахаа л болих хэрэгтэй. Түүнээс биш нөхцөл, дагавар бол өөрчлөгдөж хувьсна. Монгол хэлний үндсэн үгэнд гадаад хэлний дагавар, нөхцөл залгана гэж угаасаа хаана ч байдаггүй.

-Монгол хэлний заах арга зүйн талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Монголын мэргэжилтнүүд төрөлх хэлээ заах арга барил маш сайтай. Гэхдээ гадаад хүмүүст монгол хэл заахад нэгдсэн стандарт бүхий сурах бичиг маш дутагдалтай байгаад анхаарах хэрэгтэй. Англи хэл гэхэд ABC-ээс эхлээд TOEFL- ийн сурах бичгүүд нь хүртэл нэг л стандартаар явдаг. Германд монгол хэл заадаг сургуулийн багш нар монгол хэлний нэгдсэн стандарт бүхий сурах бичигтэй болох хэрэгтэйг байнга хэлдэг ч хариуцсан яам нь одоо болтол таг чиг байна.

Гадаадад байгаа монгол хүүхдүүдэд ч гэсэн хэзээ нэг өдөр өндөр боловсрол эзэмшээд эх орныхоо хөгжилд хүчин зүтгэхэд монгол хэлээ л ашиглаж таарна. Тэдэнд одоо л анхаарал хандуулах хэрэгтэй. Өнөөдөр 14, 15 гэхээсээ илүү хоёр, гурван настай монгол хүүхдүүд гадаадад маш олон байгаа. Хүний төрөлхийн хэл сурах авьяас нь таван нас хүртэл үргэлжилдэг. Үүнээс хойш сурвал гадаад хүн шиг болдог. Тиймээс гадаадад байгаа монгол хүүхдүүдийн монгол хэл сурах төрөлхийн авьяасыг нь гаргахын тулд монгол ахуй, орчин бүрдүүлж өгөх хэрэгтэй байгаа юм.

-Сүүлийн үед хүүхдүүд цээжээр алдаатай бичиж байна гэж ярих боллоо. Үүний шалтгааныг сонсголын ой тогтоолт муу, бас авиаг зөв ялгаж сонсохгүй байгаатай холбон тайлбарладаг. Энэ нь шинжлэх ухааны хэр зэрэг үндэслэлтэй вэ?
-Хүүхэд төрмөгцөө, хөхөө хөхөж байхдаа л ээхийнхээ үг яриа, орчин тойрноо сонсож байдаг. Гэтэл гадаадад байгаа монгол эцэг, эхчүүд суугаа улсынхаа хэлээр яриад байдаг нь их буруу. Тухайлбал, герман хэлэнд “р” болон хэлний угийн “г” зарим мужид байдаггүй.

  •  Яагаад үндэстэн, ястан бүрийн хэл өөр өөр болж хөгжив гэдэг анхаарал татаж эхэллээ.
  •  Монгол хэлэнд бусад хэлэнд байдаггүй нэг онцлог бий. Тэр нь гишүүн өгүүлбэрийн үйлийн эзэн нь заахын тийн ялгалаар хувирдаг.
  •  Угаас хэлний хувьсал байгалийн жамаараа явагдах учраас бид яаж ч хориод нэмэргүй.

Тэгтэл монгол хүүхэд энэ хоёр үсгийг сонсохгүй болохоор төрөлх хэлэндээ байдаг “р”, угийн “г” авиаг нааж сонсож чадахгүй шүү дээ. Ийм маягаар идэвхтэй ярьдаг 3-4 насны үе нь ирэнгүүт нөгөө хоёр үсгээ хэлж чадахгүй, гарах гэдэг үгийг гагах гэж хэлдэг болох жишээтэй. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдийнхээ дэргэд монголоороо ярьдаггүй юм гэхэд телевизээр монгол нэвтрүүлэг гаргах юм бол хүүхэд мэдэхгүй ч гэсэн монгол үгийн авиагаа сонсож, авиа ялгах чадвар нь автоматаар хөгждөг.

-Гадаадад амьдарч байгаа монгол хүүхдүүдэд төрөлх хэлээ заахад ямар бэрхшээл тулгардаг вэ?
-Эцэг, эхчүүд өөрсдөө монгол ахуй, орчноо бүрдүүлэхгүй бол хүүхэд төрөлх хэлээ сурч чадахгүй. Энэ бол хамгийн том бэрхшээл. Мөн монгол хэлний стандартчилагдсан сурах бичиг нэн шаардлагатай байна.

Түүнчлэн гадаадад байгаа монгол сургуулиудын байр, багш нарын цалинг Монгол Улсын Засгийн газраас шийдэж өгдөг болбол бодлогын хувьд зөв гарц байх болов уу. Жишээ нь, Германд монгол зургаан сургууль бие даагаад ажиллаж байна. Тэдгээрийн нэг болох Штутгарт хот дахь “Солонго” сургуулийн хувьд хоёр багш нь цалингүй ажилладаг, эцэг, эхчүүдээс авсан хураамжаар байрныхаа түрээс болон сургалтын материалын зардлаа бүрдүүлдэг.

-Монгол хэл шинжлэлийн салбар дэлхийнхтэй хөл нийлүүлэхийн тулд ямар чиг шугамаар явах ёстой вэ?
-Бүх талруугаа зэрэг хөгжих ёстой. Авиа зүй, хэрэглээ, утга зүй, бүтэц гээд ерөнхий хэл шинжлэлийн олон салбараас гадна судалгааг маш сайн хөгжүүлэх хэрэгтэй. Мөн их, дээд сургуулийн сургалтад монгол хэлийг нэгдүгээрт тавих хэрэгтэй. Тухайлбал, инженерийн ангийн элсэлтийн шалгалтад ч математик, физикээс гадна монгол хэлийг оруулж өгөх ёстой. Инженерийн салбар өөрөө гадаад үг хэллэг ихтэй.

Тиймээс, харь үг монгол үгийн санд нэвтрэхээс сэргийлэхийн тулд төрөлх хэлээ сургалтын хөтөлбөрт оруулах нь зөв. Гэтэл манайд хэлний ихэнх салбар дэл сул байна. Мөн хэл шинжлэлийн эрдэм шинжилгээний бүтээлүүдэд орчуулгын бүтээл зонхилж, монгол хэл судлал дээрээ суурилсан шинжлэх ухааны үндэслэлтэй судалгааны бүтээл зонхилох хэрэгтэй гэж л харж байна даа. Тэр бүхнээ олон улсын хэмжээнд гаргах хэрэгтэй. 

З.Цэлмэг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан