Монгол Улс түүхэн хөгжлийнхээ өнө эртний үеэс засаг захиргааны уламжлалт хуваарьтай байжээ.
1912 онд Монгол Улс дөрвөн аймаг, хоёр хязгаар, 129 хошуу, 1923 онд 6 аймаг, 110 хошуунд хуваагдаж, хошууны нутаг дэвсгэр нь тухайн бүс нутгийн байгаль экологийн онцлог болон нүүдлийн мал аж ахуй эрхлэх үйл ажиллагаатай уялдан зохицсон байсан байна. 1921-1990 он хүртэл Монгол Улсын засаг захиргаа,нутаг дэвсгэрийн хуваарь дараах үе шатыг дамжсан гэж үздэг.
- 1923-1929 онд 10 гэр, баг, сум, хошуу, аймаг
- 1927-1931 онд 10 /20/ гэр, сум, хошуу, аймаг
- 1932-1959 онд баг, сум, аймаг Улаанбаатар хот нь хороо, хорин
- 1960-1992 онд сум, түүнтэй адил зэрэглэл бүхий орон нутгийн хот, хороо, аймаг
- 1992 оноос баг, хороо, сум, дүүрэг, аймаг, нийслэл
Засаг захиргааны нэгж байгуулагдсан түүхээс 1921 онд
- Түшээт хан аймаг
- Цэцэн хан аймаг
- Засагт хан аймаг
- Сайн ноён хан аймаг
- Жавзандамба хутагтын шавь зэргээс бүрдэж байсан байна.
1923 онд
- Түшээт хан аймгийг Богд хан уулын аймаг
- Цэцэн хан аймгийг Хан Хэнтий уулын аймаг
- Засагт хан аймгийг Хантайшир уулын аймаг
- Сайн ноён хан аймгийг Цэцэрлэг мандлын аймаг гэж тус тус нэрлэх болсны дээр 1925 онд Дүрвэд 2 аймгийг нэгтгэн Чандмань уулын аймаг байгуулжээ.
1925 онд Их Шавийн анхдугаар их хурал болж шинэ аймаг байгуулж Дэлгэр их уулын аймаг гэж нэрлэжээ. Мөн биеэ даасан Хасгийн тав, Алтай урианхай, торгууд, захчин хошууд, Улаанбаатар хотоос засаг захиргааны нэгж зэргээс бүрдэж байсан байна.
1931 оны нэгдүгээр сарын 7-ны өдрийн Засгийн газрын 37 дугаар хурлаас Улсын Бага хурлын тэргүүлэгчдэд “Орон нутгийн засаг захиргаа, нутаг, дэвсгэрийн хуваарилалтад өөрчлөлт оруулах тухай хууль”, Сонгуулийн тухай зааврын төслийг оруулан батлуулж, шинээр 13 аймаг байгуулах, хуучин байсан 525 сумыг 324 сум болгон цомхотгосон шийдвэр гаргасан байна. Улаанбаатар, Алтанбулагийг хот гэж нэрлэн, хотын захиргааг шинэчлэн байгуулсан байна.
Хуучин 5 аймгийн суурин дээр дараах аймгууд байгуулагджээ. Үүнд:
1.Архангай
2.Алтай
3.Дорнод
4.Дорноговь
5.Дөрвөд
6.Завхан
7.Өвөрхангай
8.Өмнөговь
9.Тариалан
10.Төв
11.Хөвсгөл
12.Хэнтий
13.Ховд
Дараа нь 1932 оны 12 дугаар сарын 30-ны Сайд нарын Зөвлөлийн 21 дүгээр хурлаар Тариалангийн аймгийг Сэлэнгэ, Дөрвөд аймгийг Увс аймаг гэж нэрлэхээр тогтжээ. 13 аймгаас тасарч Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Дундговь, Сүхбаатар аймгууд шинээр байгуулагдсанаар 18 аймагтай болсон байна.
“Социализмын үеийн төрийн засаг, захиргааны байгууллагын хоорондын харьцааг тус улсын 1960 оны Үндсэн хуульд нарийвчлан тодорхойлсон билээ. Үүнд:
“Аймаг, сум, баг, Улаанбаатар хот хороо, хоринд төрийн эрх барих дээд байгууллагууд нь хөдөлмөрчдийн депутатуудын Хурал мөн. Аймаг, хот, сум, хорооны Хурлуудыг тус тусын доод Хурлуудаас сонгогдсон төлөөлөгчдөөр байгуулна. Улаанбаатар хотод 200 хүн ам тутмаас нэг төлөөлөгч, аймгуудад 400 хүн ам тутмаас нэг төлөөлөгчийг тус тус сонгоно. Баг ба хорьдын Хурлууд нь баг, хорины бүх сонгуулийн эрх бүхий хүмүүсээс байгуулагдана. Аймгууд ба Улаанбаатар хотын хөдөлмөрчин ардын тогтмол их Хурлууд нь гурван жилд нэг удаа хуралдана. Сум, хороо, баг, хорины хөдөлмөрчдийн тайлан, илтгэлийн ба сонгуулийн тогтмол Хурлууд нь жилд нэг удаа хуралдана” гэж хуульчилж байжээ.
Аймгууд ба Улаанбаатар хотын бага Хурлууд хийгээд тэдгээрийн тэргүүлэгчид аймаг, хотын захиргаад сум, хороодын захиргаад нь:
1.Өөрийн нутаг дэвсгэрийн соёл, боловсрол, улс төр, аж ахуйн байгууллагыг удирдах, орон нутгийн төсөв батлах;
2. өөрийн харъяа засаг захиргааны байгууллагуудын ажил хэргийг удирдах;
3. улсын ёс журмыг хамгаалж, хуулийг сахиулах, ард иргэдийн эрхийг хамгаалах явдлыг хангах;
4. Засаг захиргааны эрх барих доод байгууллагуудын тогтоол, тушаал нь хэрэв БНМАУ-ын иргэдийн нийтээр дагаж шийтгүүлэн байгаа хуулиудад харштай байвал хүчингүй болгох эрхтэй байв.
“Аймаг, сум байгуулах тухай” Улсын Их Хурлын 1994 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 32 тоот тогтоолоор Дархан хотын хилийн цэсээр тодорхойлогдсон нутаг дэвсгэрт Дархан-Уул аймгийг байгуулж, төвийг нь Дархан, Эрдэнэт хотын одоогийн хилийн цэсээр тодорхойлогдсон нутаг дэвсгэрт Орхон аймгийг байгуулж, төвийг нь Эрдэнэт, Чойр хотын хилийн цэсээр тодорхойлогдсон нутаг дэвсгэрт Говь-сүмбэр аймгийг байгуулж, төвийг нь Чойр гэж нэрлэхээр тус тус шийдвэрлэж 21 аймагтай болсон байна.
ОДОО:
Монгол Улсад 21 аймаг, 330 сум, 9 дүүрэг, 152 хороо, 1575 баг гэсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжтэй байна. Нийт сумдын 51.7 хувь нь жижиг буюу 3000-аас доош, 30.1 хувь нь жижгэвтэр буюу 3000-5000 хүртэл, 8.5 хувь нь дундаж буюу 5001-7000, 9.7 хувь нь 7001-ээс дээш хүн амтай байгаа юм. Хөдөө орон нутагт 1588.9 мянган хүн амьдарч байгаагийн 483.0 мянга нь аймгийн төвд, 438.7 мянга нь сумын төвд, 667.1 мянга нь хөдөө амьдарч байна.
1957 оны 07 дугаар сарын 23-ны өдөр БНМАУ-ын Ардын Их Хурлын 114 дүгээр зарлиг гарч Улаанбаатар хотыг 10 хороонд хуваасан байна. Үүнд: Чингэлтэйн хороо 10, Чойбалсангийн хороо 10, Найрамдлын хороо 15, Сүхбаатарын хороо 10, Хоршооллын хороо 10, Уурхайчдын хороо 8, Төмөр замын хороо 6, Ажилчины хороо 11, Толгойтын хороо 8, Амгаланбаатар хотын хороо 12 хоринтойгоор байгуулагдсан байна. Дараа нь дээрх хороод цомхотгогдож, 1965 онд Ажилчин, Найрамдал, Сүхбаатар, Октябрийн районууд байгуулагдсан. 1992 онд Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдаж Улаанбаатар хотын засаг захиргааны нэгжүүд нь дүүрэг, хороо гэж нэрлэгдэх болсон юм.
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу Монгол Улсад нийт 1575 баг, үүний дотор хөдөөгийн 1397 баг үйл ажиллагаагаа явуулж байна.
Эх сурвалж: УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны зөвлөх О.Тунгалагийн 2014 онд хэвлүүлсэн материалыг товчлов.