gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     11
  • Зурхай
     5.16
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 11
Зурхай
 5.16
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 11
Зурхай
 5.16
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Үгийн сүлжээ бөглөж, шоо эвлүүлээд IQ сайжрахгүй. Харин …

Боловсрол
2016-06-22
0
Twitter logo

Та IQ-гээ сайжруулмаар байна уу? Тэгвэл дараах хялбар дадлыг хэрэгжүүлээрэй гэж төв мэдрэлийн тогтолцоог судлаачид хэлж байна.

Ихэнх хүмүүс IQ-г өгөгдсөн, тогтмол зүйл. Яг л шалгалтын дүнтэй адил гэж үздэг. Та IQ-гийн асуулга бөглөөд гарсан хариу нь таны хэр ухаалаг болохыг л илэрхийлнэ.

Гэтэл судалгаа өөр үр дүнг харууллаа. Тархины үйл ажиллагаа өмнө нь  төсөөлж байснаас илүү хувьсамтгай болохыг судлаачид нотолж байна.

Хөгжим дэлхийг өөрчилж чадна, учир нь хөгжим хүмүүсийг өөрчилж чаддаг.

Цюрихын  их сургуулийн судалгаанаас харахад нэг энгийн зүйл хүний IQ-г өндөр болгож байна. Хүүхдийн уураг тархи насанд хүрсэн хүмүүсийнхээс илүү хөгжих боломжтой байдаг. Судлаачид энэ хүрээнд судалгаагаа хязгаарлалгүй хүүхэд, насанд хүрэгчид, ахимаг настай хүмүүсийг ч хамруулжээ.

Тэгвэл IQ-гээ сайжруулах арга юу вэ. Үгийн сүлжээ бөглөж,  үгсийн сангаа сайжруулах уу?

Арай өөр зүйл юм байна. Бясалгал хийх, рубик шоо эвлүүлэх, эсвэл ямар нэгэн эм бэлдмэл ашиглах ч биш юм.

Судлаачид хөгжмийн зэмсэг эзэмших гэж хариулж байна. Хөгжим тоглох нь уураг тархины үйл ажиллагааг гайхалтай хөгжүүлдэг ба таны IQ-г долоо болон түүнээс дүнгээр ахиулах боломжтой юм.

Сэтгэл зүйч Луц Жанкэ “65-аас дээш насны хүмүүс 4-6 сарын турш, долоо хоногт нэг цаг хөгжим тоглоход тэдний тархинд маш хүчтэй өөрчлөлтүүд гарсан” гэв. Жанкэгийн бүртгэлээс харахад тэдгээр хүмүүсийн санах , сонсох, үндсэн хөдөлгөөний \ялангуяа гарын\ үйл ажиллагааны төв тархины хэсэгт илүү идвэхжилт илэрсэн байна.

Үүнийг Жанкэ “Байгалиас тархины бүтцэд өөрчлөлт гарсан. Энэ бол ер бусын зүйл. Судалгаанд оролцсон хүмүүс зөвхөн хөгжим тоглож, хөгжилдөхөөс гадна тархиныхаа бүтцийг өөрчилсөн” гэв.

Тэгэхээр бид ухаалаг эсвэл авьяастай байх нь тогтмол, төрмөл үзүүлэлт гэж үзэж болохгүй юм байна. Хөгжмийн ямар нэг зэмсэг тоглох Л хамгийн шилдэг арга аж. Хөгжим тоглож сурахад гурван давуу тал бий.

Бор гадарга \Grey matter\-ыг нөөшлөх

Энэхүү бүрэлдэхүүн нь уураг тархины бүтцийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахыг дэмждэг.  Тодруулбал гүйцэтгэлийн функц буюу өөрийгөө хянах болон шийдвэр гаргахтай холбогдох бөгөөд ой тогтоолт, зан чанар, ярих чадвар, булчингийн үйл ажиллагаа, харах, сонсоход мөн ач тустай.

Та гэртээ ирэхэд, кино багцаас сонгож үзэхийн оронд хөгжим тоглонгоо, ямар ч хүч гаргалгүйгээр уураг тархиа хөгжүүлнэ гэдгийг бодож үзэх хэрэгтэй.

Харвардын төв мэдрэлийн тогтолцоо судлаач Готтфрид Шлаг \Gottfried Schlaug\-ийн тайлбарласнаар хөгжимчдийн уураг тархинд тус саарал бодис хөгжим тоглодоггүй хүнийхээс их байсан байна. Гайхалтай нь энэ хүмүүс долоо хоногт хэдхэн цаг дасгал сургуулилт хийн, дөрвөн сарын дараа шалгахад ой тогтоолтод нь том өөрчлөлтүүд гарсан байжээ.

Бухимдлыг бууруулна
Хүн бүр бухимдал муу нөлөөтэйг мэднэ. Судалгаагаар бухимдал нь цусны даралт, зүрхний өвчин, хорт хавдар, харвалтын эрсдэлийг өсгөдгийг баталсан.

Хөгжим тоглох нь тархи, биеийг зэрэг амраадаг. Анхаарал зөвхөн нэг зүйл дээр төвлөрч, баруун тархи ажилладаг. Түүнчлэн тархи сэргээш ялгаруулдаг нь  амттан идэхэд ялгардагтай яг адилхан гэнэ.

Өндөр ачаалалтай ажлын өдрийн дараа та гэртээ ирэхэд, кино багцаас сонгож үзэхийн оронд хөгжим тоглонгоо, ямар ч хүч гаргалгүйгээр уураг тархиа хөгжүүлнэ гэдгийг бодож үзэх хэрэгтэй.

Таны хэл ярианы хэлний чадварыг дээшлүүлнэ

Та хөгжим тоглоход таны “хүлээж авах” чадвар буюу сонссон мэдээллээ хүлээн авах чадамж хөгждөг. Гадаад хэл сурахдаа хөгжмийн хичээлээр дамжуулах нь үр дүнтэй болдог гэсэн үг юм.

Дахин хэлэхэд дээрх арга аль ч насныханд адилхан үр дүн авчирна. Өмнөд Флора их сургуулийн Жэннифэр Бугосын ярьснаар зургаан сар төгөлдөр хуурын хичээлийг 60-85 насны хүмүүст заасны дараа тэдний төлөвлөх, мэдээллийг боловсруулах, эргэн санах, ярих чадварт ер бусын ахиц гарсан байна.

Уураг тархины хөгжилд жижиг зүйл эсвэл одоо оройтсон гэдэг ойлголт байхгүй.

Бид зүүн тархиа хандлагад суралцах, өсөх, сургуульд олж авсан мэдлэгтээ ашигладаг. Төв мэдрэлийн тогтолцоог судлаачдын зөвлөснөөр бид их ажиллах шаардлагагүй, эсрэгээрээ хөгжим тоглох хэрэгтэй боллоо.

Хийл туршаад үз. Эсвэл гитар барь.

Та гэртээ бөмбөр тоглоход хөршүүд тань гомдолловол “уураг тархиа чадваржуулж байна” гэж хэлээрэй.

Төгсгөлд алдарт дуучин Боногийн хэлсэн үгийг ишилье. Хөгжим дэлхийг өөрчилж чадна, учир нь хөгжим хүмүүсийг өөрчилж чаддаг.

Орчуулсан Х.Бадрал

Эх сурвалж Inc.com - Мэлани Кэртн

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан